2111-р сар, 2026Бямба гараг

Спорт

147 мэдээ · 1–24 харуулж байна

Э.Цэндбаатар мэргэжлийн рингэнд 16 дараалан яллаа

Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр WBC холбооны WBC USA super featherweight буюу 58.97 кг-ын жингийн аваргын бүсний төлөө тулалдаж, ялалт байгууллаа. Түүний өрсөлдөгч Тажикистаны боксчин Мухаммад Якубов байсан ба бөгөөд мэргэжлийн боксын рингэнд 23 ялалт, нэг ялагдал, нэг тэнцээтэй амжилт үзүүлжээ. Харин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст 15 тулаан хийж, нэг ч ялагдалгүй явсан юм

1 100

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Азийн наадамд оролцож буй Монгол Улсын баг тамирчидтайгаа уулзлаа. “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд манай улсын 300 орчим тамирчин спортын 31 төрөлд хурд хүч, авьяас чадвараа сорьж байна. Дугуйн спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер Сайнбаярын Жамбалжамц хүрэл медаль хүртсэнд Ерөнхий сайд баяр хүргээд баг, тамирчдынхаа дараагийн уралдаан, тэмцээнд нь амжилт хүслээ. Тив, дэлхийн дэвжээнд эх орныхоо далбааг мандуулж, нэрийг цуурайтуулдаг тамирчдаараа монголчууд бахархдаг

844

“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн Кени улсын тамирчин Серой Андерсон Сайтотигоос допинг илэрчээ

2026 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээнд түрүүлсэн Бүгд Найрамдах Кени Улсын тамирчин Серой Андерсон Сайтотигоос тухайн өдөр авсан допингийн хяналтын сорьцын лабораторийн шинжилгээгээр Триметазидин (Trimetazidine) илэрч, шинжилгээний сөрөг дүн (Adverse Analytical Finding) тогтоогдлоо. Триметазидин нь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн Хориглосон жагсаалтын S4.4 ангилалд хамаарах бөгөөд тэмцээний үеийн болон тэмцээний бус үед хэрэглэхийг хориглосон бодис юм. Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь холбогдох үр дүнгийн удирдлагын ажиллагааг Дэлхийн Допингийн Эсрэг Дүрэм, Олон улсын үр дүнгийн удирдлагын стандарт болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу явуулж байна. Шинжилгээний сөрөг дүн нь дангаараа Допингийн эсрэг дүрмийн зөрчил эцэслэн тогтоогдсоныг илэрхийлэхгүй бөгөөд тамирчинд тайлбар гаргах, Б сорьцын шинжилгээ хийлгэх болон үр дүнгийн удирдлагын ажиллагаанд оролцох эрх бий. Үр дүнгийн удирдлагын ажиллагаа үргэлжилж байгаа тул эцсийн шийдвэр гарах хүртэл нэмэлт мэдээллийг нийтэд мэдээлэх боломжгүй

1 642

Дэлхийн Спортыг Эх Орондоо: Монголын Морин Спорт, Морин Бөмбөгийн Холбоо анхдугаар их хурлаа хийлээ

Монгол адууны дэлхийд гайхагдах хурд хүч, өв соёлыг олон улсын шинэ үеийн морин спорттой хослуулах зорилготой "Монголын Морин Спорт, Морин Бөмбөгийн Холбоо" НҮТББ-ын Анхдугаар Их Хурал амжилттай болж өнгөрлөө. Тус хуралд Монголын Морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадорж, Олон улсын Морин Бөмбөгийн холбооны Ерөнхий Нарийн бичгийн дарга Жеймс Коупланд (James Copeland) болон Франц Улсын аварга тамирчин, дасгалжуулагч Бенуа Бонез (Benoit Beaunez) нар тэргүүтэй хүндтэй зочид оролцож, монгол тамирчдыг дэлхийн тавцанд бэлтгэн гаргахад хамтран ажиллахаа илэрхийлэв. Албан ёсны бүртгэлээ 2026 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталгаажуулсан тус холбоо нь байгуулагдсан даруйдаа "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийн хүрээнд Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд 8 багийн нөхөрсөг тэмцээнийг амжилттай зохион байгуулж, иргэд болон гадаад, дотоодын жуулчдад сурталчлан таниулсан юм. Монголын адуучин залуус, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг Дэлхийн ба Азийн аварга, Дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцуулан, монгол адууны мянга мянган жилийн түүхийг дэлхийд шинэчлэн бичих нь тэдний гол зорилго бөгөөд энэхүү спортыг бүх насныханд нээлттэй хөгжүүлж, улс, аймаг, сумын баяр наадмын хөтөлбөрт тусгахаар төлөвлөж байна. Морин бөмбөг (Horseball) нь 65х25 метрийн талбайд, газраас 3.5 метрийн өндөрт байрлах босоо цагираг руу бөмбөг шидэн гоол оруулдаг, аюулгүй байдлын хатуу дүрэм бүхий 20 минутын турш өрсөлддөг багийн спорт юм

1 263

Дөрөв давсан аймгийн арслан Т.Дүүрэнсарангаас допингийн төрлийн бодис илэрчээ

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд дөрөв давсан Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат аймгийн арслан Т.Дүүрэнсарангаас допингийн төрлийн бодис илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан түүний барилдах эрхийг түр түдгэлзүүлээд байгаа аж. Тэрбээр энэ жилийн наадмын тавын даваанд улсын гарди М.Лхагвагэрэлд өвдөг шороодсон билээ

2 254

Өрсөлдөгчөө санаатайгаар тохойлдсон Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ

Энэ сарын 25-нд Баянхонгор аймгийн 85 жилийн ойд зориулсан баяр наадмын бөхийн барилдааны дөрвийн даваанд Архангай аймгийн арслан Д.Ням-Очирт өвдөг шороодоод тахимаа өгөхдөө улсын начин Д.Цэрэнтогтох өрсөлдөгчөө тохойлдсон билээ.

2 616

Танилц: Аймгийн наадамд зодоглосон долоон бөхөөс хориглосон бодис илэрчээ

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас 2026 оны орон нутгийн баяр наадмын үеэр авсан допингийн шинжилгээний сорьцын лабораторийн шинжилгээний хариуг үе шаттайгаар хүлээн авч байгаа аж. Одоогийн байдлаар лабораторийн шинжилгээний дүнгээр дараах үндэсний бөхчүүдийн сорьцод хориотой бодис илэрсэн байна. Үүнд: 1

2 238

Төрийн их баяр наадмын дэвжээнээс төрсөн улсын цолтнуудын сэтгэгдэл

Тулгар төр үүсгэн байгуулагдсаны түүхт 2235, Их Монгол Улс байгуулагд­саны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой тохиосон Үндэсний их баяр наадмаар монгол түмэн төрт ёс, өв соёлоо эрхэмлэн, дэнж хотойтол дэлгэр сайхан наадлаа. Нар хур тэгширсэн энэ жилийн наадмын зүлэг ногоон дэвжээнээ 1024 бөх хүч баяр, уран мэхийг уралдуулан барилдсан түүхэн онцгой агшин байв

3 070

Бичлэг: Сүхбаатар аймгийн 84 жилийн ой "Зүүн бүсийн хурд-2026" хязаалан насны морьдын уралдаан

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 84 жилийн ой, “Зүүн бүсийн хурд-2026” баяр наадмын Хязаалан насны морьдын уралдаан боллоо. Уралдаанд 114 хязаалан насны морьд хурд хүчээ үзэж, торгон жолоогоо өргөлөө. 1. Ховд, Зэрэг Буянжаргалын Баярбямбын хүрэн

2 560

Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ

АНУ-ын Нью-Жерси муж улсын Ист-Ратерфорд хотод болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) шувтаргын тоглолтод Испанийн шигшээ баг Аргентины багийг нэмэлт цагт 1:0-ээр хожлоо. Тоглолтын цорын ганц гоолыг 106 дахь минутад Ферран Торрес оруулжээ. Финалын тоглолтын завсарлагааны үеэр хаалтын шоу үргэлжилсэн бөгөөд шоу тоглолт эхлэхээс өмнө эхэлсэн юм. Уг шоунд дуучин Мадонна, Шакира, мөн Канадын поп дуучин Жастин Бибер нар оролцож уран бүтээлээ толилууллаа

1 867

Долоодугаар сарын 10-ны өдөр бөхийн барилдааны зөвхөн нэгийн давааг барилдуулна

Үндэсний их баяр наадмын комиссын Бөхийн салбар хороо хуралдаж, гарсан шийдвэрийн талаар дараах мэдээллийг өглөө. Үндэсний бөхийн барилдааны 1, 2-ын давааг энэ сарын 10-ны өдөр барилдууна гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан

2 033400256365b9db8d707224

Монгол, Өмнөд Солонгосын үндэсний паралимпын хороод хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргахаар хэлэлцэн тохиролцов

Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч Ч.Чимэд-Отгоны урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч Жун Жин Ван тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун өнөөдөр Солонгосын үндэсний паралимпын хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тэрээр өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд Монголын пара спортын хөгжилд тогтвортой дэмжлэг үзүүлж, үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Солонгосын үндэсний паралимпын хороонд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Мөн талууд БНСУ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, хүртээмжтэй орчин бүрдүүлэх бодлого, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүүхэд, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй саадгүй, хүртээмжтэй орчин бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй эрх зүйн зохицуулалт, төрийн бодлогын сайн туршлагын талаар санал солилцлоо

1 927

П.Мөнхтулга: Бөхийн дэвжээн дээр зүй бус үйлдэл гаргадаг олон бөх байхад яагаад заавал Архангайн хоёр бөхөд хариуцлага тооцоод байгаа юм бэ?

УИХ-ын гишүүн П.Мөнхтулга сэтгүүлчдийн асуултад хариулав. Тодруулбал тэрээр:"Монголчууд бүгдээрээ баяр наадам, Цагаан сараар бөхөө л хардаг. Гэтэл улс төр нь хүртэл байнга хэрүүлтэй, бөхийн асуудал ч мөн адил маргаан дагуулсан хэвээр байна

2 427

Секундээр хэмжигдэх амжилтын эзэн А.Цагаадай

Хүн бүрд байгалиас заяасан төрөлх авьяас, бусдаас ялгарах өвөрмөц онцлог гэж бий. Авьяасгүй хүн гэж үгүй бөгөөд гагцхүү тэрхүү чадвараа олж илрүүлэн, олон жилийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээр өөрийн болгосон хүн л бусдаас ялгарч чаддаг. Энэ жишгээр өөрийн чадварыг тасралтгүй хөгжүүлж, Монгол Улсын хөнгөн атлетикийн спортын түүхэнд шинэ хуудас нээн гялалзаж яваа залуу тамирчдын нэг бол А.Цагаадай юм

2 152

Маргааш Монгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээнэ

Монгол улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 7-ны өдрүүдэд болно. 21 дэх удаагийн тэмцээн болох гэж буйтай холбогдуулан өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Монголын шатрын холбооны удирдлагууд, тэмцээний ерөнхий шүүгч Мехрдад Пахлеванзаде нар мэдээлэл хийв. Тэмцээний үеэр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч, Азийн шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын сургуулиудын шатрын холбооны ерөнхийлөгч, Казакстан улсын шатрын холбооны ерөнхийлөгч хүрэлцэн ирж байгаа нь онцлууштай бөгөөд тэмцээний шууд дамжуулалтыг 700 сая орчим хүн үзэж сонирхоно гэж тооцоолж байна. Шатрын анхдугаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Иран улсад 1998 онд болж байсан бол отгон тэмцээний нээлтийн ёслол маргааш 14:00 цагт Баянгол зочид буудалд болох юм

2 161

ТАНИЛЦ: Монгол улсын хамгийн өндөр боловсролтой бөх М.Намхайринчэн

Аймгийн начин М.Намхайринчэн дэлхийн топ 8 сургууль болох Мельбурны их сургуулийг байгаль орчны эрх зүйн чиглэлээр төгссөн байна. Ингэснээрээ тэрбээр тав дахь боловсролын зэргээ авч буй гэнэ. Энэ талаараа тэрбээр, "Дэлхийн топ 8-д багтах Австрали Улсын Мельбурны их сургуульд Байгаль орчны эрх зүйн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцаж, онц дүнтэйгээр төгслөө

4 437

Өсвөрийн боксчдын Азийн аваргаас Ө.Сүлд мөнгөн медаль хүртлээ

Азийн боксын холбооноос Бүгд Найрамдах Узбекистаны Ташкент хотод өсвөрийн боксчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 12 хоногийн турш зохион байгууллаа. Тэмцээний U17 насны алтан медалийн төлөөх шийдвэрлэх тулаанууд өчигдөр болж нэгдсэн дүн гарлаа. Манай улсаас 50 кг-д Ө.Сүлд мөнгөн медаль хүртлээ

3 728
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.