2311-р сар, 2026Даваа гараг

ТОДРУУЛГА: "GS25" дэлгүүрийн ажилтныг хутгалсан эрэгтэй мансуурсан байжээ

1 цаг 45 минутын өмнө1 мин унших



Энэ оны наймдугаар сард Баянгол дүүргийн 33 дугаар хороонд байрлах  "GS25" дэлгүүрийн ажилтан руу үл таних этгээд хутгатай дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, прокурорт шилжүүлжээ.

Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас “Ажлын байран дээр ажлаа хийж байсан ажилтан руу хутгатай этгээд дайрч гэмтээсэн тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад иргэн Б мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэргэлсэн үедээ бусдын биед зэвсгийн чанартай зүйл ашиглан дөрвөн удаа цээж болон гуя хэсэгт нь халдаж гэмтлийн хүнд зэрэгт хамаарах хохирол учруулсан. Иргэн Б-д эргүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж хэргийг прокурорт хүргүүлсэн” гэв.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан хятад иргэнтэй тохирч, хүний биед хорт хавдар үүсгэгч барьцалдуулагч бодисыг худалдан авахыг завджээ

“Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхийг оролджээ. Тодруулбал, “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” нь өөрийн найз хятад иргэнтэй үгсэн тохирч хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч полиакриламид, бентонил гэгч хорт нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэх гэж байсныг АТГ илрүүлжээ

418400256365b9db8d707224

ТАНИЛЦ: Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2026 оны 11-р сарын 24-нөөс 2026 оны 11-р сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ. Энэ сарын 25-26-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы зарим сумдын нутгаар, 25-ны өдөр Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 26-нд Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим сумд, Төв, Сэлэнгийн ихэнх, Дундговь, Дорноговийн хойд сумдын нутгаар, 27-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн зарим сумдын нутгаар 0.1-4.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн уулсаар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ

482

Өнөөдөр өвлийн ЭЕШ-ын бүртгэл хаагдана

2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдаж байна. Бүртгэл хаагдсанаас хойш нэмэлт хичээл сонгох боломжгүй. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүйг Боловсролын Үнэлгээний Төвөөс анхааруулж байна.

507

Хятад Монголын хил дамнасан эмнэлгийн үйлчилгээний "Эрүүл" платформ албан ёсоор нээлтээ хийлээ

2026 оны 11-р сар-ын 13-ны өдөр Хятад, Монголын хил дамнасан "Эрүүл" (Eruul) эмнэлгийн үйлчилгээний платформ албан ёсоор нээлтээ хийлээ. "Өвөр Монголын Оюун Эрүүл Мэндийн Үйлчилгээ ХХК" (Inner Mongolia Aoyun Health Service Co., Ltd.) болон Өвөр Монголын Их Сургууль —тодруулбал, "Монгол хэлний ухаалаг мэдээлэл боловсруулах технологийн үндэсний болон орон нутгийн хамтарсан инженерийн судалгааны төв" (National and Local Joint Engineering Research Center for Mongolian Intelligent Information Processing Technology) болон "Өвөр Монголын Өөртөө Засах Орны Олон хэлт хиймэл оюун ухааны технологийн гол лаборатори" (Inner Mongolia Autonomous Region Key Laboratory of Multilingual Artificial Intelligence Technology)— хамтран хөгжүүлсэн уг платформ нь Монгол Улсаас ирж буй өвчтөнүүд болон хил дамнасан эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хүсэлтэй хүмүүст тохиромжтой түргэн, ил тод, мэргэжлийн, цогц бөгөөд бүрэн шийдэл бүхий эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх зорилготой юм. "Бүс ба зам" санаачилга (BRI) хэрэгжиж эхэлснээс хойш эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа нь түүний чухал бүрэлдэхүүн хэсэг байсаар ирсэн. “Бүс ба зам” санаачилгын хамтын бүтээн байгуулалт болон Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт улам гүнзгийрч, бодит үр дүнд хүрэхийн хэрээр Хятад, Монгол хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин гүнзгийрч, Монгол Улсын иргэд Хятадад очиж эмчлүүлэх эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.Хятад улсаас дэвшүүлж буй "Эрүүл мэндийн торгоны зам" болон "Эрүүл мэндийн салбар дахь хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц" байгуулах санаачилга нь хил дамнасан эмнэлгийн үйлчилгээг хөгжүүлэх тодорхой чиглэлийг гаргаж өгсөн бөгөөд энэхүү платформ үүсэх үндэс суурь болсон юм. Хятад, Монголын хил дамнасан "Эрүүл" эмнэлгийн үйлчилгээний платформ нь өвчтөн төвтэй бөгөөд энэ нь алсын зайнаас эмнэлгийн хөтөч хийх, эрүүл мэндийн боловсрол олгох, шууд орчуулга, тухайн цаг үеийн валютын ханш, төлбөр зардлын мэдээлэл лавлагаа, мэргэжлийн эмнэлгийн дагалдан үйлчилгээ, эмнэлгийн цаг авах зэрэг үндсэн функцуудын цогц багцыг нэгтгэсэн бөгөөд сурталчилгааны сошиалд хуваалцах механизмаар хангагдсан. Эмнэлэгт үзүүлэхээс өмнөх үйлчилгээний хүрээнд мэргэжлийн хэрэглэгчийн үйлчилгээний ажилтнууд цахимаар тогтмол ажиллаж, зайнаас хөтөч хийн өвчтөний биеийн байдал, өвчний шинж тэмдгүүдэд үндэслэн эмнэлгийн тусламж авах зөв чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлж, тохирох тасаг болон мэргэжлийн эмчтэй оновчтой холбож өгнө

872

Пүрэв гарагт БҮХ НИЙТИЙН АМРАЛТ ӨДӨР тохионо

Энэ долоо хоногт бүх нийтийн амралтын нэг өдөр тохиож байна. Тодруулбал энэ долоо хоногийн Пүрэв гараг буюу 26-нд Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 102 жилийн ой тохиох юм. Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг. Улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ Пүрэв гарагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Улсын анхдугаар Их Хурал 1924 оны есдүгээр сарын 8-ны өдөр Нийслэл хүрээнд эхэлж, Халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон Ардын цэргийн ангиудаас 77 төлөөлөгч нь оролцжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталсан

609


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.