VIP Ярилцлага

Улсын харцага Т.Баасанхүү: Би барилдаж эхэлсэнээсээ хойш хэнд ч бууж өгөөгүй7 сар 4. 13:07

Монгол Улсын харцага Т.Баасанхүүг элдэвтэй барилддаг бөх гэдэг. Бараг л хазахаас бусдыг хийнэ. 2013 онд улсын цол хүртсэний дараахан уулзаж ярилцахад цолоо ахиулахын төлөө барилдана л гэж байсан. Тэгвэл 2015 онд одтой сайхан барилдаж улсын харцага болсон юм. Түүнтэй саяхан уулзлаа. -За сайн уу. Харцагын бэлтгэл ханаж байна уу даа? -Увс нуур галынхаа бөхчүүдтэй бэлтгэлд гарчихаад байна

Дэлхийд үнэлэгдсэн дуучин Г.Ариунбаатарын багш ярьж байна6 сар 21. 8:42

“BBC” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин” тэмцээнээс гавьяат жүжигчин Г.Ариунбаатар романсын төрөлд тэргүүлсэн. Мөн дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан билээ

Б.Жамсран: Монгол бөхийн хоч нэрийн судалгаа хэл шинжлэлтэй салшгүй холбоотой6 сар 15. 14:00

Булган аймгийн Баян-Агт сумын уугуул Монгол Улсын заан “Довцог" хэмээн алдаршсан Бямбын Пурэвжавын зээ хүү Б.ЖАМСРАНТАЙ ярилцлаа. Тэрбээр өвөг эцгийнхээ тухай “Намнан Сэлэнгийн Довцог Пүрэвжав" гэх ном бичиж, монгол бөхтэй холбоотой сонин, сэтгүүл, зураг, ном цуглуулдаг нэгэн

Би хөгжлийн бэрхшээлтэй биш, энгийн нэг ажилсаг эмэгтэй6 сар 3. 8:48

Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгээс Гэмтэл рүү өгсөх замд “Эрхэм чанар” протезийн үйлдвэр байрладаг. Дугуй засвар, шатахуун түгээх станцуудтай ойрхон байрладаг уг үйлдвэрийг А.Оюунцэцэг гэх сэтгэлийн хаттай эмэгтэй 2007 онд байгуулжээ

Т.Дэлгэрмөрөн: Би охин үрийнхээ төлөө амьдарч байна6 сар 1. 11:20

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Дэлгэрмөрөн гурван дуучин бүсгүйн продюсерээр ажиллаж байна.  Тэд бол “Авьяаслаг Монголчууд” шоуны алтан баззерын эзэн Х.Авирмэд, “Universe Best Songs” наадмын шилдэг оролцогч Т.Цогсогмаа, Э.Мөнхцэцэг нар юм.   Хамтран уран бүтээл туурвин, шинэхэн цомгоо өлгийдөн авсан тэд үр хүүхдийнхээ сэтгэлийг хайраар дүүргэн яваа ээжүүдэд зориулан нэгэн сайхан дурсамж үлдээх "Гэрэлт үзэсгэлэн гоо" тоглолтоо хийх гэж байна. Урлагт хөтлөх хөтөч, түшиг тулгуур нь болж яваа дуучин Т.Дэлгэрмөрөн болон гурван дуучин бүсгүйтэй ярилцлаа.   ЭЭЖ, ЭХНЭР ХОЁРОО МАШ ИХ ҮГҮЙЛЖ БАЙНА   Тэдний нүүрэнд нээх гоё тос нялгадаж хаяад, наран дор хатааж байна.   -Та гурван дуучин бүсгүйн хөлийг нь дөрөөнд хүргэхээр ажиллаж байна. Яагаад энэ гурван дуучныг сонгосон бэ?   -Та бүхэндээ дуулгах гэгээн сэдэв байна. Би 20 гаруй жил урлагт амьдралаа зориулж яваа учраас олонд танигдах хэчнээн хүнд байдгийг сайн мэднэ. “Авьяаслаг монголчууд”, “Universe Best Songs”  наадмаас дуулах урлагт биеэ зориулж яваа хүүхдүүдийг дэмжихийг их  хүсдэг байсан.   Энэ хүсэл маань биеллээ олж, МУГЖ дуучин Б.Дашдондог ахын 50 насны ойн өдөрлөг дээр гурван сайхан уран бүтээлчийг олж харсан юм. Тэр гурав миний арьсны шар үсийг босгосон. Т.Цогсогмаа, Э.Мөнхцэцэг, Х.Авирмэд гуравт өөрийн мэдсэн сурсан бүхнээрээ ах хүний сэтгэлээр туслаад явж байна.   “Авьяаслаг Монголчууд”, “Universe Best Songs”  тэмцээнийг даваад гарч байгаа хүүхдүүд маш чадалтай. Харамсалтай нь тэднийг цааш нь аваад явах хүн байдаггүй. Тэдний нүүрэнд нь нээх гоё тос нялгадаж хаяад, наран дор хатааж байна. Энэ гацалтыг зогсоож, дүү нартаа боломж олгомоор байна.   Энэ гурав маань эхлээд ард түмэн хүлээж авах уран бүтээл хийх хэрэгтэй. Тиймээс ээжийн сайхан дуунууд орсон цомгийг бид бэлэн болголоо. Би ээж, эхнэртээ зориулж гурван дүүгээрээ орчлонгийн сайхан ээжүүдийн дуунуудаас тавыг сонгон дуулуулж, шинэ цомгийг “Гэрэлт үзэсгэлэн гоо” гэж нэрлэсэн. Гэрэлт гэдэг нь нарыг, үзэсгэлэн гэдэг нь эмэгтэй хүнийг, гоо гэдэг нь сарыг төлөөлж байна.   Цомогт “ “Нарны унага” киноны дуу, “Номин талст” хамтлагийн “Ээждээ дуулах дуу”, “Ертөнцийн сайхан ээжүүд”, Буриад ардын "Ижий минь", "Бүүвэйн дуу" зэрэг дуунууд багтжээ. Дууны найруулгыг МУГЖ Б.Дашдондог, дуу хоолойны бичлэгийг S4 хамтлагийнхан, хөгжмийн найруулгыг "Aranza" студийн Б.Бат-Эрдэнэ хийжээ.   -108 ээжид зориулаад тоглолт хийнэ гэсэн?   -Зургаадугаар сарын 1-нд бид цомгийн нээлтээ хийхдээ 108 ээжийг хүүхэдтэй нь урьж тоглолт хийх юм. Бидний зассан хүндэтгэлийн ширээн дээр хамгийн тансаг хоолыг ээжтэйгээ идэнгээ тоглолтыг маань үзнэ. Мөн бид эх үрийн зургийн цомгийг өөрсдөд нь бэлэглэнэ. Харин тоглолтын дараа 108 ээж тэнгэр өөд гэрэлт зул өргөх юм. Энэ өдөр эх үр хоёр гайхамшигтай сайхан дурсамжийг сэтгэл зүрхэндээ тээж үлдэнэ.   Би ээждээ, эхнэртээ маш их хайртай. Тэднийгээ маш их санаж, үгүйлж байна. Тэднийхээ төлөө 108 сайхан ээжид мартагдашгүй дурсамж үлдээхээр зохион байгуулах юм. Та бүхэн 108 мянган төгрөгийн такс төлөөд ээжтэйгээ орно. Өөрөөр хэлбэл хоёр хүн 108 мянган төгрөгөөр орох юм. Энэ мөнгө их ч гэлээ идэж байгаа хоол, бэлгэнд авч буй зургийн цомог, дууны цомог, тоглолт, ээжтэйгээ өнгөрүүлж буй мөчтэй харьцуулашгүй.   ЭЭЖ МИНЬ НАМАЙГ ХАРЖ, СОНСОЖ БАЙГААГ СЭТГЭЛЭЭРЭЭ МЭДЭРДЭГ     Х.Авирмэд, Т.Дэлгэрмөрөн, Т.Цогсогмаа, Э.Мөнхцэцэг -Та гурав нэгдэж уран бүтээл хийх болсон тухайгаа болон шинэ цомгийн талаар ярихгүй юу? Мөн дуучин Т.Дэлгэрмөрөн хамтран ажиллах санал тавихад хэрхэн хүлээж авсан бэ.   Э.Мөнхцэцэг:   -Бид гурав “Universe Best Songs 2012” наадмын шилдэг оролцогчид болж байлаа. Түүнээс хойш их сайхан нөхөрлөж ирсэн. Бид гурав үргэлж хамт бэлтгэлээ хийж, бие биеэ дэмжиж, болж бүтэхгүй юм болоход тусалж, сайн ойлголцдог учраас нэгдээд уран бүтээлээ хийж байна. Ирээдүйгээ маш сайхнаар төсөөлж, урлагт эргэлт буцалтгүй явна гэж боддог. Дуучин Дээгий ахын дэмжлэгээр бид өөрсдөдөө их итгэлтэй болсон.   Х.Авирмэд:   -“Авьяаслаг Монголчууд”-д Чука ах алтан баззер дарах үед юу болсныг сайн санадаггүй. Асар их сэтгэл хөдлөлтэй байсан. Тэрнээс хойш олон хүн намайг царайгаар, хоолойгоор минь таньдаг болсон.   Энэ цомог миний хувьд асар их өөрчлөлтийг авчирлаа. Би хүчтэй хоолойгоор дуулдаг байтал энэ цомогт их зөөлөрч, дотоод сэтгэлээ хүргэх талаас нь их бодсон. Миний хувьд ЭМШУИС-ийг төгссөн ч дуу хөгжмөө огт орхиогүй. Одоогоор зөвхөн урлаг, уран бүтээл л миний толгойд эргэлдэж байна. Тиймээс уран бүтээлээ хаяхгүй.   Т.Цогсогмаа:   -Би зургаан настайгаасаа дуулж, ирээдүйд дуучин болно гэсэн хүсэл мөрөөдлөө өвөртлөн СУИС-ийн дуулаачийн ангийг төгссөн.  Өөрийнхөө хэмжээнд чамгүй хэдэн уран бүтээл хийж, дөрвөн клип, 7-8 дуу гаргасан.   Дэлхийн хөгжмийн салбарт дуучид хүчтэй гарч ирж, үнэлэгдэж, амжилттай явдаг нь цаана нь продюсерын маш том баг ажиллаж байдагтай холбоотой. Ганцаараа болохоор бүх зүйл удаан байсан. Гэтэл нэг л сайхан өдөр бид гурав энэ хүнтэй учирсан. Продюсертэй байх, продюсергүй байхын ялгаа асар их. Их сайхан хувь тохиол.  Т.Дэлгэрмөрөн гэдэг ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн энэ хүнийг бүр их хайрлаж, хүндэтгэх сэтгэл төрж байна. Бидэнд маш их түшиг тулгуур болдог.   Т.Дэлгэрмөрөн:   -Эхэндээ би ямар хүмүүстэй ажиллаж байна аа гэж эргэлзсэн шүү /инээв/ Ард түмэндээ хүлээлгэж өгөхөд тэднийг маань тоох болов уу гэж бодож байлаа. Гэтэл миний биеийн шар үсийг босгосон. “Номин талст”-ын “Ээждээ дуулах дуу” дууг 20 жилийн дараа энэ гурав маань шинэчилж дуулахдаа “Номин талст”-аас илүү дуулсан. Аав хүн хүүхдээ шалгалтад онц аваад гараад ирэхэд баярладаг шиг би маш их баярласан. Энэ клипийг ивээн тэтгэсэн Учрал анддаа маш их баярлалаа. Чиний нэрийг заавал онцолж хэлмээр байна.   ЭЭЖҮҮДДЭЭ СЭТГЭЛИЙН ҮГЭЭ ХЭЛЛЭЭ       Х.Авирмэд:   Ээж маань чин үнэнийг хэлдэг хүн бий. Миний дуулж байгааг сонсож чаддаггүй  хүн байх. Яагаад гэвэл алдчих вий гэж их айдаг. Дараа нь миний алдааг чин үнэнээр нь хэлдэг. Ээждээ маш их хайртай шүү.   Т.Цогсогмаа: Миний ээж багаас минь намайг ойлгож, бүхий л  зураг авалт, тоглолтын ард намайг дэмжиж, тусалж суудаг, миний ард бат зогсдог хүн. Урлагт их хайртай. Клипэнд ээжтэйгээ хамт тоглосон. Тоглолт дээр энэ мундаг дуучинтай ээжийнхээ өмнө дуулах гэж байгаадаа маш их баяртай байна.   Э.Мөнхцэцэг: Ээж маань миний хамгийн сайн найз, хатуу үнэнийг хэлдэг хүн. Хамгийн сайн найздаа, хайртай ээждээ маш их баярлалаа, хайртай шүү. Маш зарчимч хатуу хүн байдаг. Гэхдээ охиндоо хамгийн зөөлнөөрөө ханддаг, миний хамгийн сайн туслагч, зөвлөгч.   Т.Дэлгэрмөрөн: Хүнд байдаг хамгийн том шинжлэх ухааныг би оюун ухаан гэж боддог. Орших бие мөнх бус ч оюун ухаан мөнх байдаг учраас би ээжийгээ байгаа гэдэгт итгэлтэй байдаг. Миний ээж байгаа учраас би энэ хорвоо дээр оршиж байна.  Ээжийнхээ үргэлжлэл болсон Т.Дэлгэрмөрөн би ээжийнхээ, хайртай бүсгүйнхээ, охин үрийнхээ төлөө амьдарч байна.   Намайг сонсож харж байгааг би сэтгэлээрээ мэдэрдэг. Би л харахгүй байгаа болохоос. Тандаа маш их хайртай шүү. Намайг энэ хорвоод төрүүлж, өсгөсөн нинжин сэтгэлийг би нар мэт авч явж байгаа шүү. Би ганцаархнаа энэ амьдралыг зовлонгоор хараагүй. Мянга  мянган залуус аав ээжээсээ хагацсан. Гэхдээ таны хажууд аав тань, ижий тань байгаа. Эх үрсийн баярын мэнд хүргэе!   Тоглолт зургаадугаар сарын 1-ний өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Хар Сувд хөлөг онгоцон дээр 20:00 цагт эхэлнэ.

Багш хүн өглөгийн эзэн: "Ихэр бээлий" клубын дасгалжуулагч багш Т.Ганзориг4 сар 26. 14:01

Манай сайтнаас "Багш хүн өглөгийн эзэн" булан нээж байна. Ингээд анхныхаа дугаартаа "Ихэр бээлий" боксын клубийн багш Т.Ганзоригийн ертөнцөөр аяллаа. Таалан болгооно уу. Монголын боксын спортын өнөөгийн хөгжил, тамирчдын амжилт, дасгалжуулагчдын ур, чадвар аль хэдийнэ дэлхийн хэмжээнд хүрч олимпийн наадамд Монголчууд өндөр амжилт гаргадаг болсон билээ. Үүний тодхон жишээ нь сүүлийн гурван олимп дараалан ширэн бээлийтэнүүд медаль зүүсэн явдал юм

Oюуны чадвараа гайхуулж “Алтан баззер”-ийн эзэн болсон шүү!4 сар 17. 10:09

☺️Oюуны чадвараа гайхуулж “Алтан баззер”-ийн эзэн болсон шүү!🎉20 хүүхдүүдийн нэрийг 90 секундын дотор тогтоож цээжилж чадсан. Дараачийн шат тавдугаар сарын 13нд болно

С.Цэндсүрэн: Намайг хүүхдээ загнахаар өвгөн минь гараад явчихдаг байсан4 сар 15. 15:39

Улаанбаатар./МОНЦАМЭ/. Монголын уран зохиолд од болон гялалзсан “Хүрэн морь” найраглалын “эзэн”, Монгол Улсын Төрийн шагналт, зохиолч Чойжилжавын Лхамсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй

“Одонт хороо”-ны Х.Эрдэнэбат4 сар 15. 10:57

Б.ЭНХ   Хавар болоход  хүний сэтгэл баясч, малын  зоо тэнийдэг гэж монголчууд бэлгэшээн ярьдаг. Хавар тийм л сайхан улирал

Э.Анхбаяр: Урлаг миний амьдралд олон боломж нээж өгсөн4 сар 14. 13:06

Т.БАТСАЙХАН “Серж Меценат” сангийн дуучин Э.Анхбаярыг “Өөр зочин” буландаа урьж ярилцлаа. – “Мөнгөн мод” наадмын шилдэг дуучин, “Морин хуур” наадмын тэргүүн байр гээд та саяхан олоншагналын эзэн боллоо. Энэ цаг үеийг амжилт бүтээлээр дүүрэн өнгөрүүлж байна даа? –Тийм шүү

ХОББИ: Монголын түүх болон үлдсэн сонинуудын зөвхөн анхны дугаар 1300 гаруй бий4 сар 11. 18:00

Хүсэл тэмүүллээ олж, сонирхлоо мэддэг байх нь аз жаргалтай, эрүүл амьдралын түлхүүр болдог. Тиймээс зарим хүмүүс янз бүрийн сонирхол, цуглуулгатай байдаг. Гол нь өөрийнхөө хүсэл сонирхолдоо тууштай байж, түүнээсээ таашаал, баяр баясгаланг авч байх хэрэгтэй. Тэр ч утгаараа ихэнх хүмүүс сайхан бэлэгшээлтэй, сайныг илтгэх зүйлсийг цуглуулж, хоббигоо болгосон байдаг нь нууц биш. Тиймээс бид та бүхэндээ зориулан онцгой содон цуглуулгатай эрхэмүүдийг танилцуулах “хобби” буланг нээж байна. Бид эхний дугаарынхаа зочноор цаасан хэвлэл тэр дундаа өдөр Монгол түмний түүх, он цагийн хэлхээг хадгалж үлдсэн сонингуудын анхны дугааруудыг цуглуулдаг Доктор (Ph.D), профессор С.Одхүүг урьлаа. Тэрбээр 20 жилийн турш цуглуулсан өөрийн цуглуулгаа тогтмол хэвлэлийн музейн эх үүсвэр болоосой гэж хүсдэг нэгэн юм.

Б.Даваадорж: Нярай орилоод байхаар нь жорлон руу шууд орсон4 сар 6. 8:00

Дундговь аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч бяцхан нярайн амийг аварсан талаарх сайхан мэдээлэл цахим сүлжээнд газар аваад байна. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 30-ны өдрийн 08.25 минутанд Дундговь аймгийн Цагдаагийн газрын 7059102 дугаарын утсанд иргэн М-ээс "Жорлонд хүн төрөөд хүүхдээ унагасан байна" гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу тус газрын мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Батцоожийн Даваадорж тухайн газарт очиж шуурхай тусламж үзүүлж нярайн амийг аварч, амьдрал бэлэглэжээ.

Lodko: Сэтгэлээсээ дуулж хүнийг баярлуулах хамгийн гайхалтай1 сар 11. 10:40

Монголын хөгжмийн ертөнцөд хүч түрэн гарч байгаа шинэ залуу уран бүтээлч Лодкотой ярилцлаа. Шинэ үеийн шилдэг залуу дуучин тэрбээр шинэ цомог, шинэ клипнийхээ ажилд ороод тун ч завгүй явна. - Сайн байна уу? Юуны өмнө таньд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе

Хүүхдийн дууны хатан В.Долгор1 сар 9. 10:40

С.УЯНГА “Маамуу нааш ир” дууг сонсч өсөөгүй, энэ дуугаар хүмүүжээгүй хүн үгүй биз. Тэгвэл энэхүү гэгээн мөртэй, алдарт дууг амилуулж, хүүхдүүдэд зориулан хэдэн мянгаар тоологдох тоглолт хийж тэр бүхэндээ сэтгэл зүрхээ зориулсныхаа  үр шимээр  “хүүхдийн дууч” хэмээн өргөмжлөгдсөн гавьяат жүжигчин В.Долгорыг  “Амьдралын тойрог” буландаа урив.   Өдгөө 90 насыг шүргэж яваа түүнтэй уулзах  цаг товлохоор утас руу нь залгавал цовоон цолгиун хоолойгоор мэнд мэдэж байна

Г.Тэрбиш: Найраг баян хуур хөгжим миний насны хань1 сар 7. 14:49

Д.ЦЭРЭННАДМИД Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Отгоны дуулснаар олны танил болсон “Сайн байна уу ээжээ”-гээсэхлээд “Дэлгэр мөрөн”, “Эрээн нуур”, “Тольтой мөнгөн эмээл”, “Галшарын унага” зэрэг сэтгэлдхоногшсон олон сайхан дууны зохиогч МУГЖ, аккардионч, хөгжмийн зохиолч Г.Тэрбиштэй ярилцлаа.   -1970-аад онд цэргийн дуу бүжгийн чуулгын тоглолтболоход найраг баян хуур хөгжмөөр яруухан хөгжимддөгболохыг чинь анх харж байлаа. Өөрийн бүтээл гээд “Сэлэнгийн шумуул” гэдэг гоцлолыг чинь сонирхож лбайсансан. Та хөгжмийн урлагт хэдийд хөл тавьсан бэ? –Би Говь–Алтай аймгийн Жаргалант сумын хүн. Арван жилийнсургуульд байхаасаа л хөгжим сонирхож байлаа.   Аман хуур, гармуунь хөгжмийг өөрийнхөө сонирхлын дагууоролдож сурсан. Тэгээд сайн хүмүүсийн дэмжлэгээр хөгжмийнномтой нөхөрлөж, ноттой танилцсан юм. Мэргэжлийн хөгжимчинболох эхлэл тэр байж. Түүнээс биш би чинь хөгжмийн сургуульсоёл төгсөөгүй юм шүү дээ. –За тийм байж. Цэргийн чуулгад очихоосоо өмнө хаагуурявсныг тань сонирхмоор байна? –Би 17 настайдаа Улаанбаатар хотын соёлын хэлтсийндаалгавраар Сонгино дахь шувуун фабрикийн клубт хөгжмийнбагш болж байлаа. Тэндээсээ цэрэгт татагдаж Барилгын цэргийн 012 дугаар ангид очсон. Энэ үед буюу 1968 онд Монголынзалуучууд оюутны урлагийн их наадам болоход цэрэг биоролцож мөнгөн медаль авсан. Аккордионтойгоо л хоёулнаадамд очлоо шүү дээ. –За тэгээд цэргийн чуулгын хөгжимчин болсон гэсэн үг юм аа даа? –Тиймээ. Гэхдээ чуулгын хөгжимчин дуучин болоход босго өн­дөртэй байв. Заавал мэр­гэжлийн байхыг шаардана. Бас бүтэн гурван жил да­гал­дан тушаалтай. Гэхдээ амьдрал дээр гоцлол хөг­жимчин байлаа. Миний хувьд. Маньтогдгор Д.Галсантогтох бид хоёр нэг жил тус чуулгад очсонсон. –Тэр үед чинь чуулгын хөгжмийн багш ямар хүн байсан бэ? –Ш.Гунаажав багш байсан. Удалгүй Б.Хаянхярваа багш уран сайхны удирдаачаар ирж байлаа. Бас Урлагын гавьяатзүтгэлтэн Бадарч гээд нэр алдраа дуурсгачихсан мундаг багш нар биднийг гар дээрээ ав­сан. Лимбэч Дорж, хуурчДамбийжанцан, хөг­жим­чин Цэрмаа гээд гавьяа­тууд нөмөртэй сайхан хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж эхэлсэндээ. –Нэгэнт мэргэжлийн хөгжимчин болоод өөрөө уранбүтээл хийж эхэлсэн гэсэн биз? –Анхны уран­бүтээлийн маань нэг нь “Аварга Батсуурь” гэдэг дуу бий. Монгол Улсын аварга Шаравын Батсуурь гэдэгтом бөх бол манай нагац ах л даа. Тэр утгаараа бүтээсэн. Тэгээд дараа нь “Эрээн нуур”, “Сайн байна уу Ээжээ” гэсэн дуунуудаа зохиосон. Г.Жанчив агсны дуулсан “Дэлгэр мөрөн”, “Г.Батбаярын дуулсан “Галшарын унага”, П.Ганбат агсан эхэлж дуулаад сүүлд нь А.Дашпэлжээгийн дуулсан “Тольтой мөнгөн эмээл” гээд олны сэтгэлдхоногшсон олон дуу бий. Зарим бүтээл маань хөшөөнд мөнхөрсөн гээд бод доо. Миний бахархал тэр. <span style="box-sizing: border-

Д.Ган-Очир: “Болор цом” бол оюуны язгууртнуудын наадам, тиймээс жижгээр төсөөлж болохгүй1 сар 7. 10:45

Ч.ҮЛ-ОЛДОХ Яруу найрагч, сэтгүүлч Д.Ган-Очиртой ярилцлаа. –Өглөө бүр өөрийн чинь цахим хуудастаа оруулдаг хайку маягийн богинохон мөртүүд сошиал ертөнцийнхний  сэтгэлд нэг тийм үгээр илэрхийлж чадамгүй  драм тоглож  байдаг болжээ. Сүүлийн үед та ямар уран бүтээл туурвиж байна вэ? -Ном, сэтгүүл, танилцуулах хуудас гэх мэт цаасан төрлийн материаллаг зүйлүүд нийгэмд соён гэгээрлийн үйл явцыг тархаахад орон зай, цаг хугацааны хувьд хязгаарлагдмал

Б.Золбоо: Уран нугаралт надад моддын хэлбэр, гол усны мурилзаан шиг санагддаг1 сар 4. 11:29

Уран нугаралтыг хийл хөгжимтэй хослуулна гэдэг үнэхээр л дэлхийд танигдах авьяас гэдэгтэй олон хүмүүс санал нэгдэх биз ээ. Ингээд уншигч олондоо Улсын филармонийн хөгжимчин, “Pyramid circus” сургуулийн багш Б.Золбоотой хийсэн ярилцлагаа хүргэж байна.   -Сайн байна уу, танд шинэ оны мэнд хүргэе.   -Баярлалаа, шинэ оны мэнд хүргэе.   -Энэ оны хамгийн эхний хөөрөлдөөний маань зочин та. Тиймээс ч бид хоёрт ярилцах шинэ зүйлүүд олон байгаа болов уу гэдэгт итгэлтэй байна?   -Тэгэлгүй яахав

Даваасүхийн Отгонцэцэг: Хүүгийн минь буян заяа түшиж, өөрийн мөрөөдөлдөө хүрэх болно2016, 12 сар 16. 8:13

2011 оны Стамбулын ДАШТ. Монголын тамирчин Д.Отгонцэцэг аваргын алтан медалийн төлөө Оросын бөх Замира Рахмановатай барилдаж байна

С.Жамъянхорол: “Эгшиглэнт чимээ”-гийнхэн ирэх дөрөвдүгээр сард тоглолтоо хийнэ2016, 12 сар 13. 10:50

Сүүлийн хоёр жилийн турш монголчуудын анхаарлыг хамгийн ихээр татсан нэвтрүүлэг бол яах аргагүй “Авъяаслаг монголчууд” шоу байлаа. Тус шоуны хоёр дох удаагийн буюу хамгийн сүүлчийн ялагчаар ирээдүйтэй дуучин О.Энх-Эрдэнэ тодорч 100 сая төгрөгийн эзэн болсон. Харин өнгөрсөн жилийн ялагчаар “Эгшиглэнт чимээ” хамтлаг тодорсныг та бүхэн тодхон санаж байгаа байх. "Эгшиглэнт чимээ" хамтлаг нь хөгжмийн зэмсэггүйгээр мод, чулуу, төмөр, шил, барилгын материал ашиглан авиа гарган хослуулж хүүхдийн дуу, монгол ардын хөгжим, сонгодог аясыг чадварлаг амилуулан нэг багшийн дор 35 ертөнц нэгдэн нэгэн цогц болж Монголчуудын хайрыг татаж тэмцээний ялагч болж чадсан билээ. Хамтлагийн багш С.Жамъяанхорол нь насаараа хөгжим бүжгийн багш хийсэн хүн бөгөөд тэрбээр 40 гаруй төрлийн 400 гаруй хөгтэй хөгжмийн зэмсгийг өөрөө хийж урласан бөгөөд түүний энэ их хөдөлмөрийн үр дүнд шавь нар гайхалтай хөгжимчид болж хүмүүжиж байгааг Монголчууд ам нэгтэйгээр шагшина магтаж байсан цаг саяхан. 

Ц.Төмөрбаатар: Ю.Цэдэнбал даргын дүрийг дахин амилуулах боломж олдсонд баяртай байна2016, 4 сар 18. 10:05

Уншигч та бүхнийг энэ удаад төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатартай уулзуулж байна. Учир нь энэ хүний нэрийг нь сонсох төдийд л хурц, эрэмгий, дайчин хүний дүр төрх санаанд буух

Шинэ мэдээ

”Ливерпүүл” сенсаац дэгдээх үү?5 минут 36 секундын өмнөЦ.ШИЖИР: “Иргэдийн ухамсар-Эрүүл хоггүй орчин” аян есдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ11 минут 50 секундын өмнөНэймар багтаа үлдлээ16 минутын өмнөМонголын хамгийн хамгийн /Цуврал-1/25 минут 55 секундын өмнөОнгоцны аваарын гарцыг нээхээр оролдсон эрийг баривчилжээ36 минут 14 секундын өмнөТэмцээнд анх удаагаа оролцсон залуу дэлхийн аварга боллоо56 минут 8 секундын өмнөГ.Оргил: Гадаадын иргэд ямар ч тохиолдолд өөрийн бичиг баримтаа биедээ авч явах үүрэгтэй1 цаг 2 минутын өмнөЗагвар өмсөгч Кара Делевинь анхны дуугаа гаргажээ1 цаг 6 минутын өмнөБороонд норохсон, болзоонд зогсохсон1 цаг 16 минутын өмнөТом оврын 102 автобусанд сэрэмжлүүлэг байршуулжээ1 цаг 18 минутын өмнө100 дахь хором1 цаг 26 минутын өмнөЗураг түүх өгүүлнэ1 цаг 36 минутын өмнөУлсын цолтой бөхчүүдийн эрэмбэтэй танилцаарай1 цаг 40 минутын өмнөШвейцарын уулсыг чимсэн монгол гэр /фото/1 цаг 41 минутын өмнөН.Энхбаяр: Валютын сан дөрвөн зүйлийг анхааралтай ажиглаж байгаа. Хэрвээ...1 цаг 52 минутын өмнөТөвийн бүсийн хурдан морины уралдаан болно1 цаг 59 минутын өмнөХоолоо сойхгүйгээр богинохон хугацаанд хэрхэн жингээ хасах вэ?2 цаг 6 минутын өмнөЦаг хожих аргууд2 цаг 11 минутын өмнө"Хөгжлийн банк хариуцлагатай хяналттай болсон"2 цаг 12 минутын өмнөБи нутгаасаа явахгүй2 цаг 22 минутын өмнө16 түймрийг бүрэн унтраагаад байна2 цаг 31 минутын өмнөНисэх онгоцны сүйрлээс амьд гарсан охин2 цаг 36 минутын өмнөТөрсний дараах гам барих монгол ёс2 цаг 36 минутын өмнөАялагчдийн мөрөөдөл болсон үүлэн дундах хот2 цаг 45 минутын өмнөХоёр сартай хүүгийн үхэлд буруутган нэгэн хосыг баривчилжээ2 цаг 56 минутын өмнөЕрөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга хэн  бэ2 цаг 59 минутын өмнөӨвдөгний үений өвчинг гэрийн нөхцөлд эмчлэх арга3 цаг 6 минутын өмнөВенесуэлийн Дээд шүүхийн бүх гишүүнийг шоронд хийнэ3 цаг 16 минутын өмнөЗочины өрөөндөө хүнд ширээ битгий тавиарай. Учир нь...3 цаг 27 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдүүдийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ3 цаг 35 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.