ХЗДХ-ИЙН САЙД НАР ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР АЖЛАА ӨГНӨ ГЭДГЭЭ МЭДЭГДЛЭЭ

25 минутын өмнө

Өнөөдөр /2026.11.17/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдэгдлийн араас Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргаснаа мэдэгдэв.

Үүний араас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Мөнх-Эрдэнэ нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад уламжилсан тухай мэдээллээ.

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын зүгээс сүүлийн үед олон нийтэд дэлгээд буй “Бодь” групптэй холбоотой мэдээлэлд тэдний нэр дурдагдсаны дараа ийнхүү албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байна.

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр энэхүү шийдвэрийнхээ талаар тайлбарлахдаа, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн манлайллыг үлгэрлэн үүрэгт ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн юм.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.

Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудастаа: "Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ миний бие Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдад гаргалаа.

Цаашид Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Х.Нямбаатар тэргүүтэй Монголын ард түмний баялгийг хулгайлсан гэмт хэргийн бүлэглэлтэй тууштай тэмцэж, Монгол төрийг авлигачдаас цэвэрлэх үйлсэд хүч хавсран зүтгэх болно" гэжээ. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Цээжний нөмөр шиг Буйр минь2 цаг 46 минутын өмнө
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.