2111-р сар, 2026Бямба гараг

Улс төр

1 943 мэдээ · 1–24 харуулж байна

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

382

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

540

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

578

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

780400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

565

УИХ-ыг тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулъя

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийж, "Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр, Ерөнхийлөгчийн институц рүү зарим нэг гэмт бүлэглэлийнхэн эрээ цээрээ алдсан довтолгоо хийж, Ерөнхийлөгчийн нэр хүнд, ард түмний нэр хүндийг гутаан доромжилсон үйл явдал болж байгааг та бүхэн мэдэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэсэн эрхэм хүндтэй албыг хашдаг. Ард түмнийхээ эв нэгдлийг илэрхийлдэг хүн гэдгийг та бүхэн мэднэ

580

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө & зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн зохион байгуулах эрх зүйн зохицуулалт бүхий хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Төслийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд, олонхын саналаар дэмжлээ

668

18 жилийн түүхтэй Гашуунсухайтын төмөр замын гэрээгээр гутлаа тосолж очоод шалгуулах улстөрчдийн жагсаалт

​​​​​​​ Өдгөөгөөс долоон жилийн өмнө төрийн нууцад орж, 2022 онд нүүрсний жагсаалын үеэр нийтэд ил болсон “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн байгуулсан есөн оффтейк гэрээний дуулиан дуусахгүй үргэлжилсээр байна. 2022 онд Засгийн газрын шийдвэрийн дагуу нууцаас гаргасан эдгээр гэрээн дунд хамгийн их эзэн холбогдогчтой, олон жилийн арвин түүхтэй, их мөнгөн дүнтэй, хууль бусыг агуулсан хоёр том гэрээ нь “Бодь интернэшнл” группын нэр холбогдсон “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гэрээ”, “Богд хан төмөр замын гэрээ”-нүүд билээ

754

Батлан хамгаалах салбарыг эзгүйдүүлэхгүйн тулд Д.Батлутын ажлыг хүлээж авсангүй

Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгсөн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарын хүсэлтийг зөвшөөрч ажлаас чөлөөлсөн. Харин Батлан хамгаалах яамны сайд Д.Батлутын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хараахан зөвшөөрөөгүй байна. Учир нь Ерөнхий командлагч буюу Ерөнхийлөгч ажлаа хүлээлгэж өгч буй энэ үед Батлан хамгаалах салбар эзгүйдлээ

615

У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ. Ерөнхийлөгч огцрох нь шинэ юм болохоос У.Хүрэлсүх огцрох хаяж явах нь бол шинэ юм биш

988

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио

УИХ-ын гишүүн Г.Ганбаатартай 2027 оны төсөв батлагдсантай холбоотойгоор цөөн хором ярилцлаа. -Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийг УИХ-ын чуулганаар баталлаа. Таны хувьд төсөв дээр ямар байр суурьтай байна

848

С.Бямбацогт: Аппликэйшний зээлийн хүүг сарын 9 хувиар тооцож байсныг илрүүлсэн ч ямар хариуцлага хүлээлгэсэн нь тодорхойгүй иргэдийг хохироож байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр ( 2026.11.17) санхүүгийн салбарын мэргэжлийн таван холбооны удирдлагыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Монголын даатгалын зах зээлийн холбоо, Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн нэгдсэн холбоо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын хохирол үнэлгээчдийн холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоод хамтран 2026 оны 11-р сарын 11-ны өдөр УИХ-ын дарга С.Бямбацогтод хандаж, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагыг мэргэжлийн чадвар, туршлага, ёс зүй, хараат бус байдал, ил тод шалгуурт тулгуурлан томилох хүсэлтийг ирүүлсэн байна. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт, мэргэжлийн холбоодын ирүүлсэн хүсэлт, зарчмын шаардлагатай санал нэгтэй байгаагаа илэрхийлээд УИХ ард түмнээс сонгогдсон төрийн эрх барих дээд байгууллагын хувьд иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах үндсэн үүргээ биелүүлэн ажиллаж байна. “УИХ таныг сонсож байна “ цэсээр дамжуулан иргэдийн ирүүлж буй 1000 гаруй саналын дийлэнх нь эдийн засгийн дарамт, зээлийн өндөр хүүг бууруулах тухай асуудал байна. Тиймээс ч зургаан сарын өмнө Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагад зээл, зээлийн хүүг бууруулахтай холбоотой 4 тодорхой асуудлаар үр дүн гаргаж ажиллахыг чиглэл болгосон ч албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан учраас дараагийн томилгоог хийхдээ иргэдийн өмнө тулгамдаад буй хэтийдсэн өндөр зээлийн хүүг бууруулах чиглэлээр бодит ажил хийх шалгуурыг нэг номерт тавьж нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох болно хэмээн онцлон тэмдэглэлээ. Үргэлжлүүлэн, УИХ-ын дарга С.Бямбацогт, Санхүүгийн зохицуулах хороо ажилдаа хойрго хандсан өдөр бүрийн тоогоор иргэдийн өрийн дарамт нэмэгдэж байна

755

ТАНИЛЦ: Өвөрхангай аймгийн Засаг даргаар томилогдсон Т.Жамбалцэрэн

Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан О.Пүрэвдорж ар гэрийн асуудлаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Улмаар ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Жамбалцэрэнг ИТХ-ын олонхын саналаар дэмжиж, Ерөнхий сайдад уламжилсан. Тэгвэл Ерөнхий сайдын 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 255 дугаар захирамжаар Өвөрхангай аймгийн Засаг даргаар Төмөр-Уяагийн Жамбалцэрэнг томиллоо. Тэрээр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1986 онд төрсөн

969400256365b9db8d707224

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна. МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: Усны тухай хуулийг илүү боловсронгуй болгох ёстой - МАН-ын бүлэг уул уурхайн компаниудын лоббид ороод Усны тухай хуулийг гарцаалаа хэмээн мэдээлэл хийж байна

1 209

С.Батбаатар: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан Б.Батбаатар 20 орчим шторк хийлгэхэд бараг ₮200 саяын зардал гаргасан

Иргэний Зориг Ногоон Нам(ИЗНН)-ын Тэргүүн дэд дарга С.Батбаатар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батбаатарыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгуулах хүсэлтийг Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-т жилийн өмнө өгчээ. Хэрэг шийдвэрлэлт удаан байгаа тул яаралтай шийдэхийг шаардан АТГ-ын даргад шаардлага хүргүүлж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. ИЗНН-ын Тэргүүн дэд дарга С.Батбаатар "Миний бие 2025 оны арваннэгдүгээр сард буюу нэг жилийн өмнө Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан Б.Батбаатарын талаар гомдол мэдээллийг АТГ-т хүргүүлсэн. Хэрэг маш удаан үргэлжилж байна

902

Б.Энхбаяр: А.Амундра тэгж ярьсан гэдгээс өөр ямар ч баримт байхгүй. Гэтэл А.Амундра нь Л.Оюун-Эрдэнийн хүн байсан

ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Б.Энхбаяр Х.Нямбаатарын хийсэн лайвтай холбоотойгоор сэтгүүлчдэд тайлбар өглөө. Тодруулбал Б.Энхбаяр “Х.Нямбаатарын хийсэн лайвд ямар ч шинэ зүйл байсангүй, ямар ч баримт байсангүй. Энэ оны гуравдугаар сард Л.Оюун-Эрдэнэ бас ингэж л ярьж байсан

821

Ерөнхий Сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны улсын төсвийн төслийг энэ сарын 13-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн баталлаа. Улсын төсөв батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

716

Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа. Нөгөө талаас МАН өглөө болгон бидэнд бэлэг барьдаг боллоо.

Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа

1 077

ТАНИЛЦ: Соёл, спорт, аялал жуулчлалын салбарт 770.7 тэрбум төгрөгийг юунд зарцуулах вэ?

Соёл, урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн үйлчилгээний /ТҮСБ/, төрийн үйлчилгээний мэргэжлийн /ТҮМ/, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах /ТҮ/-н салбарын нийт 6624 албан хаагчдын цалин хөлс 50 хувиар нэмэгдэж, бусад салбарын жишигт хүрсэн. Салбарын нийт 485 байгууллагын 7180 албан хаагчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл нь урсгал зардлын 75 хувь буюу 340.5 тэрбум төгрөг байна.

799

Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдаанд иргэн Батболдын Болдбаатараас petition.parliament.mn системээр гаргасан нийтийн өргөдлийг Хууль зүйн байнгын хороонд хуваарилснаа танилцуулав. Өргөдлийг 100,200 иргэн дэмжиж гарын үсэг зурсан байна

717
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.