Татварын дарамтаас чөлөТатварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэвөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэвТатварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээУлсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.04.16) нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 84 гишүүн хүрэлцэн ирснээр 66.7 хувийн ирцтэйгээр 10 цаг 01 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол Зөвлөлтэй зөвшилцөн холбогдох болон бусад Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ” гэж заасны дагуу С.Бямбацогт дарга холбогдох мэдээллийг танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 8 гишүүний 2026 оны дөрөвдүгээр сарын 09-ний өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд хуваарилсан байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3-т заасны дагуу Засгийн газраас хуулийн төслөө татан авах тухай албан бичгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд ирүүлснийг Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд танилцуулав. Засгийн газраас 2025 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг татан авч буйг тус албан бичигт дурджээ
Ерөнхийлөгчийн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг УИХ-аар хэлэлцэхийг 56.4 хувийн саналаар дэмжлээУИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.04.16/ хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжих санал хураалтыг явууллаа. Өнгөрсөн долоо хоногт энэхүү санал хураалтыг явуулах байсан ч ирц хангалтгүйн улмаас АН-ын бүлэг ажлын нэг хоногийн завсарлага авснаар өнөөдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан байдаг. Дээрх хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж 66.7 хувийн саналаар дэмжсэн
Чуулганы ирц: Чөлөөтэй дөрөв, есөн гишүүн гадаад томилолттой байнаЧуулганы хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслөөр санал хураалт явуулна.
Ирэх 7 хоногт чуулганаар хэлэлцэх асуудлуудтай танилцИрэх долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаан Пүрэв, Баасан гарагт болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ
Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллааМонгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2026.04.09) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.02 цагт 53.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төсөлд, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, эрдэс түлш, битумын эрдэс, эрдэс лав болон цахилгаан эрчим хүчний бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг 0-5 хувийн хязгаарт багтаан тогтоох эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгохоор тусгаад байгаа юм. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан тухай Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцууллаа
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүйМонгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ, Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын төлөөлөгчдийн дээд байгууллага-Улсын Их Хурлын даргын хариуцлагатай албанд итгэл хүлээлгэн сонгосон Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Улсын Их Хурлын даргын үүрэг нь ард түмнийг төлөөлөх эрхээр баталгаажсан парламентат ёсны эрхэм чанарыг хэрэгжүүлэхдээ төв, голч, тэнцвэртэй байр суурийг баримтлан, хууль дээдлэх ёсыг хүндэтгэн сахиулахад оршино. Улсын Их Хурал бол улс орны хөгжлийн төлөөх бодлогын мэтгэлцээний нэг чухал талбар мөн. Гэвч энэ нь Улсын Их Хурлын үйл ажиллагаа, цаашлаад төрийн үйл ажиллагаа, ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй ээ. Монгол Улс олон намын тогтолцоотой, олон намын оролцоотой парламенттай. Тиймээс бодлого, шийдлийн ялгаа байх нь зүйн хэрэг
С.Бямбацогтыг Улсын Их Хурлын 15 дахь даргаар сонголооУИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцлээ. Ардчилсан намын бүлэг уг асуудлаар авсан завсарлагын хугацаагаа сунгахгүй гэдгээ мэдэгдсэн. Үргэлжлүүлэн санал хураалт явуулахад 114 гишүүн оролцож 87 нь дэмжсэнээр С.Бямбацогтыг Улсын Их Хурлын 15 дахь даргаар сонгож байна. С.Бямбацогтын намтар: Тэрбээр 1974 онд Ховд аймагт төрсөн, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг
Ардчилсан намын бүлэг С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлаар ажлын нэг өдрийн завсарлага авлааУИХ дахь МАН-ын бүлгээс С.Бямбацогтын танилцуулгыг уншиж дууссаны дараа шууд санал хураалт явуулахаар болов. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Таван намын 126 гишүүтэй парламентын даргыг сонгох гэж байж ямар ч хэлэлцүүлэггүй, асуулт хариултгүй явахаар дэглэчихсэн. УИХ-ын даргыг томилохтой холбоотой процесс дээр олон асуудал бий
ТАНИЛЦ: Монгол улсын их хурал 100 хоногтУлсын Их Хуралд өргөн мэдүүлсэн зарим хуулийн төслийг танилцуулж байна.
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлааМонгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны 3 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд (2026.03.24) тус улсад суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Улс орныхоо хөгжлийн ирээдүйг түүчээлэх оюутан залуустаа цаг гарган, төрийн бодлого, шийдвэрийн талаар танилцуулж, санал бодлыг нь сонсохоор уулзаж буйд Бээжин дэх Монголын оюутны холбооны дарга О.Хүсэлбаатар уулзалтад оролцож буй оюутнуудаа төлөөлөн Улсын Их Хурлын дарга Н.Учралд талархал илэрхийлсэн. Уулзалтын үеэр БНХАУ-д суралцаж буй оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлж байгаагаа Улсын Их Хурлын дарга танилцууллаа. Тэрбээр одоогоос 20-иод жилийн өмнөх интернэт хэрэглээний талаар дурсамжаа залуустай хуваалцаад “Өнөөдөр гар утаснаасаа интернэт орж, олон улсын мэдээ, мэдээллийг хүссэн үедээ чөлөөтэй авдаг болсон. Өөрчлөлт, шинэчлэлт өдөр тутамдаа нүдэн дээр өрнөж байгаа ч бид тэр бүр анзаардаггүй
Байр суурь: Хаврын чуулганы нээлтэд хэн, хэн юу өгүүлэвМонгол улсын их хурлын хаврын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. УИХ-ын чуулганы нээлтэд 120 гишүүн ирсэн байв. Хоёр гишүүн чөлөөтэй, хоёр гишүүн өвчтэй, хоёр гишүүн гадаад томилолттой байна
10 жилийн өмнөх хаврын чуулганы нээлт2026 оны УИХ-ын хаврын чуулган өчигдөр нээлтээ хийлээ. “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл-нийгмийн ой санамж” булангаараа яг 10 жилийн өмнө буюу 2016 оны хаврын чуулганы нээлтийг хэрхэн сурвалжилж байсан тухай нийтлэлийг сануулж байна. “Олонхгүй парламентын отгон чуулган эхэллээ” нийтлэлийг манай сонины Улс төрийн албаны сэтгүүлч М.Ганцэцэг бичиж байжээ
Н.Учрал: Улс төр, төрийн өндөр албан тушаалтны хууль бусаар олсон орлогыг хураан авч, иргэн бүрд илүү өгөөжтэй зарцуулдаг болох хэрэгтэйМонгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна Эрхэм хүндэт ард иргэд ээ, Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж мэндчилье. Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган онцгой цаг үе, нөхцөл байдалд эхэлж байна. Нэгдүгээрт, 2024 оны сонгуулиар улс төрийн таван нам, эвсэл, нийгмийн сонирхлын олон бүлгийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа энэ хаврын чуулганаар талдаа орлоо
“НОЁН IZ” УИХ-ын даргын Их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлого хариуцсан зөвлөх болжээЦахим орчинд хүүхэд залуусын дунд "НОЁН IZ" нэрээр олны танил болсон Г.Ирээдүй УИХ-ын дарга Н.Учралын Их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлого хариуцсан зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаа аж. Тэрбээр энэ албан тушаалд томилогдохоос өмнө нь 2024 оноос ЗГХЭГ-ын даргын зөвлөхөөр ажиллаж, 2025 онд SDY Mongolia-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож байсан. Харин 2025 оны 2-р сараас эхлэн Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөхөөр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа аж. Түүний хувьд 1995 оны гуравдугаар сарын 20-нд төрсөн. 31 настай
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилааМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр УИХ-ын дарга Н.Учралд өргөн барилаа. Хуулийн төсөлд: Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан, Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн, Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгалаа. Мөн УИХ-ын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгажээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж,” гэсний дараа “ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж,” хэмээн нэмж тусгалаа. Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын гишүүн ард түмнээс олгосон мандатыг хүндэтгэхийн сацуу Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татах тухай Үндсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн нам, эвслийг хариуцлагатай болгох, төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хангахад чухал алхам болно. УИХ-ын гишүүн ард түмний элчийн хувьд сонгогчдыг төлөөлөх, хууль тогтоох ажилд оролцох идэвх, оролцоо дээшилнэ
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг халнаМонгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үргэлжиллээ. Парламент болон Засгийн газрын төлөөлөл орон нутагт ажиллаж хөдөөгийн хөгжлийг хурдасгах зорилтот санаачилга, хууль тогтоомжийн хэрэгжилт болон төрийн үйлчилгээний талаар иргэдийн санал, бодлыг сонсохоос гадна УИХ-ын даргын дэвшүүлсэн “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогыг танилцуулсан юм. Эрх чөлөөний дөрвөн замын эхнийх нь эдийн засгийн чөлөөлөлт гэдгийг УИХ-ын дарга уулзалтын эхэнд тодотгов. Энэ чөлөөлөлтийг эхлүүлэх болсон үндэслэл нь бүх шатанд хариуцлага, ил тод байдал нэхсэн олон нийтийн бодит шаардлага болон улсын төсвийн хэт тэлэлт, урсгал зардлын өсөлтөөс улбаатай аж
Хаврын чуулганы халуун сэдвүүд юу байх вэ?2026 оны хаврын ээлжит чуулган ирэх гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийнэ. Хаврын чуулган нээхтэй зэрэгцэн хаврын улс төр идэвхжиж эхэлдэг. Тэгвэл ирэх хаврын чуулганы халуун галтай сэдвүүд юу байх тухай тоймлон хүргэе. Өмч хувьчлал явуулах “дүрэм” тодорхой болно Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу Засгийн газар шийдвэр гаргаж баялгийн сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа руу “Эрдэнэт” үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр зэрэг компаниудыг шилжүүлсэн. Улмаар төрийн өмчит компаниудын тодорхой хэсгийг хувьчлах шийдвэр гаргасан байдаг. Хамгийн сүүлийн мэдээллээр 33 компанийг гурван бүлэгт хуваан хувьчлах асуудлыг хэлэлцэн баталжээ. Үүнд нэмэлт хувьцаа гаргаж хөрөнгийн биржийн нээлттэй хувьцаанд оруулах 18 компани, шууд дуудлага худалдаагаар худалдаалагдах долоон кампанийн жагсаалт гаргажээ. Үлдсэн компаниудыг нь өөрчлөн байгуулах, нэгтгэн нийлүүлэх, татан буулгахаар оруулжээ. Энэ ажил 2026-2028 оны хооронд хэрэгжих бөгөөд УИХ-ын хаврын чуулганаар үндсэн шаардлага, чиглэлийг батлах юм
УИХ-ын дарга нам бус байх шаардлага Н.Учралыг Ерөнхий сайдын суудал руу шахах нь ээ…Ерөнхий сайд Г.Занданшатарыг дахиад огцруулах санал УИХ-д өргөн баригдах сурагтайгаар он давсан. Энэ удаад санаачилга АН-аас гарсан
АТГ-аас Сайд асан Ч.Номинд хэрэг үүсгэн шалгаж байгаа гэвСэтгүүлч Б.Батцэцэг ССАЖЗ-ын сайд асан Ч.Номинг АТГ-т шалгуулахаар 2025 оны арваннэгдүгээр сард АТГ-т гомдол гаргасан байдаг.
Сэтгүүлчдийг яллаж, иргэний үг хэлэх эрхийг тэгнэсэн хууль хэлэлцэхийг Хууль зүйн байнгын хороо хүлээлж авалгүй УНАГААЛАА Өнөөдөр буюу 2025 оны 12-р сарын 30-нд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлт /Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ асуудлыг Хууль зүйн байнгын хороо, болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн ч хүлээж авалгүй, УИХ-р оруулахгүйгээр саналыг унагажээ. Тодруулбал, Эрүүгийн хуулиар сэтгүүлчдийг ялладаг эл заалт нь Үндсэн хууль зөрчсөн. Мөн дан ганц сэтгүүлчдийн ч гэлтгүй иргэний үг хэлэх эрхийг зөрчсөн гэдгийг Үндсэн хуулийн цэц тогтоосон билээ. Иймд, ҮХЦ-ийн энэхүү дүгнэлтийг УИХ өнөөдөр хүлээж авах эсэх нь анхаарал татах чухал асуудал байсан юм
С.Баярцогт: Оросын нэг компани Рио Тинтог шүүхэд өгч, "Оюу толгой"-д эзэмшдэг хувийг нь авах саналыг тавьсан байгааС.Баярцогт: Оросын нэг компани Рио Тинтог шүүхэд өгч, "Оюу толгой"-д эзэмшдэг хувийг нь авах саналыг тавьсан байгаа
УИХ-ын ТБХ-ны даргаар Н.Наранбаатар томилогдоноУИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2025.12.04/ болж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн МАН-ын бүлгийн саналыг хэлэлцээд олонхи нь дэмжлээ. УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшигч нь 1974 онд төрсөн, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1992 онд Өмнөговь аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1996 онд Цэргийн их сургууль, 2011 онд АНУ-ын Калифорнийн Олон Улсын их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засаг, нягтлан бодогч мэргэжилтэй. АЖЛЫН ТУРШЛАГА 1996-1998 онд Цэргийн их сургуульд багш 1998-2002 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн 2002-2004 онд Өмнөговь аймгийн татварын хэлтсийн дарга 2004-2009 онд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2011-2015 онд “Билэгт говь” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг дарга 2020 оноос хойш Монгол Улсын Их Хурлын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж байгаа юм
Бүх нийтийн амралт бямба, ням гарагт давхацвал ажлын өдөр нөхөж амрах хуулийн төслийг хэлэлцэнэБүх нийтийн амралт бямба, ням гарагт давхацвал ажлын өдөр нөхөж амрах хуулийн төслийг хэлэлцэнэ. Тодруулбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл-ийг маргааш /12.02/ Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэнэ. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг ийнхүү болох юм.. 1 дүгээр зүйл
ХЗБХ: УИХ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР Л.ӨЛЗИЙСАЙХАНЫГ ДЭМЖЖЭЭУлсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.11.28) хуралдаан 09 цаг 58 минутад гишүүдийн 51.9 хувийн ирцтэйгээр эхэлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Тус хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг даргаллаа. Улсын Их Хурлын дарга Н.Учрал Байнгын хороонд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналаа танилцуулсан юм
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болноУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. ДЭМБ-ын 2022 оны тооцооллоор Монгол Улсад тамхины хэрэглээ нийт хүн амын 28.4 хувьд хүрч Ази, Номхон далайн бүсийн орнуудын дунд тархалт хамгийн өндөртэй орны тоонд бичигдэж байна. 2024 онд импортолсон 3.5 тэрбум ширхэг янжуур тамхийг хүн амын тоонд харьцуулбал нэг монгол хүн жилд дунджаар 1000 ширхэг буюу 50 хайрцаг тамхи хэрэглэж байгаа гэсэн үг
Чуулган: Н.Учралыг 80 гишүүн УИХ-ын дарга болоход нь дэмжлээУИХ-ын чуулганы хуралдаанаас авсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн завсарлага дуусаж, УИХ-ын даргаар УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 97 гишүүн оролцсоноос 80 гишүүн нь түүнийг УИХ-ын даргаар сонгохыг дэмжсэн юм. УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын даргад УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг нэр дэвшүүлж байгааг УИХ-ын чуулганы үдээс өмнөх чуулганд танилцуулахад УИХ дахь Ардчилсан намын бүлэг 14:00 цагт хүртэл завсарлага авсан юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ асуудлыг хэлэлцлээ, олон гишүүн зарчмын байр суурин дээрээ байгааг тодотгоё. Намын даргын асуудал намын дотоод асуудал
“Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлааМонгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.10.17) нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 66 гишүүн бүртгүүлснээр 52.4 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Нэгдсэн хуралдаан эхлэхэд гишүүд ирцтэй холбоотой тодруулга хийж байгааг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа хэлж, энэ талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж тайлбар хийсэн билээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Хуралдааны тов, дараалал тогтооход баримтлах журам” хэмээх 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад “…Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ…” гэж заасныг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга танилцуулсан
Ч:28 Сэлх-Ард кинотеатр чиглэлийн автобусыг Түмэн баялаг дэлгүүрээс богино эргэлтээр явуулахаар болжээ5 цаг 28 минутын өмнө
Г.Ганбаатар: НӨАТ-аар иргэдээ жаахан мөнгөжүүлье гэсэн чинь энэ хуулиа байхгүй болгох гэдэг ийм эргүү парламент гэж юу байдаг юм9 цаг 46 минутын өмнө
Л.Энх-Амгалан: Лам хүүхдүүдийн сургууль монгол хүний сэтгэлийн боловсролын төв болж төрөлжих нь үр дүнтэй5 сар 14. 12:46
ҮНЭ ХАНШ: Нийслэлчүүд долоо хоног тутам 0.4 хувийн өсөлт шингэсэн өртөгтэй хүнс хэрэглэж байна5 сар 14. 12:00
Самар түүсэн иргэдээс 3,8 сая төгрөгийн хахууль аваад 13 шуудай самрыг нь буцаан олгосон байцаагч нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ5 сар 14. 11:59
ХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулах нь зөв үү, буруу юу5 сар 14. 11:32
Хөлөөр нь алхуулж оруулсан хүүгээ хөгжлийн бэрхшээлтэй болгочхоод байхад Шүүх эмнэлэг үхсэн гэж дүгнэлт гаргажээ5 сар 14. 11:03
Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...5 сар 14. 10:45
“ТӨРИЙН БАНК” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР5 сар 14. 10:43
П.Цагаан: Үүсмэл ордоос АМНАТ авах бол өмнөх шигээ тусгай зөвшөөрөлтэй болгох хэрэгтэй5 сар 14. 10:37
Зургаадугаар сарын 1-нд бүх нийтээр амарна5 сар 14. 10:35
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлууд5 сар 14. 10:21
ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ5 сар 14. 10:07
ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо5 сар 13. 16:11
ЦЕГ: ИРГЭН С.ШААРИЙБУУ ГЭМТ ХЭРЭГТ ӨРТӨЖ ХОХИРООГҮЙ5 сар 13. 15:56
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан "энгийн" алдаа гаргасан ажилтнаа маш их гайхаж буйгаа илэрхийлээд тэрхүү алдаа өөрт нь хамаагүй гэв5 сар 13. 15:04
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй “бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасахаар тусгажээ5 сар 13. 12:50
ТАНИЛЦ: Шүүхээр шийдэгдсэн "АВЛИГЫН ХЭРГҮҮД"5 сар 13. 12:34
Хотын дарга Боловсролын сайдтай хамтран сонгогдсон Сонгинохайрхан дүүрэгтээ 11 дүгээр сургууль шиг сургалттай сургууль нээхээр болов5 сар 13. 11:32
ТАНИЛЦ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Т.Өсөхбаяр5 сар 13. 10:38
Чимээгүй хотод “Борооны цэцэрлэг байгуулъя”-35 сар 13. 10:20
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна1 сар 31. 17:58
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна6 сар 20. 10:19
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина1 сар 27. 15:18
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно11 сар 28. 10:04
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг12 сар 9. 10:21
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё3 сар 31. 11:03
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно4 сар 29. 12:13
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм6 сар 20. 9:46
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ6 сар 5. 10:23
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ9 сар 15. 12:01
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ1 сар 16. 15:53
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ6 сар 19. 10:55
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина4 сар 30. 17:52
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно2 сар 20. 10:16
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ 2 сар 27. 15:37
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ2 сар 27. 15:35
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ1 сар 31. 9:04
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана11 сар 6. 16:55