2511-р сар, 2026Лхагва гараг

ЖУРМЫН ТӨСӨЛ: Зөвхөн гол гудамж, замын хөдөлгөөнд саад учруулсан автомашиныг ачна

11 сар 25. 11:112 мин унших

ЖУРМЫН ТӨСӨЛ: Зөвхөн гол гудамж, замын хөдөлгөөнд саад учруулсан автомашиныг ачна

Тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж, шилжүүлэх үйл ажиллагааны журмыг шинэчлэх төсөл боловсруулжээ.

Шинэчлэлийн гол зорилго нь иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр замын хөдөлгөөний аюулгүй байдал, нэвтрүүлэх чадварыг сайжруулж, ачилтын үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай болгоход чиглэж байгаа аж.

Энэ тухай Нийслэлийн Засаг даргын Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Цаашид хөдөлгөөнд бодитоор саад учруулж зөвхөн гол гудамж, замд байршуулсан автомашиныг зөөж шилжүүлэх юм.

Харин хотхон, хороолол доторх зөрчлийг 102 аппликэйшнээр бүртгэж, шийдвэрлэхээр төлөвлөж байна.

Автомашиныг ачихаас өмнө урьдчилан анхааруулах, жолоочид автомашинаа буцаан авах боломж олгох зохицуулалтыг журмын төсөлд тусгалаа.

Түүнчлэн ачилтын явцад автомашинд учирсан хохирлыг үйлчилгээ эрхлэгч байгууллага хариуцах, төлбөрийг байгууллагын дансаар авах, түр саатуулах хашааны үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг иргэдийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг сайжруулж, ачилтыг шийтгэл бус, замын хөдөлгөөний эмх цэгц, аюулгүй байдлыг хангах зохистой арга хэмжээ болгохыг зорьж байна” гэлээ.

Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг 17 аж ахуйн нэгж ажиллаж байгаа бөгөөд 73 байршилд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зохицуулалттай байсныг шинэ журмын төсөлд 35 байршил болтол цөөрүүлэхээр тусгажээ.

Хотын дарга Б.Пүрэвдагва автомашин ачилтын үйлчилгээг болиулах асуудлыг судалж байгаа гэсэн ч журмыг шинэчлэх шийдэлд хүрсэн бололтой.

Ташрамд дурдахад иргэд автомашинаа ачуулсан тохиолдолд 70,000-80,000 төгрөгийн ачилтын төлбөр болон дүрэм зөрчсөн торгуулийг төлдөг билээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авч, хилээр нэвтрүүлэхийг завдсан “Д” гэгч хэн бэ?!

“Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхийг оролдсон талаар өчигдөр бид мэдээлсэн билээ. Тэгвэл "Д" гэгч хэн болохыг хотын дарга олон нийтэд цацлаа. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва "Улсын хилээр барьцалдуулагч бодис нэвтрүүлэхийг завдсан талаарх мэдээлэл ирсэн. Энэ бол маш ноцтой, эмзэг асуудал. Тиймээс “Тавантолгой түлш” компанийн захирал Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө

3 650

ТАНИЛЦ: Өвлийн саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх гурван сарын цаг агаарын төлөвийг танилцууллаа. Арванхоёрдугаар сард төв, зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсэг болон зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгаа ажээ. Нэг болон хоёрдугаар саруудад агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Нэгдүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар, хоёрдугаар сард төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй байгаа гэв. Арванхоёрдугаар сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Говьсүмбэрийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Дорнодын хойд, Сүхбаатарын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Нэгдүгээр сард агаарын дундаж температур Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Дорноговийн нутаг, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Архангайн ихэнх, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна

3 801

БАЙР СУУРЬ: Мөнгөн усыг хаанаас хэн авчирсныг ТЕГ тогтооно & Хүүхдүүд мөнгөн уснаас биш угаарын хийн хордлогод орсон

МӨНГӨН УСАНД ХҮҮХДҮҮД ХОРДСОН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ЦАЦАГДСАН. Тэгвэл эл үйл явдлын талаар албаны хүмүүсээс тодруулсан "БАЙР СУУРЬ"-ийг хүргэж байна. Энэ сарын 18-нд "Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 21-р худгаас авсан ундны уснаас мөнгөн ус илэрсэн" гэх дуудлага бүртгэгдсэн байдаг. Тодруулбал, тус хорооны хоёр айлын хоол хийх гэж байсан тогоотой усны ёроолд нь мөнгөн ус тунасан байжээ

4 804

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрийн хоолны ширээ, ээжийн бэлдэж явуулсан өдрийн хоолоор хязгаарлагддаггүй. Хичээлийн завсарлагаанаар, дугуйлан, секцэд явах замдаа хүүхдүүд сургуулийн ойролцоох дэлгүүр, түргэн хоолны цэгээс бэлэн бүтээгдэхүүн худалдан авч идэх нь түгээмэл. Хямд үнэтэй, шууд идэх боломжтой догбугги, удон, шарсан тахиа, чипс, печень, чихэрлэг ундаа, шоколад зэрэг бүтээгдэхүүн хүүхдүүдийн хамгийн эхний амттай сонголт байдаг.Гэтэл эдгээрийн дунд хүүхдэд худалдаалахыг хориглосон, давс, сахар, транс тос, төрөл бүрийн нэмэлт бодисын агууламж өндөртэй бүтээгдэхүүн цөөнгүй.

4 905

19 настай хилийн цэрэг СЭМҮТ-д нас барсан хэргийн талаар тайлбар өглөө

Сар бүрийн сүүлийн хоёр дахь долоо хоногийн мягмар гараг бүр 10:00 цагт ХЗДХ-ийн яамнаас нээлттэй мэдээлэл өгдөг байхаар тогтсон. Энэ үеэр Увс аймаг дахь хилийн цэргийн байлдагч СЭМҮТ-д эмчлүүлж байхдаа амиа алдсан хэргийн талаар сэтгүүлч асуултад дараах хариултыг албаныхан өглөө. ЦЕГ-ын Тэргүүн Дэд дарга, хурандаа Б.Ганчулуун: Цагдаагийн байгууллагад энэ хэрэг бүртгэгдсэн

9 026


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.