2311-р сар, 2026Даваа гараг

Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

2 цаг 26 минутын өмнө2 мин унших

Голомт банк харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн олон улсын төлбөр тооцоо, гадаад гуйвуулгын боломжуудыг өргөжүүлж, гадаад гүйлгээний гарцыг хүртээмжтэй байлгахад онцгой анхаарч ирсэн. Бид одоогийн байдлаар дэлхийн нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллага руу 14 төрлийн валютаар гадаад төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна.

Тэр дундаа БНХАУ руу төлбөр тооцоо, гадаад гуйвуулга хийх шийдлийг хүртээмжтэй хүргэж, харилцагчдад юанийн төлбөр тооцоогоо төрөл бүрийн сувгаар, сонголттой гүйцэтгэх боломжийг олгодог.  

БНХАУ руу мөнгөн шилжүүлэг хийх сонголтууд:

·Гадаад гуйвуулга: Голомт банкны салбарт хандан эсвэл Smart bank, Интернэт банкны үйлчилгээг ашиглан үнийн дүн хамаарахгүй шилжүүлэг хийх боломжтой.

Бүтээгдэхүүний нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу.

·Alipay шилжүүлэг: SocialPay аппликэйшний “Нэмэлт” цэсийг ашиглан Alipay хэрэглэгч рүү гадаад мөнгөн гуйвуулгыг хамгийн хурдан шилжүүлнэ. Бүтээгдэхүүний нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу.

БНХАУ-д төлбөр тооцоо хийх сонголтууд: 

  • Голомт банкны олон улсын эрхтэй бүх төрлийн картыг ПОС дээр уншуулан төлбөр тооцоо хийх боломжтой. 
  • SocialPay аппликэйшнээр WeChat болон Alipay-ийн QR уншуулан ямар ч нэмэлт шимтгэлгүйгээр төлбөр тооцоо хийнэ.
  • Голомт банкны UnionPay брэндийн картаа UnionPay аппликэйшнд холбоод WeChat болон Alipay QR уншуулан шимтгэл төлөхгүйгээр төлбөр тооцоо хийнэ.

БНХАУ-д төлбөр тооцоо хийх төрөл бүрийн аргууд байдаг ч ямар үйлчилгээ авахаасаа хамаарч төлбөрийн хэрэгслээ зөв сонгож, өөрт ашигтай, найдвартай хувилбарыг сайтар судлан ашиглахыг харилцагч танд зөвлөж байна. Голомт банк таны хэрэгцээ шаардлагад нийцсэн гадаад гуйвуулгын үйлчилгээг үзүүлж, юанийн гүйлгээг илүү хялбар, найдвартай гүйцэтгэх боломжийг санал болгож байна.

Голомт банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас лавлана уу.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар нэмэгджээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Дотоод аудит, хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын дарга Н.Мөнхбаяр өнөөдөр /2026.11.17/ танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар өсөж, инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт хамгийн их нөлөөлсөн бөгөөд тус бүлгийн үнэ 19.8 хувиар өссөн байна. Мөн зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 19.8 хувь, тээврийн бүлгийн үнэ 19.3 хувь, согтууруулах ундаа, тамхины үнэ 16.5 хувиар нэмэгджээ. Түүнчлэн боловсролын үйлчилгээний үнэ 17.7 хувь, даатгал, санхүүгийн үйлчилгээ 17.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 8.5 хувь, гэр ахуйн тавилга, барааны үнэ 7.7 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.9 хувиар өссөн байна. Харин орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 5.9 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний үнэ 8.4 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний үнэ 1.2 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцын түвшнийг бараа, үйлчилгээний бүлгээр авч үзвэл барааны бүлгийн үнэ 14.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 11.1 хувиар өссөн байна. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2026 оны эхний 10 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ

923

ҮНЭ ХАНШ: Үхрийн махны үнэ нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос /ҮСХ/ долоо хоног тутамд гол нэрийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнийг судалж гаргадаг. Энэхүү судалгаагаар бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас хоёр хувиар өсөж, өмнөх долоо хоногоос 0.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ

1 390

Оюу толгойн ногдол ашгийг ард түмэн бид ам.доллараар авъя!

“Алаагүй баавгайн арьсыг арав хувааж булаацалдана” гэж ярьдаг шиг аваагүй байгаа Оюу толгойн ногдол ашгийг бэлнээр авъя, хуримтлалдаа хийе, томоохон төсөл, хөтөлбөрөө санхүүжүүлье гэсэн санал дээр нийгэм талцаж байна. Нийгэм ч юу байхав дээ, ард түмний хувьд дийлэнх нь санал нэгтэйгээр уг ногдол ашгийг хувь, хувийнхаа дансанд авъя л гэж байгаа юм

1 309

Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо

Санхүүгийн хүндрэлд орсон иргэд хэрэглээний зээлийнхээ хугацааг нийт 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо арваннэгдүгээр сарын 3-ны хуралдаанаараа эл шийдвэрийг гаргасан. Сунгалт нь банк нэмэлт зээл олгохгүйгээр зээлд бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд хамаарна. Ийм үед өр, орлогын харьцааны хязгаарлалтыг мөрдөхгүй гэв. Өөрөөр хэлбэл, орлого нь буурсан зээлдэгч сарын төлбөрөө бууруулж, хугацаагаа уртасгах боломж нээгдэх юм байна. Мөн хуралдаанаар бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээсэн

1 433400256365b9db8d707224

ҮНЭ ХАНШ: Гурил, сүү, өндөг, төмс, лууван, ногоон цай, шатахуун, дизелийн үнэ нэмэгджээ

Улаанбаатар хотод 2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 4.2 хувиар, өмнөх 7 хоногоос 2.0 хувиар тус тус өссөн хэмээн ҮСХ-ноос мэдээллээ. Үнийн өсөлтөд гурил, сүү, өндөг, ногоон цай, төмс, лууван, шатахуун, дизель үнэ нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Захуудад үхрийн мах ястай нь нэг килограмм нь 27,000-37,800 төгрөгийн үнэтэй байгаа бол ясгүй цул нь 29,000-42,800 үнэтэй байна

1 684


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.