Нийтлэлчдийн булан

Ц.Мөнхцэцэг: УИХ-ын хариуцлагыг өндөрсгөж, Засгийн газрын тогтворт байдлыг хангах чиглэлээр өөрчлөлтүүд орно6 сар 12. 18:46

Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт хийх төсөл өргөн баригдсан. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн өчигдөр мэдээлснээр Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх юм байна. Тийм учраас Үндсэн хуулинд орж буй нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар уншигч та бүхэндээ мэдээлэл өгөх үүднээс судлаачдын байр суурийг цуврал байдлаар хүргэж байна. Ингээд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын чиглэлээр Үндсэн хуулинд ямар нэмэлт, өөрчлөлт орж байгаа талаарх улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэгийн нийтлэлийг толилуулж байна.   Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж, 1992 онд Үндсэн хуулиа баталснаас хойш 27 жил өнгөрч улс төр, нийгэм, хүн ам зүй, эдийн засгийн гэх мэт олон хүчин зүйлс өөрчлөгдлөө. Үүнийг дагаад Үндсэн хуулийн зарим заалтуудыг өөрчлөх нь зүй ёсны зүйл болж байна. Тухайлбал, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын чадамжийг сайжруулах, төрийн тогтолцоон дахь хяналт-тэнцвэрийн механизмыг боловсронгуй болгох зэрэг асуудлыг Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж байж шийдэхээс өөр аргагүй юм. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах зүй ёсны үндэслэл байгаа тухай улс төр судлаачид, хуульчид зэрэг олон мэргэжилтэн, эрдэмтдийн удаа дараагийн судалгаа, дүгнэлтүүд гарсны зэрэгцээ сүүлийн гурван удаагийн УИХ  дамжин Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудал яригдсан юм. Тухайлбал, Үндсэн хуулинд өөрчлөлт төслийг 2011, 2012, 2015 онуудад УИХ-д өргөн мэдүүлж байсан билээ. Энэ удаагийн УИХ-аар Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг   2016 онд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан байгуулсан билээ. Ажлын хэсгээс Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийг дараах чиглэлээр хийхээр санал оруулсан байна. Үүнд: Ø  Парламентын ардчиллын төлөвшлийг төгөлдөржүүлэх Ø  Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангах Ø  Улсын Их Хурлын хяналтыг боловсронгуй болгох Ø  Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах Ø  Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох                Энэхүү нийтлэлд Монгол улсын Үндсэн хуулинд орж буй нэмэлт өөрчлөлтүүдээс УИХ болон Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой голлох заалтуудыг олон нийтэд танилцуулах үүднээс авч үзлээ.   Дордуулсан долоон өөрчлөлтийг засна   Монгол улсын 1992 онд батлагдсан Үндсэн хуулинд 2000 онд УИХ-аас хоёр нэмэлт, таван өөрчлөлт хийсэн нь олон нийтэд “Дордуулсан долоон өөрчлөлт” гэж шүүмжлэгдэх болсон билээ. Тэгвэл энэ удаагийн Үндсэн хуулинд орж буй нэмэлт өөрчлөлтөөр энэхүү “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийг буцааж 1992 оны анхны заалтыг сэргээх юмуу засч сайжруулж байгаа юм. Тухайлбал, 1992 оны Үндсэн хуулийн 27.1-д “Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна” хэмээн заасан байсныг 2000 оны нэмэлт, өөрчлөлтөөр “Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна” гэж өөрчилсөн нь парламентын тасралтгүй ажиллагааг хязгаарлан хууль тогтоох ажлын бүтээмжийг сулруулсан билээ. Тэгвэл энэ удаа 2000 оны өөрчлөлтийг буцааж УИХ-ын ээлжит чуулганы нэг удаагийн хуралдааны хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгохоор төсөлд заажээ. Мөн олон нийтийн дунд дээрх долоон өөрчлөлтийн хамгийн их шүүмжлэгддэг заалт болох Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт орсон өөрчлөлтөөр “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх”-ыг зөвшөөрсөн явдлыг энэ удаа мөн буцааж “Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж оруулсан. Түүнчлэн Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлаж “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж оруулсан байна. 2000 оны долоон өөрчлөлтийн нэг болох Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн зургаа дахь хэсэгт оруулсан “УИХ-ын чуулганы болон Байнгын хорооны хуралдаан гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар ихэнх асуудлыг илээр санал хурааж шийдэх” явдлыг энэ удаагийн өөрчлөлтөөр халж байгаа нь их ач холбогдолтой юм. Учир юу гэвэл дээрх заалтын дагуу УИХ-ын нийт гишүүдийн 39 хүрэлцэн ирснээс ирц бүрдэж, ердөө 20 гишүүний саналаар хууль батлах боломжтой болсон нь чанаргүй, тогтворгүй, үр нөлөөгүй хууль гарах сөрөг үр дагавар бий болсон билээ. Энэ байдал нь асуудлыг олонхиор шийдэх зарчмыг алдагдуулж, төлөөллийн үүрэг, ач холбогдлыг бууруулсан гэж судлаачид үздэг юм. Тэгвэл энэ заалтыг “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар эцэслэн батална”гэж өөрчилж байгаа юм.   УИХ-ын зарим хэтийдсэн эрх мэдлийг хязгаарлаж, хариуцлагын өндөрсгөнө   Үе үеийн УИХ-ын үйл ажиллагааны нэгэн шүүмжлэл дагуулсан асуудал нь гишүүн бусдын өмнөөс санал өгөх, чуулганы хуралдааныг таслах явдал байсан. Өөрөөр хэлбэл дэг зөрчсөн гишүүдэд хүлээлгэх хариуцлага тодорхойгүй байсныг энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засаж байна. Үндсэн хуулийн 27.7-д “Улсын Их Хурлын гишүүн чуулганы болон Байнгын хорооны хуралдаанд биеэр оролцож санал өгнө. Улсын Их Хурлын гишүүн бусад гишүүнийг төлөөлж санал өгөхийг хориглоно”, 29.4-д “Улсын Их Хурлын гишүүн чуулганы болон Байнгын хорооны хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй цагийн нийлбэр нь тухайн ээлжит чуулганы нийт хугацааны гуравны нэгээс хэтэрсэн бол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэсэн заалтуудыг шинээр оруулахаар саналд тусгасан байна. 1992 оны Үндсэн хуулинд зайлшгүй нэмэлт оруулах нэг шаардлага нь УИХ-ын зарим эрх мэдэл хэтийдсэн байдгийг засах, тухайлбал УИХ-ын төсвийн талаарх бүрэн эрхийг хязгаарлах явдал. Учир юу гэвэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийг УИХ-ын гишүүд өөрсдийн үзэмж, тойргийн эрх ашгийн үүднээс асар их тарамдуулдаг, зардлыг ихээхэн нэмдэг явдал нь Монгол улсад тогтож үүнээс болж төсвийн сахилга бат алдагдах, тооцоо судалгаан дээр үндэслэсэн төрийн бодлого хэрэгжиж чадахгүй байдалд хүрсэн билээ. Тэгвэл дэлхийн улс орнуудад төсвийн сахилга баттай холбогдуулан төсөв батлах шатанд парламентын оролцоог багасгах явдал түгээмэл байна. Парламентын зүгээс төсвийг батлахад идэвхтэй оролцох нь төсвийн зарлагыг орлогоос давуулах, эдийн засгийн тооцоо судалгаагүй, улс төрийн амлалтад суурилсан буруу хуваарилалтыг бий болгох эрсдэлийг үүсгэдэг учраас улс орнуудын парламент Засгийн газраас мэдүүлсэн төсвийн төслийг огт өөрчлөхгүй буюу маш бага хэмжээний өөрчилж баталдаг эсвэл төсвийн зарлагын хэмжээ нэмэгдүүлэлгүйгээр зүйл заалт хооронд шилжүүлэх зэрэг зарим өөрчлөлт оруулах нь түгээмэл юм. Байдал ийм байгаа учаас Үндсэн хуулийн 25.1.7-д “Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглоно” гэсэн өөрчлөлт оруулж байгаа юм байна. Үндсэн хуулинд оруулж буй өөрчлөлтүүдээс нэгэн онцлох заалт нь УИХ-ын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс УИХ тарах механизмыг илүү тодорхой болгож 22.3-д “Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс дөчин тав хоногийн дотор, эсхүл Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш гуч хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол Улсын Их Хурлыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана, 22.4-д Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаснаас хойш Улсын Их Хурал арав хоногийн дотор сонгуулийг товлон зарлах бөгөөд сонгуулийг жар хоногийн дотор явуулна. Шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хадгална” гэсэн нэмэлт өөрчлөлтүүд юм. Дэлхийн улс орнуудын практикаас харахад парламентыг хариуцлагажуулах нэг үндсэн хэлбэр бол түүнийг тараах нөхцөлийг оновчтой зохицуулах явдал юм. “Парламентын засагтай улсад гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагатай харьцахад парламентад улстөрийн эрсдэл үүсгэх замаар парламент-засгийн газрын харилцаанд эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах механизм түгээмэл байдаг билээ. Улс төрийн эрсдэлийн үндсэн хэлбэр бол парламентыг тараах явдал бөгөөд парламентыг тараах нь түүнд хүлээлгэж байгаа улстөрийн хариуцлага шинжтэй байдаг гэж судлаачид үздэг. УИХ Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхээс татгалзсан боловч 30 хоногт шинэ ерөнхий сайдыг томилж чадаагүй бол. Төслөөр Үндсэн хуулийн 44.1,  44.2-т оруулах шинэ зохицуулалтаар улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэхээс УИХ татгалзсан бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцох ба УИХ 30 хоногийн дотор шинэ ерөнхий сайдыг томилох үүрэгтэй. Ийнхүү 30 хоногийн дотор томилж чадаагүй бол УИХ-ыг Ерөнхийлөгч тараах нөхцөл үүснэ. Уг нөхцөл нь Үндсэн хуулийн 22.3-т “...Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн тохиолдолд 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол Улсын Их Хурлыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана” гэж заах төслийн заалтад тулгуурлан хэрэгжих юм. Ерөнхий сайд өөрөө огцрох эрсдэлийг үүсгэж төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулсаар байхад түүнийг нь батлахаас татгалзсан бол дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох болно. Ерөнхий сайдад итгэл үзүүлэхээс татгалзчихаад шинэ Ерөнхий сайдыг томилохгүй байна гэдэг бол тун хариуцлагагүй явдал учраас ийм нөхцөл үүссэнээр УИХ-ыг тараах зохицуулалтыг олон улсын сайн туршлагын дагуу тусгаж байна. Ийнхүү УИХ-ыг тараах заалтад Ерөнхий сайдыг томилох хугацааг өөрчилснөөр Засгийн газрын тогтвортой, тасралтгүй ажиллагааг хангах боломж бүрдэнэ. Ерөнхий сайдыг томилох асуудлыг шуурхай шийдвэрлэх УИХ-ын хариуцлагыг өндөржүүлэх эерэг үр дагавар авчирна. Парламентыг тараах зохицуулалтыг ийнхүү тодорхой, хатуу болгож байгаагаар төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх бодит механизм болох юм.   Засгийн газрын тогтворт байдлыг хангаж, хариуцлагын механизмыг  тодорхой болгоно   Үндсэн хуулинд засгийн газрын тогтворт байдлыг хангах, засгийн газрын хариуцлагыг нэмэх чиглэлээр хэд хэдэн өөрчлөлт оруулах гэж байгаагийн нэг нь Ерөнхий сайд засгийн газрын гишүүдээ УИХ-аас хамаарахгүй өөрөө томилдог байх явдал юм. Үүнийг Үндсэн хуулийн 39.3-д “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ” гэж томьёолсон юм. 1992 оны Үндсэн хуулиар Засгийн газрын гишүүнийг УИХ-аас нэг бүрчлэн томилдог болсон нь Монгол Улсын төрийн байгуулал, улс төрийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж байгааг улс төрчид төдийгүй судлаач, эрдэмтэд эрс шүүмжилж ирсэн. УИХ-аас Засгийн газрын сайд  нэг бүрийг томилдог нь эрх мэдлийн хяналт-тэнцлийг алдагдуулаад зогсохгүй УИХ-ын “ард түмний төлөөллийн байгууллага байх амин сүнсийг устгаж, олигархийг төрүүлдэг үүр уурхай болсон” гэж профессор Н.Лүндэндорж үзсэн байдаг. Засгийн газрыг бүрдүүлэхэд сонгуульд ялсан намын голлох лидерүүд ордог ч тухайн нам доторх бүлэг, фракцуудын эрх ашгийн үүднээс сайд нарыг хуваарилах, олон нийтийн ярьдгаар “бялуу хуваах” тохироо хийгддэгээс болж тухайн кабинет нэгдмэл бодлоготой байж чадахгүй, Ерөнхий сайдын бодлогыг эсэргүүцэх явдал ч гарч байсан. Гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлд орж буй дараагийн нэг өөрчлөлт нь дэлхий дахинд консруктив механизм гэж нэрлэдэг Ерөнхий сайдыг огцруулахын тулд дараагийн Ерөнхий сайд хэн болохыг нэр дурьдсан байх заалтыг оруулж байгаа явдал. Үүнийг   43.1-д Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно” гэсэн заалт юм. Дэлхийн улсуудынхтай харьцуулахад Монгол улсын гүйцэтгэх засаглал маш тогтворгүй байна. Үүний гол шалтгаан бол парламентын зүгээс Засгийн газрыг огцруулах нь хялбар байдаг явдал юм. 1992 оноос хойш нийт 14 Засгийн газар байгуулагдсанаас хоёрхон засгийн газар буюу П.Жасрай, Н.Энхбаяр нарын Засгийн газар л бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж бусад нь хугацаанаасаа өмнө огцорсон байдаг. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх засаглалын тогтворт байдлын үзүүлэлт тааруу байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулин дахь засгийн газрыг огцруулах тухай тодорхой заалтуудтай шууд холбоотой. Тухайлбал, Үндсэн хуулийн 43.4 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэсэн заалт нь УИХ дахь намууд дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг  зөвшилцөж амжилгүй одоогийн Ерөнхий сайдыг огцруулах боломжийг өгч байгаагаас засгийн газрыг маш амархан огцруулахад хүргэж байгаа юм.

Л.Түдэв "ҮХЭР ХУЛГАНА" /эсээ/6 сар 11. 22:47

“Хэрвээ хулгана хорин килограмм татах жинтэй байсансан бол хүн яагаад ч дэлхийн эзэн болж чадахгүйсэн дээ” гэж суут эрдэмтэн Эйнштейн хэлжээ.Дэлхийн шинжлэх ухаан, хүн төрөлхтний оюуны соёл, иргэншлийн түүхэнд бүхэл бүтэн үеийг эзлэх гайхамшигтай нээлт хийсэн тэр суут эрдэмтэн яагаад ингэж хэлсэн юм болоо гэдгийг эргэцүүлэн бодоод гайхдаг үе надад байлаа. Харьцангуйн онолыг нээж, цөмийн нууцыг мэдэж байсан тэр хүний үгэнд өчүүхэн жижиг хулганаас болгоомжилсон утга орсон нь гайхмаар билээ

ТӨРД ИТГЭХ ИТГЭЛ 1000 % унажээ5 сар 29. 15:45

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ саяхан таксинд явжээ. Ард иргэдийнхээ амьдралыг ямар байгааг мэдэрсэн юм байх. Цахим орчинд түүнд зориулж бичсэн сэтгэгдэлүүдийн 99,9 % нь хараан зүхсэн байх жишээний.

Нийтлэл: Махны үнийг яах вэ?5 сар 15. 14:57

Өргөн уудам нутаг, нүүдэлчин ахуй, мал аж ахуйгаараа гайхуулдаг Монгол улсад сүүлийн үед махны үнэ "Тэнгэр"-т хадав. Уг нь аймаг бүрт махны үйлдвэр байгуулж "Мах, сүү, түүхий эд нийлүүлэх замаар малчдын орлогыг 2-3 ДАХИН нэмэгдүүлэх зорилт"-ыг намууд 2016 оны өмнөхөн тавьж сонгуульд өрсөлдөж байсан билээ. Гэвч махны үнэ дийлдэхээ больж бараг 20 000 төгрөг болох зам руугаа шуударч эхэллээ

Ягаан сармисыг брэнд болгосон тариаланч Я.Банзрагч2018, 10 сар 1. 13:18

Д.ОЮУНЧИМЭГ Завхан аймгийн Улиастай сумын Улсын аварга тариаланч Я.Банзрагчийг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урьсан юм. “Нүүдэл хийгээд тохижиж амжаагүй л байна

Газарт гялалзсан одны тухай цөөн үг2017, 10 сар 16. 9:13

Монголын утга зохиолын тэнгэрт гялалзсан нэгэн од Чойжилын  Чимид зохиолч 53-хан настайдаа харваж одсон. Хэрэв амьд сэрүүн байсан бол энэ оны эцсээр 90 настайгаа золгох байлаа. Жаахан ч гэсэн баярлах зүйл олж хараад түүндээ урамшиж баясдагаараа “Би залуу” гэсэн Чойжилын Чимидийн энэ санаа өнөө үед их хэрэгтэй байгаа үг юм. Хүмүүсийн маань нэг хэсэг баярлах юман дээр ч баярлахаа байчихсан, өөнтөглөн үгүйсгэдэг болчихсонд сэтгэл эмзэглэх юм.  

1956 оны Унгарын хувьсгал-60 жил2016, 10 сар 20. 15:05

Одоогоос 60 жилийн өмнөх 1956 оны унгар улсын хувьсгал бол унгарын ард түмний сталинч дарангуйлал, зөвлөлтийн булаан эзлэлтийн эсрэг явуулсан өөрсдийн эрх чөлөөний төлөө хийсэн тэмцэл байсан юм. Энэ бол 20 дугаар зууны унгар улсын түүхийн нэг шийдвэрлэх үйл явдал байсан юм. Энэ үйл явдал Будапештийн оюутан залуусын Их, дээд сургуулиудаас эхэлсэн жагсаалаар 1956 оны 10 дугаар сарын 23-нд эхэлж 11 дүгээр сарын 11-нд Будапештийн Чепельд цэргийн хүчээр зэвсэгт босогчдын эсэргүүцлийг нухчин дарсанаар дууссан юм.

Эрүүл мэндийн салбарт ээлтэй Хотын дарга2016, 10 сар 18. 13:32

Сүүлийн жилүүдэд олон нийтээс шүүмжлэл хүлээж байгаа  үйлчилгээний газар бол эмнэлгүүд юм. Тэр дундаа Нийслэлийн эмнэлгүүд иргэдийг илүүтэй бухимдуулж байгааг холбогдох эх сурвалжууд нотолдог. Нийслэлийн харъяа эмнэлгүүдэд 1, 2, 3-р төрхүүд, дүүргийн бүх эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд, өрхийн эмнэлгүүд ордог. Гэтэл дээрх эмнэлгийг Эрүүл Мэндийн Яамны харьяа эмнэлгүүд гэж хүмүүс андуурдаг.

Сургуулийн он жилүүд сэтгэлд уяатай2016, 10 сар 13. 10:43

1967 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг би хэзээ ч мартдаггүй. Энэ өдөр би нэгдүгээр ангид орсон юм. Сургуулийн он жилүүд хүний амьдралын хамгийн жаргалтай сайхан цаг үе, санаж зовох юмгүй, дэгж дэрвэсэн дэврүүн он жилүүд байдаг агаад, тэр ч утгаараа сэтгэл оюунд бага залуу насны дурсамж дурдатгал болон хадгалагдаж, эргэн санах бүрт сэтгэлийн цэнгэл эдлүүлэн, хүүхэд насны гэрэлт өдрүүдэд жуулчлуулах шиг болдог. Анх сургуульд орсон тэр үе одоогоос тавин жилийн тэртээд үлдэж хоцорсныг сануулах мэт манай сургуулийн 50 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. 50 жил гэдэг хүний амьдралд их урт юм шиг санагдах ч, эргээд харахад нүд ирмэхийн зуурт гялсхийн өнгөрч одсон мэт ганцхан “өчигдөр” хэмээх үгэнд багтах авай.

Монгол айл бүрт нэг төрийн албан хаагч бий2016, 6 сар 6. 10:33

Монгол айл бүрт нэг төрийн албан хаагч бий. Тэр хүний цалин амьдралд нь хүрэлцдэггүй учраас бас нэг хүн нь аль нэг гадаад оронд ажиллахаар явдаг

Хуульч, өмгөөлөгч Ц.Монгол: Манай өнөөдрийнх шиг хямрал эцэстээ дарангуйлал руу аваачдаг түүх байна2016, 6 сар 4. 16:50

Монголын нийгэмд хүний эрх зөрчсөн ямар л асуудал босно, тэр бүхний голд явж, хууль эрх зүйн өмгөөлөл үзүүлж, тодорхой үр дүн гаргахын төлөө цуцалтгүй тэмцэж явдаг хуульч, өмгөөлөгч Цэрэнгийн Монголтой ярилцлаа. Тэрбээр өнөөдрийн нийгмийн энэ бүх хямралын эх уурхайг хууль эрх зүйн талаас нь тодорхой тайлбарласан нь сонирхолтой байлаа.-Мэргэжлийн хуульч хүнтэй уулзсаных ойрын хугацаанд болж өнгөрсөн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй холбоотой асуудлыг асууя гэж бодож байлаа

Америкийг мэдэхгүй алиатаж, Солонгосыг ойлгохгүй солиорох2016, 6 сар 3. 11:14

Би заримдаа Хобби, Орчлон сургуулийн ойрхон байдаг кафед орж суудаг юм. Нэг биш олон удаа тэнд орж ирж байгаа хүүхдүүд хоорондоо зөвхөн англиар ярихыг сонсож билээ

Нүцгэрч үлдсэн манай оюун санаан дээр хамаг муу муухай бүхэн ирж шавсан2016, 5 сар 31. 15:25

Аливаа үндэстэнд сэргэн мандлын үзэл санаа амин чухал зүйл байдгийг өнгөрсөн 26 жилийн түүх бидний яс маханд ортол хэлж өглөө. Социализмын үед тодорхой үзэл санаа байсан. Гэвч тэрхүү соц үзэл санаа нь монгол үндэстний язгуур мөн чанар, өв соёлд тэр бүр таарч тохирохгүй зүйл байв. Харьцуулаад хэлбэл, 48 размерийн хүрэм таардаг надад 52-ийг духчихсан шиг л... Гэсэн хэдий ч тэр нийгэм монголчуудад, монгол оронд их зүйл өгсөнийг үгүйсгэх боломжгүй юм. Социалист үзэл санаа жам ёсоор цаг нь ирж, халагдахад оронд нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөнөөс өөр ямар ч үзэл санаа гаргаж ирсэнгүй. Соц үзэл санааг муу муухайгаар нь баалан донгодож байгаад хуу татаад хог дээр чулуудаж орхисон. Тийм атлаа оронд нь ямар ч итгэл үнэмшил, үзэл санаа гаргаж ирсэнгүй. Нэг үгээр хэлбэл, өмсөж байсан хувцасыг нь хуу татаж, хог дээр чулуудсан атлаа оронд нь ямар ч юм өмсгөсөнгүй, нүцгэн чигт нь үлдээсэн. Ард түмний оюун санааг нүцгэлж орхисон. Оюун санаа нь итгэл үнэмшил, үзэл санаагүй болж нүцгэрч үлдсэн ард түмэн ямар байдгийг өнөөдөр бид харж байна. “Нэгийг хулгайлахад гар хэрэгтэй нэлээдийг хулгайлахад бүлэг хэрэгтэй, бүр ихийг хулгайлахад хууль хэрэгтэй, нэлэнхүйд нь хулгайлахад үзэл суртал хэрэгтэй” гэсэн үг байдаг. Тэгэхээр бид үзэл суртал гэсэн хөгжлийн гол зэвсгээ тавиад туучихсан. Харин хүн болгон юу дуртайгаа хэлж үйлдэж, хамгийн бүдүүлэг загнадаг нийгмийн тогтолцоог бий болгочихоод үүнийгээ ардчилал гэж хэлж байна. Энэ бол ардчилал биш. Хэлж, хийхийн тулд эхлээд хариуцлага гэдгээ санаж, сэрж байх учиртай. Хариуцлага, үүрэг гэдэг зүйл үгүй бол ардчилал утгаа алдана. Бид ийм л байна. Хамгаалалтгүй нүцгэрч үлдсэн манай үндэстний оюун санааны орон зайд гаднын хортой үзэл суртал, янз бүрийн шашин, муу муухай, бэртэгчин, адгийн бүхэн ирж шавсан. Энэ бүхнийг цэвэрлэхгүй бол манай үндэстэн урагшаа гишгэхэд хэцүү.. Оюун санаа ийм байдалтай байх аваас наанаа мянган сайхан ухаалаг утас барьж, ганган машин унаж, өндөр өндөр шилэн байшин барьсан ч цаанаа хөгжлийн нөөц чадамжгүй болдог. Харамсалтай нь бид өнөөдөр ийм л байдалтай байна. Товчхондоо бидэнд сэргэн мандлын үзэл санаа хэрэгтэй, тэр үзэл санааг зүрх сэтгэл, оюун санаандаа тээж явдаг хүмүүс хэрэгтэй байна. .. "Соён гэгээрүүлэгч ТВ"-ээр өгсөн ярилцлагаас...

Архиар ширгээсэн хөхний сүү... Аврал эрсэн бяцхан хүү2016, 5 сар 31. 12:47

Өчигдөр орой Интерном дэлгүүрийн ойр байдаг Нандин супермаркетийн үүдэнд дөнгөж төрсөн нялх хүүхэд тэвэрсэн мөнгө гуйж буй архичин эмэгтэйтэй тааралдлаа. Би өөрийн эрхгүй зогсож анхаарал хандуулсан зүйл бол түүний гарт харангалан чарлаж буй бяцхан үр

Ипотекийн зээлээс үүдэлтэй эдийн засгийн хямрал2016, 5 сар 25. 12:12

Өдөр тутамд бидний идэх хоолноос хороож, олох орлогноос минь хумсалж, ирээдүйг маань улам бүр эрсдэлд оруулж байгаа, бидний хэлдэгээр хямрал гэж нэрлээд байгаа үзэгдлийнхээ тухай бид хэр их зүйл мэдэх вэ. Түүний бий болох явцыг засгийн газрын зүгээс гадаадын шууд хөрөнгө оруулалт зогссон, ашигт малтмалын үнэ унасан гэдэг хоёр шалтгаанаар тайлбарласан бол сөрөг хүчний зүгээс их хэмжээний зээл авч эдийн засгийн үр ашиг багатай дэд бүтэцэд хөрөнгө оруулсан гэж шүүмжилдэг. Тэд хоёул зөв ярисан, аль аль нь хямралыг бий болгосон. Гэхдээ хямралыг бий болгоход нөлөөлсөн өөр нэгэн том хүчин зүйлийг тэдний хэн нь ч одоог болтол яриагүй л байна. Нэг бол тэд олж хараагүй, үгүй бол үнэнийг нууж байна. Тиймээс уншигч таниас хүсэх миний хүсэлт бол энэ нийтлэлийг олонд түгээж, эрх баригчид юун дээр алдсанаа өөрсдөө олж харж түүнийгээ засаж залруулахад нь туслах юм.

Ц.Галбадрах: Би бол би биш2016, 5 сар 25. 8:48

Эхлэл буюу ерөнхий тайлбар Өөрийн ойлгож мэдсэн ,мэдэрсэнээ та бүхэнтэй хуваалцахаар шийдэн энэ цуврал эрэгцүүлэлийг бичиж байна.Хэн нэгэнтэй санаа бодлоо хуваалцах нь бидний амьдралд байдаг энгийн харилцаа юм. Энэ удаагийн сэдэв бол бидний хамгийн сайн мэддэг юм шиг мөртлөө тийм ч сайн мэддэггүй бидний би нэрлэгдэх хувь бие хүн буюу *би* гэсэн ойлголтын тухай юм

Д.Урианхай: МОНГОЛ ЗАН2016, 5 сар 20. 13:29

Гуних минь, Монгол хүн юу ч хийсэн дандаа хүний амаар, сураг таамгаар, бусдын хийсний "хуулбар"-аар хийдгээс үүдэн гунинам.   "Барын сүүл болохоор батганы толгой бол!" гэдэг үгтэйг санахуй, "Өөрийн мөрөн дээр толгойгүй, өөрийнхөө хар толгойгоор нээсэн үзэл онолгүй, өөрийнхөө улаан гараар бүтээсэн түүхгүй хүн ард байснаас баасны хар ялаа болоод нисэж яваасан бол хаа зүйртэй, хаа бахтай вэ! Чигчийн зайны дайтай өндөрт ч бол хүний толгой дээгүүр, хүн хоёр хөл дээрээ хичнээн үсрээд ч үл хүрэх тийм дээгүүр зайд нисэн хөөрөх шүү дээ!" хэмээн гунихран бодно.   Хайртай болохоороо халаглах, уур хүрэх, тэр бүү хэл хараах....тэр бүү хэл, урам гутрахдаа, "Иш, чааваас: бүгдийг нь махкомбинат руу туугаад оруулчихсан!" гэж адган бодох "нүгэл"-д унах ч энүүхэнд тулгарна....   Хайрлахад үзэн ядах ч бага санагдана....   Их хайр, их үзэн ядахуй хоёр нэгэн цээжин дотор үргэлж түшилцэн, "ихэр хүүхэд" мэт цугтаа торнидог юм шиг бодогдоно. (Үзэн ядахуй гэгч цөхөрсөн хайр ч байж мэднэ!)   Монгол хүн өөрийнхөө зүтгэл, зүдрэл, зовлон, золиос тэмцлийнхээ үрээр үнэнд золгох нь хэзээ ч үгүй, ямагт   бусдын "хэхэрсэн" аахар шаахар үнэний "гулигдас"-г бэлэнчлэн тосож, өөрийнхөө "бөндгөр"-т өл залгуулна. Түүхийн "даваа" руу мацахдаа, дандаа хүний моринд сундалж, хүний унааг л гуйлгаар зайдлана. Юмны "дотор хэзээ ч эс орж, "гүн" рүү нь хэзээ ч эс нэвтэрнэ. Ямагт юмны "гадна" нь, "дэргэд" нь, "ойр тойронд" нь л эргэлдэнэ. Юм юмны захад залхуугүй очих хэрнээ юуны ч цаана нь эс гарна. Залхуу нь Эрлэгийг ч айлгана....   Бурхан минь! Ертөнцийг ухаарах Монголчуудын ухаарал юутай омтгой, юутай ойворгон, юутай гүймэг гүехэн бэ! Мэдэх нь юутай бага, бөөсөн чинээхэн атлаа мэдэмхийрэх нь юутай их, юутай ичгүүр сонжуургүй, мэдэх өчүүхэнээ хүүрнэлдэх нь арслан хүрхрэх мэт юутай аймшиггүй вэ! Энэ "аймшиггүй"-н "дархлаа" Монголын түүхийн үл тасрагч эмгэнэлийн үл ширгэгч "ундарга" байж мэднэ!....   Аугаа үнэн-аугаа эсэргүүцэл!   Үнэний аугаа эсэргүүцлийн хүчийг аугаа тэмцлээр хүчирхийлэн давсан ард түмэн л хөгжлийн "Ад"-ын “Хориотой үр жимс"-ийн амт шимтийг хүртэнэ. Эс чадсан нь түүхийн харгуйд ямагт "явган", ямагт "нүцгэн" хаягдаж, харанхуй тоосонд нь хөсөр булуулан, бараа туруугүй замхарна.   Тэгээд.... яг л Монголчууд шиг жинхэнэ аугаа үнэнээр буюу үнэний эсэргүүцлийг ялсан тэмцэл, зүтгэлийнхээ "гэгээ" үнэнээр үнэн хийх бус, харин өөрсдийнхөө зүтгэл.... зүдрэл.... зовлон.... золиос.... тэнсэлдээнийхээ үрээр үнэнийг шүүрч ааг амтыг нь таньсан бусад ард түмний үнэний "хаягдал" өвдөл цөвдөлхөн "үнэн" -ээр үнэн хийн амь улжсаар ахуй түүхийн сүүдэрт цагийн "сүүл мушгин" гээгдэнэ....   1993.08.07

Найман сармагчинг нэг өрөөнд оруулж цоожилжээ2016, 5 сар 18. 9:50

Найман сармагчинг нэг өрөөнд оруулж цоожилжээ. Өрөөний голд шат тавиад, таазнаас нь гадил дүүжилсэн байв

Ардчилсан дарангуйлал2016, 5 сар 16. 7:33

Ардчилсан хувьсгалын 26 жилийн ойн арга хэмжээний үеэр хэлсэн илтгэлдээ УИХ-н дарга З.Энхболд дээрхи өгүүлбэрийг итгэл төгс хэлсэн байдаг. Монгол улс үнэхээр таны хэлсэнчлэн иргэд нь өмч хөрөнгөтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадамжтай, ардчилсан, хүний эрх, эрх чөлөөг дээлсэн нийгмийг байгуулж чадсан хэрэг үү? Та хэлсэн өгүүбэрийнхээ утгыг бүрэн ойлгож байгаа юу гэж асуумаар байна.

Бидэнд нэг л том нам, ганцхан эрх ашиг бий2016, 5 сар 15. 11:38

Монгол Улсад бүхнээс дээгүүр нэг л НАМ БИЙ, тэр бол Монгол Улс. Тэр эрх ашгийнхаа төлөө улаан, хөх, шар, бор бүх өнгийн намууд эрүүл саруулаар нэгдэж хамтран зүтгэх л учиртай

Шинэ мэдээ

Л.Пүрэвдорж: “Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг УИХ-аас батална” гэсэн заалтыг Үндсэн хуулиас хасах ёстой2 цаг 58 минутын өмнөХүүхдэдээ цагаан хоол идүүлж хатингаршуулсан эцэг эхийг яллав2 цаг 59 минутын өмнөИлон Маскийн сансарт илгээсэн автомашин нарыг бүтэн тойрчээ3 цаг 4 минутын өмнөДөрвөн настай Х.Ивээл Оросын телевизээр оюун ухаанаа сорино3 цаг 9 минутын өмнө“Morrisons” компани дэлгүүрүүдээ хааж, ажилтнаа цомхотгоно3 цаг 14 минутын өмнөМалчид, ард иргэд, тариаланчидын анхааралд3 цаг 19 минутын өмнөТейлор Свифт хуучний дуунуудаа шинэчилнэ3 цаг 24 минутын өмнөАНУ болон "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ эхэлжээ3 цаг 29 минутын өмнөФОТО: Солонгосын хамгийн алдартай 25 кпоп эмэгтэй хамтлаг3 цаг 34 минутын өмнөЭрик Сегал ба гологдсон кино зохиолоос Бестселлер роман болж хувирсан түүний "Хайрын түүх"3 цаг 39 минутын өмнөХонконгийн жагсаалын талаарх ташаа мэдээлэл бүхий “YouTube” сувгуудыг хаажээ3 цаг 44 минутын өмнөФорбес зөвлөж байна: Элон Маскын амьдралын 10 ДҮРЭМ3 цаг 49 минутын өмнөБ.Бямбадорж: Улсын эмнэлэг хувьдаа авах гэж гүйх ёс суртахууны доройтол, хэтийдсэн шунал надад байхгүй ээ3 цаг 54 минутын өмнөТэжээж байсан арсландаа бариулжээ3 цаг 59 минутын өмнөИспанийн хөлбөмбөгийн Ла лиг4 цаг 4 минутын өмнөХоолноос нь хар хорхой гарсан Кимбаб Чонгүг рестораны үйл ажиллагааг зогсоолоо 4 цаг 9 минутын өмнө“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээн Монгол Улсад анх удаа болно4 цаг 14 минутын өмнөБНСУ-ыг зорин аялах жуулчдын тоо ихээхэн нэмэгджээ4 цаг 19 минутын өмнөСамар мухар олгойн үрэвсэл үүсгэдэггүй4 цаг 24 минутын өмнөЗөвхөн Монголд харж болох зурагнууд4 цаг 29 минутын өмнөБНСУ-ын экспорт есөн сар дараалан буурах төлөвтэй байна4 цаг 34 минутын өмнө“Хөх” Энхмаагийн шоуны будалт4 цаг 39 минутын өмнөМорин шоргоолжнууд мөнгийг нь зоогложээ4 цаг 44 минутын өмнөДэлхий дээрх хачирхалтай мөөгнүүд4 цаг 49 минутын өмнөПольш: Аянга цахилгаанд дөрвөн хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн бэртжээ4 цаг 54 минутын өмнө“Лалын улс”-ын гурван толгойлогчийн талаарх мэдээлэлд шан амлажээ4 цаг 59 минутын өмнөГвардиолла, Агуэро нар юунаас болж маргав5 цаг 4 минутын өмнөБаавгай буусан намар5 цаг 9 минутын өмнөВьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа5 цаг 14 минутын өмнөВенесуэлд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсжээ5 цаг 19 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.