
Энэ долоо хоногийн улс төр тун үзүүстэй байна гэхэд болохоор. Гэвч нөгөө талдаа ирэх сонгуулийн ажиллагаанд бэлдэж буй гэлтэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажлаа өгөхөө мэдэгдсэн. Үүний араас Ерөнхий сайд Н.Учрал суудлаасаа мөн л буух нь уу гэх шивэр авир нисэвч эл үйл явдал эс болов.
Харин тэрээр, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарыг чөлөөлөх захирамж гаргаснаа олон нийтэд мэдэгдлээ.
Ерөнхий сайд Н.Учрал "Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Гашуунсухайтын төмөр зам, “Бодь групп”-ийн оффтэйк гэрээтэй нэр нь холбогдсон, тухайн үед ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан болон төр засагт ажиллаж, шийдвэр гаргалцаж байсан төрийн бүх өндөр албан тушаалтныг шалгуулах ёстой гэсэн байр суурьтай байна. Үүнд танай, манай гэж ялгаагүй. Үнэн мөнийг тогтоох ажил хагас дутуу байж болохгүй, бүрэн бүтэн байх ёстой. Тийм учраас Монгол Улсын Төрийн тэргүүн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, нэр төрөө сэргээлгэхээр шийдвэрлэсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын ард нуугдаж, энэ асуудлаас бултах эрх хэнд ч байхгүй. Гашуунсухайтын төмөр замтай холбоотой улс төрд үүссэн нөхцөл байдал ҮАБЗ-ийн тэргүүнээр ажиллаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлэлтэй гэдгийг өнөөдөр та бүхэнд хэлье. Х.Баттулга Ерөнхийлөгч 2019 онд ҮАБЗ-ийг тэргүүлэн ажиллаж байхдаа Гашуунсухайтын төмөр замыг нууцад авсан. Мөн нууц гэрээгээр энэ ажлыг явуулна гэж урьдчилгаа төлбөр авах шийдвэрийг гаргуулж, 280 сая ам.доллароор шороо овоолсон. Энэ асуудлаас болж гадаад, дотоодын иргэд ял шийтгэл авч, зарим зөвлөх, туслах нь гадаад руу хил даван зугтсан.
-Миний бие хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Төгрөг нуурын ордыг бусдаас үнэгүйдүүлэн авч, 250 сая ам.долларыг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлээс босгон бусдад худалдсан гэх асуудлыг хөндөж байсан. Энэ асуудлаар олон улсын хөрөнгийн бирж, санхүүгийн байгууллагуудаас 507 хуудас материал авч, олон улсын санхүүгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулан тухайн үед хууль хяналтын байгууллагад гардуулж өгч байлаа. Гэвч энэ хэрэг замхарсан. Монгол Улсад ер нь материал өгсөн хэрэг, асуудал шалгагддаггүй, үнэн мөнийг нь тогтоодоггүй, буруутай бол буруутай, буруугүй бол буруугүй гэсэн шийдвэр гаргаж чаддаггүй байдал бий болсон. Ийм байдлаар асуудлыг хааж, мухарлахгүй явсаар өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн гэдгийг бид дүгнэх ёстой. Мөн Гашуунсухайтын төмөр замтай холбоотой асуудал бол нэг хүний асуудал биш юм. Тухайн үед хэн ҮАБЗ-д ажиллаж байсан, хэн Засгийн газарт ажиллаж байсан, хэн ямар шийдвэр гаргуулсан бэ гэдгийг тал бүрээс нь ярих ёстой. Энэ хүрээнд гурван асуудлыг хөндмөөр байна.
Нэгдүгээрт, Засгийн газрын хуралдаанаар “Чингис хаан” баялгийн сан нэгдэлд Гашуунсухайтын төмөр зам болон нууц гэрээтэй холбоотой бүх үйл явцад олон улсын санхүүгийн үнэлгээ хийлгэж, хөндлөнгийн аудит оруулах үүрэг, чиглэл өгсөн гэдгийг хэлье.
Хоёрдугаарт, сөрөг хүчний шаардлагууд надад ирсэн. Би эдгээр шаардлагыг хүндэтгэж хүлээн авч байгаа. УИХ-д сонсгол санаачлан ажиллаж байгаа гишүүдийг нам, тал харгалзахгүйгээр бүгдийг нь дэмжинэ. Шаардлагатай мэдээ, мэдээллээр хангуулна. Хэнийг ч ялгалгүй шалгацгаа. Одоо ард түмэндээ үнэн мөнийг нь тогтоож, илэн далангүй, нээлттэй ярьцгаа. Авлигатай тэмцэнэ гэдэг бол хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байхыг хэлнэ. Танилын нүүр халуун хэдий боловч та бидний эх орон, ирээдүй илүү үнэ цэнтэй гэдгийг би тухайн үедээ хэлж байсан. Энэ зарчмаасаа огт ухраагүй гэдгээ хэлье.
Гуравдугаарт, гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй Ерөнхий сайдын хувьд хууль хяналтын байгууллагуудад хугацаатай үүрэг өгнө. Энэ асуудлыг нэг талд нь гаргаж, хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүйгээр үнэн мөнийг нь тогтоох, сонсгол зохион байгуулж, дүгнэлтээ хууль хяналтын байгууллагад хүргүүлэх үүрэг өгнө. Энэхүү хугацаатай үүргийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шат шатанд нь хариуцлага тооцох ажлыг хийнэ. Хариуцлага нэхсэн ард түмний шаардлагыг төрийн өндөр албан тушаалтнууд хүндэтгэлтэй хүлээж авах ёстой. Ард түмнийхээ хариуцлага нэхсэн шаардлагыг үл хүндэтгэсэн хэн бүхнийг хашиж буй албан тушаал, харьяалах нам, эвслийг нь үл харгалзан Монголын хууль дуудах болно гэдгийг холбогдох этгээдүүдэд сануулъя” хэмээн мэдэгдэлдээ онцлов.
Түүний мэдэгдлийн араас УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Н.Номтойбаяр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон оффтейк гэрээнүүдтэй холбоотой асуудлаар Хянан шалгах түр хороо дахин байгуулах санаачилгын явцын талаар танилцууллаа. Тэрээр өнгөрсөн хавар буюу гуравдугаар сард "Бодь" компанийн гүйцэтгэсэн Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам болон оффтейк гэрээг тойрсон асуудлуудыг дахин нарийвчлан шалгах, мөн өмнөх түр хорооны үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор албан ёсоор санаачилга гаргаж, гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн байдаг.
Тэрээр “Хуулийн дагуу УИХ-д төсөл өргөн барихад хамгийн багадаа 32 гишүүний гарын үсэг шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд хэвлэлээр дэмжинэ, зурна гэж ярьсан олон гишүүн бодит байдал дээр зураагүй. УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр энэхүү бичгээ бариад гишүүдээс нэмж санал авахаар төлөвлөж байна. Хэрэв 32 хүрэх юм бол УИХ-ын даргад албан ёсоор өргөн барина. Гарын үсэг зурсан 27 гишүүн байна. О.Цогтгэрэл, Б.Цэнгүүн, Ц.Цогтбаатар, Х.Тэмүүжин, З.Туваан, Р.Очирбат, Б.Мөнхбат, Б.Жаргалан, Лу.Гантөмөр, Ж.Ганбаатар, С.Бямбасүрэн, Д.Батбаяр, Э.Баатархүү, А.Бакей, Х.Болормаа, Ж.Жанабил, Д.Лувсанжамц, Б.Сайнзориг, С.Энхтүвшин, Н.Номтойбаяр, А.Пүрэвдаваа, С.Ундраа, Д.Сарнай, Б.Мөнхсоёл, Д.Ганзориг, Б.Энхнасан нар гарын үсэг зуржээ. Хяналт шалгалтыг улс төрөөс ангид, шударга явуулахын тулд холбогдох албан тушаалтнууд бүрэн эрхээсээ түдгэлзэх зарчмыг баримтлах ёстой. Тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж байсан, Ерөнхийлөгч асан, өдгөөгийн УИХ-ын гишүүн Х.Баттулга бүрэн эрхээсээ татгалзан шалгуулах шаардлагатай. 2020 онд надад холбогдох асуудал үүсэхэд гишүүний бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзан хуулийн байгууллагад шалгуулж, ял эдлэн үнэн мөнөө тогтоолгож байсан. Бусад албан тушаалтнуудад ч энэ зарчим тэгш үйлчлэх ёстой. Хянан шалгах түр хороо нь 7-15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдах хуультай. Гол шалгуур нь тухайн асуудал болон холбогдох компаниудтай ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй, хөндлөнгийн цэвэр төлөөлөл байх ёстой. Мөн олон нийтэд ил тод, нээлттэй хэлбэрээр явуулах шаардлагатай. 2024 оны УИХ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүн аливаа Хянан шалгах түр хорооны даргаар ажиллах боломжгүй болсон тул түр хороог санаачлагчийн хувиар төслөө бүрдүүлж байгаа ч даргыг бүрэлдэхүүн дундаас сонгох хуулийн зохицуулалттай” хэмээн ярилаа.

Г.Дамдинням: Өнөө шөнөөс эхлэн АИ 92-ыг 150 төгрөгөөр, евро-3, 4, 5 төрлийн шатахууныг 1,000 төгрөгөөр хямдруулна
ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл
НӨАТ: Гурван супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо
Сэтгүүлч Б.Даваахүүг 30 хоног цагдан хорьсон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө & зөвшөөрөхгүй
Гашуунсухайтын төмөр зам болон нууц гэрээ: Олон улсын санхүүгийн үнэлгээ хийлгэж, хөндлөнгийн аудит оруулна
18 жилийн түүхтэй Гашуунсухайтын төмөр замын гэрээгээр гутлаа тосолж очоод шалгуулах улстөрчдийн жагсаалт
Батлан хамгаалах салбарыг эзгүйдүүлэхгүйн тулд Д.Батлутын ажлыг хүлээж авсангүй
У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү
Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио
Ирэх сараас иргэдэд үйлчлэх дүүжин тээврээр аюулгүй зорчих дүрэмтэй танилц
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар нэмэгджээ
С.Бямбацогт: Аппликэйшний зээлийн хүүг сарын 9 хувиар тооцож байсныг илрүүлсэн ч ямар хариуцлага хүлээлгэсэн нь тодорхойгүй иргэдийг хохироож байна
ХЗДХ-ИЙН САЙД НАР ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР АЖЛАА ӨГНӨ ГЭДГЭЭ МЭДЭГДЛЭЭ
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ЧӨЛӨӨЛӨГДВӨЛ ДАРАА НЬ ЮУ БОЛОХ ВЭ?
ТАНИЛЦ: Өвөрхангай аймгийн Засаг даргаар томилогдсон Т.Жамбалцэрэн
Цээжний нөмөр шиг Буйр минь
Цасанд боогдсон хоёр айлыг 2100 бог малтай нь хамт уулнаас буулгажээ
Ирэх пүрэв гарагт бүх нийтээр амарна
Аж ахуйн нэгжүүдийг ойр орчмынхоо явган хүний гарц дээр шар дарцаг байрлуулахыг уриалав
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв
ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа
Шахмал түлшийг 14 хоногийн нөөцөөр олгож эхэлнэ гэв
Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно
С.Батбаатар: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан Б.Батбаатар 20 орчим шторк хийлгэхэд бараг ₮200 саяын зардал гаргасан
Б.Энхбаяр: А.Амундра тэгж ярьсан гэдгээс өөр ямар ч баримт байхгүй. Гэтэл А.Амундра нь Л.Оюун-Эрдэнийн хүн байсан
Ерөнхий Сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа
Гаалийн улсын байцаагч Д.Н нь 350 сая төгрөгийн үнэтэй орон сууц , 55 сая төгрөгийн авто зогсоолоо ямар хөрөнгөөр авснаа тайлбарлаж чадаагүй гэв
Эрүүгийн хэргийг хууль зөрчиж анхан шатны шүүхэд буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” хүсэлтийг УИХ-ын 70 гишүүн гаргалаа
“Мэдэхгүй, чадахгүй бол сайн хуулчих”...
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.