2711-р сар, 2026Баасан гараг

Шахмал түлшийг хөндлөнгийн лабораториор шинжлүүлэхээр болжээ

47 минутын өмнө1 мин унших

Шахмал түлшний үйлдвэр, агуулах, борлуулалтын цэгээс дээж авч, дотоод болон олон улсын итгэмжлэгдсэн хөндлөнгийн лабораториор шинжлүүлэхээр болжээ.

Түүнчлэн хатуу болон ахуйн хэрэглээний хийн түлшний борлуулалтын цэгүүдэд шалгалт хийж, айл өрхийн угаарын хий мэдрэгчийн ажиллагаа, зуухны бүрэн бүтэн байдал, түлшний хэрэглээг хянах, дулаан, эрчим хүч үйлдвэрлэх, түгээх чиглэлээр уурын болон усан халаалтын зуух ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн түлшний хэрэглээ, зуухны ашиглалтын байдлыг шалгах аж.

Эдгээр арга хэмжээ нь хатуу түлшний чанар, стандартыг мөрдүүлэх, зуухны аюулгүй ажиллагааг хангах, түлшний зохистой хэрэглээг төлөвшүүлэх, угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой байна.

Одоогийн байдлаар нийслэлийн харьяа хяналт хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий агентлаг, дүүргүүдийн холбогдох албан хаагчид болон “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын албан хаагчид 3-15 кВт хүчин чадалтай халаалтын зуух ашиглагч айл өрхүүд, 15-100 кВт болон 100 кВт-аас дээш хүчин чадалтай зуух ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулж, аюулгүй ажиллагааны зөвлөмж өгч байгааг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Энэ өвөл Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр "Тавантолгой түлш" компанийн үйлдвэрлэсэн шахмал түлш болон БНХАУ-аас худалдаж авсан хагас коксон түлшийг худалдан борлуулж байгаа юм.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авч, хилээр нэвтрүүлэхийг завдсан “Д” гэгч хэн бэ?!

“Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхийг оролдсон талаар өчигдөр бид мэдээлсэн билээ. Тэгвэл "Д" гэгч хэн болохыг хотын дарга олон нийтэд цацлаа. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва "Улсын хилээр барьцалдуулагч бодис нэвтрүүлэхийг завдсан талаарх мэдээлэл ирсэн. Энэ бол маш ноцтой, эмзэг асуудал. Тиймээс “Тавантолгой түлш” компанийн захирал Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө

11.3K

ТАНИЛЦ: Өвлийн саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх гурван сарын цаг агаарын төлөвийг танилцууллаа. Арванхоёрдугаар сард төв, зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсэг болон зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгаа ажээ. Нэг болон хоёрдугаар саруудад агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Нэгдүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар, хоёрдугаар сард төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй байгаа гэв. Арванхоёрдугаар сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Говьсүмбэрийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Дорнодын хойд, Сүхбаатарын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Нэгдүгээр сард агаарын дундаж температур Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Дорноговийн нутаг, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Архангайн ихэнх, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна

11.3K

БАЙР СУУРЬ: Мөнгөн усыг хаанаас хэн авчирсныг ТЕГ тогтооно & Хүүхдүүд мөнгөн уснаас биш угаарын хийн хордлогод орсон

МӨНГӨН УСАНД ХҮҮХДҮҮД ХОРДСОН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ЦАЦАГДСАН. Тэгвэл эл үйл явдлын талаар албаны хүмүүсээс тодруулсан "БАЙР СУУРЬ"-ийг хүргэж байна. Энэ сарын 18-нд "Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 21-р худгаас авсан ундны уснаас мөнгөн ус илэрсэн" гэх дуудлага бүртгэгдсэн байдаг. Тодруулбал, тус хорооны хоёр айлын хоол хийх гэж байсан тогоотой усны ёроолд нь мөнгөн ус тунасан байжээ

12.2K

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрийн хоолны ширээ, ээжийн бэлдэж явуулсан өдрийн хоолоор хязгаарлагддаггүй. Хичээлийн завсарлагаанаар, дугуйлан, секцэд явах замдаа хүүхдүүд сургуулийн ойролцоох дэлгүүр, түргэн хоолны цэгээс бэлэн бүтээгдэхүүн худалдан авч идэх нь түгээмэл. Хямд үнэтэй, шууд идэх боломжтой догбугги, удон, шарсан тахиа, чипс, печень, чихэрлэг ундаа, шоколад зэрэг бүтээгдэхүүн хүүхдүүдийн хамгийн эхний амттай сонголт байдаг.Гэтэл эдгээрийн дунд хүүхдэд худалдаалахыг хориглосон, давс, сахар, транс тос, төрөл бүрийн нэмэлт бодисын агууламж өндөртэй бүтээгдэхүүн цөөнгүй.

12.3K


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.