2711-р сар, 2026Баасан гараг

Л.Оюун-Эрдэнэ "Бодь"-ийн оффтейк гэрээний сонсголд гэрчээр оролцоно гэв

31 минутын өмнө3 мин унших

Л.Оюун-Эрдэнэ "Бодь"-ийн оффтейк гэрээний сонсголд гэрчээр оролцоно гэв

Шадар сайд Н.Номтойбаяр "Бодь"-ийн 110 сая ам.долларын асуудалтай холбоотой хянан шалгах түр хороо байгуулах болсон талаар мэдээлэл хийлээ.

Үүний дараахан Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нийгмийн сүлжээнд бичихдээ: "Бодийн 110 сая ам.долларын авилгыг Бортээг шиг "гөлөг төөрүүлэлт 2" болгочихгүй шүү. Н.Номтойбаяр аа!

Овоодоо Н.Номтойбаяр 6 сарын дараа Бодийн 110 сая ам.долларын авилгын асуудлыг хянан шалгах Түр хороо байгуулахаар тогтоолын төсөл өргөн барьсан байна! 

Одоо хамтдаа үйлдлүүдийг нь нүд цавчилгүй ажиглацгаая! 

 

Манай Номт Бодийн асуудал дээр арай ч шахалт дарамтанд ороод, эсвэл сая долларт худалдагдаад могой шигээ цагираглаад хэвтчих хэмжээний улстөрч гэж бодохгүй байгаа! 

 

Энэ удаа Бодийн 110 сая долларын асуудал үнэн зөвөөрөө тогтоогдоно гэдэгт итгэж байна. 

Тиймээс би сонсголд гэрчээр оролцоно! Харин чи өөр хүнээр сонсголоо хийлгэнэ гэж бултахгүй шүү Н.Номтойбаяр аа!!!

Миний бие Бодийн 110 сая ам.долларын асуудлыг анх 2026.03.23-ны өдөр буюу 8 сарын өмнө АТГ-т 4 цагийн туршид гэрчийн мэдүүлэг өгөхдөө холбогдох баримтуудыг ойлгомжтой тайлбарлаж, нотлох баримт болгон 4 цагийн бичлэгийг, тодруулга авах шаардлагатай нийт 42 хүний нэрсийн хамт гаргаж өгсөн болно. 

 Энэ 

ДӨРВӨН ЦАГИЙН БИЧЛЭГ-ийг прокурорын зөвшөөрөлтэй авч, нотлох баримт болгохыг зөвлөж байна.

 

Бодийн 110 сая ам.долларын авилгын асуудлыг "Бортээг-2" буюу гөлөг төөрүүлэлт болгочихгүйн тулд дараах энгийн гурван зүйл дээр төвлөрч ажиллах шаардлагатай! 

1. Гашуун сухайтыг Бодь Интернэшнл компанийн гүйцэтгэлээр хийлгүүлэх тухай 2019 оны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 05/05 тоот зөвлөмжийг нууцаас гаргаад, тэрийгээ пост болгоод олон нийтэд түгээчих! 

 Энэ зөвлөмж дээр хэн гарын үсэг зурсан, нууцалж шууд гэрээ байгуулсан хуулийн заалт зэрэг бүх зүйл маш тодорхой байгаа! Өөр хэрэгтэй, хэрэггүй олон бичиг гаргаж олон нийтийг төөрөгдүүлэх хэрэггүй! 

2. “2019 оны 09 сарын 09 ны өдрийн Эрдэнэс тавантолгойн ХХК-ийн ТУЗ-ын хурлын 19-р тогтоолоор Бодь интершэншл ХХК-ийн данс руу 110 сая ам.доллар буюу 293,700,000,000,00 ( хоёр зуун ерөн гурван тэрбум, долоон зуун сая ) төгрөг шилжсэн. Энэ мөнгө одоо хаана байна байгаа вэ, бас яг юунд зарцуулагдсан бэ гэдгийг сонсголоор тогтоочих! 

 

  Хэрвээ дээрх үнийн дүн бүхий мөнгө Төмөр замд зарцуулагдаагүй бол хэн хэн авчисаныг тогтоогоод улсыг хохиролгүй болгочих. Мөнгө мөртэй…

 

3. Манай Б.Энхбаярын хайгаад олохгүй гэж будилаад байгаа бэлэн мөнгө гаргасан Голомт финаншлийн дансыг нь 2022.12.18 ны өдөр АТГ олж тогтоогоод надад танилцуулж байсан юм.

Энэ өдрөөс хойш улс төрийн том зөрчил үүссэн дээ! 

Л.Оюун-Эрдэнэ миний бие энэ тухай болон бусад олон асуудлаар сонсголд гэрчээр оролцож үнэн зөв мэдээллийг баримттай, нотлогоотой ярихаа үүгээр илэрхийлж байна. 

Худал хурдан ч үнэнд гүйцэгднэ…" гэв.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Ц.Туваан: Том баяруудтай давхацсан давчуу цаг хугацаанд сонгууль болох нь байна

Улсын Их хурлын гишүүн Ц.Туваантай ярилцлаа. -Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр ажлаа өгснөөр ээлжит бус сонгуулийг зохион байгуулах шаардлага үүссэн. Энэ сонгуулийг хэдий үед хийхээр ярьж байна

0

ҮНЭ ХАНШ: Талх, махны үнэ өсжээ

Өдрөөс өдөрт өндөг, гурилан бүтээгдэхүүн зэрэг гол нэрийн зарим барааны үнэ нэмэгдэж байна. Арваннэгдүгээр сарын 25-ны байдлаар гэхэд өмнөх сараас 2.1 хувиар, өмнөх 7 хоногоос 0.1 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Атар, мишээл, хар талх, хонины мах, үхэр, адууны махны үнэ захуудад өсжээ. Тухайлбал, Атар талх 2800-3500 төгрөгийн үнэтэй байна

48

ТОДРУУЛГА: Луйврын зараар ОХУ-ын дайнд ачигдсан иргэдээ татан авахаар ажиллаж байна гэв

Монгол иргэд “ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу бүртгүүлж, гэрээ байгуулан очтол дайнд дайчлагдахаар ирсэн байна гэдгээ мэджээ. Энэ талаар нэгэн иргэний ар гэр олон нийтэд мэдээлснээр ил болсон юм. Харамсалтай нь энэ нь залилангийн нэг хэлбэр болж буйг холбогдох байгууллагууд ч анхааруулан мэдээлж эхэлсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагаас тодруулахад, ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу холбогдсон Монгол Улсын иргэн дайнд дайчлагдсан тухай мэдээллийг тухайн иргэний ар гэрийнхэн олон нийтийн сүлжээнд байршуулсан. Түүнчлэн ар гэрийнхэн нь өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны яаманд албан хүсэлт гаргасны дагуу Монгол Улсад суугаа ОХУ-ын бүрэн эрхт Элчин сайдын яам болон ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас ОХУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдсон. Тодруулбал, ОХУ-ын Цэргийн прокурорын газар, Батлан хамгаалах яам руу холбогдож, Монгол Улсын иргэний талаарх мэдээллийг өгсөн

396400256365b9db8d707224

С.Молор-Эрдэнэ Ерөнхийлөгчид нэр дэвших бодлоо орхиогүй гэнэ

Тагнуулын ерөнхий газраас философич С.Молор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, 2026 оны есдүгээр сарын 1-ний өдөр баривчилсан билээ. Улмаар есдүгээр сарын 2-ны өдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх Нийслэлийн прокурорын газрын саналыг үндэслэн түүнийг 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон билээ. Түүнийг цагдан хорихдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг үндэслэжээ. Уг заалт нь оргон зайлах, нотлох баримтыг устгах, нуун далдлах, гэмт хэрэг дахин үйлдэх зэрэг эрсдэлтэй холбоотой зохицуулалт юм. Гэвч С.Молор-Эрдэнийн өмгөөлөгчид уг шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргаснаар есдүгээр сарын 29-ний өдөр шүүхийн ерөнхий шүүгч хэрэгт авагдсан баримт болон яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ

40015235006a32326b09f072

Лу.Гантөмөр: Бүх түвшинд нэн яаралтай авлигыг зогсоож, үнийн өсөлтийг тогтворжуулах хэрэгтэй байна

АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Ерөнхийлөгч үүрэгт ажлаа өгөхдөө төрийн тогтолцооны асуудлыг хөндөж, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, эсвэл парламент хоёр танхимтай болж, Ерөнхийлөгчөө сонгодог байх уу гэдгээ ард түмнээсээ асуу гэж хэлсэн. Үүнд та ямар байр суурьтай байна вэ? -Монгол Улс бол ардчилсан тогтолцоотой, парламент засаглалтай орон

427


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.