2411-р сар, 2026Мягмар гараг

ОХУ-д өндөр цалинтай ажилд авна гэсэн зарын цаана онц, ноцтой эрсдэл учруулж болохуйц залилан луйврын хэв шинжтэй үйлдлүүд нуугдаж буйг анхааруулав

9 цаг өмнө1 мин унших

ОХУ-ын нутаг дэвсгэрийг дамнасан өндөр цалинтай тээврийн жолооч, тогооч зэрэг ажлын зарын цаана тухайн хүний амь нас, эрүүл мэндэд онц ноцтой эрсдэл учруулж болохуйц залилан луйврын хэв шинжтэй үйлдлүүд нуугдаж байгааг Гадаад харилцааны яам /ГХЯ/-наас анхаарууллаа. 

Одоогийн байдлаар Монгол Улсын иргэн ОХУ-д дайны бүс дээр байгаа гэх мэдээлэл байхгүй ч цэргийн тусгай ажиллагаанд оролцох гэрээнд гарын үсэг зурсан 10 орчим иргэний мэдээллийг Гадаад харилцааны яам аваад байгаа юм байна. 

Өнгөрсөн хугацаанд ГХЯ-наас тус иргэдийг хэлний бэрхшээлээс үүдэн санамсар болгоомжгүйгээр эсвэл тулгалт шаардлага зэрэг гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр гэрээнд гарын үсэг зурсан байна гэдэг шалтгаанаар тухайн байсан газраас нь татаж эх нутагт нь буцаах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн тохиолдол гарчээ. 

Түүнчлэн ОХУ-ын алс дорнодын бүсэд цэргийн тусгай ажиллагаанд оролцох гэрээ байгуулахаар явж байна гэх мэдээллийг ГХЯ авсны үндсэнд тус иргэнтэй консулын ажилчид уулзаж анхааруулга сэрэмжлүүлгийг өгөөд нутаг буцаасан тохиолдол ч гарсан байна.  

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

19 настай хилийн цэрэг СЭМҮТ-д нас барсан хэргийн талаар тайлбар өглөө

Сар бүрийн сүүлийн хоёр дахь долоо хоногийн мягмар гараг бүр 10:00 цагт ХЗДХ-ийн яамнаас нээлттэй мэдээлэл өгдөг байхаар тогтсон. Энэ үеэр Увс аймаг дахь хилийн цэргийн байлдагч СЭМҮТ-д эмчлүүлж байхдаа амиа алдсан хэргийн талаар сэтгүүлч асуултад дараах хариултыг албаныхан өглөө. ЦЕГ-ын Тэргүүн Дэд дарга, хурандаа Б.Ганчулуун: Цагдаагийн байгууллагад энэ хэрэг бүртгэгдсэн

913

АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбатын хууль бус хэргийг шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2026 оны эхний 11 сарын байдлаар эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтан нь сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд томилсон, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан, худалдан авалтыг хууль бусаар зохион байгуулсан зэрэг гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Тухайлбал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.О нь хууль бус үүрэг чиглэл өгснөөр мөнгө гаргуулан авч зарцуулсан, мөн сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсгийн албан тушаалтанд амаар үүрэг, чиглэл өгснөөр холбогдох албан тушаалтнуудад хууль бус давуу байдал бий болгосон, мөн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах этгээдэд тавигдах шаардлагыг бүрэн хангасан бусад нэр дэвшигчдийн эрхийг хязгаарлаж, суралцах боломжийг алдагдуулсан зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1, 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байх тул Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүллээ. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.У-ийн хүний нөөцийн сонгон шалгаруулалт, томилгоо, санхүүгийн үйл ажиллагаатай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангуулах албан бичгийг Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн бөгөөд үүний дагуу Эрүүл мэндийн сайдаас “Албан даалгавар”-ыг 2026 оны 3 дугаар сард нийслэлийн дүүргийн болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад хүргүүлж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэн ажилласан байна

1 135

Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?

2025 оны 7-р сарын 1. Засгийн Газрын зүгээс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хуулийг санаачлан, яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, батлуулснаас хойш хэдийн 503 хоног өнгөрчээ Тэгвэл энэ хууль зорилгодоо хүрч чадаж байгаа юу? Шинэ хууль маань аюулын хаалт, эрсдэлийн аврагч болж чадсан уу?

1 215

ТАНИЛЦ: Өөртөө тушаал гаргаж 12 мянган м.квадрат газраа сунгадаг дарга дахин томилогдохоор хөөцөлдөж яваа гэв үү?!

Уншигч та бүхэндээ өөртөө тушаал гаргаж газар эзэмших эрхээ сунгадаг даргыг танилцуулж байна. Тодруулбал, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын дарга асан Б.Батбилгүүн өөрөө Хөвсгөл нуурын эрэгт усны болон ойн сангийн онцгой хамгаалалттай бүсэд Бишрэлт нэртэй өндөр зэрэглэлийн амралтын газар (12 мянган метр квадрат) бүхий аялал жуулчлалын бизнестэй нэгэн юм. Өмнө нь Хатгал тосгоны захирагчаар 8 жил ажиллахдаа давуу байдлаа ашиглан энэ мэт бизнесийн сүлжээгээ өргөжүүлээд амжжээ

3 319


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.