14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхааруулж байна. 11-Р САРЫН 13-НЫ 20 ЦАГААС 11-Р САРЫН 14-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. 13-14-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Архангайн зарим, Хөвсгөл, Булганы өмнөд, Өвөрхангай, Дорнодын хойд, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх сумдын нутгаар 0.2-7.0 мм, 14-ний өдөр Баян-Өлгий, Увс, Ховд, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна