Редакцийн бодлого


Мэдээллийн анхдагч “ХӨТӨЧ” сайт болох www.ZALUU.com нь 2007 онд үүсгэн байгуулагдсан. Монголын интернет, мэдээллийн технологийн салбарын анхдагчдын нэг бөгөөд өдгөө үндэсний хэмжээний мэдээллийн портал болон өргөжиж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай “ХӨТӨЧ” сайтын онцлог нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрөл бүрийн цахим хуудас, мэдээллийн эх сурвалжуудын холбоосыг нэг дор төвлөрүүлж, уншигчдынхаа цагийг хэмнэн, олон төрлийн мэдээ, мэдээллийг нэг дороос цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлэн ажилладагт оршино.

Бид технологийн хөгжил, дэвшлийг ашиглан цаг үеийн шаардлагад нийцүүлэн өнгө төрх, контентын хэлбэрээ тасралтгүй шинэчилж, уншигчдадаа хүртээмжтэй, үнэн зөв, баримтад тулгуурласан мэдээллийг хүргэхийг эрхэмлэдэг. Улс төр, нийгэм, эдийн засаг, спорт, энтертайнмент, технологи болон дэлхий дахинд өрнөж буй үйл явдлын талаарх мэдээ, мэдээллийг шуурхай хүргэхийн зэрэгцээ соён гэгээрүүлэх үүргээ хэрэгжүүлж, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх олон төрөлт контент, нийтлэлийг түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна.

Бидний эрхэмлэх зарчим бол хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэж, хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх индэр байх явдал юм. Мөн улс төр, бизнесийн аливаа байгууллага, ашиг сонирхлоос хараат бус байж, сэтгүүлчийн ёс зүй, мэргэжлийн зарчмыг чандлан сахин ажиллана.

Бид нийгмийн бүхий л хэсгийн дуу хоолой, үзэл санааг тэнцвэртэйгээр хүргэж, олон талын байр суурийг хүндэтгэн, баримтад тулгуурласан, үнэн зөв, хариуцлагатай мэдээллийг түгээхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Холбоо барих


Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,6-р хороо, Тусгаар тогтнолын ордон 300 тоот
Утас: Маркетинг, сурталчилгаа: 9193-7777
Оффис: 77114747
Э-Шуудан: mongolmediagroup@yahoo.com  (Маркетингийн алба)
zaluumn.news@gmail.com  
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.