Оюуны спорт

Их мастер Б.Мөнгөнтуул, С.Билгүүн, ФИДЕ мастер Э.Баасансүрэн нар ШХАБ-ын багийн тэмцээнд оролцоно
2026-3-11

Хятадын Шанхай хотод ирэх сарын 7-11-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын багийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлийн олон улсын тэмцээн болох гэж байна. Нэг багт хоёр эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин багтах ёстой бөгөөд дөрөв хоногийн өмнө Монгол Улсыг төлөөлөх тамирчдыг сонгон шалгаруулжээ. Сонгон шалгаруулах тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 12 шилдэг шатарчин өрсөлдсөн аж. Швейцар системээр долоон өрөг тоглосон сонгон шалгаруулах тэмцээний эрэгтэй ангилалд үндэсний шигшээ багийн тамирчин, их мастер С.Билгүүн, “Гэгээн арвай” клубын тамирчин, ФИДЕ мастер Э.Баасансүрэн, эмэгтэйчүүдийн ангилалд “Алдар” спорт хороо, “The MongolZ” болон үндэсний шигшээ багийн тамирчин их мастер Б.Мөнгөнтуул нар тэргүүн байр эзэлж ШХАБ-ын багийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлийн тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх эрхээ авчээ

12 настай Б.Мишээл ой тогтоолтын дэлхийн аварга болж, дэлхийн хоёр рекорд тогтоож Олон улсын мастер цол хүртлээ
2025-12-16

12 настай Б.Мишээл ой тогтоолтын дэлхийн аварга болж, дэлхийн хоёр рекорд тогтоож Олон улсын мастер цол хүртлээ

Эсрэг тэсрэг байр суурь7 цаг 28 минутын өмнө
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.