2311-р сар, 2026Даваа гараг

Пүрэв гарагт БҮХ НИЙТИЙН АМРАЛТ ӨДӨР тохионо

2 цаг 26 минутын өмнө1 мин унших

Пүрэв гарагт БҮХ НИЙТИЙН АМРАЛТ ӨДӨР тохионо

Энэ долоо хоногт бүх нийтийн амралтын нэг өдөр тохиож байна. 

Тодруулбал энэ долоо хоногийн Пүрэв гараг буюу 26-нд Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 102 жилийн ой тохиох юм. Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг.

Улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ Пүрэв гарагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Улсын анхдугаар Их Хурал 1924 оны есдүгээр сарын 8-ны өдөр Нийслэл хүрээнд эхэлж,  Халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон Ардын цэргийн ангиудаас 77 төлөөлөгч нь оролцжээ.

Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталсан. Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх заалт оруулсан энэ цагаас эхлэн улс орон, ард түмний аж амьдралд олон дэвшилтэт ахиц өөрчлөлт гарчээ. Улсын хувь заяатай холбоотой асуудлыг нэг хүний үзэмжээр бус нийт ард түмний хүсэл зоригт нийцүүлэн шийдэх боломж бүхий засаглалыг бүрдүүлсэн нь анхдугаар Үндсэн хуулийн түүхэнд гүйцэтгэсэн чухал үүрэг юм.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Өнөөдөр өвлийн ЭЕШ-ын бүртгэл хаагдана

2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдаж байна. Бүртгэл хаагдсанаас хойш нэмэлт хичээл сонгох боломжгүй. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүйг Боловсролын Үнэлгээний Төвөөс анхааруулж байна.

173

Хятад Монголын хил дамнасан эмнэлгийн үйлчилгээний "Эрүүл" платформ албан ёсоор нээлтээ хийлээ

2026 оны 11-р сар-ын 13-ны өдөр Хятад, Монголын хил дамнасан "Эрүүл" (Eruul) эмнэлгийн үйлчилгээний платформ албан ёсоор нээлтээ хийлээ. "Өвөр Монголын Оюун Эрүүл Мэндийн Үйлчилгээ ХХК" (Inner Mongolia Aoyun Health Service Co., Ltd.) болон Өвөр Монголын Их Сургууль —тодруулбал, "Монгол хэлний ухаалаг мэдээлэл боловсруулах технологийн үндэсний болон орон нутгийн хамтарсан инженерийн судалгааны төв" (National and Local Joint Engineering Research Center for Mongolian Intelligent Information Processing Technology) болон "Өвөр Монголын Өөртөө Засах Орны Олон хэлт хиймэл оюун ухааны технологийн гол лаборатори" (Inner Mongolia Autonomous Region Key Laboratory of Multilingual Artificial Intelligence Technology)— хамтран хөгжүүлсэн уг платформ нь Монгол Улсаас ирж буй өвчтөнүүд болон хил дамнасан эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хүсэлтэй хүмүүст тохиромжтой түргэн, ил тод, мэргэжлийн, цогц бөгөөд бүрэн шийдэл бүхий эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх зорилготой юм. "Бүс ба зам" санаачилга (BRI) хэрэгжиж эхэлснээс хойш эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа нь түүний чухал бүрэлдэхүүн хэсэг байсаар ирсэн. “Бүс ба зам” санаачилгын хамтын бүтээн байгуулалт болон Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт улам гүнзгийрч, бодит үр дүнд хүрэхийн хэрээр Хятад, Монгол хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин гүнзгийрч, Монгол Улсын иргэд Хятадад очиж эмчлүүлэх эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.Хятад улсаас дэвшүүлж буй "Эрүүл мэндийн торгоны зам" болон "Эрүүл мэндийн салбар дахь хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц" байгуулах санаачилга нь хил дамнасан эмнэлгийн үйлчилгээг хөгжүүлэх тодорхой чиглэлийг гаргаж өгсөн бөгөөд энэхүү платформ үүсэх үндэс суурь болсон юм. Хятад, Монголын хил дамнасан "Эрүүл" эмнэлгийн үйлчилгээний платформ нь өвчтөн төвтэй бөгөөд энэ нь алсын зайнаас эмнэлгийн хөтөч хийх, эрүүл мэндийн боловсрол олгох, шууд орчуулга, тухайн цаг үеийн валютын ханш, төлбөр зардлын мэдээлэл лавлагаа, мэргэжлийн эмнэлгийн дагалдан үйлчилгээ, эмнэлгийн цаг авах зэрэг үндсэн функцуудын цогц багцыг нэгтгэсэн бөгөөд сурталчилгааны сошиалд хуваалцах механизмаар хангагдсан. Эмнэлэгт үзүүлэхээс өмнөх үйлчилгээний хүрээнд мэргэжлийн хэрэглэгчийн үйлчилгээний ажилтнууд цахимаар тогтмол ажиллаж, зайнаас хөтөч хийн өвчтөний биеийн байдал, өвчний шинж тэмдгүүдэд үндэслэн эмнэлгийн тусламж авах зөв чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлж, тохирох тасаг болон мэргэжлийн эмчтэй оновчтой холбож өгнө

282

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

735

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 681


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.