2811-р сар, 2026Бямба гараг

Нүцгэн гарын боксын анхны тамирчин Б.Энхтөр Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа

21 минутын өмнө1 мин унших


Холимог тулааны мэргэжлийн тамирчин, нүцгэн гарын боксын анхны монгол тамирчин Б.Энхтөр /2026.11.26/ өдөр Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулжээ. Шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч П.Пүрэвдагва гардуулав. 

Б.Энхтөрийн хувьд спортын түүхэнд өөрийн нэрээ тодоор бичиж яваа тамирчин. Тулааны спортод харьцангуй хожуу буюу 26 настайгаасаа эхлэн хөл тавьсан Б.Энхтөр өдгөө 34 настайдаа дэлхийн нүцгэн гарын тулааны томоохон холбоо болох Bare Knuckle Fighting Championship (BKFC)  гэрээ байгуулан өрсөлдөж буй билээ. 

Мөн Б. Энхтөр 2024 онд First Round Fight холбооны хөнгөн жингийн аваргын бүсийг хүртэж байсан туршлагатай тамирчин.Тэрбээр 2025 онд дэлхийн хамгийн том нүцгэн гарын тулааны холбоодын нэг болох BKFC-ийн 198 тамирчнаас сонгогдон, тус холбоонд тулалдах эрх авсан Монгол тамирчин юм.

 

2025 оны арваннэгдүгээр сарын 15-нд АНУ-ын Лос-Анжелес хотод зохион байгуулагдсан BKFC 84 эвентийн гол тулаанд Б. Энхтөр Америкийн залуу тулаанч Райан Петерсонтой учраа таарч, өрсөлдөгчөө ердөө 22 секундэд буулган авч, үзэгчдийг гайхшруулж байв. 

Түүнчлэн түүний нэр BoxRec-ийн дэлхийн чансаанд Welterweight буюу хагас дунд жингийн 260 тамирчнаас наймдугаарт, АНУ-ын 60 тамирчнаас тавдугаарт эрэмбэлэгдэж байгаа юм.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Э.Цэндбаатар мэргэжлийн рингэнд 16 дараалан яллаа

Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр WBC холбооны WBC USA super featherweight буюу 58.97 кг-ын жингийн аваргын бүсний төлөө тулалдаж, ялалт байгууллаа. Түүний өрсөлдөгч Тажикистаны боксчин Мухаммад Якубов байсан ба бөгөөд мэргэжлийн боксын рингэнд 23 ялалт, нэг ялагдал, нэг тэнцээтэй амжилт үзүүлжээ. Харин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст 15 тулаан хийж, нэг ч ялагдалгүй явсан юм

8 737

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Азийн наадамд оролцож буй Монгол Улсын баг тамирчидтайгаа уулзлаа. “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд манай улсын 300 орчим тамирчин спортын 31 төрөлд хурд хүч, авьяас чадвараа сорьж байна. Дугуйн спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер Сайнбаярын Жамбалжамц хүрэл медаль хүртсэнд Ерөнхий сайд баяр хүргээд баг, тамирчдынхаа дараагийн уралдаан, тэмцээнд нь амжилт хүслээ. Тив, дэлхийн дэвжээнд эх орныхоо далбааг мандуулж, нэрийг цуурайтуулдаг тамирчдаараа монголчууд бахархдаг

1 248

“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн Кени улсын тамирчин Серой Андерсон Сайтотигоос допинг илэрчээ

2026 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээнд түрүүлсэн Бүгд Найрамдах Кени Улсын тамирчин Серой Андерсон Сайтотигоос тухайн өдөр авсан допингийн хяналтын сорьцын лабораторийн шинжилгээгээр Триметазидин (Trimetazidine) илэрч, шинжилгээний сөрөг дүн (Adverse Analytical Finding) тогтоогдлоо. Триметазидин нь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн Хориглосон жагсаалтын S4.4 ангилалд хамаарах бөгөөд тэмцээний үеийн болон тэмцээний бус үед хэрэглэхийг хориглосон бодис юм. Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь холбогдох үр дүнгийн удирдлагын ажиллагааг Дэлхийн Допингийн Эсрэг Дүрэм, Олон улсын үр дүнгийн удирдлагын стандарт болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу явуулж байна. Шинжилгээний сөрөг дүн нь дангаараа Допингийн эсрэг дүрмийн зөрчил эцэслэн тогтоогдсоныг илэрхийлэхгүй бөгөөд тамирчинд тайлбар гаргах, Б сорьцын шинжилгээ хийлгэх болон үр дүнгийн удирдлагын ажиллагаанд оролцох эрх бий. Үр дүнгийн удирдлагын ажиллагаа үргэлжилж байгаа тул эцсийн шийдвэр гарах хүртэл нэмэлт мэдээллийг нийтэд мэдээлэх боломжгүй

2 298


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.