2311-р сар, 2026Даваа гараг

Бага хурлынхаа 49 хоног дээр болох Их хурал

11 сар 16. 10:183 мин унших

Ардын намын хөшигний арын амьдрал гэнэт тайз руу бүлтэрч гарч ирээд, богинохон хугацаанд асар их зүйл болж өнгөрөөд одоо шувтрах тийшээ хандаж байна. Намын хийгээд парламентын дарга болох хүн буюу хүмүүс дээрээ тохирчихвол Их хурлаараа ёсчлоод асуудал дуусах нь байна. Тохирч амжаагүй бол ахиад л точигнолдож эхэлнэ. Саналаа тоолоод л, хүнээ хайрцаглаад л, уурлалдаад л, өрөөнд нь тууж оруулж түгжиж бариад л, хөөцөлдөж гүйлдээд л.... Харин Ерөнхий сайд хэн болох вэ? гэдэг асуулт одоохондоо гарахгүй янзтай.

Их хурал Бага хурлынхаа 49 хоног дээр болно. МАН-ын бие, сүнс хоёр Бага хурал дээрээ салчаагүй байлтай. Эв нэгдлийн ажлын хэсэг хүртэл байгуулж, ветерануудынхаа өвдгийг нужигнуулан босгож явуулаад байхыг бодвол тэгсэн ч юм билүү. Тэгвэл одоо Их хурал дээрээ сүнс нь “төрлөө олж”, бие нь хонгио болон үлдэх нь. Буддын шашинд гарч байгаагаар 49 хоног нь тус тусын үйл явц бүхий долоон долоо хоногоор бүрдэх аж. Бага хурлын дараа болж өнгөрсөн үйл явдал ч шийдвэрлэх долоон алхамтай байгаа нь соньхон:

  1. Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох Ерөнхий сайдын тушаал гарсан.

  2. УИХ-ын Дарга Д.Амарбаясгалан огцорсон

  3. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан

  4. Цэц үүнийг хууль бус гэсэн шийдвэр гаргасан

  5. Цэцийн шийдвэрийг хууль бус гэж үзэн, бөөн дажин дэгдэв.

  6. Б.Энхбаярыг УИХ-аар сонсож албажуулсан, ЦЕГ-ын даргыг секундын дотор халж явуулсан.

  7. Б.Энхбаярын нотлох баримтууд гаргаж, сэтгүүлчидтэй хэрэлдсэн хэвлэлийн хурал болсон.

2021 онд, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор МАН-ын ХХХ Их хурал их сүнслэг болсон юм. Нагаржунайгаар явна гэж хэлээд Бадамжунайгаар явчихсан ах нарыгаа бодвол “Социал демократ үзэл баримтлал”, тэр байтугай “ардчилал...” энэ тэр гээд нээрээ ч шинээр эхлэх гээд байгаа юм шиг оргисон, наяад оны залуучууд өнгөлж, ер нь тэр аяараа нэг их гоё өнгө будагт сүлэлдэж байж билээ. Гараанаасаа тийрэлттэй гарсан залуус Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хүртэл манлайлан хийж Засгаа чангаруулж, тэх мөртөө Парламентаа батжууллаа гэлцсэн нь мөн л саяхан. Намаа тийнхүү шүншиглэсэн залуус одоо харин буланд шахагдав бололтой. 

“Эвлэрүүлэн зуучлах түр хороо”-ныхонд ах нарын тал “бид хэзээ ч эвлэрэхгүй” гэж хариулан шазав татав хийж байхад дүү нараас дуу гардаггүй. Үүнээс үзвэл улс төрийнх нь замнал богиногүй ч биологийн нас залуу хэдийгээ бүх төрлийн нас нь явчихсан ах нар нь дийлж түрээд эхэлсэн дүр зураг үүсжээ. Мөн нэгэн парадокс харагдсан нь, сонгуульд ялж, гишүүн болсон, улмаар УИХ-ын дарга болсон, тэрнээсээ өмнө олон жил намынхаа гал тогоог базаж, олон ялалт байгуулсан, намдаа зузаан хүрээлэлтэй залууг, нэгэн “сул иргэн” ийнхүү түрэмгийлэн дийлж байгаа нь гайхалтай юм. Энэ илбэ жилбэ шиг үйл явдлыг “ноймор нэг” оролцож байж үүсгэсэн нь тодорхой. Нөгөө талаар өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс залхсан нийгмийн уур амьсгал ч нэлээд хатуу дэвжээ болж орхисон нь дамжиггүй биз. 

Ямартай ч намын Их хурал дуусаж, юмс байрандаа орсон байдалтайгаар шинэ долоо хоног эхэлнэ. Харин тэр намаас хуучин тэрэгний дуу хадна. Үе солино гэж үзүүлж өгдөг гэж магтагдаж асан МАН-ын тэр “үе” нь өвдөгний үе л байсан юм даг уу даа. Харин үзэгчдийн зүгээс “нэвтрүүлэгтээ эргэн тавтай морил!” гэсэн трэнд үгийг л хэлэх үлдлээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Түгжрэлийн тухай AI-тай хийсэн ярилцлага

-Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах арга замуудыг дугаарлаад сайхан хэлээд өг дөө. -Улаанбаатарын түгжрэлийг бодитоор шийдэх "AI-ийн жороор" бэлтгэсэн хамгийн товч 5 гарц: Хоёр дахь төв (Sub-centers): Сургууль, яамд, захуудыг хотын захад барьж, хүмүүсийн хөдөлгөөнийг төвөөс сарниулах. Замын сүлжээний "Тор" (Grid System): Хотхон хоорондын хашааг нурааж, мухар замуудыг холбож, нэвтрэх чадварыг 30% нэмэгдүүлэх. Автобусны давуу эрх (BRT): Нэгдүгээр эгнээг биет хаалтаар тусгаарлаж, автобус ямар ч түгжрэлгүй, цагтаа ирдэг "найдвартай" тээвэр болгох. Ухаалаг төлбөр (Congestion Pricing): Оргил цагаар хотын төв рүү орох машинд төлбөр тогтоож, зохиомол хэрэгцээг хумих. Замаас хамааралгүй тээвэр (Metro/Cable Car): Газар дээрх замын ачааллаас үл хамааран зорчих боломжтой нийтийн тээврийн дэд бүтцийг яаралтай барьж дуусгах. -Энэ арга замуудыг манай хотын удирдлагаас хэрэгжүүлж байгаа юу? Товчхондоо: Зарим нэгийг нь "оролдож" байгаа ч, хамгийн үр дүнтэйг нь "хойш тавьж" байна. Автобусны шинэчлэл ба Метро: Хийгдэж байна. Автобуснууд шинэчлэгдсэн, метроны тендер зарлагдсан

274

Төрийн эзэн нь хэн бэ?

Хүчтэй институц – Чинээлэг Монгол Улс | Цуврал нийтлэл – 2 Сонгуулийн мөнгийг хэн төлж, сонгуулийн дараа хэн үр шимийг нь хүртдэг вэ? Намд их хэмжээний мөнгө өгсөн хүн сайд, төрийн өмчит компанийн захирал болох, эсвэл төсвийн томоохон тендер авахад давуу эрх эдэлдэг үү? Эдгээр холбоог хэн шалгаж, хэн хариуцлага тооцдог вэ? Монгол Улсын Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан. Гэвч сонгуулийн дараа төрийн эрх мэдэл хэний ашиг сонирхолд үйлчилж байгааг иргэд хэрхэн мэдэх вэ? Сонгуулийн мөнгөний мөрөөр 2024 оны УИХ-ын сонгуульд нэг нам, эвсэл 6.4 тэрбум, нэр дэвшигч тойргоосоо хамааран 900 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэл зарцуулах боломжтой байв

22

Jade Gas: 1.1 тэрбум австрали долларын санхүүжилтийн эцсийн гэрээг есдүгээр сард байгуулбал Тавантолгойн метан хийн үйлдвэрлэлийн өрөмдлөгийг 2027 онд эхлүүлнэ

Jade Gas: 1.1 тэрбум австрали долларын санхүүжилтийн эцсийн гэрээг есдүгээр сард байгуулбал Тавантолгойн метан хийн үйлдвэрлэлийн өрөмдлөгийг 2027 онд эхлүүлнэ

2 332

Үүсмэл ордыг стратегийн ордын “жагсаалт”-аас хасвал Үндэсний баялгийн сан зөв болно

Монгол Улс Баялгийн сантай болох гэж 10 гаруй жил “ноцолдсон” байдаг. Баялгийн сантай улс орнуудын туршлагыг судлах гэж хэдэн арван удаа төрийн томилолтоор гадагш нисэж, тэр бүртээ ажлын хэсгүүдийг байгуулж хэрдээ л нүсэр ажил болсон

2 465

Өнөөдөр өвлийн ЭЕШ-ын бүртгэл хаагдана

2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдаж байна. Бүртгэл хаагдсанаас хойш нэмэлт хичээл сонгох боломжгүй. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүйг Боловсролын Үнэлгээний Төвөөс анхааруулж байна.

187


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.