2411-р сар, 2026Мягмар гараг

Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?

11 сар 24. 9:203 мин унших

2025 оны 7-р сарын 1. Засгийн Газрын зүгээс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хуулийг санаачлан, яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, батлуулснаас хойш хэдийн 503 хоног өнгөрчээ. Ингэхдээ тэд монголчууд гаднын улс орнуудруу хяналтгүйгээр их хэмжээний мөнгө урсгаж байгааг, үүнээс болж олон залуус өөрсдийн хөрөнгө, цаашлаад амьдралаа алдаж буйг онцолж, үүнийг таслан зогсоох үүднээс авч буй арга хэмжээ хэмээж байв.

Тэгвэл энэ хууль зорилгодоо хүрч чадаж байгаа юу? Шинэ хууль маань аюулын хаалт, эрсдэлийн аврагч болж чадсан уу? 

“Зөвшөөрлийн тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль”, “Эрүүгийн хууль” зэрэг гурван хуулийг дамнан хамарсан энэ хуулинд Монгол Улсын нутаг дэвсгэрт төлбөрт таавар, бооцоот болон цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулах, сурталчлах уриалах, цахим сүлжээ хэвлэлээр сурталчлах, энэ ажилд данс, цахим мөнгө, утасны дугаараа ашиглуулах зэрэг үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдох болсон. 

Энэ хуулийн ард, цахим мөрийтэй тоглоомоор дамжуулан 2023–2024 онд 1.7 их наяд төгрөгийг монголчууд мөрийтэй тоглоомд хил давуулан урсгасан хэмээх лут тоо бий. 

Үүнээс хойш буюу хууль батлагдсанаас хойш энэ тоо хэрхэн өөрчлөгдсөн эсэх талаар тодорхой мэдээлэлгүй 500 хонов. Хэдийгээр хуулийн хэрэгжилтийн талаар холбогдох албаныхан үе үе мэдээлэл өгдөг ч энэ дунд бодитой үр дүнрүү чиглэсэн буюу мөнгөн урсгалын хэмжээ, өрийн хэмжээ, залуусын донтолттой холбоотой өвчлөл, тусламжийн дуудлагын тоонд ямар өөрчлөлт гарсныг дурдаж байсан удаа бараг үгүй. Тэдний тайлан зөвхөн домэйн хаасан, хүсэлт өгсөн, торгууль тавьсан, хянаж шалгасан хэмээх үйл үгсээр уртаашаа, өргөөшөө хэмжигдэж буй. 

Хамгийн сүүлд гэхэд, Засгийн газрын аравдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн нөхцөл байдал, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар Эрүүгийн цагдаагийн албанаас өгсөн мэдээлэлд

  • 448 иргэний мэдээллийг шалгуулахаар хүргүүлсэн 
  • арилжааны банкны 1,422 дансан дахь нэг тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон
  • зургаан бүлгийн 34 этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 
  • 1xbet бооцооны сайтын агент хийж байж болзошгүй 89 иргэний мэдээллийг хяналт шалгалт хийлгэсэн, 
  • 24 иргэнд 374 сая төгрөгийн торгууль ногдуулсан. 
  • 1,015 линк (домэйн) хаягийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандах боломжгүй болгосон. 

Зэрэг ажлууд багтжээ. 

Жишээ болгон бодоход, царцаасан гэх нэг тэрбум төгрөгийг 1,422 дансанд хувааж үзвэл нэг дансанд дунджаар ₮700 мянга орчим төгрөг ногдож байгаа юм. Гэтэл прокурорын шилжүүлсэн нэг хэргийн агентад л гурван хоногт 62.6 сая төгрөг төвлөрсөн байх жишээтэй. Хэдийгээр мөнгөн гүйлгээ нь багассан гэж өөдрөгөөр дүгнэж болох ч кино товчлогч youtube сувгууд, хулгайн кино сайтууд, испортын тэмцээний шууд дамжуулалт дээр ил тодоор логогоо тавиулж, нэрээ л хэлүүлэхгүй болохоос хориотой улсад хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа гэж бодмооргүй 1XBET тэргүүт цахим бооцооны сувгуудын бүдүүн зүрхийг харахад байдал дээрдсэн гэж итгэхэд нэн бэрхтэй. Тэгэхээр хуулийн хэрэгжилт асуудлын угруу биш хонхорцог дээр л яваад байгаа гэх базаахгүй үнэлгээг өгөхөд хүргэж буй. 

Энэ 500 хоногт мөрийтэй тоглоомын донтолтоор эмчлүүлсэн, зөвлөгөө авсан хүний тоог СЭМҮТ болон Эрүүл мэндийн яам нэгдсэн дүнгээр зарлаагүй л байна. Цагдаагийн өгдөг мэдээлэлд зохион байгуулагч, агентын тоо гардаг ч хохирогчдын тоо, алдсан мөнгөний дүн гарахгүй байсаар. Хэвэндээ байгаа ганц тоо нь харин цахим мөрийнд хамгаа алдсан хохирогчдын контент, постын тоо л байх шиг. 

Хуулиас хойш 500 хоног өнгөрлөө. Үр дүн үнэхээр гарсан уу? Улам дордсон уу? 

 

Эх сурвалж: www.POLIT.mn

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

19 настай хилийн цэрэг СЭМҮТ-д нас барсан хэргийн талаар тайлбар өглөө

Сар бүрийн сүүлийн хоёр дахь долоо хоногийн мягмар гараг бүр 10:00 цагт ХЗДХ-ийн яамнаас нээлттэй мэдээлэл өгдөг байхаар тогтсон. Энэ үеэр Увс аймаг дахь хилийн цэргийн байлдагч СЭМҮТ-д эмчлүүлж байхдаа амиа алдсан хэргийн талаар сэтгүүлч асуултад дараах хариултыг албаныхан өглөө. ЦЕГ-ын Тэргүүн Дэд дарга, хурандаа Б.Ганчулуун: Цагдаагийн байгууллагад энэ хэрэг бүртгэгдсэн

913

АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбатын хууль бус хэргийг шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2026 оны эхний 11 сарын байдлаар эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтан нь сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд томилсон, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан, худалдан авалтыг хууль бусаар зохион байгуулсан зэрэг гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Тухайлбал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.О нь хууль бус үүрэг чиглэл өгснөөр мөнгө гаргуулан авч зарцуулсан, мөн сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсгийн албан тушаалтанд амаар үүрэг, чиглэл өгснөөр холбогдох албан тушаалтнуудад хууль бус давуу байдал бий болгосон, мөн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах этгээдэд тавигдах шаардлагыг бүрэн хангасан бусад нэр дэвшигчдийн эрхийг хязгаарлаж, суралцах боломжийг алдагдуулсан зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1, 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байх тул Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүллээ. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.У-ийн хүний нөөцийн сонгон шалгаруулалт, томилгоо, санхүүгийн үйл ажиллагаатай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангуулах албан бичгийг Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн бөгөөд үүний дагуу Эрүүл мэндийн сайдаас “Албан даалгавар”-ыг 2026 оны 3 дугаар сард нийслэлийн дүүргийн болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад хүргүүлж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэн ажилласан байна

1 135

ТАНИЛЦ: Өөртөө тушаал гаргаж 12 мянган м.квадрат газраа сунгадаг дарга дахин томилогдохоор хөөцөлдөж яваа гэв үү?!

Уншигч та бүхэндээ өөртөө тушаал гаргаж газар эзэмших эрхээ сунгадаг даргыг танилцуулж байна. Тодруулбал, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын дарга асан Б.Батбилгүүн өөрөө Хөвсгөл нуурын эрэгт усны болон ойн сангийн онцгой хамгаалалттай бүсэд Бишрэлт нэртэй өндөр зэрэглэлийн амралтын газар (12 мянган метр квадрат) бүхий аялал жуулчлалын бизнестэй нэгэн юм. Өмнө нь Хатгал тосгоны захирагчаар 8 жил ажиллахдаа давуу байдлаа ашиглан энэ мэт бизнесийн сүлжээгээ өргөжүүлээд амжжээ

3 319


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.