Түүхийн хуудас

Сэрх Богдын домог3 сар 9. 14:20

Бигэр, Дэлгэр сумдын хооронд орших нурууг Сэрхийн нуруу гэдэг. Хантайширын нурууны урд залгаа бөгөөд дотор нь Хангийн нуруу, Тавилантайн нуруу, Сэрх гэсэн гурван хэсэг уулсаас бүрдэнэ. Хамгийн өндөр цэг нь 3155 метр өргөгдсөн Сэрх богд юм. 

Монголчуудын талаарх Америкийн тагнуулын байгууллагын мэдээлэл3 сар 6. 13:35

2017 он гараад олон сонин содон үйл явдал дэлхий дахинд өрнөж байна. Түүний дотроос АНУ-ын Тагнуулын төв газар дэлхий дахинд явуулсан тагнуулын ажиллагааны нууцын зэрэглэлээс гарсан мэдээ, тайлан, зураг, схем, дүн шинжилгээ, баримт зэргийг багтаасан 13 сая мэдээллийг нийтэд ил болгож интернетэд байрлуулсан явдал нь олны анхаарлыг ихэд татав.  

Монгол Ардын Нам хэрхэн байгуулагдсаныг эргэн харахад3 сар 1. 11:51

1911 онд монголчууд Манжийн эрхшээлээс гарч тусгаар тогтнолоо олсон ч 1915 онд Хятад, Орос хүч хавсран Монгол улсад автономит хэмээх пайз зүүж, тус хоёр улс бие биеийн өмнө гэрээнд зааснаас илүү цэрэг, иргэдийг Монголд оруулахгүй байх, дотоод асуудалд нь хошуу дүрэхгүй байх үүргийг харилцан хүлээжээ. Үүгээр Монгол улс Хятадын бүрэлдэхүүнд автономит эрхтэй орших болсон ч хэрэг дээрээ бие даасан улсын байдалтай орших боломж бүрдсэн билээ

Мушгиралдсаар Москва (төгсгөл хэсэг)2 сар 22. 12:57

15-р зуун гэхэд Москвагийн Кремль нь одоогийн Кремлийн хэлбэр байр сууриа бүрэн олсон аж. Өнөөдрийг хүртэл улдсэн Европ тивийн хамгийн том цайз хэрэм юм.  Кремлийн ханын урт нь 2235м, өндөр нь 19м, өргөн нь 6м. Ханаа дагасан 20 цамхагтай, хамгийн өндөр цамхаг нь 80м.

Мушгиралдсаар Москва2 сар 20. 17:16

Дүү Түвшинцэнгэлдээ Миний дүү Москва руу цэргийн сургуульд явлаа. Дэлхийд зэвсэгт хүчний хөгжлөөрөө гайхагддаг Оросод сурна гэдэг сайхан шүү. Байлдагчийн хармаанд генералын мөрдөс байдаг гэж орос цэргийн ерөөлийг дэвшүүлж, -Москвад очоод Алтан Кремлийн хажууд заавал зургаа авахуулаарай. Үүнийг бариулсан Монгол өвөг дээдсийнхээ сүнс хийморийг хөгжөөж бодол бэлчээгээрэй гээд захитал,

Монгол Төрийн нэрт зүтгэлтэн Маршал Х.Чойбалсаны мэндэлсэн өдөр тохиож байна2 сар 8. 9:27

Монгол Төрийн нэрт зүтгэлтэн Маршал /1936/ Хошой баатар /1941, 1945/, Зууны түүхэн хүн, улсын мэргэн /1895-1952/ Хорлоогийн Чойбалсан (Жинхэнэ нэр нь Жамцын Дугар) 1895 оны хоёрдугаар сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуунд мэндэлсэн. 1930-аад оны ороо бусгаа үеэс нас барах хүртлээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг удирдаж байлаа. Санбээсийн хүрээн дэх буддын шашны Чойбалсан хийдэд бага насандаа шавилан сууж байснаас Чойбалсан нэрээр олонд танигдаж улмаар нэрээ сольжээ

4 хүлэг баатрын хөрөг дүрийг  Монгол Цэргийн музейд байршууллаа2 сар 7. 9:20

Эрт дээр үеэс Монгол түмэн Тахиа жилийг сэргэн мандалтын эхлэл  хэмээн бэлгэдэж иржээ. Үүнийг зөвхөн Монгол зурхайн ухаанд тэмдэглэн үлдээснээс бус түүхийн зарим үйл явдлаас жишин ойлгож болно.  Тухайлбал 1189 оны Шаргачин тахиа жил Хамаг Монгол улс дахин нэгдэж Тэмүүжинг Чингис хаан цол хэргэмд өргөмжилсөн түүхтэй. 

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр2 сар 2. 8:32

Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр. Тэртээх 124 жилийн өмнө цагаан дээлт Дамдины гэрт мэндэлсэн хүү хожмоо Монгол орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн хувьсгалын үйл хэргийг удирдаж ялалтад хүргэсэн гавьяагаараа монгол түмэндээ үеийн үед дурсагдаж буй түүхэн хүн билээ. Д.Сүхбаатар хүүхэд насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн тэрээр бага залуу насандаа Нийслэл хүрээ, Хиагтын өртөөний Хүй-Мандал-Бургалтайн замд улаа хийж байгаад 1911 оны 12 дугаар сард цэрэгт дайчлагдан ирсэн бөгөөд 1912 онд Хужирбулангийн үндэсний цэргийн боловсон хүчнийг бэлтгэх сургуулийг анх нээн байгуулахад орж суралцан 1913 онд төгсгөж пулемёт сумангийн даргаар томилогдож байжээ. Д.Сүхбаатар уг сургуулийг амжилттай сайн суралцан төгссөний учир мөн оныхоо 7 дугаар сард 5 дугаар зэргийн жинс, тогосны отгоор, улмаар удирдсан цэргээ сайнаар сурган боловсруулсны төлөө 1915 оны 6 дугаар сард 4 дүгээр жинс, тогосны отгоор, мөн Зүүн ба Зүүн өмнө хязгаарт хятад цэргийн эсрэг байлдаанд эрэлхэгээр тулалдсан учир Монгол улсын Засгийн газраас 1917 оны 12 дугаар сард 3 дугаар жинс тус тус шагнагдсан нь түүний алдрын эхлэл байжээ. Д.Сүхбаатар цэргийн албыг 1912-1918 онд хаасан ба 1918 оноос хууль шастир хэвлэх газар шилжин ажилласан байна

НАТО Сүбээдэй баатрын цэргийн тактикийг судалж байна1 сар 20. 14:54

Монгол цэргийн Төв Ази, Дундад Ази болон Европ тивд хийсэн хуурай замын аян дайн нь дэлхийн цэргийн түүх судлалын  байнгын судлагдахууны нэг. Тухайлбал Өрнийн /Хятад, Япон, Солонгос/ улс орнууд Мухулай жанжны цэргийн тактикийг ихээхэн судалдаг байхад Дорно /европ, америк/ дахины улс орнууд Сүбээдэй жанжны Европын төмөр рыцариудын армитай хийсэн болон бусад тулааны тактикийг шимтэн судалдаг ажээ.  1900 оны үед Хаант Орос улсын Цэргийн академид Их Монгол улсын цэргийн урлагийн тухай сурах бичиг хүртэл гаргасан байдаг аж. Харин орчин үед  барууны цэргийн эвсэл болох НАТО, АНУ-ын Пентагон болон Америкийн цэргийн сургуулиуд Монгол цэргийн Европт хийсэн аян дайны тактик, стратегийн тухай нарийвчилсан судалгаа хийж байна.

Нүүдэлчдийн өв соёл: Өртөө улаа1 сар 19. 8:48

Монголчууд бид нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн бөгөөд үүгээрээ дэлхийд гайхуулдаг билээ. Нүүдлийн соёл иргэншил гэдэг нь бүдүүлэг, зэрлэг нийгэм огт бус, харин өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн зарчимтай, амьдралын онцлогтой, цагийн баримжаатай нийгэм юм

Хотон нуурын дайн1 сар 10. 9:33

Монголын дайчин баатрууд, Ойрадын цөст хөбүүдийн цөсийг хөөргөж, зүрхийг дэлсүүлсэн гайхамшигт түүх тэртээ 18-р зуунд болж, Хотон нуурын тулалдаанд Ойрад Зүүнгарын цэрэг Манжийн их цэргийг бутниргэжээ. 1731 оны 3-р сард Манжийн амбан сайд Бүрдэн гэгч Ховдод ирж газар нутгийг нь байцаан үзээд, дайны түшиц уулзвар мөн болохыг таньж мэдмэгц эзэн хаандаа мэдэгдсэн байна. Манжийн Найралт төв хаан Ховдод шинэ хот байгуулж Манжийн цэргийн гол хороо байгуулахыг зарлиг буулгасан байна

Баян түшмэл болон хятад багшийнхаа зөвлөгөөг дагасан Тогтох1 сар 9. 13:41

“Юань гүрэнд хэд хэдэн Баян нэртэй улс төр, цэргийн том жанжин, түшмэд байсан билээ. Энэ өгүүлэн буй Баян бол Тогоон төмөр хааны эхэн үед Дай Юань улсын бүх эрхийг гартаа авсан Мэргид аймгийн хүн болно

Ч.Лодойдамбыг шинээр нээхийн учир1 сар 7. 11:56

XX зууны Монголын томоохон сэхээтэн Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ой 2017 онд тохионо. Тэрээр 1917 онд Засагт хан аймгийн Засагт ханы хошуунд Цогтын Чадраабалын хоёрдахь хүү болон мэндэлсэн Олхонуд овгийн хүмүүн байв.    Эцэг Чадраабал нь монгол бичиг сайтай, үлгэр тууль хайлдаг, уран барилдаанч, мэргэн харваач, сайн уяач байсан нь Ч.Лодойдамба хожим нь зохиол бүтээлдээ монгол ахуйн нарийн ширийнийг тодорхой тусгахад хүчтэй нөлөөлжээ

Каталинагийн тулалдаан1 сар 5. 9:35

Тэртээ цагт ухаанаа алдатлаа айсан Готууд Дунай мөрнй хөвөөнөө бөөгнөрөн Ромын газар нутагт орогнох, цаашаа баруун тийш нэвтрэх зөвшөөрөл авахаар Эзэн хаан Валентианаас гуйхад Ромчууд үйл явдал хэрхэн өрнөж байгааг өөрсдийн нүдээр харжээ. МЭ 440 онд Аттила Хүннү нарыг нэгтгэн хүчирхэгжжээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой "Тусгаар Монгол улс"2016, 12 сар 29. 8:00

Шинэхэн үеийн түүхнээ Монгол Улс дахин сэргэж 200 гаруй жил үргэлжилсэн Манжийн дарлалаас чөлөөлөгдөн Богд Жавзандамбаа улсын хаанаар өргөмжлөн туурга тусгаар Монгол улсаа тунхагласан өдөр.  Энэ өдөр тусгаар улсаа тунхаглах их ёслол Да хүрээнээ болж шашны тэргүүн Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, хатан Дондогдуламыг улсын эх дагина хэмээн залахад Богд хаан зарлиг гарган Да Хүрээг Улсын Нийслэл Хүрээ гэж нэрлэх, оны цолыг Олноо өргөгдсөний хэмээж нэгээс эхлэн тоолохыг зарлигджээ. 12-р сарын 29. 1911 оны энэ өдөр монголчууд бид 200 гаруй жилийн манжийн дарлалаас салж 8-р богд Жавзандамба хутагтыг наран гэрэлт түмэн наст хэмээн шашин төрийг хослон баригч хэмжээлшгүй эрхт хаанаар өргөмжлөн дорно дахины уламжлалаар оны цолыг Олноо өргөгдсөн гэж зарласан хэрхэвч мартаж үл болох бахархалт өдөр билээ.Анхдугаар богд Занабазар Түшээт хан Гомбодоржын хүү бөгөөд монголчуудын оюун санааны удирдагч болж чаджээ

Хотгойдын эх оронч хүү Чингүнжав2016, 12 сар 23. 12:29

Хотгойдын эх оронч хүү Чингүнжав Хотгойд түмний эрэлхэг зоригт хөвүүн Чингүнжав 1710 онд одоогийн Хөвсгал аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далайн Биндэртийн өвөр гэдэг газар засаг бэйл Бандийн ууган хүү болон мэндэлжээ. Чингүнжав бол их эзэн Чингисийн угсааны хиад боржгон овгийн Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз жалайр хунтайжын залгамж угсаа.Засагт хан Лайхуур 1577 онд Ойрадуудаас хойд аймгийг тасалж авснаар хотгойд түмнийг үүссэн гэж үздэг

Чингис хаан ба Доголон Төмөр2016, 12 сар 22. 11:20

“Төмөр бол Чингисхааны нэгэн адил суут, авьяслаг жанжин байв. энэхүү авьяас, суу билгийн ачаар энэ 2 жанжин ер бусын болж чадсан юм

Хоёр мөрний хаант улсууд ба Монгол язгуур2016, 11 сар 10. 9:34

Тигр, Евфрат хэмээх хоёр их мөрөн Араратын уулсаас эх авч, хэдэн мянган бээр зам туулан Персийн буланд цутгадаг. Өнөөдөр энэ газарт их үймээн өрнөж, түүнийг "Иракийн дайн" гэж нэрлэж байна. 8000 орчим жилийн тэртээ бол мэдээж шал өөр, Монголын ари соёл шинэ хөрсөнд идээшиж, өнгө өнгийн цэцэгс ургуулж байв. Тэр цэцэгс нь шумер /сүмэр буюу сүмбэр, аккад, вавилон, элам, гэсэн нэртэй байв. А. Тойнби эдгээр нэрсийг хожмын хетт /хитан буюу хитад/, персчүүдээс өгсөн нэр гэж үзсэн бөгөөд угсаатны бус газар зүйн нэрийтэл гэж дүгнэснийг зөвшөөрөх үндэс байгаа юм. Аккад болон шумер, вавилон ба элам нар хэл аялганы хувьд одоогийн буриад, халх яриа шиг л зөрөөтэйгээс өөрсдийгөө нэг л угсаатан, бүр тодоруулбал "хар толгойтнууд" гэж нэрлэдэг байжээ. Манай монголын эртний домог,бөөгийн дуудлагуудад элбэг тохиолддог "хар тэргүүтэн" гэдэг ойлголттой давхцаж байгаа биз. Шумер, вавилон нар анх удаа 7 хоногийн хуваарийг бодож олсон нь мөн тэр үед Хатан голын хөвөөн дэх Жун ди нар 12 жилийн тооллыг үүдэн гаргаж байсантай давхцана. Сири, Палестинаас бүр өнгөрсөн зуунд археологичдын нээж олсон хасын дүрсүүдийг шумерын алдарт шаантаг бичгийн гарваль санаа байж болох юм гэж би үздэг. Ари нарын бэлгэ тэмдэг болж байдаг "Хас" тэмдэг м.э.ө. 3250 - 2750 оны орчим оршиж байсан Энэтхэгийн Мохенджо-Дарог - аас бас олдсон билээ. Мохенджо - Дарогаас бас олдсон билээ. Мохенджо - Дарогийн соёл нь шумерийн соёлын хэлхээ гэдгийг нэгэнт баталсан. Шумер - Вавилончуудын анхны нэгдмэл төр улсыг м.э.ө. 2298 онд байгуулж, м.э.ө. 1792- 1750 онд Хаммурапи хаан хөгжлийнх нь туйлд хүргэжээ. Монголын эртний туульсуудыг баруун Азийн түүхтэй холбон судалдаг. Эрдэмтэн Чандмань гуай БНХАУ Хаммурапи хааны нэр, үйл явдлыг "Хан Харангуй" туульстай харьцуулахад сонин дүгнэлтүүд гаргасан. Үүнд ялангуяа "Хан Харангуй" гэдэг нэр бол Хаммурапи хааны нэрийн хувьсал мөн гэж тодлосон нь сонирхолтой бөгөөд үнэмшилтэй байдаг. Шумерын домогт баатар Гильгамыш бол монгол туульсын Гилгам Сайн эр мөн гэж хэл түүх, угсаатан, газар зүй зэрэг зэрэг олон үзүүлэлтээр жишин гаргаж тавьснаараа Чандмань гуай бидэнд өргөн зам нээж өгч, савнаасаа хальж сэтгэхийн жишээг ярьж тод харуулж байгаа билээ. Хаммуради хаан Хоёр мөрний сав газрыг бүрэн нэгтгэж, дараа үеийн баатарлаг нүүдэлчид болох Ассир нарт байр сууриа тавьж өгсөн юм. Вавилон, Ассир нарын дунд Хоёр мөрний орчмыг 600 орчим жил ноёрхсон кассит хэмээх нүүдэлчид бий. Тэднийг дорно зүгээс ирсэн гэхээс өөр тодорхой баримт олддоггүй. Миний бодоход кассит нар бол Төв Азийн нүүдэлчид буюу Монголчуудын ээлжилт нэгэн давалгаа бөгөөд өвгө ари нарынхаа цусыг шинээр сэлбэсэн түүхэн мөчлөгийн нэг мэт. Шинэ нүүдэлчдийн хүчээр хоёр мөрний арл түмэн дахин сэргэж, энэ удаа туршлагтай малчин, тэсвэртэй анчин ассир нар түүхийн тавцанд гарч ирлээ. Ассирын анхны хаан Тиглат- Паласар м.э.ө. 745- 727 он / нүүдэлчдийн дотроос бараг анх удаа байнгын арми байгуулсан хүн юм. Армидаа туслах байнгын бус журамт цэргийн тогтолцоог ч бүрдүүлжээ. Үлээсэн тулмаар гол мөрөн гатлах, хийт шуудай ашиглан гүүр байгуулах, хөнгөн морин тэрэгтэй нум сумчдын отряд байгуулах зэрэг шинэлэг санаачлагууд түүний нэртэй холбоотой. 1200 гаруй жилийн өмнө Мисирийн алдарт фараон уудыг номхотгож, тэдэнд монгол морины ид шидийг ухааруулан 150 жилийн турш Нил мөрнийг эзэгнэсэн өвгө дээдэс, гиксос /монгол сурвалжид "Хайгау" гэдэг/ нарын дараа ассир нар дахин нүүдэлчдийн сүр жавхланг бадруулжээ. Тэдний техникийн бас нэг нээлт нь хэрэм эвдэх оньсон багаж юм. Хожим ахай /герег/,юлус, /ром/ нар энэ багажийг "тарах" гэж уламжлан нэрлээд хэрэглэсэн түүхтэй. Бас хэрэм дээгүүр чулуу, гал шиддэг оньсон шидүүрийг ч ассирууд санаачилсан байна. Ассир улс 80 жилийн дараа Ашшурбанифал хааны үед нутаг дэвсгэр нь чинээндээ тулж, Вавилон, Финик, Палестин, Бага Ази/ монгол домогт "Хавтгай тив" гэсэн байдаг/, Мисирийг эзлэн хил нь Тигр мөрнөөс Сахарын цөл, Армений уулсаас Персийн булан хүрэх болсон байна. Түүхийг залгамжлах ээлжийг халдей нар хүлээн авсан юм. Тэд бол Ассир, Вавилон, Шумеруудын цус нэгт угсаатан байлаа. Мөн л эртний ари нарын үр сад, Хоёр мөрний эхээр малжиж, аж төрж байсан халдей нар хэдэн зуун жилийн өмнөөс гайхамшигт заарингууд фараоны ордон, Ниневийн алтан цацар, хэрмэл жүүдийн майханд ч адилхан хүндлэгдэж, тэдний ид шидийг Моисей ч биширч явсан гэдэг. Халдей нар улсаа шинэ Вавилон гэж зарлав. Шинэ Вавилоны хамгийн зартай хаан нь Навуходоносор /м.э.ө.7 - р зууны үе / , тэрбээр гарамгай жанжин, бүтээн байгуулагч байжээ. Түүний гараар Вавилон хот өсөн дэгжиж одоо хүртэл буй туйр нь үлдсэн тэр хөгжилдөө хүрсэн билээ. Шинэ Вавилон 74 жил оршин тогтноод хүчин чадал нь буурсан тул тэр үед ид мандаж агсан персүүдэд байлдаангүйгээр бууж өгсөн түүхтэй. Персүүд бол мөн л ари угсааны нүүдэлчид билээ. Энэ тухай дараа өгүүлнэ. Вавилоноор эхлээд Шинэ Вавилоноор төгссөн Хоёр мөрний улсуудын 1800 - аад жилийн түүхийг товч дурдахад ийм. Одоо хамгийн гол зүйл болох тэдний соёл, зан заншил шүтлэгийг сонирхое. Мэдээж "Монгол язгуур" гэсэн гарчгаа тодруулахыг оролдьё. Юуны өмнө Хоёр мөрний энэ 2000 шахам жилийн түүхийг эртний судлаачид "Шумер - Вавилоны соёл" гэж нэрлэж заншсаныг дурдъя. Энэ хоёр шат болгосон хэрэг. Гэвч хоёр мөрний соёлыг үүдэх бүтээгчид нь шумерууд, бусад нь /вавилон, ассир, аккад гм/зөвхөн сурагчид байсан гэдэг дээр эрдэмтэд санал нэгджээ. Нийгэм иргэншлийн хувьд "Шумерын нийгэм" гэдэг нэг ь томъёо- лолд багтаан судалдаг юм. Шумерууд 5000 жилийн өмнө шаантаг бичиг зохиож, 12 сар, долоо хоног, 24 цаг зэрэг одон орны хуваарийг анх зохиосон нь өнөөг хүртэл хэрэглэгдэж байгаа. Шумеруудийг Төв Азийн ари нараас гаралтай гэдгийг А. Тойнби анх дурдсан. Ари нар бол Монголчуудын өвгө дээдэс гэдгийг бид мэднэ."Шумер " гэдэг нь угсаатны оноосон нэр биш, харин тэднийг газар зүйн байрлалаар нь нэрлэсэн гэж зарим эрдэмтэд үздэгийг дээр дурдсан. Харин ямар утгатай үг вэ? гэдэг нь эрхгүй сонирхол татна Монгол хэлний "сүмэр- сүмэр" гэдэг үгтэй дуудлага ойр байгааг Чандмань гуай анх анзаарч, шумерийг "сүмэр- сүмбэр" гэж нэрлэх саналыг 1997 онд дэвшүүлсэн.Чандмань, Тэнгис "Монгол хэлтнүүдийн 8000 жилийн түүхийн мөрдөлт " 1997, Хөх хот/ Үүнийг дэмжиж дараах мэдээллийг нэммээр байна. Юуны өмнө шумер буюу сүмбэрүүд овоо үйлдэж тахидаг байжээ. Энэ тухай Чехийн эрдэмтэн Грозный бичихдээ "Сүбэр- чүүд / шумер/ Хоёр голын урсгал орны тал нутагт нүүдэллэн ирээд м.э.ө. 3100 онд тэгш газар хиймэл уул босгон, орой дээр нь хэдэн давхар сүм буюу суварга байгуулаад гадуур нь хүрээ бариад хүрээнийхээ голд суварга /овоо/- ны өмнө мандал хийж, тахилга өргөдөг байжээ. /Чех/ Грозный "Баруун Ази, Энэтхэг болон Крит арлын лээд эртний түүх" 1958,Хөх хот/Энж бол мэдээжээр монгол хүн бүхний мэдэх овоо байна. Хэмжээ нь харин өнөө үеийнхээс хамаагүй том байсан Шүтлэгийн хэмжээгээр овоо босдог хойно тийм л байж таарна. Ховдын нуиаг дахь Алтай - Харуул рвоо бэлээхэн жишээ. Өвөрхангайн Уянга суманд ч бас нэг сайхан овоо бий. Хүннү , Сяньби, Нирун, Киданы үед хаан өргөмжлөг - дөхөд асар том шороон мандал цогцолж, түүн дээр шинэ хаанаа гаргадаг байсан мэдээ бий. Чингис хаанд ч бас тийм мандал босгож байсан гэж зарим судалгааны зохиолд дурддаг. Шумерууд хонийг их эрхэмлэдэг бөгөөд дайн байлдаан эхлэх үед хониор тахил өргөөд элгээр нь ирээдүйг мэргэлдэг байсан. /тэгвэл Плано Карпини "... монголчууд шувууны нисэлт ба малын гэдэс дотроор мэргэлдэг" гэж дурлсан/, Шумер - Вавилон хэлнээ энэ төлгөдөх ёсыг "шибул" гэж хэлдэг байжээ. Энэ нь одоогийн монгол хэлний "шибага" буюу" шавга татах"- гэдэгтэй дуудлага ижил байгаа сонин бус уу ! Шумерууд эзэн хаанаа "Тэнгэрийн хөвгүүн" гэж өргөмжилдөг байсан нь хүннү нар хаадаа "Чэн - ли- гуту" /Тэнгэрийн хүү / гэж өргөмжилдөгтэй адил юм. Өрнө дахины суллаачид шашин шүтлэгийг ангилахдаа бөө мөргөлийг "бүдүүлэг" гэх маягаар өнгөц дурьдаад орхидог бол Мөнх тэнгэрийн шүтлэгийг бүр мэддэггүй нь илэрхий билээ. Миний үзэхээр Хоёр мөрний Шүмер, Вавилон, Ассир нар бол Монголын язгуур - Мөнх тэнгэр шүтлэгтнүүд гэдэг нь цаашид улам тодрох буй за. Тайлбар : Эртний хоёр мөрний соёл иргэншлийг монгол угсаатай холбож судалсан эрдэмтэд ер байсангүй. Тийм санаа ч төрөөгүй нь мэдээж. 1997 оноос Чандмань гуай энэ санааг дэвшүүлж, түүнээс хойш урьд өмнө тайлагдашгүй мэт санагдаж байсан олон зүйлийг шинээр тайлбарлах боломжтой болж байгаа юм. Үүнд жишээ татвал "Ирак" гэдэг юм. Арабаар "Доод газар" гэсэн утга илэрхийлдэг боловч бичлэг нь эрдэмтдийг самууруулдаг байжээ. Яагаад гэвэл арабаар "Доод газар" гэдгийг огт өөр үгээр илэрхийлдэг байтал хавсарганд нь "Ирак" гэж байдаг аж. Энэтхэг - европ, иран ххэлний язгуур сангаас энэ үгийн гарвалийг олоогүй байлаа. Гэтэл энэ монгол бичгийн хэлний "Иругар" буюу одоогийн хэллэгээр "ёроол" гэсэн үгнээс үүсэлтэй ажээ. Үнэхээр ч Шумер - уудийн нүүж ирсэн Хоёр мөрний доод урсгал бол ёроол л байж. Шумерууд Тигр мөрнийг Идигнэ, Евфратыг Буранупу гэж нэрлэдэг байсан нь монгол үгийн язгуураар тайлах боломжтой санагдана. Өөр нэг сонин мэдээ гэвэл шумерийн бичээснээс "Жүнд ил " гэсэн үг олдсоныг В. Бартольд, туркийн Кашгар нар "Морин жил" гэж тайлжээ. Эндээс олон сонин таамаглал гарах боловч шумерууд гарцаагүй монгол угсаатан байсныг гэрчлэх нь илүүтэй. Бас шумер үгэнд "эмэ" гэвэл хэл - э /хэлэхийн язгуур/ гэсэн утгатай гэнэ. Эртний монгол бичгийн хэлхээ хэлэхийг хэмээх гэдгийг бид мэднэ. "эмэ", "хэмэ" нь утга нэг болно. Шумер хэлнээ "хаан " гэдгийг "фатеши" гэж тэмдэглэжээ. Тэгвэл Абугази Баатар ханы "Сэцлэгчдийн чуулганы намаа" хэмээх сурвалж бичигт "Баатачи " гэдэг үгээр хаан цолыг орлуулсан хасагийн долоод овгийн Үлээн Цэдэндорж гуай "Батачи " гэдэг бол язгуурын монгол үг мөн. Түрэг хэлэнд ийм үг байхгүй гэдгийг батлав. "Фатеши" явсаар "Батачи" болж хувирахад 2000 жил хангалттай бус уу ?Төгсгөлд нь өгүүлэхэд, манай баруун аймгийн дөрвөд баяд нар гал отголж хадгалж, шүмер, шумер гэж хэлдэг. Энэ үг одоо ч утгаа хадгалсаар буй. Эндээс үзвэл шумер гэдэг маань шүмер, шумар буюу "хадгалсан гал" , "отоггал" гэсэн утгатай монгол үг болж таарч байна. Сүмер буюу миний дээр өгүүлсэн овооны нэр, шүмэр хэмээх отог гал лугаа утга авцалдана. Сүмэр овоонд шүмэрээр гал бадраах нь өнө эртнээс өнөөг хүртэл монгол эсгий туургатанд байсаар ирсэн ёс. Ассирыг залгамжилсан персүүдийн түүхээс үүнийг харж болно.ОНХОД. Т.МАНДИР. 2009 ОН.

Газар бол улсын үндэс2016, 10 сар 26. 16:21

Газар бол улсын үндэс Монголчууд газрыг улсын үндэс гэж үздэг байсан учраа ямар ч үнэ цэнэтэй зүйлээсээ чухалчилдаг байжээ. Хүннү-ийн хааны хүү эцгээ алаад ор суусан үед Дорнод Ху нар хан ширээнд суусан Моадуньд элч явуулж Түмэн Шаньюд байсан мянган газрын гүйдэлтэй хүлэг морийг нь авъя гэхэд хаан хөрш орноосоо 1 морь харамлаад юу хийнэ гээд өгчээ. Түүний дараахан Ху нар Моадунь айж байна гэж бодоод элч ирүүлэн хайртай яньчжийг чинь авъя гэхэд түшмэдүүд нь найрсаг ёс мэдэхгүй Дорнод Ху нар руу довтлохтун гэж хэлэхэд Моадунь хөрш орноосоо 1 эм хүн харамлаад юу хийнэ хэмээгээд өгчээ. Дорнод Ху нарын эзэн улам бардамнаж: "Танай манай 2-ын хил болох нутгийн цаад талд эзэнгүй жаахан нутаг байна.Та нар түүнд хүршгүй.Би авья гэхэд Моадунь маш их хилэгнэж "Газар бол улсын минь үндэс яахин өгч болно"гээд өгье гэж хэлсэн түшмэдийн толгойг авч Дорнод Ху нарыг довтолсон гэдэг.

Түүхийн жимээр: Хүчүлүг2016, 10 сар 6. 10:05

Хүчирхэг Найман аймгийн тэргүүн Таян хааны хүү Хүчүлүг бол 1204-1218 онуудад Чингисхааны эсрэг тэмцэж байсан аюултай дайснуудын нэг билээ. Наху гүний тулалдаанд буюу 1204 онд Найман аймгийн цэрэг Монголчуудтай тулалдаж ялагдсан байдаг

Шинэ мэдээ

Чихрийн шижингээс зайлсхийхийн тулд өрөөгөө агааржуулахыг зөвлөжээ2 цаг 43 минутын өмнө2021 онд галактикуудыг судлах одон орны төв Хятадад байгуулагдана2 цаг 45 минутын өмнөУлаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн2 цаг 50 минутын өмнөХүмүүнлэгийн ажилтнууд бусдын гарт амиа алдлаа2 цаг 51 минутын өмнөНүдэндээ итгэмээргүй "ТӨГС" хар, цагаан зургууд2 цаг 55 минутын өмнөСирийн босогчид “Лалын улс”-ын нисэх хүчний баазыг эзлэн авчээ2 цаг 55 минутын өмнөЦахир суманд ЭМТ-ийн шинэ барилга нэн шаардлагатай байна2 цаг 58 минутын өмнөБүсгүй таныг хайрлах, жинхэнэ эр хүнд байх ёстой зургаан чанар3 цаг 1 минутын өмнөФОТО: Монгол нутгийн хавар3 цаг 6 минутын өмнөКимоно шоу3 цаг 10 минутын өмнөБруклин Бекхэм: Би өөрийнхөө хүчээр алдартай болмоор байна3 цаг 15 минутын өмнөХуурамч гоо сайхны бүтээгдэхүүнийг таних арга3 цаг 20 минутын өмнөВолейболын идэрчүүдийн УАШТ эхэллээ3 цаг 25 минутын өмнөЛе Пен: Европын Холбоо задран унана3 цаг 30 минутын өмнөХөвсгөл аймагт машин ачиж эхэлжээ3 цаг 34 минутын өмнөХолливүүд дэх эмэгтэйчүүдийн ашиг орлого 13.5 сая.ам доллароос эхэлж байна3 цаг 38 минутын өмнөОбама дурсамжаа бичихээр Полинез руу явжээ3 цаг 42 минутын өмнөАТГ-ын ажлын хэсэг Гаалийн Ерөнхий газарт ажиллаж байна3 цаг 47 минутын өмнөЯпонд цасан нурангинд дарагдаж 6 хүүхэд амиа алджээ3 цаг 50 минутын өмнөНэг дор 11 сээрийг хуга цохиж буй залуу /бичлэг/3 цаг 54 минутын өмнө2500 гаруй авлигачдыг хилийн чанадаас Хятадад буцаан авчирчээ4 цагийн өмнөЗагвар өмсөгч Ж.Энэрэл хайрт ханийнхаа тухай...4 цаг 2 минутын өмнөНийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх тайлангаа гаргалаа4 цаг 8 минутын өмнө​Селена Гомез, The Weeknd нар Бразилыг зорьсон ч папарациуд тэднийг анч нохой мэт дагаж байна4 цаг 10 минутын өмнөӨмнөд Суданд хүмүүнлэгийн 6 ажилтан амиа алджээ4 цаг 13 минутын өмнөШөнийн клубт буутай этгээд халдлага үйлджээ4 цаг 16 минутын өмнөОрост болсон жагсаал цуглааныг хөөн тараасныг АНУ буруушаав4 цаг 20 минутын өмнөЗөвхөн Монголд л харж болох хөгжилтэй дүр зургууд №34 цаг 21 минутын өмнө​Ханхүү Жорж өдрийн 8000$-н үнэтэй сургуульд сурна4 цаг 24 минутын өмнөДэлхийн хамгийн залуу ааваар Энэтхэгийн 12 настай хүү тодорлоо4 цаг 27 минутын өмнө
© -2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.