Улс төр

Г.Ганбаатар: НӨАТ-аар иргэдээ жаахан мөнгөжүүлье гэсэн чинь энэ хуулиа байхгүй болгох гэдэг ийм эргүү парламент гэж юу байдаг юм
2026-5-14

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна. Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд дотор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг цуцлах тухай асуудал багтжээ. УИХ-ын гишүүн Г.Ганбаатар “Хэдүүлээ жаахан ичиж амьдаръя. НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжиж болохгүй

ХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулах нь зөв үү, буруу юу
2026-5-14

Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг 10 хувиас нэг хувь болгон бууруулах асуудал сүүлийн үед багагүй маргаан дагуулаад байна. Дэмжигч талын хувьд “ажилтай, татвар төлдөг дундаж давхаргаа хамгаалах цаг болсон” гэж үзэж байгаа бол “жасын нярав” болсон Сангийн яамныхан “улсын төсвийн орлогыг огцом бууруулах эрсдэлтэй” хэмээн болгоомжилж буй. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Бум-Очир, Ж.Галбадрах, А.Ганбаатар, С.Замира, Х.Тэмүүжин, С.Цэнгүүн, Ө.Шижир, С.Эрдэнэболд нар өөрсдийн санаачилсан хуулийн төслийн талаар өчигдөр мэдээлэл өглөө. Хуулийг санаачилсан УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Ард иргэдийн гар дээр авч буй цалин өдөр өдрөөр үнэгүйдэж байна

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...
2026-5-14

 Дээд шүүхийн хэвлэлийн албыг олон жил авч явсан сэтгүүлч бүсгүй саявтар нүүр номдоо Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн зургийг тавьж байгаад нэг юм бичиж. Тэрээр: Ирэх сард Дээд шүүхийн шинэ ерөнхий шүүгч тодорно. Энэ хүн өнгөрдөг жилүүдэд огт гарч ирсэнгүй, Нэг ч дуугарсангүй

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадорж томилогдлоо
2026-5-13

Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ өнөөдөр хуралдаж, Б.Чагнаадоржийг гүйцэтгэх захирлаар томиллоо. Тэрбээр өмнө нь "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн захирлаар ажиллаж байсан юм. Энэ хугацаанд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 2025 онд түүхэн дээд амжилт тогтоож, 72,6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, өнгөрсөн онд татварт 82,1 тэрбум төгрөг төлөхөөр төлөвлөсөн бөгөөд 246,6 тэрбум төгрөгийн татварыг төлжээ

Х.Баттулга: Ардчилсан нам үнэхээр ардчилсан нам шиг байх ёстой
2026-5-13

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга өчигдөр сэтгүүлчдийн асуултад хариулав. Энэ үеэрээ тэрээр: " Би С.Баярцогтыг АН-ын ЕНБДарга болгохыг дэмжээгүй, дэмжихгүй. Олон нийтийн сүлжээг харахад нийт хүмүүсийн 80-90 хувь нь мөн л сөрөг хандлагатай байна

ТАНИЛЦ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Т.Өсөхбаяр
2026-5-13

Хууль зүйн байнгын хороо үргэлжлүүлэн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах тухай асуудлыг хэлэлцлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийг УИХ-д танилцуулав. Нэр дэвшигчийн танилцуулгыг ШЕЗ-ийн дарга П.Золзаяа илтгэхдээ, сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд явуулсан. 16 хүн сонгон шалгаруулалтад материалаа ирүүлж, оролцсон, бичгийн шалгалтад 5 хүн тэнцсэн, дараагийн шатанд нэг хүн тэнцсэн нь Т.Өсөхбаяр гэв. Сонгон шалгаруулалт явуулахаас өмнө журмыг шинэчилсэн байсан гэв. Нэр дэвшигч Төмөрбаатарын Өсөхбаяр нь 1976 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 50 настай, эрэгтэй

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-5-12

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.12/ Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна...” гэж, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж тус тус заасны дагуу засгийн бүх эрх ард түмний мэдэлд тул сонгогчид өөрсдийн төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүнийг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө эгүүлэн татах бүрэн эрхтэй. 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” гэсэн нэмэлтийг оруулсан нь ардчилсан парламентын улсад томоохон дэвшил болсон. Гэвч Улсын Их Хурлын гишүүн тангаргаасаа няцах гэдэг нь ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрхийг органик хуулиар зохицуулаагүй байгаа нь уг заалтын бодит хэрэгжилтэд саад учруулж байна. Иймд гишүүдийн өргөх тангаргийг бэлгэдлийн шинжтэй бус Үндсэн хууль болон бусад хуулийг сахин мөрдүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүний тангаргад хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байх талаар тусгах нь оновчтой гэж төсөл санаачлагч гишүүн үзжээ. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд уг агуулга бүхий зохицуулалтыг Улсын Их Хурал 2006 оноос хойш мөрдөж ирсэн нь Үндсэн хуульд заасан зарчмыг зөрчиж, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээнд халдсан гэж үзэхээр байна

Монголын улс төрийн мерит зарчмыг аймгаас “ирсэн” улстөрчид харуулдаг
2026-5-12

Сүүлийн жилүүдэд “...УИХ хууль тогтоох дээд байгууллагынхаа хэмжээнд хүртэл нэр хүндээ хамгаалж чадахаа больсон. Үүнээс болоод парламентын дархлаа гэдэг зүйл үгүй боллоо” гэх шүүмжлэлд байнга өртөх болсон

Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг
2026-5-11

Стратегийн орд, түүний үүсмэл ордуудын үр өгөөжийн дийлэнхийг иргэдэд хүртээх хэлэлцээр идэвхтэй явагдаж байгаа талаар Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /05.11/ мэдээлэл өглөө. Тэрээр "Иргэд E-Mongolia системээр дамжуулан Үндэсний баялгийн сан дахь өөрийн хуримтлалын үлдэгдлийг харах боломжтой болсон

Х.Булгантуяад хариуцлага тооцохгүй бол Монголд хэн ч хууль биелүүлэхээ болино
2026-5-11

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Засгийн Газрыг огцруулсан УИХ-ын тогтоол болон тогтоолыг баталсан чуулганы хуралдаан, хурлыг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагааг Үндсэн хууль зөрчсөн гэж хэдийн дүгнэсэн билээ. Харамсалтай нь Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн цэцээр тогтоогдсон Х.Булгантуяа өнөөг хүртэл ямар ч хариуцлага хүлээгээгүй төдийгүй юуч болоогүй мэт Төрийн ордонд нэвтэрч, эргэн тойрныхондоо "Намайг хэн ч яаж ч чадахгүй" хэмээн даналзаж яваа гэх баталгаатай бус мэдээлэл байна.   1992 онд шинэ ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш Үндсэн хууль зөрчсөн төрийн өндөр албан тушаалтан тун цөөн гарч байв

Бичлэг: Стратегийн орд, түүний үүсмэл ордуудын өгөөжийн дийлэнхийг иргэдэд хүртээх хэлэлцээ хийж байна
2026-5-11

Стратегийн орд, түүний үүсмэл ордуудын үр өгөөжийн дийлэнхийг иргэдэд хүртээх хэлэлцээ идэвхтэй явагдаж байна гэв. 

С.Баярцогт V/S Я.Содбаатар
2026-5-11

АН-ынхан ерөнхий нарийн бичгийн даргаараа С.Баярцогтыг сонголоо. Уул нь: Намын ерөнхий нарийн дарга гэдэг бол төрийн албан тушаал биш

О.Цогтгэрэл УИХ дахь Бүлгийн даргаа өгөлгүй “зугтжээ”
2026-5-11

АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ-ын 2024 оны сонгуулиас хойш УИХ дахь АН-ын бүлгийн даргын албыг хамтад нь хашиж ирсэн. Харин сүүлийн үед АН-ын бүлгийн зарим гишүүн түүнийг УИХ дахь бүлгийн даргаа өгөхийг шаардах болсон. Тиймээс О.Цогтгэрэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур намынхаа Улс төрийн зөвлөлд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байдаг

Ж.Эпштейний хэрэг парламентын түвшинд яригдаж, шалгах ажлын хэсгийг байгууллаа
2026-5-11

Өнгөрсөн долоо хоногт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. УИХ эс үйлдэхүйгээр Үндсэн хуулийн зөрчлийг бий болгож байна гэж үзэв Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хуулийн зөрчил гэж дүгнэлээ.  Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан иргэн Д.Отгонбат “2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, дагаж мөрдөх журмын тухай хууль мөн баталж, холбогдох хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Үүнд Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуваарь гаргасан

Б.Батцэцэг сайдын дээр хөх тэнгэр л бий!
2026-5-9

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Монголын хууль үйлчлэхгүй байна. Түүний талаар олон арван ноцтой баримт ил болсоор байхад хэн ч үүнийг нь асууж, хууль, хариулцлага сануулж зүрхлэхгүй байна

Д.Амарбаясгалан: Гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоодоогүй байхад олон нийтэд "хулгайч" мэтээр зарлах нь хууль зөрчсөн үйлдэл
2026-5-9

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан "МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос намайг дуудаж уулзсан. Уулзалтын үеэр надаас өргөдлөө өгөх хүсэлт тавьсан

ТАНИЛЦ: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Б.Анарын ХОМ
2026-5-8

Тэрбээр Ерөнхий сайд Н.Учралыг УИХ-ын дарга байхад Эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөхөөр нь томилогдон ажиллаж байсан. Сангийн яаманд худалдан авах ажиллагааны мэргэжилтэн

Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр юугаараа барьцаалагдаж Эпштейнд "элссэн" бэ?
2026-5-8

Жеффри Эпштейний хэргийн эхлэл, төгсгөл Еврей гаралтай АНУ-ын тэрбумтан, санхүүч Жеффри Эпштейн хүүхдийн наймаа, насанд хүрээгүй охидын бэлгийн мөлжлөг, олон улс дамнасан гэмт хэргийн нууц сүлжээ байгуулсан хэрэгт буруутгагдсан. Жеффри Эпштейний эсрэг анхны хэрэг 2005 оны хавар гарч иржээ. Нэгэн эмэгтэй 14 настай өргөмөл охин нь хүчирхийлэлд өртсөн тухай мэдээллийг цагдаагийн газарт өгчээ. Үүний мөрөөр ажилласан цагдаа нар Жеффри Эпштейний харшаас нууц камер болон насанд хүрээгүй бусад охидын гэрэл зургийг олжээ

О.Цогтгэрэл: АН-ын шинэчлэл амар байгаагүй ч бид үүд хаалгаа цэлийтэл нээж чадлаа
2026-5-8

АН-ын долоо хоног бүрийн пүрэв гарагт хийдэг “4:11” мэдээллийг цагт намын дарга О.Цогтгэрэл, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт болон шинэ таван дэд дарга нь оролцож мэдээлэл хийлээ. АН-ын дотоод зохион байгуулалт дуусаж, улс төрийн үйл ажиллагаандаа орно гэдгээ намын дарга О.Цогтгэрэл хэллээ

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь ээ -/4/
2026-5-7

СҮҮЛИЙН ӨДРҮҮДЭД УЛС ТӨРД ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ДУУЛИАНЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА. Төрийн албанд удирдах албан тушаалыг хашиж буй хугацаандаа АТГ-т шалгагддаг асуудалд хэзээ цэг тавигдах нь тодорхой бус байсаар.  АТГ-аас хэд хэдэн эрх мэдэлтнүүдийг шалгаж байна. Тухайлбал, -Т.Даваадалай АТГ-д шалгагдаж байна- Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайг Туулын хурдны зам болон 1, 2-р тойрог замын төслүүдтэй холбоотойгоор эхнэр Б.Анхтуяагийн хамт шалгаж байна.  Нэгдүгээр орлогчийг эхнэр болон хамаарал бүхий этгээдүүдийн аж ахуйн нэгжийн дансаар нийт 6.6 тэрбум төгрөг шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй хэмээгээд буй.  Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяагийн нэр дээр байсан "Анка Урбан Инженеринг энд Дизайн" ХХК-ийг 2024 оны аравдугаар сарын 16-нд нэр шилжүүлэн аваад, 2025 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр тус компанийн нэрийг сольж “Авангард Уран Дизайн энд Инженеринг” ХХК нэртэй болгосон байдаг. Туулын хурдны зам болон 1-р тойрог замын төсөлд шалгарсан аж ахуйн нэгжүүдээс: Эхнэр болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг, Эхнэрийнх нь найзын байгуулсан хоёр компанид 709 сая төгрөг, Мөн эхнэрийнх нь 50 хувийг эзэмшдэг компаниар дамжуулан 47.9 сая төгрөгийг ажил гүйцэтгэсэн мэтээр шилжүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Улмаар Авлигатай тэмцэх газраас  Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” үндэслэлээр яллагдагчаар татжээ

АН генсектэй болж дэд дарга нараа сонголоо
2026-5-7

АН-ын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаан 73.5 хувийн ирцтэйгээр Төрийн ордонд өчигдөр болж Генсек, дэд дарга нараа сонголоо.  Энэ удаагийн хуралдаанд Үндэсний бодлогын хорооны гишүүд “Ардчиллын гэрэгэ”-г уншуулан бүртгэлээ баталгаажуулан оролцлоо. Хуралдааныг УИХ-ын гишүүн Р.Сэддорж, П.Батчимэг, С.Эрдэнэболд нар даргалж, Улс төрийн зөвлөлийн 2026 оны тавдугаар сарын 4-ны өдрийн хурлаас санал болгосон Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж батлуулсан юм.  Уг хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхлэх эсэх, мөн намын таван дэд даргын сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Энэ үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл "Арван жил үүдээ нээгээгүй Ардчилсан намын хаалга үүдээ нээж, хана туургаа сольсон шинэчлэлийн ажил үргэлжилсээр намын удирдлагуудаа гүйцээн сонгох, дүрэм журмуудаа эцэслэх ээлжит нэгэн хурал ийн эхэлж байна. Ардчилсан нам бүх шатандаа сонгуультнуудаа шинээр сонгож төв, анхан, дунд аль ч шатанд сонгуультнуудын 70 хувь нь анх удаа сонгогдсон залуучуудаас бүрдлээ

Эрчим хүчний сайд Б.Найдалаад найдаад хэрэггүй юм биш үү дээ, эртхэн лаагаа бэлдсэн нь дээр юм шиг
2026-5-7

Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл хийв. Тэр ирэх жил манай эрчим хүчинд 150мвт- ын дутагдал үүснэ гэнэ

Р.Сэддорж: Боловсролын салбарын бодлого малчин өрхийн амьдралтай нийцэж байх ёстой
2026-5-7

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Та олон хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан байдаг.  Харин энэ удаа бие дааж хуулийн төсөл өргөн барьж байна. Малчны хүүхдүүдийн сурах орчин нөхцөлөөс шалтгаалсан нийгмийн асуудлуудыг шийдэх зорилготой гэж ойлголоо.  Улс төрийн нөхцөл байдал нэлээд ойлгомжгүй байна.  Энэ цаг үед таны өргөн барьсан хуулийн төсөл сонирхолтой санагдлаа.  Ер нь энэ хуулийг батлан хэрэгжүүлэх шалтгаан, нөхцөл юу байна гэж харсан бэ? -Улс төрийн нөхцөл байдал халуун байгаа ч ард иргэдийн аж амьдралд шаардлагатай асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэж, хууль эрх зүйн орчныг бодит хэрэгцээнд нь нийцүүлэн өөрчлөх нь гишүүд бидний үүрэг юм.  Хөдөө амьдарч байгаа 6–7 настай хүүхдүүдийн боловсролтой холбоотойгоор бодит хүндрэлүүд тулгарч байна

Б.Энхбаярыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, С.Лүндэгийг нэмжээ
2026-5-6

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.  Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын 2026 оны есдүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсөн. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22.4-т “Дэд хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүн харьяалах Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарвал тухайн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх тогтоол баталсанд тооцно” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Б.Энхбаяр гишүүнийг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, холбогдох тогтоол баталсанд тооцсон байна

Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол...
2026-5-6

"Үнээгээ үхсэн хойно сүүтэйг нь мэддэг" гэж. Эдүгээ засаг төрөөсөө эхлэн айл өрх хүртлээ гэдсээ тасартал мацаг бариад ирэхээр юм юм бодогдох... Шулуухандаа: Монголдоо амьдрахад хүнд боллоо. Төр улайсан данстай, ард нийт хоосорсон карматай болж. Зах, нийтийн худалдааны төвүүд худалдан авагчгүй, худалдаачид ч лангууны түрээсээ барахгүй болоод амин зуулгын бизнесээ татан буулгаж байна. Махнаас эхлэн өргөн хэрэглээний бүх барааны үнэ тэнгэрт нислээ.

С.Амарсайхан: Эпштейний асуудлууд Монголын гадаад нэр хүнд, улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас ажлын хэсэг байгуулна
2026-5-5

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээллийг сонсож байна.  Энэ үеэр бэлгийн хүчирхийлэгч агсан Жеффри Эпштейний хэргийн баримтуудтай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүд хөндөв. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Эпштейний файлын хамгийн санаа зовоож байгаа зүйл нь урлаг соёлын одод дунд бус улс орон дамжиж улс төрчдийг бие үнэлэгч нараар дамжуулж байгааг Хууль зүйн сайд онцгойлон анхаараасай. Зарим улс орны хууль хяналтын байгууллага манай улс орны үзэгний үзүүрээр асуудал шийдэгддэг том албан тушаалтныг янз бүрийн эвгүй байдалд оруулж дүрс бичлэг авч, дарамталж байгаад шийдвэр гаргуулчихсан эсэхийг шалгаж байна. Энэ бол зөвхөн хүн худалдаалах гэмт хэргээс давсан том асуудал.  Гурван сая хуудас файл дотроос хайгаад үзвэл 900 гаруй нь Монгол Улстай холбоотой

Сангийн сайд З.Мэндсайхан юу хийх, яаж ажиллахаа мэдэхгүй байна
2026-5-5

Ахмадууд тэтгэврийн хэмжээг доод тал нь нэг сая таван зуун мянган төгрөг болгохоор тэмцэж байгаа билээ. Тэд төр засгаас ингэж шаардаад бараг жил болох гэж байна. Зүгээр ч шаардаагүй, жагсаал цуглаан хийж, ордны баруун хаалган дээр зусаад, өвөлжөөд, одоо хаваржиж байна

АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй
2026-5-5

УИХ дахь АН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа бүлгийн даргаа сонгох ёстой байсан ч хойшлууллаа.  Бүлгийн даргад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Б.Түвшин нар нэр дэвшсэн мэдээлэл бий. Х.Тэмүүжин гишүүний хувьд парламентад гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Тэрээр эрх зүйч мэргэжилтэй

Э.Батшугар: Эмийн үнэ, чанарт онцгой анхаарна
2026-5-4

  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзлаа. Энэхүү уузалтыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нээж үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын хэмжээнд 4,900 гаруй эрүүл мэндийн байгууллагад 67 мянга гаруй ажилтан 3.5 сая иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгааг онцолж, салбарын нийт ажиллагсдын 80 гаруй хувийг эмэгтэйчүүд, 60 гаруй хувийг 40 хүртэлх насныхан эзэлж буйг  онцоллоо

google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.