2311-р сар, 2026Даваа гараг

“Fulham”-ийн 6 тэрбумд хариуцлага хүлээх цор ганц буруутан нь Б.Батцэцэг сайд юм байна

6 цаг 9 минутын өмнө4 мин унших

“Засгийн газар Английн хөл бөмбөгийн Fulham багт 6.5 тэрбумын өрөнд орсон нь Ч.Номингийн буруу” гэсэн акц өрнөөд хагас сар өнгөрчихлөө. ЗГХЭГ-ын даргын суудал ганхах үеэр Б.Энхбаяр энэ өнцгийг сэвсэн юм. Бүр тодруулж хэлбэл Г.Занданшатар, Б.Батцэцэг, Б.Энхбаяр нар Ч.Номинг Fulham-ийн 6 тэрбумаар харлуулах акциа тэр үеэс эхлүүлж, өөрсдийнхөө санхүүжүүлдэг нэр бүхий сайт, пэйж, сэтгүүлч, сошиалчидаараа өдөр шөнөгүй сэвүүлж байна.

Уг нь Fulham, CNN, BBC гэх мэт дэлхийн хүчирхэг сувгуудаар Монголоо сурталчилсан “Go Mongolia” Л.Оюун-Эрдэнийн засгийн хамгийн сайн хэрэгжсэн төсөл. Ганц тоо хэлье. 200 хан мянга байсан жуулчин 800 мянгад хүрч цойлсныг хэн ч яаж ч хараар будаад бүдгэрэхгүй. Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо удахгүй сая дах жуулчнаа хүлээж авна гэж мэдэгдэнэ лээ. Таксичнаас эхлээд жирийн иргэдийн халаасанд нэг жуулчин дор хаяж 2000 ам.доллар үлдээгээд буцдаг гээд бодохоор эгэл борчуудад хамаг өгөөж нь очсон төсөл. Go Mongolia-гийн гэгээтэй талыг дурдвал өчнөөн юм бий ч ингэсгээд орхиё. Харамсалтай нь ийм төслийг унагах сонирхолтой Б.Батцэцэг, Б.Энхбаяр, Г.Занданшатар гэх мэт цөөхөөн улстөрч бий.

Тэдний сэвүүлээд буй Fulham-д төлсөн 6 тэрбумд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин ямар ч хамаагүй, харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ бүхний гол буруутан гэдгийг хэдэн баримтаар нотлоотхоё.

Одоо яригдаад буй Fulham-ийн 6.5 тэрбум бол 2025-2026 онд дамнан хэрэгжих хугацаатай байсан гэрээний төлбөр. Энэ гэрээ үзэглэгдээд сар ч хүрээгүй байхад Ч.Номин Соёл, аялал жуулчлал, спорт, залуучуудын сайдын ажлаа өгч байв. Тэгэхээр дараагийн буюу Г.Занданшатарын засаг “Fulham”-ээр гэрээнд заагдсан ажлыг нь хийлгэлгүй гүлдийж, төлбөрөө төлөлгүй луу унжсан учраас 6.5 тэрбумын асуудал үүсчихсэн гэсэн үг.

Ч.Номингийн ажлыг авсан Ч.Ундрам Fulham-тэй байгуулсан гэрээг мөнгөтэй юутай хээтэй нь Гадаад харилцааны яаманд буюу Б.Батцэцэг сайд руу шууд шилжүүлжээ. 2025 оны улсын төсөвт гадаад сурталчилгааны ажил гэж 9 тэрбум төгрөгийг Гадаад харилцааны яаман дээр тавьсан байсан юм. Энэ мөнгөөр Б.Батцэцэг сайд Ч.Номингийн эхлүүлсэн гэрээний хэрэгжилтийг хангаж, ажлыг нь шахаж хийлгэж болох байж. Хэрэгжүүлэхгүй гэж бодсон бол дахин хэлцэл хийж гэрээний хугацаа тоологдож эхлэхээс өмнө хамтын ажиллагааг зогсоох сонголт ч Б.Батцэцэгт байсан байх юм. Бүр тодруулж хэлбэл гэрээ хэрэгжиж эхлээгүй байхад Fulham-ийн гэрээг мөнгөтэй нь хүлээж авсан Б.Батцэцэг сайдад тус гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах бүрэн эрх байжээ.

Харамсалтай нь Гадаад харилцааны сайд ямар ч үйлдэл хийгээгүй. Шуудхан хэлэхэд гоё дээлтэй сайд эмэгтэй “Ч.Номингийн байгуулсан гэрээ ийм балаг дагууллаа” гэсэн нарратив үүсгэх зорилгоор албаар “ор тас мартсан” дүр эсгэсэн байдаг юм. Түүний энэ увайгүй улстөржилтийг “Fulham-ийн гэрээн дээр ямар ч тайлан байхгүй” гэж ярилцлага өгснөөс нь харчихаж болно. Fulham-ийн гэрээ байгуулагдаад сар ч хүрэхгүй хугацааны дараа огцорсон Ч.Номинд тайлан гаргах нь бүү хэл, гэрээнд заасан ажлуудыг хянах боломж, цаг хугацаа ч байгаагүй. Энэ бол ямар ч тэнэг хүн ойлгочих логик.

Go Mongolia-гийн хүрээнд Fulham-тай хамтрах шийдвэр гаргасан Үндэсний хорооны дэд даргын хувьд Б.Батцэцэг сайд энэ бүхнийг мэдэхийн цаагуур мэдэж байсан нэгэн. Fulham-тэй байгуулсан гэрээг хэрэгжүүлэхгүй хаячихвал нөгөө тал Засгийн газрыг Арбитрт өгнө гэдгийг, Арбитрт өгвөл Засгийн газар ялагдаж өрнө орно гэдгийг, энэ бүхний эцэст өөрийнхөө бурууг Ч.Номинд тохож, танхимынхаа залуу эмэгтэй сайдыг харлуулах акц явуулна гэдгээ тэр бүр жилийн өмнөөс хараад тооцоолчихсон байж.

Ингээд харахаар 6.5 тэрбумын арбитрын шийдвэртэй холбоотой асуудалд Б.Батцэцэг эс үйлдэхүй хийж гөжиж гүлдийсээр байгаад улсаа өрөнд оруулчихаж. Гэрээ байгуулчихаад огцорсон Ч.Номинд ямар ч буруу алга.

Хатуухад хэлэхэд “Fulham”-д төлөх болчихоод байгаа 6 тэрбум төгрөгийн хариуцлагыг хүлээх ёстой цор ганц албан тушаалтан нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болж таарч байна. Төгсгөлд нь нэг зүйл онцолъё. Гэрээ байгуулсан Английн хөлбөмбөгийн Fulham баг гэрээгээ хэрэгжүүлье гэж Б.Батцэцэгт өчнөөн удаа хандсаны эцэст арга нь барагдаад Арбитрт хандсан юм билээ. Товчхондоо Гадаад харилцааны сайд эмэгтэйн эс үйлдэхүй Монгол улсыг 6.5 тэрбумийн өрөнд оруулчихсан байна.

Дахин давтан онцолъё. Гэрээгээ хэрэгжүүлдэггүй найдваргүй улс гэсэн шошгыг Монголынхоо нэрэн дээр наалган барин увайгүй улстөр хийсэн цор ганц хүн бол Б.Батцэцэг сайд. Одоо тэр энэ увайгүй улстөрийнхөө бурууг Ч.Номин руу чихэж, танхимынхаа залуу эмэгтэй сайд руу дайрсан гүтгэлэгт акцийг сошиалд өрнүүлж явна. Түүний ор тас худал гүтгэлгийг нэр бүхий цөөн сэтгүүлч болоод сошиалд мөнгөний төлөө лайв хийдэг хэдэн нөхөр цацаж байна. Худал мэдээлэл түгээсэн тэр цөөн сэтгүүлчийн балгийг улстөрчид овжин ашиглаж Эрүүгийн хуульд “гүтгэх” заалтыг оруулахаар улайраад эхэлсэн сураг төрийн ордны тамхины цэг хавиас дуулдаж эхэллээ. Ингээд харахаар ганц сайдын өрсөлдөгчөө намнах гэсэн гүтгэлэгт акц бүхэл бүтэн салбарыг унагах том шалтаг болж хувирч ч мэдэхээр байна.

 

Эх  сурвалж: ӨДРИЙН СОНИН

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан хятад иргэнтэй тохирч, хүний биед хорт хавдар үүсгэгч барьцалдуулагч бодисыг худалдан авахыг завджээ

“Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхийг оролджээ. Тодруулбал, “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” нь өөрийн найз хятад иргэнтэй үгсэн тохирч хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч полиакриламид, бентонил гэгч хорт нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэх гэж байсныг АТГ илрүүлжээ

418400256365b9db8d707224

ТОДРУУЛГА: "GS25" дэлгүүрийн ажилтныг хутгалсан эрэгтэй мансуурсан байжээ

Энэ оны наймдугаар сард Баянгол дүүргийн 33 дугаар хороонд байрлах "GS25" дэлгүүрийн ажилтан руу үл таних этгээд хутгатай дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, прокурорт шилжүүлжээ. Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас “Ажлын байран дээр ажлаа хийж байсан ажилтан руу хутгатай этгээд дайрч гэмтээсэн тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад иргэн Б мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэргэлсэн үедээ бусдын биед зэвсгийн чанартай зүйл ашиглан дөрвөн удаа цээж болон гуя хэсэгт нь халдаж гэмтлийн хүнд зэрэгт хамаарах хохирол учруулсан

365

Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Голомт банк харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн олон улсын төлбөр тооцоо, гадаад гуйвуулгын боломжуудыг өргөжүүлж, гадаад гүйлгээний гарцыг хүртээмжтэй байлгахад онцгой анхаарч ирсэн. Бид одоогийн байдлаар дэлхийн нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллага руу 14 төрлийн валютаар гадаад төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна. Тэр дундаа БНХАУ руу төлбөр тооцоо, гадаад гуйвуулга хийх шийдлийг хүртээмжтэй хүргэж, харилцагчдад юанийн төлбөр тооцоогоо төрөл бүрийн сувгаар, сонголттой гүйцэтгэх боломжийг олгодог. БНХАУ руу мөнгөн шилжүүлэг хийх сонголтууд: ·Гадаад гуйвуулга: Голомт банкны салбарт хандан эсвэл Smart bank, Интернэт банкны үйлчилгээг ашиглан үнийн дүн хамаарахгүй шилжүүлэг хийх боломжтой. Бүтээгдэхүүний нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу. ·Alipay шилжүүлэг: SocialPay аппликэйшний “Нэмэлт” цэсийг ашиглан Alipay хэрэглэгч рүү гадаад мөнгөн гуйвуулгыг хамгийн хурдан шилжүүлнэ

358

ТАНИЛЦ: Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2026 оны 11-р сарын 24-нөөс 2026 оны 11-р сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ. Энэ сарын 25-26-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы зарим сумдын нутгаар, 25-ны өдөр Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 26-нд Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим сумд, Төв, Сэлэнгийн ихэнх, Дундговь, Дорноговийн хойд сумдын нутгаар, 27-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн зарим сумдын нутгаар 0.1-4.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн уулсаар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ

482


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.