2711-р сар, 2026Баасан гараг

С.Цэнгүүн: Татвар төлөгчдийн мөнгөөр бүрдсэн төсвийг ил болгох энгийн зүйлийг яагаад хэрэгжүүлддэггүй юм бэ?

20 минутын өмнө2 мин унших

УИХ-ын асуулгын цагаар УИХ-ын гишүүд Н.Учралаас гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:  Бүх юмаа битүүлж нууцлаад хулгайлж идчихээд, хойноос нь хөөцөлдөхөөр хэдхэн хүнийг хэвлэлд "гаргаж өгөөд", хариуцлага хэн ч үүрэхгүй өнгөрөөд байна. Та сая хэллээ. Мэдээллийг ил тод болгоход би дэмжиж ажиллаж байсан гэлээ. Татвар төлөгчдийн мөнгө буюу улсын төсвөө ил болгоё гэдэг энгийн шаардлагыг тавиад байгаа юм. Холбогдох хуулийг оруулж ирсэн ч дэмжигдээгүй. Залуус нь гадаа 100 мянган гарын үсэг цуглуулах гээд явж байна. Яагаад энгийн байх ёстой зүйлийн төлөө бид тэмцдэг болчихсон юм бэ? Өнөөдөр нээлттэй мэдээлэл бий гэж байгаа хэр нь зарцуулж дууссаны дараа "ийм зүйлд зарцуулж, ингэж шамшигдуулж" хэмээн халагладаг. Гэтэл төлөвлөлтөөсөө эхлээд зөв төлөвлөж, хяналт тавьж байж төрийн төсөв томрох бүрд хамт байгаа хулгай, авлигалын индексээ барина. 

Нөгөөтэйгүүр, хамаг нүүрсний гэрээгээ нууцалчихсан. Нүүрстэй улсын иргэд нь өөрсдөө хэн хэдэн шуудай нүүрс зарахыг төр нь заадаг. Илүү авбал шунахай, шуналтай гээд загнана. Квот өгч оочерлодог. Хэсгийн ахлагч нар нь нууц сүлжээнд ороогүй  бол тэр нүүрсний квот нь олдохгүй. Энэ дабл стандартыг халж, сүлжээг задлаад өгч болохгүй байна уу. Өнгөрсөн 7 хоногт гэр хорооллоор явж иргэдтэй уулзлаа. Иргэд бодит үнэнг хэлтэл хэсгийн ахлагч нь залгаад "чамд квот өгөхгүй, нүүрс өгөхгүй, ажлаас чинь халуулна" гэж дарамталжээ. Иргэд яриа өгөхдөө хүртэл айдаг болж. Хэсгийн ахлагч нар гэж аймшигтай хүмүүс байгаад байна. 

Ерөнхий сайд Н.Учрал:
Нэр бүхий хүмүүсийн нэрсийг нь надад өгөөрэй. Бүгдэд нь хариуцлага тооцно. Төсвийн зарцуулалтыг ил тод болгох таны хуулийн төслийг би дэмжинэ. Уялдуулах хэдэн санал надад бий, ЗГ-аас ч өргөн барихад бэлэн. Төрийн өмчит компанийн олон жил гадуур байсан ашгийг нэгтгэчихээр төсөв том харагдаад байгаа юм. 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Ц.Туваан: Том баяруудтай давхацсан давчуу цаг хугацаанд сонгууль болох нь байна

Улсын Их хурлын гишүүн Ц.Туваантай ярилцлаа. -Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр ажлаа өгснөөр ээлжит бус сонгуулийг зохион байгуулах шаардлага үүссэн. Энэ сонгуулийг хэдий үед хийхээр ярьж байна

1 016

ҮНЭ ХАНШ: Талх, махны үнэ өсжээ

Өдрөөс өдөрт өндөг, гурилан бүтээгдэхүүн зэрэг гол нэрийн зарим барааны үнэ нэмэгдэж байна. Арваннэгдүгээр сарын 25-ны байдлаар гэхэд өмнөх сараас 2.1 хувиар, өмнөх 7 хоногоос 0.1 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Атар, мишээл, хар талх, хонины мах, үхэр, адууны махны үнэ захуудад өсжээ. Тухайлбал, Атар талх 2800-3500 төгрөгийн үнэтэй байна

902

Л.Оюун-Эрдэнэ "Бодь"-ийн оффтейк гэрээний сонсголд гэрчээр оролцоно гэв

Шадар сайд Н.Номтойбаяр "Бодь"-ийн 110 сая ам.долларын асуудалтай холбоотой хянан шалгах түр хороо байгуулах болсон талаар мэдээлэл хийлээ. Үүний дараахан Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нийгмийн сүлжээнд бичихдээ: "Бодийн 110 сая ам.долларын авилгыг Бортээг шиг "гөлөг төөрүүлэлт 2" болгочихгүй шүү. Н.Номтойбаяр аа! Овоодоо Н.Номтойбаяр 6 сарын дараа Бодийн 110 сая ам.долларын авилгын асуудлыг хянан шалгах Түр хороо байгуулахаар тогтоолын төсөл өргөн барьсан байна! Одоо хамтдаа үйлдлүүдийг нь нүд цавчилгүй ажиглацгаая! Манай Номт Бодийн асуудал дээр арай ч шахалт дарамтанд ороод, эсвэл сая долларт худалдагдаад могой шигээ цагираглаад хэвтчих хэмжээний улстөрч гэж бодохгүй байгаа! Энэ удаа Бодийн 110 сая долларын асуудал үнэн зөвөөрөө тогтоогдоно гэдэгт итгэж байна. Тиймээс би сонсголд гэрчээр оролцоно! Харин чи өөр хүнээр сонсголоо хийлгэнэ гэж бултахгүй шүү Н.Номтойбаяр аа!!! Миний бие Бодийн 110 сая ам.долларын асуудлыг анх 2026.03.23-ны өдөр буюу 8 сарын өмнө АТГ-т 4 цагийн туршид гэрчийн мэдүүлэг өгөхдөө холбогдох баримтуудыг ойлгомжтой тайлбарлаж, нотлох баримт болгон 4 цагийн бичлэгийг, тодруулга авах шаардлагатай нийт 42 хүний нэрсийн хамт гаргаж өгсөн болно. Энэ ДӨРВӨН ЦАГИЙН БИЧЛЭГ-ийг прокурорын зөвшөөрөлтэй авч, нотлох баримт болгохыг зөвлөж байна. Бодийн 110 сая ам.долларын авилгын асуудлыг "Бортээг-2" буюу гөлөг төөрүүлэлт болгочихгүйн тулд дараах энгийн гурван зүйл дээр төвлөрч ажиллах шаардлагатай! 1

863

ТОДРУУЛГА: Луйврын зараар ОХУ-ын дайнд ачигдсан иргэдээ татан авахаар ажиллаж байна гэв

Монгол иргэд “ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу бүртгүүлж, гэрээ байгуулан очтол дайнд дайчлагдахаар ирсэн байна гэдгээ мэджээ. Энэ талаар нэгэн иргэний ар гэр олон нийтэд мэдээлснээр ил болсон юм. Харамсалтай нь энэ нь залилангийн нэг хэлбэр болж буйг холбогдох байгууллагууд ч анхааруулан мэдээлж эхэлсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагаас тодруулахад, ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу холбогдсон Монгол Улсын иргэн дайнд дайчлагдсан тухай мэдээллийг тухайн иргэний ар гэрийнхэн олон нийтийн сүлжээнд байршуулсан. Түүнчлэн ар гэрийнхэн нь өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны яаманд албан хүсэлт гаргасны дагуу Монгол Улсад суугаа ОХУ-ын бүрэн эрхт Элчин сайдын яам болон ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас ОХУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдсон. Тодруулбал, ОХУ-ын Цэргийн прокурорын газар, Батлан хамгаалах яам руу холбогдож, Монгол Улсын иргэний талаарх мэдээллийг өгсөн

1 104400256365b9db8d707224


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.