БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНАСАУ-д хийсэн хоёр өдрийн төрийн айлчлалаа 2026 оны 6-р сарын 9-ний өдөр амжилттай өндөрлүүллээ. Энэхүү айлчлал нь Ши Жиньпиний энэ оны анхны гадаад айлчлал төдийгүй сүүлийн долоон жилийн хугацаанд БНАСАУ-д хийсэн анхны төрийн айлчлал болсон юм. Айлчлалын үеэр Ши Жиньпин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар хоёр улсын харилцааг шинэ эрин үед улам бэхжүүлэх, стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр чухал зөвшилцөлд хүрсэн байна. Талууд өндөр түвшний харилцааг тогтмолжуулах, стратегийн харилцаа холбоог гүнзгийрүүлэх, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд зэрэг салбарын бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх, ард иргэдийн солилцоог нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Ши Жиньпин уулзалтын үеэр БНХАУ БНАСАУ-тай уламжлалт найрамдалт харилцаагаа үргэлж эрхэмлэн хөгжүүлэх байр сууриа өөрчлөхгүй гэдгийг онцолсон байна