2111-р сар, 2026Бямба гараг

Энтертайнмент

352 мэдээ · 1–24 харуулж байна

Хөлгөн туульс, ардын язгуур урлаг, яруу найргийн гайхамшиг “Монгол найраг” тоглолт болно

Монголын утга зохиолын ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагнал болох "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Мөнгөнхүүгийн Отгонбаяр өөрийн бие даасан “МОНГОЛ НАЙРАГ” уран бүтээлийн шоу тоглолтоо 2026 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Соёлын төв өргөөнд толилуулахаар боллоо. “Монгол найраг” тоглолт зүгээр нэг шүлгийн үдэш биш, орчин үеийн тайзны энтертайнмент шийдлийг үндэсний өв соёлтой хослуулсан, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, омогшил төрүүлэх томоохон хэмжээний арт-шоу юм. Ардын уран зохиолч Б.Догмид тэргүүтэй эрхмүүд тус тоглолтыг Монголын соёл урлагийн амьдралд тохиож буй нэгэн том үзэгдэл хэмээн онцолж байна. Зөвхөн "МОНГОЛ НАЙРАГ" тоглолтын тайзнаас мэдрэх 150 минутын гайхамшиг: Тоглолтыг найруулагчид үзэгчдийг нэг ч секунд уйдхааргүй, сэтгэл зүрхний гүн рүү хөтлөх өвөрмөц хөтөлбөртэйгөөр бэлтгэжээ. Тайзнаа: Монгол үндэстний бахархал: Хөлгөн туульсын сүр жавхлант хайлаан, ардын язгуур урлагийн сор болсон үзүүлбэрүүд амьд хөгжмийн хэмнэл дор уусан нэгдэнэ. Шилдэг уран бүтээлчдийн нэгдэл: Салбар бүрийн тэргүүлэгч, үзэгчдийн хайртай зочин уран бүтээлчид урилгаар оролцож, үзэгчдэд гэнэтийн бэлэг барина

651

Дуучин Б.Замбалгарав "Цаг хугацаа" цомгоо гаргалаа

Дуучин Б.Замбалгарав бие даасан анхны цомгоо "Цаг хугацаа" нэртэйгээр гаргажээ. Цомогт "Танихгүй дүр", "Зүүд", "Зөвхөн чи", "Цаг хугацаа" гэхчилэн найман уран бүтээл багтсан бөгөөд "Spotify", "Apple Music" зэрэг хөгжмийн платформуудад байршжээ

880

“ОВГОР” киног 30 хоногт 108 мянган үзэгч үзжээ

Монголын кинотеатруудын менежментийн холбооноос кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгож буй Монгол уран бүтээлүүдийн нээлтийн үзвэрийн тоог төдийгүй тухайн уран бүтээлүүдийн долоо хоног, нэг сар, улирлын үзэлт болон нийт үзэгчдийн тоог гаргаж, олон нийтэд танилцуулдаг. Тэгвэл тус холбооноос өнгөрөгч аравдугаар сард нээлтээ хийсэн “ОВГОР” уран сайхны киноны 30 өдрийн үзэгчдийн тоог танилцууллаа

811

Дуучин Наагий Монголын сор болсон бүтээлүүдийг жазз хөгжмийн шинэ өнгө аясаар амилуулсан пянзаа танилцуулна

​​​​​​​ Дуучин Наагий Монголын хөгжмийн урлагийн алтан фондод багтсан, үе үеийн сонсогчдын сэтгэлд хоногшсон дуунуудыг жазз хөгжмийн хэв маягаар шинэчлэн найруулж, шинэ пянз бүтээлээ. Тэрээр энэхүү пянзаа Монголын жазз хөгжмийн нэрийн хуудас болсон “Баянмонгол” чуулгатай хамтран бүтээсэн бөгөөд хуучны танил аялгууг орчин үеийн хөгжмийн шийдэлтэй хослуулж, залуу үеийн сонсогчдод шинэлэг, сонирхолтой хэлбэрээр хүргэхийг зорьжээ. Монголын хөгжмийн өв соёлыг хадгалан үлдээхийн зэрэгцээ цаг үеийн хөгжмийн чиг хандлагатай уялдуулан шинэ үеийн сонсогчдод хүргэх энэхүү бүтээл нь дуучин Наагийн уран бүтээлийн нэгэн шинэ алхам болж байна

1 393

Нийслэлийн соёлын өвийг шингээсэн “Улаанбаатар” пянз, баримтат киноны нээлтийн ёслол боллоо

Нийслэлийн Улаанбаатар театр үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан Улаанбаатар хотын сэдэвт дуу, дан хөгжмийн шилмэл бүтээлүүдийг нэгтгэсэн “Улаанбаатар” пянз, мөн тус театрын түүхийг өгүүлэх баримтат киноны нээлтийн ёслол боллоо. Тус театр нь дэлхийн соёлт хотуудын жишгээр нийслэл хотын дуу хоолой, соёлын нандин өвийг хадгалах зорилгоор энэхүү пянзыг анхлан бүтээжээ. Цомогт монголын үе үеийн нэрт хөгжмийн зохиолч, сод яруу найрагчдын зүрх сэтгэлээс ундран гарсан, хотын соёл, хөгжил дэвшлийн илэрхийлэл болсон шилдэг бүтээлүүд багтсан байна. Уг төслийг Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийн "Үндэсний соён гэгээрлийн түвшнийг нэмэгдүүлэх, үндэсний агуулга бүхий соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хотын соёлыг дээдэлсэн иргэнийг төлөвшүүлэх" зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлжээ. Энэ нь соёл, спорт, аялал жуулчлалын “Улаанбаатар брэнд”-ийг бий болгож, гадаад, дотоодын жуулчдад зориулсан соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм

1 240

Монгол хөөмийн уламжлал ба шинэ илэрхийллийн огтлолцол: Д.Басангийн “Монгол” уран бүтээлийн тоглолтын тухай

Уламжлалт бүтээл ба шинэ зохиомжийн огтлолцол “МОНГОЛ” тоглолт “Алтайн магтаал”-аар эхэлж, түүний дараа “Жангар” туулийн хэсэг үргэлжилсэн нь баруун монголын магтаал, тууль хайлах уламжлалыг тоглолтын эхлэлд онцолсон сонголт байв. “Жангар”-ын хэсгийг Торгууд, Шинжаан, Халимаг аялгууны шинжийг хослуулсан хувилбараар товшуур, морин хуурын хамсраатай хайлсан нь туульсын уламжлалыг өргөн хүрээнд төлөөлүүлэхийг зорьжээ

813

Тун удаxгүй Монгол “CrushBomb”- ууддаа өөрийн уран бүтээлээ толилуулаx гэж “Crush” гэж xэн бэ?

Ирэx долоо xоногийн бямба гарагт буюу арваннэгдүгээр сарын 7-ны өдөр БНСУ-ын алдарт дуучин, xөгжмийн зоxиолч, продюсер “Crush” буюу Шин Xё Соп Монголчуудад өөрийн уран бүтээлүүдээ анx удаа толилуулаx гэж байна. “Crush” буюу буюу Шин Хё Соп нь 1992 оны тавдугаар сарын 3-ны өдөр БНСУ-ын нийслэл Сөүл xотод төрсөн бөгөөд 2014 оноос бие даасан уран бүтээлээ туурвиж эxэлсэн. “Beautiful”, “Rush hour” , “Dont forget”, “Just”, “

963

ФОТО: Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт

Дуучин Н.Ундрал бие даасан анхны тоглолтоо өнгөрсөн бямба гараг /2026.10.17/-т “Сайхан ч юм даа” нэртэйгээр “АСА арена”-д толилуулав. Эл тоглолтын тасалбар тоглолтоос гурван хоногийн өмнө бүрэн зарагдаж дууссан нь үзэгчдийн дунд хэдийнээ хүлээлт үүссэн байсныг харуулах биз ээ. Тэр ч бүү хэл, тоглолтын тасалбар дамлагдаж, 240 мянган төгрөгийн үнэ хүрсэн аж. Том уран бүтээлчид Н.Ундралын “Сайхан ч юм даа” тоглолтыг “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, “Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагай нар хөтөлсөн

931

“Star dance” Mongolia клубын гурван баг дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авлаа

2026 оны аравдугаар сарын 17-ны өдөр Дэлхийн бүжгийн спортын холбоо (WDSF)-ны гишүүн байгууллага болох Монголын бүжгийн спортын холбооноос зохион байгуулсан Хореографик латин бүжгийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд “Star Dance Mongolia” клубын senior 1 насны “Star Queen”, өсвөр насны “Star Girls” болон Эрдэнэт хотоос оролцсон “Star Erdenes” багууд хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөж, өндөр амжилт үзүүллээ. Тодруулбал, Senior 1 нас (35-45 насны) ‘Star Queen” баг тэргүүн байр эзэлж, Монгол Улсын аварга боллоо

1 226

“ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна

“Ханхуур” пикчерсийн бүтээл “ОВГОР” уран сайхны киноны БНСУ дахь үзвэрийн тасалбар бүрэн борлуулагдаж, нэмэлт үзвэр гаргахаар болжээ. Тодруулбал, 2026 оны аравдугаар сарын 23-нд БНСУ-ын “Seoul Mongol Town”-д зохион байгуулагдах үзвэрийн тасалбар 100 хувь борлуулагдсан байна. Үзэгчдийн эрэлттэй холбоотойгоор нэмэлт цаг гаргахаар болсон бөгөөд бусад өдрүүдийн үзвэрийн тасалбарын борлуулалт ч 50 хувьд хүрчээ. Үүнтэй зэрэгцэн “ОВГОР” уран сайхны киноны орон нутгийн үзвэрүүд үргэлжилж байна

1 301

Дуучин Н.Ундралын “Сайхан ч юм даа” тоглолтын тасалбар дуусжээ

Дуучин Н.Ундрал бие даасан анхны тоглолтоо ирэх бямба гарагт буюу аравдугаар сарын 17-нд “Сайхан ч юм даа” нэртэйгээр хийх гэж буй. Тэгвэл эл тоглолтын тасалбар зарагдаж дуусжээ. Тэрбээр энэ талаараа өчигдөр /2026.10.14/ цахим хуудсандаа “Тасалбар маань дуусжээ

1 044

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монголын кино уран бүтээлчийн бичсэн кино зохиол Холливудын зах зээлд үнэлэгдэж, худалдан авсан нь Монголын кино урлагийнхны хувьд олон улсын түвшинд гарсан онцлох үйл явдал болж байна. Монголын нэрт кино найруулагч асан О.Машбат, Ардын жүжигчин Н.Батцэцэг нарын хөвгүүд болох М.Бишрэл, М.Ивээл нар эцэг, эхийнхээ мэргэжлийн замналыг үргэлжлүүлэн кино урлагийн салбарт ажиллаж байна. Тэд хоёулаа АНУ-д кино урлагийн чиглэлээр мэргэшиж, уран бүтээлээ туурвиж буй юм. Тэдний том хүү М.Бишрэл зохиолч, найруулагчаар ажиллаж, олон улсын кино урлагийн салбарт өөрийн байр суурийг бий болгожээ

1 190

Дуучин Н.Ундралын "пянз" дуудлага худалдаагаар 20 сая төгрөгт хүрчээ

Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа Монгол хүн болж төрөх” дуугаараа нэрлэсэн пянз гаргаж, эл пянзны баяраа өнгөрсөн бямба гараг /2026.10.03/-т тэмдэглэлээ. Ингэснээр тэрбээр нийтийн дуучид дундаас уран бүтээлийнхээ пянзыг гаргасан анхдагч уран бүтээлчдийн нэг болж буй юм. Пянзны баярын үеэр “Сайхан ч юм даа Монгол хүн болж төрөх” пянзны дээжээс дуудлага худалдаанд оруулж, 20 сая төгрөгийн үнэд хүрсэн байна. Пянзанд “Уудам Монгол”, “Ээжийнхээ ачийг яалаа даа”, “Харц”, “Сайхан Монгол бүсгүй” тэргүүтэй есөн уран бүтээл багтжээ

1 191

Бэк буюу Г.Мөнхбаяр “Eurovision Asia”-д Монгол Улсыг төлөөлөн оролцоно

Дуучин Бэк буюу Г.Мөнхбаяр анх удаа зохион байгуулагдах “Eurovision Song Contest Asia” уралдаанд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор болжээ. “Eurovision” албан ёсны цахим хуудсанд энэ тухай өчигдөр /2026.10.01/ мэдээлсэн байна. Монголын “CNBC Mongolia” телевиз аравдугаар сарын 10-ны 21:00 цагт үндэсний сонгон шалгаруулалтын тусгай нэвтрүүлгийг хүргэнэ. Тус нэвтрүүлгийн үеэр Бэк хэд хэдэн дуу дуулж, Монгол болон олон улсын үзэгчид тэдгээрээс уралдаанд дуулах дууг нь сонгон саналаа өгөх боломжтой

1 943

Реппер Энэрэл, Gangaa, ThunderZ, “Vandebo” нар нэг тайзан дээр

Өөр өөрсдийн тайзыг дүүргэж, хит уран бүтээлүүдээрээ үзэгчидтэйгээ амжилттай уулзсан өнөө цагийн онцлох уран бүтээлчдийг нэг тайзан дээр нэгтгэх “SPECIAL CONCERT” шинэ концертын төсөл эхэлж байна. Төслийн анхны тоглолт “SPECIAL CONCERT 2026” нэрийн дор арваннэгдүгээр сарын 20-нд “Steppe Arena”-д зохион байгуулагдаж, реппер Энэрэл, Gangaa, ThunderZ, “Vandebo” нар нэг тайзнаа нэгдэх гэж байна. Энэ зун дөрвөн уран бүтээлч тус тусын тоглолтоо амжилттай зохион байгуулж, өөр өөрсдийн өнгө төрх, уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзсан

1 301

Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна

Залуу уран бүтээлч Э.Лувсанцэрэн буюу Лууяа урлагийн салбарт өнгөрүүлсэн 12 жилийн хөдөлмөрөө дүгнэж анхны бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэж байна. Тэрээр энэ сарын 25-нд “АСА арена”-д болох тоглолтоо уран бүтээлийнхээ тайлан хэмээн тодорхойлж байгаа бөгөөд үзэгч, сонсогчдодоо илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьжээ. Мөн дэлхийн стандартын дуугаралттай тус танхимд үзэгчдийн мэдрэмжийг гэрэлтдэг бугуйвчаар нэгтгэн, дурсамж дүүрэн үдэш бүтээхээр төлөвлөсөн байна. Лууяа урлагийн салбарт 12 жилийг алдаатай, оноотой өнгөрүүлсэн ч энэ хугацаанд хийсэн уран бүтээлүүд нь үзэгчдийн сонорт хүрч, дурсамжид нь үлдсэнд баяртай байдгаа ярьжээ. “Урлагийн салбарт хөл тавьсан хүн бүр хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж хийсэн уран бүтээлээрээ танигдахыг хүсдэг байх

1 270

“ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв

Сүүлийн үед цахим орчинд хиймэл оюун ухаан ашиглан 1980-аад оны өнгө төрх, уур амьсгалыг шингээсэн зураг бүтээж, өөрийн хөрөг зургаа тухайн үеийн хэв маягт оруулан нийтлэх хандлага дэлгэрч байна. Энэ нь 1980-аад оны Монголын амьдралыг өгүүлэх “Овгор” уран сайхны киноны сэдэвтэй ч мөн адил нийцэж байгаа юм. “Овгор кино” нь “Хан хуур” пикчерсийн бүтээл бөгөөд 1980-аад оны Монгол орны ахуй амьдрал, хүний мөн чанар, хүч чадал, нөхөрлөл, сонголтын үнэ цэнийг өгүүлэх юм

1 421

“Чамдаа хэлье”: Дуучин Д.Болд, Ука нарын хамтрал

Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин, “В” продакшны үүсгэн байгуулагч, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, продюсер Д.Болд “Чамдаа хэлье” дууныхаа ремикс хувилбарыг олон нийтэд хүргэлээ. Энэхүү хувилбарт “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука буюу Д.Уламбаяртай хамтарсанаараа онцлог аж. Уг дуу нь Д.Болдын бие даасан 15 дахь цомог болох “Bold Remix” цомогт багтах юм байна. “Чамдаа хэлье” дууны анхны хувилбар Д.Болдын 2005 гаргасан бие даасан анхны “Хайрын хүч” цомогт багтсан

2 736

“Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно

Та “Хайрын хүч” тоглолтыг үзэхээр төлөвлөж байгаа бол уран бүтээлчийн шилдэг дуунуудыг илүү ойроос сонсохын зэрэгцээ тусгай үйлчилгээтэй, тав тухтай орчинд тоглолтоо мэдрэх боломжийг танд санал болгож байна.

2 844
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.