
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт ард иргэд ээ, Эрхэм хүндэт Монгол төрийн түшээд ээ!
Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаас хойш Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргийг сахин биелүүлж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, өнө эртний түүхт Монгол төрийн эрхэмсэг оршихуй, энх тайванч гадаад бодлогыг дэлхий дахинд сурталчлан таниулахыг зорьж ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч бөгөөд Монгол Улсыг олон улсад бүрэн эрхтэй төлөөлдөг нэн хариуцлагатай албан тушаалтан билээ.
Төрийн тэргүүний нэр төр бол бүрэн эрхт тусгаар улсын нэр хүнд, Монгол төрийн дархлаа, манай ард түмний эв нэгдэлтэй салшгүй холбоотой эрхэм зүйл байдаг.
Тиймээс төр, ард түмнийг хагалган бутаргаж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулах гэсэн улс төр, бизнесийн гэмт бүлэглэлийн гүжир гүтгэлэг, гэмт үйлдлийг таслан зогсоож, Монгол төрийн дархлааг хамгаалахын тулд миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхэм хүндтэй албан тушаалаас өөрийн хүсэлтээр ийнхүү чөлөөлөгдөж байна. Манай ард түмэн төрт ёсоо хүндэтгэн дээдэлж, “Төрийн минь сүлд өршөө” хэмээн төрийн сүлдэндээ сүслэн залбирч, амь нас, ажил үйлсээ даатган сүүнийхээ дээжийг өргөдөг түүхэн сайхан уламжлалтай билээ. Худал хуурмаг, гүжир гүтгэлэг хэт даамжирвал төрд итгэх түмэн олны итгэл суларч, гадаад ертөнцөд Монгол Улсын нэр хүнд сэвтэх аюултай. Тиймээс улс төрийн тохиролцоо хийж, хуулийн хариуцлага, ял шийтгэлээс зугтах гэсэн атгаг санаа, улс төрийн ашиг хонжоо олох гэсэн бузар санаархалд миний бие цэг тавихаар энэхүү эрс шийдвэрийг гаргаж байна.
Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй. Гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдэд ял завшуулж болохгүй. Төрийн түшээ хүний хамгийн том дархлаа бол ард түмнийхээ өмнө нүүр бардам зогсож чадах, үнэн мөнөө дэнслүүлж чадах эр зориг байх учиртай.
Энэхүү шийдвэр цаашид Монголын улс төрд ёс суртахууны жишиг болж, залуу үе, төрийн түшээдэд ёс зүйн манлайлал үзүүлж чадна гэдэгт би итгэж байна.
Эрхэм нөхөд өө,
Дэлхий дахины дэг журам өөрчлөгдөж, олон улсын харилцааны систем шинэ сорилтуудтай тулгарч, худалдаа, эдийн засгийн хүндрэл бэрхшээлүүд гарч буй энэ цаг үед Монголчууд бид дотооддоо үндэсний эв нэгдлээ улам бататган, эдийн засгийн аюулгүй байдлаа хангаж, гадаад ертөнцөд улс орныхоо нэр хүндийг өргөж, тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэх явдал нэн чухал юм. Их гүрнүүдийн өрсөлдөөн ширүүсч, улс орнуудын харилцан итгэлцэл суларч буй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад бодлогын бие даасан, тэнцвэртэй байдлыг хадгалж, идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлэн, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд мөнхийн хөрш ОХУ, БНХАУ-тай тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ гуравдагч хөрш улс орнуудтай харилцааны түвшингээ шат ахиулан, Япон Улстай “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”, Франц, Солонгос, Герман, Казахстан, Турк, Итали улстай “Стратегийн түншлэл”, Вьетнам, Лаос, Чех, Польш, Узбекистан, Киргиз улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоож, Төв Азийн орнуудтай харилцаагаа шинэ шатанд гаргаж, бүс нутгийн худалдаа, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг эрчимжүүллээ.
Мөн энэ хугацаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЮНЕСКО-н дарга, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дарга, Япон, Бутаны эзэн хаад, ОХУ-ын Ерөнхийлөгч, Ромын пап, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга зэрэг дэлхийн 23 улсын Төрийн тэргүүн, эрхэм дээд зочид манай улсад Төрийн айлчлал хийлээ.
Миний бие Монгол Улсыг хандив, тусламж гуйдаг биш харин харилцан ашигтай хамтын ажиллагааг санал болгодог, гуйж очдог биш уригдаж айлчилдаг улс болгохыг зорьж ажиллалаа. Энэ бол “дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” таниулах Төрийн тэргүүний бодлого байсан юм. Энэ хугацаанд манай улс НҮБ-ын бүх гишүүн орон болох 192 улстай дипломат харилцаа тогтоож дууслаа. Гадаад харилцааны салбарын ололт амжилт, түүхэн үйл хэргийг хамтран бүтээлцсэн эрхэм хүндэт дипломатууд, төрийн албан хаагчиддаа баярлалаа. Улс эх орныхоо хөгжил дэвшил, эдийн засгийн тусгаар тогтнолд нэн чухал ач холбогдолтой стратегийн олон бүтээн байгуулалтыг миний бие Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа эхлүүлж, бас ашиглалтад оруулсан. Тухайлбал, стратегийн ач холбогдол бүхий таван чиглэлийн нийт 1000 гаруй км урт төмөр зам, Чингис хаан олон улсын нисэх буудал, Шинэ төв цэвэрлэх байгууламж, Чингис хаан үндэсний музей, Үндэсний төв номын сан, Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, Дарханы зам, Хөшигийн хөндийн хурдны зам, Налайхын зам, Яармаг, Сонсголон, Олимпын гүүр, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв, Улсын хоёрдугаар эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Эх эмэгтэйчүүдийн үндэсний хоёрдугаар төв зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг дуусгаж, ашиглалтад оруулсан. Түүнчлэн Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Солонго 1, 2 дугаар хороолол, Байгалийн шинжлэх ухааны музей, Монголын археологи, угсаатны зүйн музей, Боомтуудын шинэчлэл, Ерөнхийлөгчийн нэрэмжит спорт цогцолбор, хүүхдийн “Мазаалай” спорт цогцолбор зэрэг бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Эрхэм хүндэт ард иргэд ээ, Эрхэм нөхөд өө,
Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байж, байгалийн баялгийнхаа үр шимийг адил тэгш хүртэх учиртай. Өнгөрсөн хугацаанд хулгайд алдагдсан байгалийн баялаг, үйлдвэр, аж ахуйн газруудаа төр, ард түмэндээ эргүүлэн авчрахын тулд миний бие Баялагтаа эзэн Монголын төлөө тууштай тэмцэж ирлээ. Үүний үр дүнд хууль бусаар бусдад алдагдсан “Эрдэнэт үйлдвэр”, “МонРосЦветмет”, “Бор-Өндөр”, “Багануурын уурхай”, “Асгат”, “Салхит”-ын мөнгөний ордууд, “Тост, Тосон Бумбын орд”, “Гутайн даваа”, “Хармагтайн орд”, “Ноён Уул” зэрэг орд газруудаа төр, ард түмнийхээ мэдэлд эргүүлэн авч, хууль бусаар олгогдсон 938 лицензийг цуцлан, 33 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан билээ. Ингэснээр “Үндэсний баялгийн сан” бий болох эх үндэс тавигдан, байгалийн баялгийнхаа үр өгөөжийг ард иргэд хүртэх эрх зүйн орчин бүрдэж, улмаар олон жил хүлээсэн Оюу толгойн ноогдол ашгийг иргэн бүр тэгш хүртэх боломж бий болоод байна. Тухайлбал, цар тахлын хүнд үед 20 мянга байсан хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн дулаан, цахилгаан, ус, уур, хэрэглээний төлбөрийг 1 жил 6 сарын хугацаанд Эрдэнэт үйлдвэр бүрэн хариуцаж, ахмадын тэтгэврийн зээлийг тэглэсэн зэрэг нийгмийн хамгааллын томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн.
Энэ дашрамд хэлэхэд, ард түмний баялаг болсон Оюу толгойн анхны ноогдол ашгийг иргэн бүрийнхээ дансанд ижил тэгш хүртээж, баялагтаа эзэн байх Төрийн тэргүүний байр суурийг УИХ-ын эрхэм гишүүд Та бүхэнд дахин сануулж байна.
Эрхэм хүндэт ард иргэд, төрийн түшээд ээ,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, үндэсний хөдөлгөөнүүдийг дэмжин баталж, хамтран хэрэгжүүлсэн УИХ, Засгийн газрын гишүүд, гар бие оролцож бодит үр дүн гаргасан баялаг бүтээгч, иргэд Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн улс орон даяар амжилттай хэрэгжиж, өнөөдрийн байдлаар 150 гаруй сая мод тарьж, ургуулж, хортон шавжтай тэмцсэний үр дүнд тэрбум гаруй модыг устаж үгүй болохоос авран хамгаалж чадлаа. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, үндэсний үйлдвэрлэгчид 1000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг эх орондоо шинээр үйлдвэрлэж, дотоод болон гадаад зах зээлд гаргаж чадлаа.
“Цагаан алт” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, самнасан ноолуурын экспорт анх удаа 5 дахин өсөж, 330 сая ам.долларт хүрлээ.
“Цэнхэр алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөвсгөл нуурыг хамгаалж, Ганга, Өгий нуурыг ширгэж устахаас сэргийлж, Хэлтгий цагаан нуурыг дахин сэргээгээд байна. Мөн хүүхэд, залуусынхаа боловсролд оруулсан хөрөнгө оруулалт бол улс орны маань хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болно гэдэгт би итгэдэг. “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эх орныхоо өнцөг булан бүрээс шалгарсан шилдэг 1700 гаруй оюутан дэлхийн 21 улсад боловсрол, мэргэжил эзэмшиж байгаа бөгөөд эхний 150 оюутан сургуулиа төгсөж ирээд нутаг орондоо ажиллаж байна.
Энэ бол улс орны хөгжил дэвшил, хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Төрийн тэргүүний санаачилсан эдгээр төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд зүрх сэтгэл, хичээл зүтгэлээ зориулан дэмжин хамтран ажилласан ард иргэд, албан байгууллага, төрийн албан хаагч, баялаг бүтээгч, эрдэмтэн судлаач, багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхэндээ онцгойлон баяр хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье. Аливаа үндэстэн оюунаар тунгаах ном судар, мэлмийгээр тольдох бахархалт өв, сэтгэлдээ тээх нийтлэг үнэт зүйлтэй байх нь нэгдмэл цул байхын үндэс суурь болдог. Тийм ч учраас өвөг дээдсийнхээ бахдам түүх, баатарлаг гавьяаг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх, Эзэн Чингис хааны Шүтээн хөргийг аймаг бүр бүтээн байгуулах тухай зарлигийг тус тус гаргасан бөгөөд Их хааныхаа музейг байгуулж, үеийн үед шүтэн дээдлэх Их Эзэн Чингис хааны Алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг урлан бүтээж, “Чингис хаан” үндэсний музейд ёслол төгөлдөр хүндэтгэн залж, монгол түмнийхээ их шүтээн болгосон билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч өглөө босохдоо санаж, орой унтахдаа боддог гурван чухал үнэт зүйл байдаг. Энэ бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, манай ард түмний эв нэгдэл юм.
Эрхэм төрийн түшээд Та бүхэн ч бас төрийн үйл хэргийг шийдэхдээ энэхүү гурван үнэт зүйлийг цаг ямагт санаж, эрхэмлэн дээдэлж, чандлан баримталж, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж яваарай. Мөн Монголын ард түмний түүхэн сонголт, Үндсэн хуулиар баталгаажуулсан ардчилсан төр засаг, парламент ёсоо улам бэхжүүлэх нь төр засаг, улс төрийн нам, эвслийн эрхэм үүрэг, манай ард түмний үнэт зүйл байх учиртай. Монгол төрийн эрхэм түшээд та бүхэн улс, үндэснийхээ язгуур эрх ашгийг дээдлэн сахиж, эзэн Чингис хааны билиг сургаалыг даган мөрдөж, ард түмнийхээ эв нэгдлийг сахин бататгаж, эе эвээ хичээн, эх орныхоо хөгжил дэвшил, улс монголынхоо ирээдүйн сайн сайхны төлөө хичээн зүтгэх ёстой.
Бид нэг монгол, нэг гэр бүл, нэг ард түмэн гэдгээ гүнээ ухамсарлаж, хүсэл зорилго, үнэт зүйлээрээ нэгдэн нийлж, хотол түмнээрээ сэтгэлээ төвшитгөн, итгэлээ бэхэлж, эвээ зангидан, өөдрөг тэмүүлэл, өрнүүн зүтгэлээр эх орныхоо төлөө хүчин зүтгэхийг уриалж байна.
Намайг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгож, Төрийн тэргүүнээр ажиллах энэхүү түүхэн цаг хугацаанд ямагт хамтдаа байсан Монголын нийт ард түмэндээ гүн хүндэтгэл үзүүлж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ЧӨЛӨӨЛӨГДВӨЛ ДАРАА НЬ ЮУ БОЛОХ ВЭ?
ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
.gif)
БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв
У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье
Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна
Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 275 сая төгрөг залилжээ
УИХ-ыг тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулъя
Өнөөдөр хүүхдийн мөнгө, өрх толгойлсон эх, эцэгт олгодог тэтгэмжийг олгоно
Ирэх онд иргэд, ААН-үүдийн эдлэх татварын хөнгөлөлттэй танилц
ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө & зөвшөөрөхгүй
Гашуунсухайтын төмөр зам болон нууц гэрээ: Олон улсын санхүүгийн үнэлгээ хийлгэж, хөндлөнгийн аудит оруулна
18 жилийн түүхтэй Гашуунсухайтын төмөр замын гэрээгээр гутлаа тосолж очоод шалгуулах улстөрчдийн жагсаалт
Сэтгүүлч Б.Даваахүүг 30 хоног цагдан хорьсон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв
Батлан хамгаалах салбарыг эзгүйдүүлэхгүйн тулд Д.Батлутын ажлыг хүлээж авсангүй
НӨАТ: Гурван супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо
Г.Дамдинням: Өнөө шөнөөс эхлэн АИ 92-ыг 150 төгрөгөөр, евро-3, 4, 5 төрлийн шатахууныг 1,000 төгрөгөөр хямдруулна
Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио
Ирэх сараас иргэдэд үйлчлэх дүүжин тээврээр аюулгүй зорчих дүрэмтэй танилц
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар нэмэгджээ
С.Бямбацогт: Аппликэйшний зээлийн хүүг сарын 9 хувиар тооцож байсныг илрүүлсэн ч ямар хариуцлага хүлээлгэсэн нь тодорхойгүй иргэдийг хохироож байна
ХЗДХ-ИЙН САЙД НАР ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР АЖЛАА ӨГНӨ ГЭДГЭЭ МЭДЭГДЛЭЭ
ТАНИЛЦ: Өвөрхангай аймгийн Засаг даргаар томилогдсон Т.Жамбалцэрэн
Цээжний нөмөр шиг Буйр минь
Цасанд боогдсон хоёр айлыг 2100 бог малтай нь хамт уулнаас буулгажээ
Ирэх пүрэв гарагт бүх нийтээр амарна
Аж ахуйн нэгжүүдийг ойр орчмынхоо явган хүний гарц дээр шар дарцаг байрлуулахыг уриалав
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв
Шахмал түлшийг 14 хоногийн нөөцөөр олгож эхэлнэ гэв
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.