Нийгэм

Энэ сарын 10-нд бүх нийтээр амарна
2026-11-2

2026 онд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 10-ны мягмар гарагт тохиож, бүх нийтээр амарна. Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд заасны дагуу Их эзэн Чингис хааны мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг

Оюу толгойн гүний уурхайн ослын шалтгааныг тогтоох ажлын хэсэг ажиллаж байна
2026-11-2

Аравдугаар сарын 29-ний өдөр Оюу толгойн гүний уурхайд чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралт үүсч, тус бүсэд ажиллаж байсан 15 ажилтан өртсөн үйлдвэрлэлийн осол гарсан. Уурхайн ослын улмаас гэмтсэн хоёр ажилтныг Улаанбаатар хот руу хүргэж “Интермед” эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Осолд өртсөн уурхайчдын биеийн байдлын талаар “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Аврах ажиллагаа цаг алдалгүй явагдсан

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ
2026-11-2

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн нийт гүйцэтгэл 44 хувьтай, үүнээс барилга угсралтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна.Одоогоор зуух, турбин, яндан болон бусад үндсэн байгууламжийн суурийн ажил дуусаж, захиргааны болон туслах барилгуудын суурийн ажил үргэлжилж байна. Төслийн ерөнхий инженер Г.Өлзийбаатар “Барилга угсралтын ажил батлагдсан графикийн дагуу явагдаж байгаа бөгөөд энэ онд үндсэн барилгын суурийн ажлыг дуусгахаар төлөвлөж байна” гэв.     Төслийн талбайд 420 гаруй ажилтан, инженер техникийн ажилтан, 70 орчим машин механизм ажиллаж байна. Тус станцыг 2028 онд ашиглалтад оруулснаар 300 МВт-ын суурилагдсан хүчин чадлаар цахилгаан үйлдвэрлэж, 270 МВт-ыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх юм

Хичээлдээ явахын өмнө хооллодоггүй хүүхдүүдийн дийлэнх нь цаггүй гэжээ
2026-11-2
400256365b9db8d707224

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийсэн Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдлын Үндэсний VI судалгаанд 6–11 насны сурагчдын хичээлдээ явахын өмнөх хооллолтын дадлыг тусгайлан судалжээ. Тус судалгаа 2023 онд хийгдэж, 2024 онд тайлангаа танилцуулсан бөгөөд Улаанбаатар хотын найман дүүрэг, 21 аймгийн 112 сумыг хамарсан үндэсний хэмжээний судалгаа юм. Судалгааны тайланд 6–11 насны хүүхдүүдийн хичээлдээ явахын өмнөх хооллох дадлыг, гэрт нь хоол хүнс байхгүйгээс өлссөн эсэхийг тус тус авч үзжээ. Судалгаагаар: 65 хувь нь өглөө хооллох цаг байдаггүй; 14 хувь нь хоол идэх сонирхолгүй; 4 хувь нь гэрт нь хоол хүнс байдаггүй гэсэн үзүүлэлт нь уг судалгааны тайланд тусгагджээ.   Өглөөний хооллолтын асуудал зөвхөн бага насныханд хамаарахгүй НЭМҮТ-ийн өсвөр үеийн хоол тэжээлийн байдлыг судалсан өөр нэг судалгаанд 40 сургуулийн 4,514 сурагчийг хамруулжээ. Үр дүнгээр 34.6 хувь нь өглөөний цайгаа хааяа уудаг, 3.9 хувь нь огт уудаггүй гэж хариулсан байна

Нэг байрыг 65 иргэнд давхардуулан худалдаж залилсан хэргийг цагдаагийн байгууллагаас анхааруулав
2026-11-2

Нэг байрыг 65 иргэнд давхардуулан худалдаж залилсан хэргийг цагдаагийн байгууллагаас анхааруулав

“Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аян эхэллээ
2026-11-2

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, хотын эдийн засгийн идэвхжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аяныг эхлүүллээ. Уг аян 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2027 оны гуравдугаар сарын 31-нийг дуустал үргэлжилнэ. Аяны хүрээнд Улаанбаатар хотод хөнгөлөлт, урамшуулалтай үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын мэдээллийг Google Maps платформд нэгтгэн (монгол, англи хэлээр) байршуулна. Ингэснээр иргэд, жуулчид өвлийн улиралд хаана, ямар үйлчилгээ авах боломжтой, тухайн байгууллага хэдэн хувийн хөнгөлөлт санал болгож байгааг нэг дороос хялбар мэдэх боломж бүрдэнэ

Монголын байгалийн дархан цаазат газрыг сүйдэлсэн хээрийн түймэрт хэн буруутай вэ?
2026-11-2

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал хээрийн түймэр нь хил дамнасан хөрөнгийн урсгал, үйл ажиллагааны хууль эрх зүйн нийцлийн (capital compliance) эрсдэл болон Зүүн Хойд Азийн экологид нөлөөлж буй геополитикийн өөрчлөлтүүдийг хөндөж байна. ​​​​​​​   Монгол Улсын Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт (ДЦГ) 10 дугаар сарын 8-ны өдөр их хэмжээний хээрийн түймэр гарчээ. Хээрийн түймрийг 10 дугаар сарын 16-ны өдөр л бүрэн унтрааж дуусгасан байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 10 дугаар сарын 28-ны өдөр хиймэл дагуулаас авсан мэдээлэлд тооцоолж албан ёсны тоо баримтыг танилцууллаа

Гэр хорооллын айл өрхийн оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэлх цахилгааны хэрэглээнд хөнгөлөлт үзүүлнэ
2026-11-2

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг энэ сарын 1-нээс цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэлжээ. "УБЦТС" ТӨХК-аас мэдээлснээр Улаанбаатар хот болон аймгийн төв, 10,000-аас дээш хүн амтай сум суурийн газрын 220В болон 380В хүчдэлд холбогдсон айл өрхийн 1,500кВт.цаг хүртэлх хэрэглэсэн цахилгаан эрчим хүний тарифт хөнгөлөлт үзүүлэхээр болжээ

Нэг хүн нэг сошиал платформд нэг л хаягтай байх Г.Тэмүүлэнгийн санаачилгыг дэмжье
2026-11-2

Цахим орчин бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болжээ. Мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх, худалдаа хийх, ажил хэргээ явуулах гээд нийгмийн харилцааны томоохон хэсэг сошиал платформд өрнөж байна

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ
2026-11-2

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо. Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобус худалдан авалт сүүлийн жилүүдэд маргаан, хардлага, авлигын хэрэгтэй нэр холбогдож ирсэн. Тэр дундаа олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан “Ногоон автобус”-ны хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад автобус худалдан авах шинэ тендерүүд дахин эргэлзээ дагуулж эхэллээ. Энэ удаад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан нийт 156 автобус худалдан авах олон улсын тендерийн 60 цахилгаан автобусны багцад БНХАУ-ын Yangzhou Yaxing Motor Coach Co., Ltd компанийн ASIASTAR брэнд шалгарсан байна. Тендерийн үр дүнгийн мэдээллээс үзэхэд тус компани нийт 50,306,497,500 төгрөгийн үнийн санал ирүүлсэн бөгөөд нэг автобусны үнэ 838,441,625 төгрөг болж байна. Тендерийн дэлгэрэнгүй: https://user.tender.gov.mn/mn/result/detail/1783512511176 Энэхүү тендерийн хамгийн их анхаарал татаж буй нэг асуудал нь ASIASTAR брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж буй Эм Эс И Ти энд Ди ХХК-тай холбоотой мэдээлэл юм. Тус компанийн хувьцаа эзэмшигч Бямбадоржийн Цолмон нь өмнө нь олны анхаарлын төвд байсан “Ногоон автобус”-ны хэрэгт холбогдож байсан гэх мэдээлэл бий. Мэдээж аливаа хэрэгт холбогдсон байх нь тухайн этгээдийг гэм буруутай гэж үзэх үндэслэл биш

Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, бурхан болоочдын чандар шүтээнийг Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд залжээ
2026-11-2

Буяны үйлчилгээ эрхлэгч Нью Семетри болон Улаанбаатар буян компаниуд хамтран төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишиг тогтоосон Самбалхүндэв буюу Далан давхрын хаалттай оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр амжилттай хэрэгжүүлж, өнөөг хүртэл цэцэрлэгт хүрээлэнгийн арчлалт, хамгаалалтыг хариуцан ажиллаж байна. Бурхан болоочдын дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, ар гэр, төрөл төрөгсөд нь эргэн дурсаж, хүндэтгэл үзүүлэх тайван тохилог орчин бүрдүүлэх зорилготой энэхүү төслийг 2022 онд эхлүүлсэн бөгөөд төслийн эхний үе шатанд оршуулгын газрын 10 га талбай дахь шарилыг нүүлгэн шилжүүлж, 2023 онд 14,323 бурхан болоочдын чандар шүтээнийг ар гэрийнхний оролцоотой, шашны зан үйлийг гүйцэтгэж Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсөнд болон суваргад залж мөнхжүүлсэн.     Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын хүрээнд дурсгал хүндэтгэлийн хэсгүүд, явган зам, иргэдийн амрах суух талбай, гэрэлтүүлгийг тохижуулж, голт бор, гүйлс, далан хальс, шар хуайс, монос зэрэг мод, бут тарьсан. Ийнхүү хуучин оршуулгын газрын хэсгийг бурхан болоочдын дурсгалыг хадгалсан, иргэдийн эргэн дурсаж, хүндэтгэл үзүүлэх ногоон орчин болгон өөрчилсөн юм. Улмаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нийслэл хотод хуучин, хаагдсан оршуулгын газартай холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор өнөөгийн байдлыг тодорхойлох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр олон талт арга хэмжээ хэрэгжүүлж байгаа ба 2025 онд Самбалхүндэвийн оршуулгын газар дахь булш, бунхны бүртгэл, тооллогын ажлыг хийж гүйцэтгэн ubcemetery.gov.mn цахим мэдээллийн сан үүсгэсэн бөгөөд цаашид бусад хаагдсан, хуучны оршуулгын газрын булш, бунхныг бүртгэл, тооллогыг хийж байна.         Тооллогоор 63 га талбайд нийт 65,000 булш, бунхан тоологдсоноос 70 орчим хувь нь эвдэрч муудсан, ухагдаж, тоногдсон байдалтай байсан ба булш, бунхны гадна байдлыг фото зургаар баримтжуулж, нээлттэй мэдээллийн цахим санг үүсгэсэн нь хуучин оршуулгын газраас өөрийн эрхэм хүний булш, бунхныг эрх хайхтай холбоотой иргэдэд учирч буй олон хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх боломж бүрдүүлсэн байна. Энэ онд Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил үргэлжилж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан 8.5 га талбай дахь шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлын гүйцэтгэгчээр “Улаанбаатар буян” ХХК шалгарч наймдугаар сард хурал номын айлдвараар эхлүүлж байсан боловч салбарын оролцогчдын шүүхийн маргаантай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар зогссон байдаг.     Улаанбаатар буян компанийн хувьд үйл ажиллагаа түр зогсох хүртэл 2 га талбай дахь 1,601 бурхан болоочийн шарилыг нүүлгэн шилжүүлж чандарласан бөгөөд эдгээр чандар шүтээнийг Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсөнд болон суварганд залах хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан байна. Тус арга хэмжээний хүрээнд бурхан болоочид болон ар гэрт зориулж буяны ном хурж, чандар шүтээнийг ар гэрийн оролцоотой, төрийн холбогдох байгууллагын хяналт дор чандар шүтээнийг хөрсөнд болон суварганд залсан байна

+1...+3 градус дулаан байна
2026-11-2

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:    Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна.  11 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  Нутгийн хойд хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн баруун, Завхан, Дорнод, Сүхбаатарын зарим сумдаар 0.0-1.0 мм цас орж, явган шуурга шуурна

Нэг байрыг 65 иргэнд давхардуулан худалдаж залилсан хэргийг цагдаагийн байгууллагаас анхааруулав
2026-10-30

Орон сууцны залилах гэмт хэргийг мөрдөн шалгах дэд ажлын хэсэг энэ оны долоодугаар сард байгуулагдан ажиллаж байгааг өмнө нь мэдээлсэн билээ. 

Маргааш нутгийн хойд хэсгээр цасаар шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна
2026-10-30

Энэ сарын 31-нд буюу маргааш нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар салхитай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Сайтын эздийг нухсан загвараар Б.Наранхүү, Х.Бат-Эрдэнэ нарыг газрын сонсголд оруулахад л бүх зүйл ил болно
2026-10-30
46107376a33b6968276f3

​​​​​​​ Сайтын эзэн дөрвөн хүүхнийг түүж аваад нүдэж үзүүлсэн. Бүхий л талаас нь ухаж байр, газар, хөрөнгө мөнгө, нөхөр хүүхэд арай л тэрний тэр энэ хүүхнийх нь нууц амраг гэж зарлаагүй

Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-10-30

Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

ТАНИЛЦ: Арваннэгдүгээр сарын 1-нээс хэдэн төгрөгийн суурь тэтгэвэр авах вэ?
2026-10-30

Олон давхаргат тэтгэврийн тогтолцооны эхний давхарга болох суурь тэтгэврийг ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн олгож эхэлнэ. Улсын Их Хурлын 2026 оны долоодугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Ингэснээр суурь тэтгэвэр олгох эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд одоогоор олголтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Суурь тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авч байгаа эмэгтэй 55, эрэгтэй 60 насанд хүрсэн ахмад настнуудад олгоно

Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов
2026-10-30

Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан Ч.Шинэсаран охины хэрэгтэй холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх өнөөдөр хэлэлцэж, албан ёсны шийдвэрээ танилцууллаа. Шүүгчийн тогтоол “Хяналтын шатны шүүхээс Давгадоржийн үйлдсэн онц харгис, хэрцгий аргаар өөртөө эдийн ашигтай давуу байдал бий болгох, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хоёр хүн хөнөөсөн, мөн 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон, бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүчирхийлэл хэрэглэхээр заналхийлсэн, бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар залилах гэмт хэрэг үйлдсэн талаар хоёр шатны шүүхээс ирсэн шийдвэр хууль ёсны бөгөөд үнэмлэхүй байх хуулийн шаардлага хангасан байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.3-т зааснаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэж хүндрүүлэх шинжээр зүйлчилж ирснийг өөрчилж энгийн бүрэлдэхүүнтэй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэлээ

Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэн хүсэлтээр зогсоожээ
2026-10-30

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Машийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ малчин А нь энэ сарын 15-ны 07.00 цагийн орчимд малаа хайж яваад сураггүй болсон тухай дуудлага мөн өдрийн 16.50 цагт Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байдаг.  Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн иргэн А /26 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 16 хоногийн турш зохион байгуулсан юм. Тэгвэл Тариалан сумын ЗДТГ-ын мэдээлснээр, эмэгтэйн ар гэрийнхний хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоосон гэв.  Энэ талаар эмэгтэйн аав Х.Баяраа “15 хоног охиныг минь хайлаа. Ах нь өөрөө эрлийг зогсоох хүсэлт гаргасан

ЕБС-ийн сурагчдын амралт арваннэгдүгээр сарын 2-8 хүртэл үргэлжилнэ
2026-10-30

ЕБС-ийн сурагчдын эхний улирлын амралт арваннэгдүгээр сарын 2-8 хүртэл үргэлжилнэ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр хичээллээд ирэх сарын 8 хүртэл амарна. Сурагчдын амралт эхэлж байгаатай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
2026-10-30

  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг танилцуулав.  Нэр дэвшигч З. Ганзориг нь 1985 онд Булган аймгийн Булган суманд төржээ

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
2026-10-30

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

Үг хэлэх эрх чөлөөг зөвхөн, ганцхүү үнэнийг хэлдэг хүн л эдлэх ёстой
2026-10-30

Нэг хоёр жишээ, хэд гуравхан баримт дээр тулгуурлан огт буруу дүгнэлт хийгээд түүнээ нийтэд сурталчилдаг, цуурхал тараадаг болчимгүй, бодлогогүй, “буруугаа зөвд тооцдог” ухвар мөчид хүмүүс сүүлийн 30 гаруй жилд олширлоо.  Үг хэлэх эрх чөлөө бол цаанаа зөвхөн үнэнийг хэлсэн байх хариуцлагыг дагуулдаг. Эсрэг тохиолдолд үг хүн цуурсан, олон түмнийг төөрөгдүүлсэн гэх зэмлэл сонсдог. Ялангуяа вакцин, эм тариа, өвчин, үндэсний үнэт уламжлал, монгол хүн, монгол угсаатан, Монгол төр улсын маань хувьд худлыг үнэн болгон сурталчлах нь сөрөг үр дагавар ихтэй.   Ковид вирус, Ковид-19-ийн үед вакцины талаар буруу ойлгоод эндсэн тохиолдол олон гарсан

457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
2026-10-30

457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна 457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна  

Италийн дизайны чиг хандлагаас сэдэвлэсэн 40 гаруй шинэ загварыг Kitchen ALL танилцуулж байна
2026-10-29

Италийн дизайны чиг хандлагаас сэдэвлэсэн 40 гаруй шинэ загварыг Kitchen ALL танилцуулж байна Өнгө, материал, хийцийн сонголтоор гэрийн орон зайгаа өөрчлөхийг хүсэж буй хүмүүст Kitchen ALL брэнд шинэ загваруудаа танилцуулж байна. Тус брэндийн Тавилга Плазагийн 2–3-р давхарт байрлах шинэ шоурумд 2026 онд Италид танилцуулагдсан загваруудаас сэдэвлэсэн, орчин үеийн чиг хандлагыг тусгасан 40 гаруй шинэ загварыг дэлгэжээ.   Дизайны санааг бодитоор харах орон зай Зураг дээр таалагдсан өнгө, материал бодит орчинд хэрхэн харагдах вэ? Өөр өөр гадаргуу, хийцийг хамтад нь сонговол ямар зохицол үүсэх вэ? Шинэ шоурумд хэрэглэгчид эдгээрийг биечлэн харьцуулж, гал тогоо болон өрөөний тавилгын шийдлүүдийг ойроос үзэх боломжтой. Загварыг бүхэлд нь харахын зэрэгцээ материалын өнгө, гадаргуу, хийцийн ялгааг ажиглах нь гэртээ хэрэгжүүлэх санаагаа тодруулахад тусална

“Газ ойл” компанийн шатахуун түгээх станцад үлдэгдэлтэй шатахууныг зориудаар олгоогүй гэх зөрчил илэрчээ
2026-10-29

Монополын эсрэг газраас ШТС-уудад илэрсэн зарим зөрчлүүдийн талаар танилцууллаа. Одоогоор хоёр хэрэгт Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд “Газ ойл” компанийн шатахуун түгээх станцад үлдэгдэлтэй шатахууныг зориудаар олгоогүй гэх зөрчлийн нөхцөл байдал тогтоогджээ. Мөн “Петровис” компанийн нэг түгээгч хувийн дансаар төлбөр авч шатахуун борлуулсан гэх асуудлыг шалгаж байгаа аж

35 настай малчин залуу толгойн орой хэсэгтээ 2-3 удаа хазуулсан, гарын бугалга, нурууны хэсэгт баавгайны хумс гүн орсон шархтай байжээ
2026-10-29

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харьяат 35 настай “М” руу өнөө өглөө 08 цагийн үед баавгай дайрчээ. Түүний толгойн орой хэсэгт 2-3 удаа хазуулж ил шархтай, гарын бугалга нурууны хэсэгт баавгайны хумс гүн орсон шархтай байжээ

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
2026-10-29

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлэх хүндэтгэлийн ёслол боллоо. 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн “Өргөө” байгуулснаар Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Ийнхүү жил бүрийн аравдугаар сарын 29-ний “Нийслэлийн өдөр”-өөр үндэсний өв соёлоороо бахархах, түүхэн ой санамжаа бэхжүүлэх ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье

Ослын улмаас дөрвөн хүн нас барсан хэрэгт зам хариуцагч компаниас хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв
2026-10-29

Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл тосгоны Соёлын ордны танхимын эрхлэгч Л.Юмжавт холбогдох хэргийг орон нутгийн шүүх шийдвэрлэж, зам хариуцагч компаниас хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгуулахаар боллоо. Сэлэнгэ аймгийн нэгэн сумд зохион байгуулахаар болсон сургалтад оролцохоор уг Соёлын ордны нэр бүхий гурван ажилтан, өсвөр насны нэг хүний хамт “Ланд круйзер-100” загварын тээврийн хэрэгслээр Шаамар сумын нутаг дэвсгэрт явж байхдаа осолд орж, зорчигчид нь нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, тэд замын хагархайг тойрч гарахдаа Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас дөрвөн хүн амиа алдсан байна. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас уг автомашиныг жолоодож явсан Л.Юмжавт Эрүүгийн хуулийн 27.10-4.2 дахь хэсгийн “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний хүний амь хохирсон” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн байна. Ингэхдээ прокурор Л.Юмжавыг орон нутагт томилолтоор явуулахдаа аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгслээр хангаагүй, ажил олгогч Хөтөл тосгоны Соёлын ордон, мөн Шаамар сумд харьяалагдах хатуу хучилттай авто замын засвар, бэлэн байдлыг хариуцсан “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийг иргэний хариуцагчаар татсан аж.  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс дээрх автомашины жолооч Л.Юмжавыг Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-ын ”Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.1-ийн “Жолооч хөдөлгөөний агаарын нөхцөл, эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-ын “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас дөрвөн хүн амиа алдсан гэм буруутайд тооцон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жил хасаж, нэг жилийн хорих ял оноосон байна. Мөн хохирогч нарын ар гэрт нийт 105.9 сая төгрөг төлснийг шүүх шийтгэх тогтоол гаргахдаа харгалзан үзжээ

АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ
2026-10-29

АН-аас ерөнхийлөгчид дэвших хамгийн боломжтой хүнээр Н.Алтанхуяг мөн гэж эртнээс яригдсан. Нэр хүнд нь ч сайн байгаа тухай удаа дараагийн судалгаагаар гарч байгаа.Гэвч АН дотор “Алтанхуяг” л биш шүү гэсэн яриа сүүлийн үед давтамжтай сонсогдоод байх боллоо. Үнэхээр нэр хүнд нь тийм сайн байгаа юм бол яагаад түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид сойж болохгүй байгаа юм бэ

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.