Хуулийн эрх зүй

Т.Шинэбаярыг 48 цагийн хугацаатай баривчилжээ
2026-10-10

Дэнс.мн сайтын сэтгүүлч Т.Шинэбаярыг Хорих 461-р ангид цагдан хорьсон тухай мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээллээр, Т.Шинэбаярыг 48 цагийн хугацаатай баривчилжээ. Түүнийг ямар үндэслэлээр баривчилсан болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг бид албаны эх сурвалжаас тодруулан хүргэх болно. Сануулахад, өнгөрсөн өдрүүдэд тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хууль бус хөрөнгө, хаус гэх видео бичлэг оруулж, улмаар уг бичлэгийг ЕТГ-аас устгуулж байна гэх мэдээллийг цахим хуудсаараа өгсөн байдаг. Үүнийг ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг няцааж өчигдөр мэдээлэл хийсэн билээ. Хамгийн сүүлд өчигдөр орой Т.Шинэбаяр цахим хуудаснаа “ЦЕГ-аас дуудсан

Монгол, Хятад иргэд бараа, материал, багаж хэрэгсэл түрээсэлсэн асуудлаас үүдэн маргалджээ
2026-10-9

Цагдаагийн байгууллагад энэ сарын 08-ны өдөр “Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Silk Road баригдаж байгаа барилгын ажил дээр ирээд дарамталсан” гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Эл мэдээллийн дагуу шалгахад тус хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилга дээр бараа, материал, багаж хэрэгсэл түрээсэлсэн асуудлаас үүдэн Монгол, Хятад иргэд маргалдсан нөхцөл байдал тогтоогдсон ба шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

14 сая төгрөгийн үнэ бүхий 1000 боодол хадлангийн өвсөө хулгайд алджээ
2026-10-8
400256365b9db8d707224

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт 2026 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Өвс хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Шалгалтын ажиллагаа явуулахад иргэн "Б"-ийн 14 сая төгрөгийн үнэ бүхий 1,000 боодол хадлангийн өвсийг иргэн "С" хулгайлсан болохыг цагдаагийн байгууллагаас олж тогтоолоо

“South Moon цээжний наалт 28 хоногийн дотор уушги цэвэрлэнэ” гэх мэдээлэл худал
2026-10-7
400256365b9db8d707224

28 хоногийн дотор наалт ашиглаж уушги цэвэрлэхийг эдгээр аргад дурдаагүй бөгөөд мэргэжилтнүүд баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Маргааш "Эпштейний сонсгол" болно
2026-10-6

Жеффри Эпштэйн 2019 онд хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял сонссон бөгөөд бэлгийн мөлжлөгийн хэрэгтэн байсан түүнтэй нэр холбогдсон улс орнуудын төрийн албан тушаалтнуудын файл, материалууд ээлжлэн задарсан. Манай Монголын нэр бүхий улстөрчидтэй, тухайлан хэлвэл экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга нартай холбоотой илэрцүүд ч гарч ирсэн байдаг. Улмаар Ж.Эпштейнтэй холбогдсон Монголын улстөрчид, түүнийг тойрсон асуудлаарх нээлттэй сонсголыг 2026.10.07-нд буюу болно. Өчигдөр Хууль зүйн байнгын хорооны үеэр тус сонсголыг санаачилагч Б.Баярбаатар "Хоёр хоногийн дараа нэг сонсгол хийх гэж байгаа

С.Амарсайхан: Монгол төрийг аалзны тор мэт хэрэн барьцаалсныг үндсээр нь шалгаж, таслан зогсоож байж улс урагшилна
2026-10-6

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайхан хар тамхи, авлига, ашиг сонирхлын асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрээр "Хуулийн байгууллагын нэр, мөрдэс, төрийн эрх мэдлээр халхавчилсан авлига, хар тамхи, хууль бус алт олборлолт, ашиг сонирхлын сүлжээ Монгол төрийг аалзны тор мэт хэрэн барьцаалсныг үндсээр нь шалгаж, таслан зогсоож байж улс урагшилна. Монгол Улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна гэдгийг би өмнө нь олон удаа баримттай хөндөж байсан. Өнөөдөр энэ бол хийсвэр сэрэмжлүүлэг биш. БОДИТ ЭРСДЭЛ

Гаалийн байгууллага карго ачаанаас 1.6 килограмм мансууруулах бодис илрүүлжээ
2026-10-6

Гаалийн байгууллага нь Тагнуулын болон Цагдаагийн байгууллагатай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт, холбогдох арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж байна.

Т.Даваадалайн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ
2026-10-5

Улмаар хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн: Би хүүгүй мөнгө зээлсэн
2026-10-5
400256365b9db8d707224

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох авлига, албан тушаалын хэргийн шүүх хурал өнөөдөр (2026.10.05) Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байна. Тэднийг бусдыг хясан боогдуулах замаар авлига авч, мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн, 2-13 жил хорих ял оноогоод байна. Тухайлбал, Л.Бямбасүрэн нь авлигын тодорхой хэсгийг ажилтныхаа дансаар авсан

12 дугаар ангийн сурагчид эвхдэг самаар тоглож байх үедээ нэгнээ хутгалж гэмтээжээ
2026-10-5

Энэ оны аравдугаар сарын 03-ны өдөр “Сургууль дээрээ байхдаа хутгалуулсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

БИЧЛЭГ: ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал завсарлав
2026-10-5
400256365b9db8d707224

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох авлига, албан тушаалын хэргийн шүүх хурал өнөөдөр (2026.10.05) Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байна. Тэднийг бусдыг хясан боогдуулах замаар авлига авч, мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн, 2-13 жил хорих ял оноогоод байна. Тухайлбал, Л.Бямбасүрэн нь авлигын тодорхой хэсгийг ажилтныхаа дансаар авсан

Найруулагч Б.Баатар шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хурал түр завсарлав
2026-10-2

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс "Херо энтертайнмент групп" ХХК-ийн захирал Б.Баатарт энэ оны есдүгээр сарын 25-наас эхлэн хилийн хориг тавьсан. Өчигдөр түүний өмгөөлөгчид хилийн хоригийг нь цуцлуулах саналыг Ерөнхий шүүгч Б.Халиунд гаргасан боловч хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Прокуророос Б.Баатарыг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэн шүүхэд санал хүргүүлжээ

ШУУД: Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна
2026-10-2

  Эрчим хүчний сайд асан, “ДЦС-IV” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Тавинбэх болон Р.Дагдан, А.Энхбат, Бат-Эрдэнэ нарт холбогдох /ЭХ-ийн 22.1-3, 22.5-1, 22.4-5/ хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хойшлуулсан билээ. Тэгвэл эл хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөө өглөө эхэллээ.  Өнөөдөр шүүхээр хэлэлцэх эсэх болон цаашдын процессын асуудлууд тодорхой болох юм.   Тус хэрэг нь Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн зөвлөх үйлчилгээтэй холбоотой асуудлаар шалгагдаж байгаа билээ.  Тодруулбал, уг төсөл нь БНСУ-ын “Эксим банк”-ны 148.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжихээр 2019 онд эхэлсэн бөгөөд 10 аймгийн төвд дулааны станц барих зорилготой байжээ. АТГ-ын мэдээлснээр уг төслийн зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа дууссан, ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан гэх нөхцөл байхад тухайн үеийн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх гэрээний хугацааг сунгаж, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллароор нэмэгдүүлсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон байна. Улмаар нэмэгдүүлсэн санхүүжилтээс 2.1 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 7 тэрбум гаруй төгрөгийг Монголын аж ахуйн нэгжид олгосон бөгөөд уг компани нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх үед түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон талаар АТГ мэдээлж байсан билээ. Хэрэгт холбогдуулан 2026 оны нэгдүгээр сард Н.Тавинбэх, П.Товуудорж болон П.Даваадорж нарыг саатуулж, 21 газарт нэгжлэг хийсэн

Хүний амь нас хөнөөж, хэргийн газраас оргон зайлсан этгээдийг баривчилжээ
2026-10-1

Өчигдөр /2026.09.30/ цагдаагийн байгууллагад “Нийтийн байранд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл 14 цаг 21 минутад ирсэн. Тус дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 29-52 насны этгээдүүд хамт архидан согтуурч байгаад 29 настай, эрэгтэй “Ж”, 52 настай, эрэгтэй “С”-г зодож амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтсан байв. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулан сэжигтэй этгээдийг олж тогтоон саатуулж, шалгалтын ажиллагааг явуулж байна. Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 8 сарын байдлаар Эрүүгийн хуулийн 10.1 “Хүнийг алах” гэмт хэрэг 139 бүртгэгдсэн. Согтууруулах ундаа нь өөрийгөө хянах чадварыг удирддаг хэсгийн үйл ажиллагааг дарангуйлдаг. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж бусадтай маргалдах, бусдын биед халдах, танхайрах цаашлаад амь насанд эрсдэл учруулах нь ч бий

Хөгжлийн банкны хэрэгт нэмэлт судалгаа шаардлагатай хэмээн шүүх хурлыг хойшлуулав
2026-9-30

Хөгжлийн банкны хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр боллоо. Учир нь нэмэлт судалгаа шаардлагатай гэж үзэж хэлэлцэхийг хойшлуулав. Эл хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сард болж УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан зарим хүмүүсийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болж байлаа

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна
2026-9-30

Хэрвээ “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкнаас зээлдэж авсан 74 тэрбум төгрөгөө төлчихвөл Монгол Улсын хөгжилд хэрэгтэй олон төсөл хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, 74 тэрбум төгрөгөөр 10-12 шинэ сургууль, эсвэл 20-22 шинэ цэцэрлэг барьж болно.  Мөн, олон улсын стандартад нийцсэн 2-3 төрөлжсөн эмнэлэг, эсвэл оношилгооны төв байгуулах, өөр нэг хувилбар нь 100 гаруй түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин авах боломжтой

"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
2026-9-29

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны есдүгээр сарын 21-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 104 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 83 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 1021 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна

С.Молор-Эрдэнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас суллаж, хилийн хориг тавьжээ
2026-9-29

Эл асуудлыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хянан хэлэлцжээ.

Сэрэмжлүүлэг: 46 настай эмэгтэйд хутга тулгаж, нөхрөөс нь 300 мянган ам.доллар авахыг завджээ
2026-9-28

Цагдаагийн байгууллагад “Манай хоёр дүүг барьцаалсан байж болзошгүй” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой
2026-9-28

“Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат Хөгжлийн банканд 174 тэрбум төгрөгийн өртэй. Өдгөө, тэрээр Хөгжлийн банкнаас дээрх зээлийг ямар аргаар, яаж авсныг одоо ярих нь илүүц юм

Үхсэн хотон шувууг олж, зарахыг оролдсон этгээдийг 10 сая төгрөгөөр торгожээ
2026-9-26

Иргэн М, эхнэр С-ийн хамт Ховд аймгийн Дөргөн нуурын эрэг дээр амраад буцах замдаа үхээд удсан хотон шувууг олжээ. Аймгийн төвд гэртээ хадгалж байгаад Т-г Улаанбаатараас очих үед нь бэлэглэсэн байна. Т хотон шувууны махыг авсны дараа "Хотон шувууны хошуу зарна" хэмээх зарыг цахим хуудсанд байршуулжээ

Шүүхээс баримт дутуу гэх үндэслэлээр Ч.Ренчиндоржийн хэргийг прокурорт буцаав
2026-9-26

2024 онд болсон “Дүнжингаравын газны дэлбэрэлт” гэх тодотголтой ослын жолооч Ч.Ренчиндоржид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр БЗ, СБ, ЧД-н Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх дээр болсон. Шүүх хурлын үеэр Ч.Ренчиндоржийн өмгөөлөгч прокурорын саналыг буцааж, хэргийн дүгнэлтийг шинжилгээний баг дахин томилж дахин гаргах санал дэвшүүлсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. Учир нь прокуророос Ч.Ренчиндоржийг газ алдах үед 100, 200 метрийн зайд анхааруулах тэмдэг тавиагүй гэх дүгнэлт бодит байдалд нийцэхгүй

Иргэдийг залилж 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан Д.Отгонбаярыг ОХУ-аас шилжүүлэн авчирлаа
2026-9-24
400256365b9db8d707224

Олон хүнд онц хэмжээний хохирол учруулаад оргон зайлсан Дамжингийн Отгонбаярыг өчигдөр /2026.09.23/ 15:00 цагт ОХУ-аас Алтанбулаг-Хиагтын хилийн боомтоор шилжүүлэн авах ажиллагааг интерпол, Мөрдөн байцаах албаны бие бүрэлдэхүүн зохион байгууллаа. Цагдаагийн алба хаагчид түүнийг оройн 20:00 цагийн үед Улаанбаатар хотод авчирч, баривчлах тогтоолыг нь танилцуулснаар цагдан хорих 461 анги руу шилжүүллээ. Дамжингийн Отгонбаяр нь "Хурд" группийн туслан гүйцэтгэгч "Тангас", "Гэрэлт есөн од" зэрэг компанийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тус группийн барьсан төслүүдээс байр зарна хэмээн иргэдээс их хэмжээний мөнгө залилсан гэмт хэрэг үйлджээ. Тодруулбал, Д.Отгонбаяр нь эхнэр Э.Гэрэлмаагийн хамт залилан хийж, иргэдэд 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа юм. Тэрбээр 2014 оноос эхлэн "Хурд" группийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн байдаг

Орон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
2026-9-23

Прокурорын байгууллагаас орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон хэргийн талаар энэ оны 5 сард судалгаа хийж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн прокурорын газарт ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар өмнө мэдээлж байсан. 

С.Баясгалангийн нийтийн албанд томилогдох эрхийг нь 3 жилээр хасаж, 15 сая төгрөгөөр торгох ялыг хэвээр үлдээлээ
2026-9-23

Хуучин нэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан С.Баясгаланд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хянан хэлэлцлээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч тэрбээр өмгөөлөгчдийнхөө хамт давж заалдах гомдол гаргасан байдаг. Өдгөө Монголын аялал жуулчлалын холбоо (МАЖХ)-ны ерөнхийлөгчөөр ажиллаж буй тэрбээр дээрх яаманд удирдах ажил хийж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Хурдан морины бооцоот уралдааны хуулийн төслийг боловсруулах гэрээ байгуулан бусдад давуу байдал олгон, улсын төсөвт хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм. Эл хуулийн төслийг 2013 онд тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлалын яамныхан боловсруулж бэлэн болгосон ч УИХ-д өргөн бариагүй байсан гэдэг. Уг төслийг нэр бүхий хүмүүст өгч, 2019 оны арванхоёрдугаар сард хуулийн төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэгч “Атаршим трейд” гэх компанийнхантай гэрээ байгуулан гарын үсэг зурсан аж

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэрээ байнга зодсон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, гэр бүлийн хүчирхийллийн хохиролд 43.5 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ
2026-9-22

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ. 

Сэрэмжлүүлэг: Зогсоол булаалдан маргалдаж нэгнээ хутгалжээ
2026-9-18

Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 15-ны өдөр “Хүн хутгалуулсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэсэн.

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхөөр очсон эх кесар хагалгааны үеэр нас баржээ
2026-9-17

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхөөр очсон 32 настай эмэгтэй өчигдөр кесар хагалгааны үеэр нас баржээ гэх мэдээлэл сошиалд цацагдлаа.  Эл мэдээллийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжантанаас тодруулахад, "Эмнэлгийн зүгээс судас бөглөрсөн гэх тайлбарыг өгсөн. Улаанбаатар хотоос Шүүх шинжилгээний баг гарсан бөгөөд задлан шинжилгээний хариу гарсны дараа нөхцөл байдал тодорхой болно" гэх хариултыг өглөө. Түүний ар гэрийнхэн нь "Цоо эрүүл эх яагаад юунаас болоод ямар шалтгаанаар гурван нялх үрээ орхиод хорвоогоос явах болов. Цэл залуухан өөдрөг гэгээхэн бодолтой үеэл минь "Би 30-хан минут болоод гараад ирнэ ээ" гээд алтан гартай эмч нарт итгээд эмнэлгийн хаалгаар орсон

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.