Ирэх онд иргэд, ААН-үүдийн эдлэх татварын хөнгөлөлттэй танилц
Ирэх 2027 онд иргэд, ААН-үүдэд татварын дараах хөнгөлөлт, чөлөөлөлт хэрэгжинэ. Тухайлбал, иргэн та цалингийнхаа 792,000 төгрөгт ХХОАТ төлөхгүй
Эх сурвалж: MET Norway · 04:39-д шинэчилсэн
188 мэдээ · 1–24 харуулж байна
Ирэх 2027 онд иргэд, ААН-үүдэд татварын дараах хөнгөлөлт, чөлөөлөлт хэрэгжинэ. Тухайлбал, иргэн та цалингийнхаа 792,000 төгрөгт ХХОАТ төлөхгүй
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Дотоод аудит, хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын дарга Н.Мөнхбаяр өнөөдөр /2026.11.17/ танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар өсөж, инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт хамгийн их нөлөөлсөн бөгөөд тус бүлгийн үнэ 19.8 хувиар өссөн байна. Мөн зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 19.8 хувь, тээврийн бүлгийн үнэ 19.3 хувь, согтууруулах ундаа, тамхины үнэ 16.5 хувиар нэмэгджээ. Түүнчлэн боловсролын үйлчилгээний үнэ 17.7 хувь, даатгал, санхүүгийн үйлчилгээ 17.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 8.5 хувь, гэр ахуйн тавилга, барааны үнэ 7.7 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.9 хувиар өссөн байна. Харин орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 5.9 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний үнэ 8.4 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний үнэ 1.2 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцын түвшнийг бараа, үйлчилгээний бүлгээр авч үзвэл барааны бүлгийн үнэ 14.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 11.1 хувиар өссөн байна. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2026 оны эхний 10 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ
Үндэсний статистикийн хорооноос /ҮСХ/ долоо хоног тутамд гол нэрийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнийг судалж гаргадаг. Энэхүү судалгаагаар бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас хоёр хувиар өсөж, өмнөх долоо хоногоос 0.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ
“Алаагүй баавгайн арьсыг арав хувааж булаацалдана” гэж ярьдаг шиг аваагүй байгаа Оюу толгойн ногдол ашгийг бэлнээр авъя, хуримтлалдаа хийе, томоохон төсөл, хөтөлбөрөө санхүүжүүлье гэсэн санал дээр нийгэм талцаж байна. Нийгэм ч юу байхав дээ, ард түмний хувьд дийлэнх нь санал нэгтэйгээр уг ногдол ашгийг хувь, хувийнхаа дансанд авъя л гэж байгаа юм
Санхүүгийн хүндрэлд орсон иргэд хэрэглээний зээлийнхээ хугацааг нийт 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо арваннэгдүгээр сарын 3-ны хуралдаанаараа эл шийдвэрийг гаргасан. Сунгалт нь банк нэмэлт зээл олгохгүйгээр зээлд бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд хамаарна. Ийм үед өр, орлогын харьцааны хязгаарлалтыг мөрдөхгүй гэв. Өөрөөр хэлбэл, орлого нь буурсан зээлдэгч сарын төлбөрөө бууруулж, хугацаагаа уртасгах боломж нээгдэх юм байна. Мөн хуралдаанаар бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээсэн
Улаанбаатар хотод 2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 4.2 хувиар, өмнөх 7 хоногоос 2.0 хувиар тус тус өссөн хэмээн ҮСХ-ноос мэдээллээ. Үнийн өсөлтөд гурил, сүү, өндөг, ногоон цай, төмс, лууван, шатахуун, дизель үнэ нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Захуудад үхрийн мах ястай нь нэг килограмм нь 27,000-37,800 төгрөгийн үнэтэй байгаа бол ясгүй цул нь 29,000-42,800 үнэтэй байна
2026 оны III улирлын Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголтоосоо татвар төлөх хүсэлтийг 2026 оны аравдугаар сарын 19-23-нд ebarimt системээр хүлээн авсан.
2026 оны улсын төсвийг тодотгосноор өндөр насны тэтгэвэр авагч иргэдэд анх удаа суурь тэтгэврийг нэмж олгохоор болоод байна. Үүний бэлтгэл ажил бүрэн хангагдсан талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр "Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олон давхаргат тэтгэврийн тогтолцоотой болж, суурь тэтгэвэртэй болсон. Монгол Улс анх удаа суурь тэтгэвэр буюу улсын төсвөөс ахмад насанд хүрсэн тэтгэвэр авагчдынхаа тэтгэврийг нэмж өгөхөөр зохицуулалт орж ирлээ
“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон, хүртээмжтэй хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт чуулга уулзалт 2026.10.15-ны өдөр Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү чуулганаар эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, манлайлал, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон болон тогтвортой хөгжлийг дэмжих боломж, салбар хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн юм. Чуулганы үеэр Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд, Монголын банкны холбоо, Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо, Тэрбум мод сан болон бусад байгууллагын төлөөлөлтэй хамтран ойн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна. JUNIOR CUP хөтөлбөрийн хүрээнд сурагчид Junior Quiz болон төрөл бүрийн даалгаварт оролцож оноо цуглуулах бөгөөд сурагч бүрийн авсан оноо ангийн нийт оноонд тооцогдоно. Өөрөөр хэлбэл, нийт оноотой хүмүүсээс сар бүр хамгийн өндөр оноотой 1 сурагч болон 1 ангийг бид мөнгөн шагналаар урамшуулах тул сурагч бүрийн цуглуулсан оноо нь хамт олныхоо амжилтад хувь нэмэр оруулах юм. Шагналын санд юу байх вэ гэж үү? Шилдэг анги: Хамгийн өндөр оноо цуглуулсан 1 анги 1,000,000 төгрөгийн шагнал хүртэнэ
Засгийн газар 2026 оны улсын төсвийн тодотголыг 2026 оны наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн барьсан
Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэгээ хуваалцах замаар шинэ үнэ цэнийг бүтээж, харилцагчтайгаа хамтдаа өсөж, хөгжихийг зорьдог. Энэ ч үүднээс жил бүр “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан “G-HR day” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай
Улаанбаатарын өрх, байгууллагууд гурил, будаа, тосоо авахын тулд зах дээр хэдэн цаг зарцуулж, дамжлагын нэмэгдэлд 45–55 хувиар илүү төлдөг. Харин энэ гинжийг богиносгох шинэ үйлчилгээ нийслэлд гарч иржээ. Бямба гарагийн өглөө
Төрийн банк харилцагчдадаа эрчим хүчний хэмнэлттэй орон сууц худалдан авах таатай нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн ая тухтай, байгаль орчинд ээлтэй амьдрах орчныг дэмжих зорилгоор “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Төрийн банкны харилцагчид “Ногоон орон сууцны зээл”, “Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны зээл”-д хамрагдах боломжтой. Мөн Төрийн банкны “Хаус” хугацаатай хадгаламж эзэмшигчид тус компанийн хэрэгжүүлж буй “Бодь Тэгри Эко” төслөөс орон сууц худалдан авахдаа 1 м.кв талбайн борлуулалтын үнээс 3-5 хувийн хөнгөлөлт эдлэх зэрэг таатай нөхцөлүүд бүрдэж байна. “Бодь Цогт групп” ХХК-ийн Төв аймгийн Зуунмод хотод хэрэгжүүлж буй “Бодь Тэгри Эко” хотхоны төсөл нь амины орон сууц, 12 блок бүхий нийт 1,056 айлын орон сууцнаас гадна худалдаа үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, зочид буудал зэрэг дэд бүтцийг цогцоор нь шийдсэн, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад чиглэсэн томоохон бүтээн байгуулалт юм. Тогтвортой хөгжлийг эрхэмлэгч, "Итгэл төгс ногоон ирээдүй"-г түүчээлэгч Төрийн банкны хувьд харилцагч, зээлдэгчдэдээ санхүүгийн илүү өргөн боломжийг олгохыг зорьдог
УИХ-аар 2027 оны Улсын төсвийн тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногоос хэлэлцэж эхэллээ. Ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд төгрөг, төсвийн зарлагыг 43,6 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг 2 их наяд 306 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцоолжээ. Тэгвэл 2027 оны Улсын төсвийн бодлогыг Сангийн сайд З.Мэндсайхан тэргүүтэй тус яамны удирдлагууд ингэж танилцууллаа. ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ 10 ХУВЬ НЭМЭГДҮҮЛНЭ Улсын хэмжээнд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 561 мянга, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагч 236.2 мянган иргэн бий
Өнөөдрөөс хоёр хоногийн өмнө буюу аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот болон орон нутагт зарим гол нэрийн бараа, бүтээгдэхүүний долоо хоногийн дундаж үнэ өмнөх сарын 28-ны өдөртэй харьцуулахад хэлбэлзэлтэй байна хэмээн ҮСХ-ноос мэдээллээ. Бараа бүтээгдэхүүний дундаж үнэ өмнөх долоо хоногоос 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа хэдий ч өмнөх сарын дундажтай харьцуулахад 0.3 хувиар буурчээ. Улаанбаатар хотын зах зээлд махны үнэ өмнөх долоо хоногоос буурсан эерэг өөрчлөлт ажиглагдаж байна. Тодруулбал, ястай хонины болон ястай үхрийн махны үнэ тус бүр 1.0 хувиар хямдарч, ястай хонины мах 25,674 төгрөг, ястай үхрийн мах 30,804 төгрөгт хүрчээ. Харин үхрийн цул махны үнэ тогтвортой буюу 34,737 төгрөгийн ханштай байна
Голомт банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ өргөмжлөгдөж, “5 year icon” батламж авч буй Монгол Улсын анхны байгууллага боллоо. Анх 2022 онд Монгол Улсын банк санхүүгийн салбараас түүчээлэн “Ажиллахад таатай газар”-аар батламжлагдаж байсан бол өдгөө жил бүр амжилтаа тогтмол өсгөн бэхжүүлж, олон улсын түвшинд дахин үнэлэгдлээ. “Ажиллахад таатай газар” батламжийг олон улсын “Great Place to Work Institute”-ээс сүүлийн 30 гаруй жилийн турш 90 гаруй улсын 11 сая ажилтнаас жил бүр судалгаа авч, тухайн байгууллага нь “Ажиллахад таатай газар” эсэхийг хараат бусаар үнэлдэг
Төрийн банк “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, “Модыг мод(а) болгоё” уриан дор “Ажилтан бүр нэг мод” зорилтот аяныг 2021 оноос эхлүүлж, жил бүр хавар, намрын улиралд орон даяар мод тарих ажлыг уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ удаагийн аяны хүрээнд Төрийн банкны ажилтнуудын төлөөлөл 2026 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, намрын мод тарилтын аянаа эхлүүллээ. Төрийн банкны хамт олон өнгөрсөн жилүүдэд байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр тогтмол ажиллаж, мод тарихын зэрэгцээ тарьсан модоо арчлан ургуулахад онцгой анхаарч ирсэн. Тухайлбал, 2023 онд 34 нэр төрлийн 6,586 ширхэг, 2024 онд 37 нэр төрлийн 5,594 ширхэг, 2025 онд 34 нэр төрлийн 4,772 ширхэг, 2026 оны хаврын мод тарилтаар 4000 гаруй модыгтус тус тарьж, ургуулсан байна. Ийнхүү сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 20 мянга гаруй модыг тарьж, ургуулах ажлыг хэрэгжүүлжээ. Мөн өнгөрсөн хугацаанд Төрийн банкны хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Бумбатын булаг, Таширын ам, Богд уул зэрэг байршлуудад ногоон төгөл бий болгож, 2021 оноос хойш 30 мянга гаруй экологийн ач холбогдол бүхий олон төрлийн модлог ургамлыг нутагшуулан ургуулж байна. Банкны хувьд мод тарих нь зөвхөн тоо нэмэгдүүлэх ажил бус, тарьсан модоо ургуулж, амьдрах чадварыг нь хангах урт хугацааны үйл явц гэж үздэг
Монгол улсын төсөв 2,2 их наяд төгрөгөөр тасарсан. Төвсийн тодотголоо өнөөдрийг хүртэл УИХ-ын ирц нь бүрдэхгүй байгаагаас үүдэж хэлэлцэн баталж чадахгүй суусаар буй
126 гишүүнтэй Парламенттай болоод ажлыг умалзуулаад усл орноо хөгжлийн манлайд хүргээд өгөх нь дээ гэсэн төсөөлөл хэн бүхэнд байсан нь дамжиггүй. Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ улам доройтож, төвсийн тодотголоо ч баталж чадахгүй, гавьяагүй 126-тай болсоноо ард иргэд өдөр хоног өнгөрөх тусам мэдэрч байна. Эдийн засгийн хувьд ч хүндрэлтэй шинэ оныг угтах гэж буй
Улаанбаатар хотод үхрийн цул махны нэг килограммын дундаж үнэ наймдугаар сард 36,521 төгрөг болсон нь жилийн өмнөхөөс 50.7 хувиар өсөөд байсан юм. Тэгвэл энэ сард өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжиж эхэллээ. Энэ талаар ҮСХ-ноос есдүгээр сарын 21-ний байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2.2 хувиар, өмнөх 7 хоногоос 0.4 хувиар тус тус буурсан хэмээн мэдээллээ. Өмнөх 7 хоногтой харьцуулахад: Луувангийн үнэ 3.7 хувь, Хонины ястай махны үнэ 1.2 хувь, Үхрийн ястай махны үнэ 0.3 хувиар тус тус буурсан байна. Тухайлбал, үхрийн ястай мах нэг килограмм нь 27-29 мянган төгрөгийн үнэтэй байна
УИХ-ын гишүүн асан, эдийн засагч, судлаач Д.Ганхуягийн нийтлэлийг хүргэж байна. Ард иргэдийн амьдрал төгрөгийн ханшийн буюу худалдан авах чадварын уналт, инфляци, өндөр зээлийн хүү зэрэг гуравласан дарамтад тэсэхийн аргагүй болж байх шиг байна. 2026 оны Төсөвт тодотгол хийх, 2027 оны Төсвийн тухай багц хуулийг Засгийн газраас (ЗГ) УИХ-д өргөн бариад байгаа билээ
Төрийн банк эх дэлхийгээ хайрлан хамгаалах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулах зорилгоор “Гялс цэвэрлэгээ” аяныг 2018 оноос эхлүүлж энэ жил 9 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Энэ жилийн тухайд “Гялс цэвэрлэгээ” аян өмнөх жилүүдээс онцлогтой болно. Учир нь цар хүрээгээ улам өргөжүүлж, “World Cleanup Day in Mongolia-6” олон улсын цэвэрлэгээний арга хэмжээнд нэгдэж, хамтран зохион байгуулахаар болсон. “Гялс цэвэрлэгээ” аянаар Төрийн банкны нийт хамт олон жил бүр Монгол орны өнцөг булан бүрд байгаль орчны цэвэрлэгээ, хамгааллын ажлыг өрнүүлдэг
Жилийн үнийн өсөлтийн бараг тал хувийг хүнсний бараа, ундааны үнэ бүрдүүлж байгаа нь өрхийн хэрэглээний зардалд хүнсний үнийн өсөлт хамгийн их нөлөөлж байгааг харуулж байна. Хүнсний бараа, ундааны үнэ жилийн өмнөхөөс 21.5 хувиар өссөн бөгөөд инфляцад эзлэх нөлөө нь 46.9 хувьтай байна.
Сүүлийн 7 хоногт хамгийн их уншсан