
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ. Ерөнхийлөгч огцрох нь шинэ юм болохоос У.Хүрэлсүх огцрох хаяж явах нь бол шинэ юм биш. Энэ хүн угаасаа ингэдэг. Тэр талаар Монголдоо байтугай дэлхийд дээгүүр яригдах туршлагатай хүн. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан пост оруулсан байна. Тэрбээр “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүх ажлаа дундаас нь хаяж явдаг хүн дээ. Ажлыг дуустал хийж байгаагүй. УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа өргөдлөө өгөөд огцорч байсан.Шадар сайдын ажлаа бас “Би чадахгүй ээ” гээд өгч байсан. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа бас “Больё оо” гээд огцорч байсан. Одоо Ерөнхийлөгчийн ажлаа бас өгөөд явах болж байна...” гэсэн байна.
Мөн нийтлэлч А.Баатархуяг “Ерөнхийлөгч! Буруу шийдвэр гаргалаа. Дэлхий дахины улс төрийн байдал тогтворгүй үед ийм алхам хийх нь улс оронд эрсдэлтэй. Цаашид ийм жишиг тогтвол байнгын тогтворгүй байдлын шалтгаан болно! Ядаж л Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч! Тэртэй тэргүй хагас жилийн дараа буугаад шалгуулах боломжтой байтал ийм алхам хийдэг нь хөнгөн явдал болов. Юундаа яарсан юм, улс нь байгаад хүн нь байхад хэзээ ч шалгах л хэрэг. Хагас жил хүлээлээ гээд хэн хохирох юм? ...Ерөнхийлөгчийн засаглал осолтой гэж 1990-ээд онд болгоомжлуулж байсны нэгэн учир энэ боллоо! Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаа урт байгаа юм байна, буцаагаад дөрвөн жил болгох хэрэгтэй юм байна даа!” гэсэн нь юм бодохоор үгс байгаа биз. За тэгвэл манай ерөнхийлөгч одоо тэгээд яах гэж ажлаа орхиж байгаа бол гэсэн таамаг нийгэм даяар хөвөрч байна. “Шалгуулаад үнэн мөнөө тогтоолгоод шударга гэдгээ батлах гэж байгаа юм” гэж бол хүмүүс огтхон ч ярихгүй байгаа нь хачин.
ТААВЧИГТАЙ ЭМЭГТЭЙН ЖҮЖГЭЭ ДАХИН ТОГЛОЖ БАЙНА УУ
Зураглаач бэлдэж байгаад таавчигтай эмэгтэйг цасан дундуур явж байгаа бичлэг харуулаад “Нүд халтираад харж чадахгүй нь. Ард түмнээ ингэтлээ дор оруулах гэж” гэсэн юм яриад Ерөнхий сайдаас огцорсон. Тэр нь Ерөнхийлөгчид нэр дэвших жүжгийн нэг хэсэг байв. Тархи нь өтсөн монголчууд амаа олохгүй магтаж байгаад ерөнхийлөгч болгосон. Уул нь юм боддог хүмүүс бол “Ерөнхий сайд байхдаа ард түмнээ ийм байлгаж байгаа юм чинь Ерөнхийлөгч болговол цаснаар хөл нүцгэн гүйлгэх юм байна” гэж бодоод болгоомжлох байв. Гэвч бүх ард түмний хайранд бүүвэйлэгдэн Ерөнхийлөгч боллоо. Одоо таавчигтай эмэгтэйн хоёрдугаар ангиа тоглож байна. “Хулгай хийдэггүй ард” гэмээр ч юм уу. Жүжиг дөнгөж эхэлж байна, цаашид яахыг бол таахаас өөр гарц үгүй. Хэрэв Х.Нямбаатар энэ хагас сайн өдөр лайваа хийхгүй бол тэрийг ч бас жүжиг тоглож байсан. Ингэж шахсан болж жүжиглэх, нөгөөх нь шахуулсан болох, тэгээд шалгуулах, шалгуулаад шувын шударга ард болоод ирэх сонгуульд намаа авч орох жүжгийн оршил эхэлж байна уу гэсэн хар бол нийгэмд битүү байна.
ЮУНД НАЙДСАНБАЙЖ ТААРАХВЭ
Огцрох тухайгаа мэдэгдэхдээ мөн ч сурцтай мэдэгдэж байна. Тэр ч арга үгүй туршлага байх. Огцруултал бас өдий л дөө. Нөгөө монгол эрийн онигоо шиг. Буудуулах болчхоод эхнэрээ тайвшруулж байна гэнэ. Буу нь олдоо ч уу, олдлоо ч сум байгаа ч уу, сум байлаа ч асаа ч уу, аслаа ч оноо ч уу гэдэг шиг л. Тэр УИХ-д найдаж байж болно. “Наадахаа огцруулаад яадаг юм. Ингээд хэрэлдэж байвал бидэнд ашигтай” гэсэн яриа АН-ын бүлгээр битүү явж байгаа гэсэн. Бас АН-ын дарга О.Цогтгэрэлийг санаатайгаар импичментээс зугтаалгав. УИХ-аар ороод л огцрохгүй гараад ирнэ. Чи л ерөнхийлөгчид дэвших тохироо хийв”гэж ирээд хэрүүл гарч байна. МАН-ынхан цагаа тулахаар авч үлдэх гэсэн хөдөлгөөн өрнүүлэх учиртай тохирсон байж ч болно. Ер нь бол өглөө гэнэт шийдээд зарлаж байгаа нь юу бол.За огцорчихлоо гэж бодоход АТГ-т найдсан байж болно. Нэг нутаг усны З.Дашдаваа найдвартай ар тал нь болох байлгүй гэсэн таамаг бий. Бас ерөнхий прокурор шүүгч нар авч үлдэх талаар ярьсан байлгүй гэж тааж байна. Ард түмэн намайг дэмжээд огцруулахгүй ч гэж бодсон байхыг хэн үгүйсгэх билээ. Ер нь бол шударгаа батлаад ёс зүйтэй, шударга, эр зоригтой, цэргийн эр гэдгээ батлаад дараа дараагийн сонгуульд шив шинэ имижтэй бурхан будда шиг хүн орно гэсэн тооцоо байгаа байлгүй.
ЭРГЭН ЭРЭЛТ ХИЙХ ҮҮ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон удаа улс төрөөс явсан, тэр тоогоор эргэн эрэлт хийж байлаа. Нэг онцлог нь эргэн ирэлт хийх бүртээ дандаа албан тушаалын шат ахиж байв. Түүний огцролтыг цахим сүлжээ дээр нэг хүний “Эргэн ирэхийн тулд явдаг” гэсэн нь оносон үг байв.Одоо эргэн ирэлт хийхдээ юу болох бол. Эргэн ирнэ л гэж огцорсон байж таарна. Ерөнхийлөгчөөс дээш цол манайд юу байдаг билээ. Арай “хаан” болно гэж бодоогүй байлтай. Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучич л яг ийм алхам хийсэн. Тэрийг дуурайсан юм болов уу л гэж тааж байна. Тэрээр 2017 оноос хойш ерөнхийлөгчөөр ажилласан. Парламентын ээлжит бус сонгуульд оролцож ерөнхий сайдын албан тушаалд өрсөлдөхийн тулд 2026 оны есдүгээр сарын 27-нд өөрийн хүсэлтээр огцорсон. Гэвч харамсалтай нь нам нь ялагдсан байдаг юм. Яг түүн шиг намын дарга болоод 2028 оны сонгуульд намаа авч орон ялалт байгуулна гээд яриад байгаагаа биелүүлэх гэж л энэ огцролтыг хийж байгаа гэсэн таамаг зонхилж байна. Арай ч 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд би хугацаагаа гүйцээгээгүй хүн, тэгэхлээр дахиж өрсөлдөх эрхтэй гээд үзчихгүй байлгүй гэж тааж байна.Энд тэнд үүнийг нь зөвшөөрсөн хуулийн заалт байдаг юм биш биз гэсэн хар сэр байгаагаа хүмүүс нуухгүй байна. Ямар ч юм байдаг байж магадгүй л улс даа бид. Бас нэг яриа гараад байгааг хэлэхгүй өнгөрч боломгүй. Тэр ард түмнээс айж байна. Тэр үнэн сэтгэлээсээ зугтааж байна. Энэ хонь шиг ард түмэн чоно шиг болоод босоод ирж магадгүй гэж болгоомжилж байна гэсэн яриа. Үнэн худлыг цаг хугацаа л харуулна даа. Үнэхээр тэгж их баяжсан бол бас арай л хэтэрсэн зүйл юм даа. Түүний хүчний эх сурвалж ард түмэн байв. Харин одоо тэр их итгэлийг нь хугалсан бол мөн хэцүү еэ.
Д.НАЦАГ
ӨДРИЙН СОНИН

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ЧӨЛӨӨЛӨГДВӨЛ ДАРАА НЬ ЮУ БОЛОХ ВЭ?
ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
У.Хүрэлсүх: Баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно

У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү
Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио
Ирэх сараас иргэдэд үйлчлэх дүүжин тээврээр аюулгүй зорчих дүрэмтэй танилц
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар нэмэгджээ
С.Бямбацогт: Аппликэйшний зээлийн хүүг сарын 9 хувиар тооцож байсныг илрүүлсэн ч ямар хариуцлага хүлээлгэсэн нь тодорхойгүй иргэдийг хохироож байна
ХЗДХ-ИЙН САЙД НАР ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР АЖЛАА ӨГНӨ ГЭДГЭЭ МЭДЭГДЛЭЭ
ТАНИЛЦ: Өвөрхангай аймгийн Засаг даргаар томилогдсон Т.Жамбалцэрэн
Цээжний нөмөр шиг Буйр минь
Цасанд боогдсон хоёр айлыг 2100 бог малтай нь хамт уулнаас буулгажээ
Ирэх пүрэв гарагт бүх нийтээр амарна
Аж ахуйн нэгжүүдийг ойр орчмынхоо явган хүний гарц дээр шар дарцаг байрлуулахыг уриалав
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв
Шахмал түлшийг 14 хоногийн нөөцөөр олгож эхэлнэ гэв
Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно
С.Батбаатар: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан Б.Батбаатар 20 орчим шторк хийлгэхэд бараг ₮200 саяын зардал гаргасан
Б.Энхбаяр: А.Амундра тэгж ярьсан гэдгээс өөр ямар ч баримт байхгүй. Гэтэл А.Амундра нь Л.Оюун-Эрдэнийн хүн байсан
Ерөнхий Сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа
Гаалийн улсын байцаагч Д.Н нь 350 сая төгрөгийн үнэтэй орон сууц , 55 сая төгрөгийн авто зогсоолоо ямар хөрөнгөөр авснаа тайлбарлаж чадаагүй гэв
Эрүүгийн хэргийг хууль зөрчиж анхан шатны шүүхэд буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” хүсэлтийг УИХ-ын 70 гишүүн гаргалаа
“Мэдэхгүй, чадахгүй бол сайн хуулчих”...
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг
Б.Анар: Шоу урлагт хууль эрх зүйн орчин, нийтлэг стандарт хэрэгтэй байна
Өдөртөө -10 градус хүйтэн
Ойрын ТАВ хоногийн цаг агаарын төлөв
Тэсрэх бөмбөг байрлуулсан гэх худал мэдээлэл өгсөн этгээдүүдийг олж тогтоон шалгаж байна гэв
ТАНИЛЦ: Амралтын өдөр ажиллаж буй Өрхийн эрүүл мэндийн төвүүд
Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа. Нөгөө талаас МАН өглөө болгон бидэнд бэлэг барьдаг боллоо.
Эдийн засагч Д.Оюундэлгэр: Бензиний үнийг барина гэхээсээ илүүтэй нийлүүлэлт тасалдахгүй нөхцөлийг бүрдүүлэх нь чухал
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.