2711-р сар, 2026Баасан гараг

“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавив

38 минутын өмнө1 мин унших



Хортой химийн бодис агуулсан барьцалдуулагчийг хилээр нэвтрүүлэхийг завдсан гэх “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавихаар шүүх шийдвэрлэлээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч С.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан…төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан …албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнд “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх” зорилгоор Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг, шүүх хянан хэлэлцжээ.

Шүүх хавтаст хэргийн материалд цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгч нарын тайлбар зэрэгтэй танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагч С.Д-д Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэсэн байна.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ТОДРУУЛГА: Луйврын зараар ОХУ-ын дайнд ачигдсан иргэдээ татан авахаар ажиллаж байна гэв

Монгол иргэд “ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу бүртгүүлж, гэрээ байгуулан очтол дайнд дайчлагдахаар ирсэн байна гэдгээ мэджээ. Энэ талаар нэгэн иргэний ар гэр олон нийтэд мэдээлснээр ил болсон юм. Харамсалтай нь энэ нь залилангийн нэг хэлбэр болж буйг холбогдох байгууллагууд ч анхааруулан мэдээлж эхэлсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагаас тодруулахад, ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу холбогдсон Монгол Улсын иргэн дайнд дайчлагдсан тухай мэдээллийг тухайн иргэний ар гэрийнхэн олон нийтийн сүлжээнд байршуулсан. Түүнчлэн ар гэрийнхэн нь өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны яаманд албан хүсэлт гаргасны дагуу Монгол Улсад суугаа ОХУ-ын бүрэн эрхт Элчин сайдын яам болон ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас ОХУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдсон. Тодруулбал, ОХУ-ын Цэргийн прокурорын газар, Батлан хамгаалах яам руу холбогдож, Монгол Улсын иргэний талаарх мэдээллийг өгсөн

811400256365b9db8d707224

Хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авч, хилээр нэвтрүүлэхийг завдсан “Д” гэгч хэн бэ?!

“Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхийг оролдсон талаар өчигдөр бид мэдээлсэн билээ. Тэгвэл "Д" гэгч хэн болохыг хотын дарга олон нийтэд цацлаа. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва "Улсын хилээр барьцалдуулагч бодис нэвтрүүлэхийг завдсан талаарх мэдээлэл ирсэн. Энэ бол маш ноцтой, эмзэг асуудал. Тиймээс “Тавантолгой түлш” компанийн захирал Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө

11.7K

ТАНИЛЦ: Өвлийн саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх гурван сарын цаг агаарын төлөвийг танилцууллаа. Арванхоёрдугаар сард төв, зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсэг болон зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгаа ажээ. Нэг болон хоёрдугаар саруудад агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Нэгдүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар, хоёрдугаар сард төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй байгаа гэв. Арванхоёрдугаар сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Говьсүмбэрийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Дорнодын хойд, Сүхбаатарын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Нэгдүгээр сард агаарын дундаж температур Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Дорноговийн нутаг, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Архангайн ихэнх, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна

11.6K


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.