Спорт

Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь
2026-5-1

Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар бямба гарагийн өглөө дараагийн тулаанаа хийнэ
2026-5-1

​​​​​​​ Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 15 дахь тулаанаа хийхэд бэлэн болжээ. Pro Box TV төслийн хүрээнд WBC холбооны мөнгөн бүсийн төлөө Барбадосын боксчин Кобиа Бредитэй маргааш буюу орон нутгийн цагаар тавдугаар сарын 1-нд АНУ-ын Мэрилэнд мужид тулалдана. Энэ өдөр дээрх төслийн хүрээнд 10 тулаан болох юм. Гол тулаанууд маргааш өглөө 09:00 цагаас эхэлнэ. Хоёр тамирчин өчигдөр жиндээ орсноор тулаан албан ёсоор баталгаажсан байна.  Барбадосын боксчин К.Бреди мэргэжлийн боксод 19 тулаан хийхдээ нэг удаа хожигдсон үзүүлэлттэй

Б.Сувд-Эрдэнэ уртын харайлтын төрөлд 11 дүгээр байрт шалгарлаа
2026-4-25

Элсний VI  наадмын уртын харайлтын төрөлд хүч сорьсон МУБИС-ийн оюутан Б.Сувд-Эрдэнэ 45 орны 23 тамирнаас 11 дүгээр байрт шалгарлаа. 

Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын шүүх хурал ирэх сарын 11-нд болно
2026-4-25

Өнгөрсөн жилийн баяр наадмаар найм давснаар улсын гарди цол хүртээд байсан аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраас допингийн төрлийн бодис илэрсэн билээ. Уг асуудлаар Н.Өсөхбаяр нь Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитрын Дэргэдэх Допингийн давж заалдах комисст хандсан юм. Тус хэргийн шүүх хурал энэ сарын 9-нд анх товлогдсон ч тодорхой шалтгааны улмаас хойшилж өчигдөр буюу 24-ны 14:00 цагаас эхэлсэн юм. Гэхдээ шүүх хуралд оролцогч талуудын хүсэлтээр дахин хойшлуулав

Улсын заан С.Сүхбат гаргасан үйлдэлдээ уучлалт гуйлаа
2026-4-12

Монголын Үндэсний бөхийн холбооны "Алтан цом”-ын төлөөх хагас шигшээ барилдаан өчигдөр /2026.04.11/ боллоо. "Хатант интернэшнл" баг “АПУ-Скайтел” багтай учраа тааран барилдсанаас “Хатант интернэшнл” баг 15:10-аар ээлжит ялалтаа авч, тэргүүн байрын төлөө өрсөлдөхөөр болсон. Тэгвэл тус барилдааны тавдугаар тойрогт улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан С.Сүхбатыг давхар шуудагны барьцнаас түрж байхдаа тайлбайн хашлага нуруугаар нь мөргүүлсэн байдаг. Энэ үйлдлээс үүдэн хоёр бөхийн дунд багахан маргаан үүссэн

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ цээжнээс 236 кг-ыг өргөж түрүүлжээ
2026-4-12

Тэмцээнд манай улсаас Сүхбаатарын одонт, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор таван тамирчин өрсөлдөхөд 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ.

Д.Казинс монгол тоглогч нартай хамтран 3х3 багийн бүрэлдэхүүнээ бүрдүүлжээ
2026-4-10

Спортын Төв Ордон (СТО) ойрын өдрүүдэд 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнүүдээр дүүрэн өдрүүд үргэлжилж байгаа билээ.  Үндэсний Дээд лигийн эхний тэмцээн саяхан болж өндөрлөсөн бол үргэлжлүүлээд олон улсын багууд оролцсон "FIBA 3x3 ULAANBAATAR SUPER QUEST 2026" тэмцээн энэ сарын 11-нээс 12-ныг дуустал болох юм. Тус тэмцээний шигшээд шалгарсан хоёр баг БНХАУ-ын Чендү хотод болох Их Дуулгын эрх авна.  Нийт 12 баг өрсөлдөх уг тэмцээнд Японы хоёр, БНСУ, Малайз, Казахстаны баг өрсөлдөнө. Тэгвэл Монгол Улсаас төлөөлөн оролцох багуудын нэг "Сэлэнгэ Бодонс" 3х3 багийн бүрэлдэхүүнээ зарлав. Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Лиг (NBA)-т тоглож явсан ДеМаркус Казинс, Жайден Скрабб, Б.Хурцбаатар, О.Тулга нар энэ удаагийн тэмцээнд оролцох аж. Д.Казинсын хувьд 3х3 сагсан бөмбөг шинэ зүйл биш

Пара Бочигийн улсын аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн эхэллээ
2026-4-7

Пара бочигийн ес дэх удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын Пара Бочигийн Холбоо, Бэрс Финанс ББСБ-тэй хамтран Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороонд амжилттай зохион байгуулж байна. Тус тэмцээнд 21 аймаг, 9 дүүргээс нийт 86 тамирчин оролцсон нь урьд өмнөх тэмцээнүүдээс хамгийн олон оролцогчтойд тооцогдож, тус спортын цар хүрээ жил ирэх тусам тэлж байгааг харууллаа. Мөн энэ удаагийн тэмцээнд СЭМҮТ-ийн Сэтгэц, нийгмийн сэргээн засах эмчилгээний тасгаас тамирчид анх удаа оролцсон юм. Пара бочигийн спорт нь манай улсад 2017 оноос эхлэн хөгжиж байгаа бөгөөд холбооны ерөнхийлөгч С.Отгонбат тэмцээний үеэр “Энэ жилийн тэмцээний онцлог нь маш өргөн цар хүрээтэй болж байгаагаас гадна гурван Спортын дэд мастер шинээр төрлөө

"Counter Strike 2" буюу цахим спортын ДАШТ-ийг ирэх XII сард Монголд зохион байгуулна
2026-3-11

​​​​​​​ Засгийн газраас гаргасан шийдвэрийг өнөөдөр танилцуулсан. Энэ үеэр сэтгүүлчид Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын сайд Ч.Ундрамаас цаг үеийн зарим асуудлаар тодруулга авсан юм. Тэрбээр "Энэ жил манай улсад тив, дэлхийн олон улсын найман тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн

Их мастер Б.Мөнгөнтуул, С.Билгүүн, ФИДЕ мастер Э.Баасансүрэн нар ШХАБ-ын багийн тэмцээнд оролцоно
2026-3-11

Хятадын Шанхай хотод ирэх сарын 7-11-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын багийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлийн олон улсын тэмцээн болох гэж байна. Нэг багт хоёр эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин багтах ёстой бөгөөд дөрөв хоногийн өмнө Монгол Улсыг төлөөлөх тамирчдыг сонгон шалгаруулжээ. Сонгон шалгаруулах тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 12 шилдэг шатарчин өрсөлдсөн аж. Швейцар системээр долоон өрөг тоглосон сонгон шалгаруулах тэмцээний эрэгтэй ангилалд үндэсний шигшээ багийн тамирчин, их мастер С.Билгүүн, “Гэгээн арвай” клубын тамирчин, ФИДЕ мастер Э.Баасансүрэн, эмэгтэйчүүдийн ангилалд “Алдар” спорт хороо, “The MongolZ” болон үндэсний шигшээ багийн тамирчин их мастер Б.Мөнгөнтуул нар тэргүүн байр эзэлж ШХАБ-ын багийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлийн тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх эрхээ авчээ

Өнөөдөр манай пара цаначид уралдана
2026-3-10

  "Милан Кортина 2026" Өвлийн паралимпын наадмын пара гүйлтийн цанын тэмцээн өнөөдөр ойрын зайн уралдаанаар эхэлнэ. Манай улсаас ОУХМ Б.Ганболд болон Ц.Дашдорж нар тэмцээнээ эхлүүлнэ.  Пара гүйлтийн цанын тэмцээний ойрын зайн уралдааны босоо төрөлд 30 тамирчин сонгомол техникээр уралдана. Өнөөдрийн уралдаан Улаанбаатарын цагаар 17:40-д эхэлнэ. "Милан Кортина 2026" Өвлийн паралимпын наадам эхлээд гурав хонож байна

Өвлийн Паралимпын наадмын Америкийн шигшээ багт багтсан Монгол БҮСГҮЙ
2026-3-9

У.Бат-Оюун гэх монгол бүсгүй АНУ-ын шигшээ багийн тамирчнаар тэргэнцэртэй кёрлингийн төрөлд оролцож буй Паралимпын тамирчин юм. Тэрбээр Улаанбаатар хотод 1973 онд төрсөн бөгөөд Бээжин-2022 болон Милано-Кортинa-2026 өвлийн Паралимпын наадамд АНУ-ын багийг төлөөлөн өрсөлдөж байна. Оюунаа хэмээн дууддаг тэрбээр Монголд өсөж торнисон боловч 2000 онд АНУ-ын Миннесота мужид найздаа зочлох үеэрээ ноцтой авто осолд орж, нуруугаараа гэмтэж бүсэлхийнээс доош саажилттай болсон аж. Энэ ослын дараа тэрбээр АНУ-д эмчилгээ, сэргээн засах эмчилгээ хийлгэхээр үлдэж, улмаар тэндээ амьдралаа шинээр эхлүүлжээ. Ослын улмаас эх орондоо буцаж чадалгүй, гэр бүлээсээ олон жил хол байсан бөгөөд хүүтэйгээ дахин уулзах хүртэл найман жилийн хугацаа Америкт өнгөрүүлсэн байна. Спортын замнал Тэргэнцэртэй кёрлингийн спортоор хожим хичээллэж эхэлсэн бөгөөд Миннесота мужид болсон бэлтгэлийн үеэр анх мөсөн дээр гарснаар энэ спортод татагджээ

Д.Дэлгэрням VS DeMarcus Cousins
2026-3-5

Хорвоо дээр орших найман тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалаад тэс өөр

“АРА Комплекс”-т анх удаагаа морин тойруулгын уралдаан болно
2026-3-4

Архангай аймгийн “АРА Комплекс”-т гуравдугаар сарын 6-нд хаврын морин тойруулгын уралдаан нээлтээ хийх гэж байна.  Монголд анх удаа зохион байгуулж буй хаврын уралдаан нь энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд долоо хоног бүрийн баасан, бямба гарагт уралдаан болох юм.  Монголд анх удаа морьдыг гараанаас нэгэн зэрэг гаргах төхөөрөмжтэй олон улсын стандартын 2.4 км урт, 12 метр өргөн морин тойруулгын замтай, явцыг бүрэн харах боломжтой шууд дамжуулалт хийхээс гадна 500 үзэгчийн суудал бүхий орчин үеийн цогцолборт энэхүү уралдаан болох юм. Уралдах морьдыг 18-аас дээш насны жокей унаач унах бөгөөд оролцогчид 400 мянган төгрөгийн хураамж төлөх ажээ. Богино зайн морин тойруулгын уралдааныг олон улсын стандартын дагуу цувралаар зохион байгуулахдаа дөрвөн насны ангиллын морьдыг уралдуулах юм. Улмаар баасан, бямба гараг бүрийн уралдаанаас шалгарсан морьд энэ сарын 28-нд гранпри шагналын төлөө уралдах бөгөөд энэхүү уралдааны нийт шагналын сан 120 сая төгрөг байх аж

ӨВЛИЙН ПАРАЛИМПЫН “МИЛАН КОРТИНА-2026” НААДАМД ОРОЛЦОХ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫГ ҮДЭХ ЁСЛОЛ БОЛЛОО
2026-3-2

Итали Улсын Милан, Кортина хотод 2026 оны 03 дугаар сарын 06-15-ны өдрүүдэд болох өвлийн паралимпын XIV наадамд дэлхийн 50 орны 665 тамирчин өрсөлдөж, спортын зургаан төрөлд тэмцээнүүд явагдан, 79 багц медалийн эзэд тодорно. “Милан Кортина-2026” өвлийн паралимпын XIV наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд боллоо. Өвлийн паралимпын XIV наадамд Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10, 20 километрийн зайд Б.Ганболд, Ц.Дашдорж, уулын цанад Б.Цэрэнпунцаг нь жиант слалом ба слаломын 2 төрөлд өрсөлдөнө. Монголын гурван тамирчдаа Үндэсний шигшээ багийн цанын дасгалжуулагч Ж.Дашдондог, Д.Очирсүх нар удирдан наадамд оролцоно. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нь Монгол Улсын төрийн далбааг “Милан Кортина 2026” өвлийн паралимпын XIV наадмын Монголын багийн тугчаар оролцох пара гүйлтийн цанын тамирчин Ц.Дашдоржид гардууллаа.    Арга хэмжээний үеэр Монголын баг тамирчдыг төлөөлж Б.Цэрэнпунцаг, Б.Ганболд нар тамирчны тангаргаа өргөлөө.  “Милан Кортина 2026” өвлийн паралимпын XIV наадмын Монголын багийн ахлагч, Монголын пара гүйлтийн цанын холбооны ерөнхийлөгч Д.Ренчинхандад Монголын Үндэсний паралимпын хорооны туг далбааг МҮПХ-ны ерөнхийлөгч Ч

“Странджа” олон улсын тэмцээнээс Монголын боксчид гурван медаль хүртлээ
2026-3-2

Болгарын Софи хотод болсон 77 дахь удаагийн “Странджа” олон улсын тэмцээнээс Монголын боксчид гурван хүрэл медаль хүртлээ. ​​​​​​​ Тодруулбал, эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 23 тамирчин оролцсоноос олон улсын хэмжээний мастер Х.Билгүүнсайхан эхний даваандаа Украины Чулачиев Олехыг, шөвгийн 16-д Гүржийн Аяважян Горыг, хүрлийн төлөөх тулаанд Казахстаны Кенжибек Багланыг ялсан ч хагас шигшээд дэлхийн залуучуудын аварга, 18 настай Америкийн тамирчин Парисио Лорензод ялагджээ. Ингэснээр хүрэл медалиар энгэрээ мялаав.   Тэгвэл эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд залуу мастер Э.Номундарь сугалаагаар хүрэл медаль дээр бууж, медалийн өнгө хувиргах тулаанд Украины боксчин Охота Ханнад дийлдсэн байна

Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит "Шилдэг-8" тэмцээн ирэх сарын 4,5-ны өдрүүдэд Эрдэнэт хотод болно
2026-2-25

Жин тус бүрийн шилдэг тамирчид нэг дэвжээн дээр халз тулж, ур чадвар, тэсвэр хатуужил, ялалтын төлөөх жинхэнэ ширүүн өрсөлдөөн өрнөнө.

Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ
2026-2-24

"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд Монгол улсаас цанын төрөлд дөрвөн тамирчин оролцох боломжтой байгаагаас хоёр тамирчин нь эрхээ баталгаажуулсан байгаа  юм. Тухайлбал, пара гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10, 20 км-ын зайд Б.Ганболд, Ц.Дашдорж нар уралдах бол суугаа цанын спринт зайд А.Сэлэнгэ, пара уулын цаныг төрөлд Б.Цэрэнпунцаг нар өрсөлдөхөөр үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондог болон дасгалжуулагч А.Энхтуул нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.   Одоогоор Б.Ганболд, Ц.Дашдорж нар паралимпын наадамд оролцох эрхийн оноогоо бүрэн авч энэ удаагийн Өвлийн паралимпын наадамд оролцох нь нэгэнт тодорхой болсон билээ.    Энэ удаад Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Ц.Дашдоржийг танилцуулж байна.    Пара цанын тамирчин Ц.Дашдорж нь Монгол Улсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан Швед болон Норвеги улсад болсон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан тамирчин юм

Л.Наранбаатар Ahmad Gilbert-т оногдуулсан 5000 ам.доллароор торгосон торгуулийн шийдвэрээ цуцаллаа
2026-2-23

"Сэлэнгэ бодонс" багийн эзэн Л.Наранбаатар Ahmad Gilbert оногдуулсан 5000 ам.доллароор торгох шийдвэрээ цуцалсан 

Дархан аварга А.Сүхбат, улсын аварга П.Бүрэнтөгс, заан Б.Бат-Өлзий нар НЭГИЙН ДАВААНД уналаа
2026-2-16

Монгол түмний уламжлалт баяр сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд эхэллээ. Улсын цолтой 66 бөх зодоглож буй бага наадмын нэгийн даваанд дархан аварга А.Сүхбат Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, залуу бөх Алтаншагайн Энхбаяртай учраа таарсан юм.

Дархан аварга А.Сүхбат 21 жилийн дараа сар шинийн бөхийн барилдааныг магнайлна
2026-2-16

"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөх

Сар шинийн барилдаанд зодоглох бөхчүүд
2026-2-16

"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр 13:00 цагаас эхэлнэ. 

Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ
2026-2-6

Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ

БИЧЛЭГ: Ёкозүна асан Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн зодог тайлах ёслол
2026-2-4

Мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна, Монгол Улсын Гавьяат тамирчин Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн зодог тайлах ёслол өнгөрсөн Бямба гарагт болсон билээ. Их аварга Хакүхо М.Даваажаргалыг 2021 оны есдүгээр сард зодог тайлснаас хойш 2025 оны нэгдүгээр сарыг хүртэл сүмогийн цор ганц ёкозүна байсан Г.Ган-Эрдэнэ эзэн хааны цомыг 10 удаа хүртсэн.

Монголын пара гар барилдааны тамирчид Дэлхийн цомоос 7 медаль хүртлээ
2026-2-3

Монголын пара гар барилдааны тамирчид Дэлхийн цомоос 7 медаль хүртлээ

Дасан зохицох спортын чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар уулзалт зохион байгуулагдлаа
2026-1-26

0Дасан зохицох спортын чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар уулзалт зохион байгуулагдлаа

“Мах Импэкс” ХК Улсын заан Б.Бат-Өлзийг өөрийн нэр дээрээ барилдуулахаар болжээ
2026-1-22

Улсын заан Б.Бат-Өлзийтэй “Мах Импэкс” ХК түүхт 80 жилийн ойн хүрээнд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ
2026-1-19

Монгол залуучуудын санаачлан зохион байгуулдаг “Power Expo & Festival” Азийн автомотив салбарын нэр 

Өвлийн XIV паралимпын наадамд оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа
2026-1-13

  Өвлийн XIV паралимпын наадамд оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа

Улсын гарди Н.Өсөхбаярын цолыг хурааж, дөрвөн жил барилдах эрхийг хасах шийдвэр гарчээ
2026-1-12

Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд найм даван үзүүрлэж 

google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.