2111-р сар, 2026Бямба гараг

Редакцийн сонголт

237 мэдээ · 1–24 харуулж байна

Сэтгүүлч Б.Даваахүүг 30 хоног цагдан хорьсон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв

Сэтгүүлч Б.Даваахүүгийн цагдан хориог цуцлуулах өмгөөлөгчийн хүсэлтийг өнөөдөр 13.30 цагаас Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд хэлэлцэж шийдвэрлэлээ. Тодруулбал, сэтгүүлч Б.Даваахүүг "Нийтийн албан тушаалтныг заналхийлсэн" гэх үндэслэлээр Хорих 461-р ангид цагдан хориод буй

609

Цасанд боогдсон хоёр айлыг 2100 бог малтай нь хамт уулнаас буулгажээ

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн “Тагийн-Орой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 115 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/ энэ сарын 13-наас хойш 50-70 см зузаан цас орсны улмаас зам даваа хаагдаж, уулан дээр өвөлжиж байсан хоёр айл цасанд боогдсон тухай дуудлага энэ сарын 15-ны 11.20 цагт бүртгэгджээ.

818

Аж ахуйн нэгжүүдийг ойр орчмынхоо явган хүний гарц дээр шар дарцаг байрлуулахыг уриалав

Явган зорчигч иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой шар дарцаг аяныг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ тухай ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "Шар дарцаг буюу Анхааралтай байвал Аюулгүй арга хэмжээг ерөнхий боловсролын сургууль орчимд хэрэгжүүлж байна. Энэ нь явган зорчигч иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой. School police хийж байгаа эцэг эх, асран хамгаалагч нар шар дарцгийг ашиглаж, гарцтай хэсгээр хүүхдүүдийг зам хөндлөн гаргадаг. Аж ахуйн нэгж, иргэд нийгмийн хариуцлагын хүрээнд шар дарцгийг хийж, байгууллагынхаа ойр орчмын гарц дээр байрлуулахыг уриалж байна" хэмээв. Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “Шар дарцаг” аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд энэ сарын 13-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд үргэлжлэх юм байна

998

Эдийн засагч Д.Оюундэлгэр: Бензиний үнийг барина гэхээсээ илүүтэй нийлүүлэлт тасалдахгүй нөхцөлийг бүрдүүлэх нь чухал

- БЕНЗИН ОЛДОХГҮЙ БОЛ ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙГАА ЭСЭХ НЬ ИРГЭДЭД АЧ ХОЛБОГДОЛГҮЙ БОЛНО - Ерөнхий сайд шатахууны үнийг тогтворжуулах талаар холбогдох сайдуудад үүрэг өгсөн. Энэ талаар болон үнийн өсөлтийн шалтгаан, эдийн засагт үзүүлэх нөлөө, төрөөс хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар эдийн засагч Д.Оюундэлгэртэй ярилцлаа. -Ерөнхий сайд шатахууны үнийг тогтворжуулах талаар холбогдох сайд нарт үүрэг өглөө

1 235

Э.Батшугар: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг 220 төрлийн эмийг хамтын төлбөрөөс чөлөөлнө

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар 2027 оны төсөвтэй холбоотой мэдээлэл өглөө. Тэрээр "2027 оны төсөв батлагдлаа. Эрүүл мэндийн салбарт хэд хэдэн реформын шинжтэй ажил хэрэгжиж байна

1 256

Н.Дамдинсүрэн: Ерөнхийлөгчийн ХОМ-т хийсэн шалгалтаар зөрчил илрээгүй

АТГ, ЦЕГ-ын хамтарсан мөрдөн шалгах ажлын хэсгийн явц, үр дүнгийн талаар мэдээлэл хийж байна. АТГ-ын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Н.Дамдинсүрэн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа. АТГ-ын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Н.Дамдинсүрэн “Авлигын эсрэг хуульд заасны дагуу АТГ нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийдэг. 2026 оны аравдугаар сарын байдлаар 155 нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаснаас 55 тохиолдолд худал мэдүүлсэн, эсвэл огт мэдүүлээгүй зөрчил илэрч, хариуцлага тооцуулах санал хүргүүлсэн

1 307

С.Амарсайхан: Ялзарсан хурандаа, генералуудыг хуугаар нь чөлөөлж байж хар тамхины аюулгүй болно

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайхан хар тамхитай холбоотой асуудлаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө. Энэ үеэр хар тамхитай холбоотой асуудлаар сонсголыг удахгүй зохион байгуулах гэж байгаагаа мэдэгдэв. Тэрбээр "Монгол Улсын ирээдүй хар тамхинд живж байна

1 974

Д.Гансаруул: Оршуулгын тухай хуультай болох нийтийн өргөдлийг санаачилсан хувь хүн рүү хандаж "шатаана" гэж заналхийлж байна

Оршуулгын тухай нийтийн өргөдөл санаачлагч иргэн Д.Гансаруул заналхийлэлд өртөж байгаа асуудлаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-т гомдол гаргасан талаараа мэдээллээ. Тодруулбал оршуулгын асуудлыг хөндсөний дараа түүнийг “шатаана”, “Баян-Өлгийд аваачаад чандарлана” хэмээн заналхийлсэн бүлэг этгээдүүдийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсанаа хэлж байлаа. Одоогоор "Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийг хийцгээе" нийтийн өргөдлийг 100,000 хүн дэмжиж, гарын үсэг цугласан байна. Иргэн Д.Гансаруул хэлэхдээ "D-Parliament дээр оршуулгын тухай хуультай болох өргөдлийг санаачилсан. Энэхүү өргөдлийг УИХ, парламентын түвшинд хэлэлцэж байгаа

1 685

Дуучин Наагий Монголын сор болсон бүтээлүүдийг жазз хөгжмийн шинэ өнгө аясаар амилуулсан пянзаа танилцуулна

​​​​​​​ Дуучин Наагий Монголын хөгжмийн урлагийн алтан фондод багтсан, үе үеийн сонсогчдын сэтгэлд хоногшсон дуунуудыг жазз хөгжмийн хэв маягаар шинэчлэн найруулж, шинэ пянз бүтээлээ. Тэрээр энэхүү пянзаа Монголын жазз хөгжмийн нэрийн хуудас болсон “Баянмонгол” чуулгатай хамтран бүтээсэн бөгөөд хуучны танил аялгууг орчин үеийн хөгжмийн шийдэлтэй хослуулж, залуу үеийн сонсогчдод шинэлэг, сонирхолтой хэлбэрээр хүргэхийг зорьжээ. Монголын хөгжмийн өв соёлыг хадгалан үлдээхийн зэрэгцээ цаг үеийн хөгжмийн чиг хандлагатай уялдуулан шинэ үеийн сонсогчдод хүргэх энэхүү бүтээл нь дуучин Наагийн уран бүтээлийн нэгэн шинэ алхам болж байна

1 393

Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлын эцсийн дүгнэлт энэ сарын 16-нд гарна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нөмрөгийн Дархан Цаазат Газар(ДЦГ)-ын түймэрт өртөөгүй хэсэгт байгаа ан амьтдад идэш тэжээл тавьж өгөхөд Нөөц сангаасаа 629 сая төгрөг зарцуулахаар баталсан байна. Одоогоор түймрийн хохирлыг үнэлэх ажил үргэлжилж буй бөгөөд энэ сарын 16-нд эцсийн дүгнэлт гарах юм. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир "Нөмрөгийн ДЦГ-т 468 мянган га талбай шатсан. Түймэрт өртөөгүй багахан газарт ан амьтад нягтаршиж байгааг судалгааны баг мэдээлээд байгаа

1 240

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

“Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” үндэсний форумыг арваннэгдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ үеэр Монгол Улсын өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах, цэвэр, аюулгүй, өртөг багатай халаалтын шийдэлд шилжих бодлого, арга хэмжээг эрчимжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэж, санал солилцож байгаа юм

1 312

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа. Эхний чухал баримт: Монголд ураны эрэл, хайгуулын эхлэл Дэлхийн II дайны дараах 1940-өөд оны дунд үеэс тавигдсан. Харин Зөвлөлт–Монголын хамтарсан системтэй геологийн судалгаа 1970–1990 онд өргөжсөн байна. 1943–1957 Ураны анхны эрэл, судалгаа Монгол, Зөвлөлтийн геологичдын эрэл хайгуул, цацраг идэвхт байдлын хэмжилт эхэлсэн үе

766

Нийслэлийн соёлын өвийг шингээсэн “Улаанбаатар” пянз, баримтат киноны нээлтийн ёслол боллоо

Нийслэлийн Улаанбаатар театр үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан Улаанбаатар хотын сэдэвт дуу, дан хөгжмийн шилмэл бүтээлүүдийг нэгтгэсэн “Улаанбаатар” пянз, мөн тус театрын түүхийг өгүүлэх баримтат киноны нээлтийн ёслол боллоо. Тус театр нь дэлхийн соёлт хотуудын жишгээр нийслэл хотын дуу хоолой, соёлын нандин өвийг хадгалах зорилгоор энэхүү пянзыг анхлан бүтээжээ. Цомогт монголын үе үеийн нэрт хөгжмийн зохиолч, сод яруу найрагчдын зүрх сэтгэлээс ундран гарсан, хотын соёл, хөгжил дэвшлийн илэрхийлэл болсон шилдэг бүтээлүүд багтсан байна. Уг төслийг Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийн "Үндэсний соён гэгээрлийн түвшнийг нэмэгдүүлэх, үндэсний агуулга бүхий соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хотын соёлыг дээдэлсэн иргэнийг төлөвшүүлэх" зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлжээ. Энэ нь соёл, спорт, аялал жуулчлалын “Улаанбаатар брэнд”-ийг бий болгож, гадаад, дотоодын жуулчдад зориулсан соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм

1 240

“Газ ойл” компанийн шатахуун түгээх станцад үлдэгдэлтэй шатахууныг зориудаар олгоогүй гэх зөрчил илэрчээ

Монополын эсрэг газраас ШТС-уудад илэрсэн зарим зөрчлүүдийн талаар танилцууллаа. Одоогоор хоёр хэрэгт Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд “Газ ойл” компанийн шатахуун түгээх станцад үлдэгдэлтэй шатахууныг зориудаар олгоогүй гэх зөрчлийн нөхцөл байдал тогтоогджээ. Мөн “Петровис” компанийн нэг түгээгч хувийн дансаар төлбөр авч шатахуун борлуулсан гэх асуудлыг шалгаж байгаа аж

1 393

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлэх хүндэтгэлийн ёслол боллоо. 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн “Өргөө” байгуулснаар Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Ийнхүү жил бүрийн аравдугаар сарын 29-ний “Нийслэлийн өдөр”-өөр үндэсний өв соёлоороо бахархах, түүхэн ой санамжаа бэхжүүлэх ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье

1 020

Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ

Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ой болон “Улаанбаатар театр” ОНӨТҮГ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан бүтээсэн “Улаанбаатар” пянзны нээлтийн ёслол боллоо. Нийслэлийн соёл, урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэх, хотын түүх, онцлог, өнгө төрхийг илэрхийлсэн бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, “Улаанбаатар” соёлын брэндийг бий болгох зорилгын хүрээнд уг пянзыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр бүтээжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар” пянз нь нийслэлийн түүх, соёл, урлагийн өвийг хадгалан үлдээж, хойч үедээ өвлүүлэн таниулахын зэрэгцээ хотын соёлын онцлогийг олон улсад сурталчлах ач холбогдолтойг онцоллоо

944

Амралтын газарт амарч байхад нь айлган сүрдүүлж, хутгалаад гар утсыг нь дээрэмдэн зугтжээ

Амралтын газарт амарч байсан иргэдийг айлган сүрдүүлж, хутгалаад гар утсыг нь дээрэмдсэн хэргийг илрүүлжээ. Тодруулбал, энэ оны аравдугаар сарын 24-ний 02 цагт СХД-ийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газарт үл таних залуус бусдыг хутгалж, гар утсыг нь дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг үл таних 20 настай иргэн М нь бусадтай бүлэглэн зодож, хутгаар айлган сүрдүүлж гар утсыг нь дээрэмдэн хэргийн газраас зугтсан байна

1 132

Арваннэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр авагчдын үндсэн тэтгэвэр орохтой зэрэгцэн суурь тэтгэвэр нэмэгдэж орно

2026 оны улсын төсвийг тодотгосноор өндөр насны тэтгэвэр авагч иргэдэд анх удаа суурь тэтгэврийг нэмж олгохоор болоод байна. Үүний бэлтгэл ажил бүрэн хангагдсан талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр "Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олон давхаргат тэтгэврийн тогтолцоотой болж, суурь тэтгэвэртэй болсон. Монгол Улс анх удаа суурь тэтгэвэр буюу улсын төсвөөс ахмад насанд хүрсэн тэтгэвэр авагчдынхаа тэтгэврийг нэмж өгөхөөр зохицуулалт орж ирлээ

1 353

Гурван настай хүүхдүүдийн эрт илрүүлэх үзлэгээр цус багадалт, амны хөндийн эрүүл мэндийн асуудал түгээмэл илэрч байна гэв

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улс орон даяар аравдугаар сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн хооронд зохион байгуулж байна. "Хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлэг бол ганц удаагийн аян биш. Жил бүр явагдана

819

16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-нд хэлэлцэнэ

16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэргийн шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, энэ оны нэгдүгээр сарын 23-нд шийдвэрээ гаргасан байдаг. Тодруулбал, Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон бол хэрэгт шүүгдэгч, хохирогч гэсэн хоёр статустайгаар оролцсон Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт холбогдох хэргийг болон насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарыг цагаатгасан байдаг. Хохирогч охины ээж Г.Отгонтуяа болон өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж давж заалдсан ч шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн

805

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Холбооны бүгд найрамдах Герман улсад хийж буй айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Их зохиолч Д.Нацагдоржийн суралцсан Лайпцагийн их сургуульд түүний багшийн хамт дурсгалын самбар байршуулав. Энэ бол Д.Нацагдоржийн Германд суралцаж байсан түүх, Монголын утга зохиолын өв, хоёр орны соёлын харилцааг 100 жилийн дараа илүү их бататгаж буй бэлгэдэлт үйл явдал юм

976
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.