2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 1–24 харуулж байна

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

382

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

540

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

578

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

780400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

565

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

УИХ-ыг тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулъя

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийж, "Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр, Ерөнхийлөгчийн институц рүү зарим нэг гэмт бүлэглэлийнхэн эрээ цээрээ алдсан довтолгоо хийж, Ерөнхийлөгчийн нэр хүнд, ард түмний нэр хүндийг гутаан доромжилсон үйл явдал болж байгааг та бүхэн мэдэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэсэн эрхэм хүндтэй албыг хашдаг. Ард түмнийхээ эв нэгдлийг илэрхийлдэг хүн гэдгийг та бүхэн мэднэ

580

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

667

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө & зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн зохион байгуулах эрх зүйн зохицуулалт бүхий хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Төслийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд, олонхын саналаар дэмжлээ

668

18 жилийн түүхтэй Гашуунсухайтын төмөр замын гэрээгээр гутлаа тосолж очоод шалгуулах улстөрчдийн жагсаалт

​​​​​​​ Өдгөөгөөс долоон жилийн өмнө төрийн нууцад орж, 2022 онд нүүрсний жагсаалын үеэр нийтэд ил болсон “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн байгуулсан есөн оффтейк гэрээний дуулиан дуусахгүй үргэлжилсээр байна. 2022 онд Засгийн газрын шийдвэрийн дагуу нууцаас гаргасан эдгээр гэрээн дунд хамгийн их эзэн холбогдогчтой, олон жилийн арвин түүхтэй, их мөнгөн дүнтэй, хууль бусыг агуулсан хоёр том гэрээ нь “Бодь интернэшнл” группын нэр холбогдсон “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гэрээ”, “Богд хан төмөр замын гэрээ”-нүүд билээ

754

Сэтгүүлч Б.Даваахүүг 30 хоног цагдан хорьсон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв

Сэтгүүлч Б.Даваахүүгийн цагдан хориог цуцлуулах өмгөөлөгчийн хүсэлтийг өнөөдөр 13.30 цагаас Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд хэлэлцэж шийдвэрлэлээ. Тодруулбал, сэтгүүлч Б.Даваахүүг "Нийтийн албан тушаалтныг заналхийлсэн" гэх үндэслэлээр Хорих 461-р ангид цагдан хориод буй

609

Батлан хамгаалах салбарыг эзгүйдүүлэхгүйн тулд Д.Батлутын ажлыг хүлээж авсангүй

Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгсөн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарын хүсэлтийг зөвшөөрч ажлаас чөлөөлсөн. Харин Батлан хамгаалах яамны сайд Д.Батлутын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хараахан зөвшөөрөөгүй байна. Учир нь Ерөнхий командлагч буюу Ерөнхийлөгч ажлаа хүлээлгэж өгч буй энэ үед Батлан хамгаалах салбар эзгүйдлээ

615

Г.Дамдинням: Өнөө шөнөөс эхлэн АИ 92-ыг 150 төгрөгөөр, евро-3, 4, 5 төрлийн шатахууныг 1,000 төгрөгөөр хямдруулна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны үнэ буулгах болсон талаар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Өнөө шөнөөс эхлэн АИ 92-ыг 150 төгрөгөөр, евро-3, 4, 5 төрлийн шатахууныг 1,000 төгрөгөөр хямдруулах шийдвэр гаргасан. Бид нийт шатахууныхаа 20-30 орчим хувийг евро-5, бусад нь евро-2 төрлөөр авч байгаа

859

У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ. Ерөнхийлөгч огцрох нь шинэ юм болохоос У.Хүрэлсүх огцрох хаяж явах нь бол шинэ юм биш

988

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио

УИХ-ын гишүүн Г.Ганбаатартай 2027 оны төсөв батлагдсантай холбоотойгоор цөөн хором ярилцлаа. -Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийг УИХ-ын чуулганаар баталлаа. Таны хувьд төсөв дээр ямар байр суурьтай байна

848

Ирэх сараас иргэдэд үйлчлэх дүүжин тээврээр аюулгүй зорчих дүрэмтэй танилц

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Яармагийн Хангарди зогсоолоос Хархорин худалдааны төв хүртэлх 4.2 км дүүжин замын тээвэр ирэх арванхоёрдугаар сараас иргэдэд үйлчилж эхэлнэ. Ингэхдээ 98 кабин тус бүрд 10 зорчигч суух бөгөөд нэг талдаа 12 минут явах юм байна. Уг тээврээр аюулгүй зорчих зааврыг “Улаанбаатар Кабель Кар” ОНӨААТҮГ-аас өнөөдөр(2026.11.17) танилцууллаа. Дүүжин тээврээр зорчих төлбөрийг Улаанбаатар хотын нийтийн тээвэрт одоо ашиглаж буй төлбөрийн системээр төлөх тул хэрэглэж буй U Money картаа ашиглах боломжтой аж

788

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар нэмэгджээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Дотоод аудит, хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын дарга Н.Мөнхбаяр өнөөдөр /2026.11.17/ танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар өсөж, инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт хамгийн их нөлөөлсөн бөгөөд тус бүлгийн үнэ 19.8 хувиар өссөн байна. Мөн зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 19.8 хувь, тээврийн бүлгийн үнэ 19.3 хувь, согтууруулах ундаа, тамхины үнэ 16.5 хувиар нэмэгджээ. Түүнчлэн боловсролын үйлчилгээний үнэ 17.7 хувь, даатгал, санхүүгийн үйлчилгээ 17.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 8.5 хувь, гэр ахуйн тавилга, барааны үнэ 7.7 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.9 хувиар өссөн байна. Харин орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 5.9 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний үнэ 8.4 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний үнэ 1.2 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцын түвшнийг бараа, үйлчилгээний бүлгээр авч үзвэл барааны бүлгийн үнэ 14.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 11.1 хувиар өссөн байна. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2026 оны эхний 10 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ

769

С.Бямбацогт: Аппликэйшний зээлийн хүүг сарын 9 хувиар тооцож байсныг илрүүлсэн ч ямар хариуцлага хүлээлгэсэн нь тодорхойгүй иргэдийг хохироож байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр ( 2026.11.17) санхүүгийн салбарын мэргэжлийн таван холбооны удирдлагыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Монголын даатгалын зах зээлийн холбоо, Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн нэгдсэн холбоо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын хохирол үнэлгээчдийн холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоод хамтран 2026 оны 11-р сарын 11-ны өдөр УИХ-ын дарга С.Бямбацогтод хандаж, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагыг мэргэжлийн чадвар, туршлага, ёс зүй, хараат бус байдал, ил тод шалгуурт тулгуурлан томилох хүсэлтийг ирүүлсэн байна. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт, мэргэжлийн холбоодын ирүүлсэн хүсэлт, зарчмын шаардлагатай санал нэгтэй байгаагаа илэрхийлээд УИХ ард түмнээс сонгогдсон төрийн эрх барих дээд байгууллагын хувьд иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах үндсэн үүргээ биелүүлэн ажиллаж байна. “УИХ таныг сонсож байна “ цэсээр дамжуулан иргэдийн ирүүлж буй 1000 гаруй саналын дийлэнх нь эдийн засгийн дарамт, зээлийн өндөр хүүг бууруулах тухай асуудал байна. Тиймээс ч зургаан сарын өмнө Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагад зээл, зээлийн хүүг бууруулахтай холбоотой 4 тодорхой асуудлаар үр дүн гаргаж ажиллахыг чиглэл болгосон ч албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан учраас дараагийн томилгоог хийхдээ иргэдийн өмнө тулгамдаад буй хэтийдсэн өндөр зээлийн хүүг бууруулах чиглэлээр бодит ажил хийх шалгуурыг нэг номерт тавьж нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох болно хэмээн онцлон тэмдэглэлээ. Үргэлжлүүлэн, УИХ-ын дарга С.Бямбацогт, Санхүүгийн зохицуулах хороо ажилдаа хойрго хандсан өдөр бүрийн тоогоор иргэдийн өрийн дарамт нэмэгдэж байна

755
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.