Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа. Нөгөө талаас МАН өглөө болгон бидэнд бэлэг барьдаг боллоо.Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа
ТАНИЛЦ: Соёл, спорт, аялал жуулчлалын салбарт 770.7 тэрбум төгрөгийг юунд зарцуулах вэ?Соёл, урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн үйлчилгээний /ТҮСБ/, төрийн үйлчилгээний мэргэжлийн /ТҮМ/, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах /ТҮ/-н салбарын нийт 6624 албан хаагчдын цалин хөлс 50 хувиар нэмэгдэж, бусад салбарын жишигт хүрсэн. Салбарын нийт 485 байгууллагын 7180 албан хаагчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл нь урсгал зардлын 75 хувь буюу 340.5 тэрбум төгрөг байна.
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээУИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдаанд иргэн Батболдын Болдбаатараас petition.parliament.mn системээр гаргасан нийтийн өргөдлийг Хууль зүйн байнгын хороонд хуваарилснаа танилцуулав. Өргөдлийг 100,200 иргэн дэмжиж гарын үсэг зурсан байна
Э.Өлзийбаяр: Дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй0
Батлан хамгаалахын сайд Д.Батлут ажлаа өгч буйгаа мэдэгдлээБатлан хамгаалахын сайд Д.Батлут ажлаа өгч буйгаа мэдэгдлээ. Тэрээр, "Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй… Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа
Л.Оюун-Эрдэнэ: Н.Номтойбаяр миний хөгшин одоо наад сонсголоо хий, эсвэл боль!Л.Оюун-Эрдэнэ: Н.Номтойбаяр миний хөгшин одоо наад сонсголоо хий, эсвэл боль!
Монгол Улсын 2027 оны төсвийг эцэслэн баталлааМонгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн тав дахь хэлэлцүүлгийг явууллаа. УИХ-ын дарга С.Бямбацогт төсвийн тухай хуулийг зүйл заалт бүрээр нь уншиж танилцуулснаар эцэслэн батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Санал хураалтад 111 гишүүн оролцсоноос 91 нь буюу 82 хувийн саналаар ирэх оны төсвийг баталлаа. Засгийн газраас 2027 оны төсвийг 41.3 их наяд төгрөгийн орлоготой, 43.6 их наяд төгрөгийн зарлагатай байхаар анх өргөн мэдүүлсэн
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…Монголын хамгийн аймшигтай авлигын дүн хэмжээ 10 жилийн тэртээд саяар, нисээд тэрбумаар яригддаг байж. М.Энхболд, Ц.Сандуй нарын 60 тэрбумын яриаг сонссон ард нийт пүү паа болдог байв шүү. Эдүгээ авлигын ханш өсөөд талийж
Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайнМонгол төр дундаж давхаргыг устгах санаатай эсвэл санаандгүй ч юмуу дайн хийгээд удсан. Тийм ч учраас ужиг гээд байгаа юм
Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардавЕрөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж чадаагүй хэмээн Ерөнхий сайдаас огцруулсан билээ. Түүний хүү О.Тэмүүлэн сүйт бүсгүйдээ өндөр үнэтэй сүйн бөгж, брэндийн цүнх бэлэглэсэн нь хэл ам дагуулж улс төрийн тэмцэл хөдөлгөөн болон өргөжсөн нь ийнхүү огцроход хүргэсэн
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л баринаОюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр албан ёсны захидал ирүүлжээ. Уг захидалд Монгол Улсын Ерөнхий сайд болон Рио Тинто компанийн гүйцэтгэх захирлын уулзалтын үеэр Оюутолгой ХХК-ийн 2027 оны ногдол ашиг хуваарилалтын асуудлаар санал солилцсон талаар дурдсан байна. Тодруулбал, талууд 2027 онд Оюутолгой ХХК-ийн хувьцаа эзэмшигчдэд эзэмшлийн хувь хэмжээнд нь тэнцүүлэн ногдол ашиг хуваарилах боломжийн талаар ярилцжээ
С.Бямбацогт: Өнөөдөр бол өвөг дээдсийнхээ байгуулсан төрт улсаар бахархаж, тэдний үлдээсэн үнэт өвийг хамгаалан бэхжүүлж, ирээдүй хойч үедээ уламжлан өвлүүлэх эрхэм үүрэг, түүхэн хариуцлагаа ухамсарлах бэлгэдэлт өдөрЭзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үгийг бүрэн эхээр нь толилуулж байна. Эзэн Чингис хаанаас эхтэй элэг, сэтгэл нэгт монголчууд аа, Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд, төрийн түшээд ээ, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, Эх орондоо болон дэлхийн өнцөг булан бүрд суугаа нийт монголчууд, эсгий туургатан элгэн түмэндээ Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, Монгол бахархлын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөдөр бол өвөг дээдсийнхээ байгуулсан төрт улсаар бахархаж, тэдний үлдээсэн үнэт өвийг хамгаалан бэхжүүлж, ирээдүй хойч үедээ уламжлан өвлүүлэх эрхэм үүрэг, түүхэн хариуцлагаа ухамсарлах бэлгэдэлт өдөр юм. 820 жилийн тэртээ Алтай, Хангай, Хэнтий, Саяны их нурууд, говь, талын уудам орон зайд тархсан Мөнх Тэнгэрийн үр садыг Чингис хаан нэгэн жолоонд нэгтгэн, монголчуудын төрт ёсны шинэ түүхийг өртөөлж Их Монгол Улсыг байгуулсан билээ. Энэхүү их үйл хэргийн тэгш дүүрэн ой өнөө жил тохиож буй нь Монгол бахархлын өдрийн утга агуулга, ач холбогдлыг өндөрт өргөж буй хэрэг юм. Модун Шаньюй тэргүүт дээдэс өвгөдийн байгуулсан Хүннү их гүрэн талын нүүдэлчин түмний төрт ёс, цэрэг захиргаа, зохион байгуулалтын их өв соёл болон уламжлагдаж, эзэн Чингис хааны Их Улсаар төгөлдөржин мандсан түүхтэй. Нийтийн тооллоос 200 гаруй жилийн өмнөөс тоологддог Хүннү гүрний суут түүх орчин цагийн шинжлэх ухаан, археологи, антропологийн ололт нээлтүүдээр баталгаажин, улам урагш ахисаар байгааг энэ бахархалт өдөр Улсын Их Хурлын хүндэт индрээс онцлон тэмдэглэе. Эзэн зарлигтай, Их хуралдайн тогтоолтой Их Монгол Улс Евразийн өргөн уудам нутагт өрнө дорныг холбосон эх газрын бодлогыг зангидан, нэгдсэн төр, хууль цааз, чөлөөт худалдаа, өөр хоорондоо ялгаатай өв соёл, шашин шүтлэгийг хүндэтгэх бодлогоор олон үндэстнийг манлайлан дагуулж, Эв, Энх, Эрхэмлэл хүндлэлийн гүн их ёс журмаараа дэлхийн дэг журмыг цогцлоосон билээ. Эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол Улс үндэсний эв нэгдлийг эрхэмлэж, хаан голомт, төрт ёсоо хүрээлэн нягтарч, эзэнт гүрнийхээ оршин тогтнох үндсийг бат бөх тавьсан нь эдүгээ хүртэлх олон зууны түүхэнд үл давтагдах гавьяа юм. Та бид бахархалт дээдсийнхээ эв нэгдэл, сахилга хариуцлага, төрт улсаа дээдлэх үзэл, өөрийн төдийгүй өрөөл бусдын шашин соёлыг хүндэтгэх их ухаанаас суралцаж, өвлүүлэн үргэлжлүүлэх нь хамгаас чухал юм. Эрхэм хүндэт төрийн түшээд ээ, Монголчууд бид төрт ёсны эртний түүхтэйн зэрэгцээ төрийн чухал асуудлыг хамтаар хэлэлцэж, зөвлөлдөн шийдвэрлэдэг өнө эртний уламжлалтай. Хүннү гүрний үеийн Цэцдийн зөвлөл, Их Монгол Улсын үеийн Их Хуралдай нь энэхүү уламжлалын тод илэрхийлэл юм. Их Хуралдай бол хаанаа өргөмжилж, төрийн залгамж халаа, дайн ба энхийн асуудлыг хэлэлцэн, улс орны хувь заяаг шийдвэрлэдэг төрийн дээд чуулган байсныг түүхэн эх сурвалжууд гэрчилдэг. Энэ бол монголчууд төрийн чухал шийдвэрийг зөвлөлдөн хэлэлцэж, хамтаар батлах соёлыг олон зууны өмнөөс төлөвшүүлж ирсний баталгаа юм. Олон талын оролцоог хангаж, санал бодлыг хэлэлцэн зөвшилцөх нь Монгол төрийн эртний уламжлал, өнөөгийн парламентат ёсны үнэт зарчим мөн. Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиар ард түмэн төрийн эрх барих эрхээ төлөөллийн байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлэх ардчилсан тогтолцоог баталгаажуулсан. Өнөөдөр Улсын Их Хурал 126 гишүүнтэй болж, жинхэнэ утгаараа ард түмний засаглах индэр байж, олон ургалч үзэл, зөвшилцөл, парламентын ардчиллыг бэхжүүлэх, иргэндээ ээлтэй, ил тод, иргэдийн оролцоотой, тэдний хяналт бүхий НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТЫГ төлөвшүүлэх үйл хэргийг эхлүүлээд байна. Найман зууны өмнө монголчууд Их Хуралдайдаа төрийн чухал асуудлаа хэлэлцдэг байсан бол өнөөдөр Монголын ард түмэн сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулан улс орныхоо хувь заяа, хөгжлийн бодлогыг шийдвэрлэхэд оролцож буй нь бидний төрт ёсны түүхийн их өв сан, үе дамжин өртөөлөх үнэт зүйл мөн. Монгол Улсын Их Хурал өвгөд дээдсийнхээ энэхүү үнэт өв уламжлалыг бахархан үргэлжлүүлж, өнөө цагийн үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлан ажиллах үүрэгтэй. Өнөөгийн парламентын мөн чанар нь ард түмний итгэл, хууль тогтоомжийн чанар, төрийн бодлогын залгамж, улс орны ирээдүйн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаар илрэх учиртай. Төрийн түшээд бид өвөг дээдсийнхээ алсын хараа, төр засах ухааныг өвлөн залгамжилж, нийт иргэн, үндэсний эрх ашгийг эрхэмлэж, хууль дээдлэх ёс, шударга ёс, сахилга хариуцлагыг төрийн үйл хэргийн үндсэн зарчим болгох учиртай. Тусгаар тогтнолоо бататгаж, улс орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулж, ард түмний итгэлийг үйл хэргээрээ хариулах нь бидний түүхэн үүрэг мөн бөгөөд хойч үедээ бүрэн улс, бүтээмжтэй засаглал, хүчирхэг төрийг өвлүүлэх нь бидний эрхэм хариуцлага гэдгийг онцлон тэмдэглэе. Эрхэм ард иргэд ээ, монгол ахан дүүс ээ, Чингис хаан даян дэлхийн нэгэн цаг үеийн түүхийг бүтээгээд зогсоогүй, монголчуудыг нэгтгэх үзэл санаа, тусгаар тогтнолоо хамгаалах ирмүүн зориг, төр улсаа дээдлэх их бахархлыг өвлүүлсэн билээ. Их Монгол Улсын түүх бол зөвхөн өнгөрсөн үеийн ялалт, байлдан дагуулалтын түүх биш ээ. Энэ бол улс гэрийн зохион байгуулалт, хууль цааз, төрийн бодлого, худалдаа харилцаа, соёл иргэншлийн харилцан нөлөөллийн өргөн цар хүрээтэй түүх мөн. Түүхээ мэддэг ард түмэн үндэснийхээ үнэт зүйлийг ойлгоно
“Хоёр нүүрт” С.Амарсайхан сайдаас огцормогцоо сөрөг хүчин болж жүжиглэж эхэлжээЭрх мэдэлтэй байхдаа Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж, шийдвэр гаргалцаж явсан улстөрч албан тушаалаасаа буунгуутаа өөрийнхөө ажиллаж байсан кабинетын алдаа дутагдлыг шүүмжилж эхлэх нь Монголын улс төрд шинэ үзэгдэл биш. Харин ийм шүүмжлэл хэр үнэмшилтэй вэ? Энэ асуултыг С.Амарсайханаас асуух ёстой. Өчигдөрхөн Засгийн газрын танхимд сууж, төрийн бодлого, шийдвэрийг хамтран хэрэгжүүлж явсан улстөрч өнөөдөр албан тушаалаасаа буунгуутаа бүхнийг гаднаас нь шүүмжилдэг болж хувирна
Хяналтын байгууллага нь намын удирдлагаа огцруулах ямар ч боломжгүй тул С.Баярцогт АН-ын ЕНБДарга хэвээрээАрдчилсан Намын Хяналтын Ерөнхий Хороо өнгөрсөн Баасан гарагийн орой яаран хуралдаж, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга С.Баярцогтыг огцруулж байна гэх мэдээлэл хийв. Тэдний гаргасан албан мэдээнд: "Хяналтын Ерөнхий хорооны 15 гишүүнээс 13 гишүүн оролцож, 100 хувийн саналаар С.Баярцогтыг АН-ын ЕНБДаргаас чөлөөллөө. “Ардчилсан намын дотоод сонгуультай холбоотой гарсан будлианы улмаас АН-ын зарим хороон дээр дахин сонгууль явуулах шийдвэр гаргаж, АН-ын ХЭЕГ, түүний удирдлага буюу ЕНБДаргад чиглэл өгсөн хэдий ч удаа дараа өгсөн үүргийг биелүүлэлгүй олон сар болсон учраас Ардчилсан намын гишүүдийн гомдол, саналыг биелүүлэхгүй байгаа ЕНБД С.Баярцогтыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан болно.” гэсэн байлаа. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн асан, ХЕХ-ны гишүүн Д.Ганхуяг : "АН-ын гүйцэтгэх удирдлага дүрмээ ягштал мөрдөх ёстой. Гэтэл дүрмээ биелүүлэхгүй байна
Захиалсан орон сууцаа эрсдэлгүй өмчлөх эрх зүйн орчинг бүрдүүлнэЗахиалсан орон сууцаа эрсдэлгүй өмчлөх эрх зүйн орчинг бүрдүүлнэ
Чингис хааны эш хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглосон хууль боловсруулахыг Засгийн газарт даалгалааУИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Тус тогтоол батлагдсанаар Засгийн газарт үндсэн таван асуудлыг даалгаж байгаа юм
УИХ-ын дарга С.Бямбацогт СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг огцруулах гэсэн боловч чадсангүйУИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Т.Жамбаажамц нь 2006 оноос Санхүүгийн зохицуулах хороонд ажилласан бөгөөд 2025 онд тус хорооны даргаар томилогдож байв. Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт түүнийг чөлөөлж буй шалтгаанаа "Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч ажиллаж, тодорхой ажлууд хийх гэж үзсэн. Монголын ард түмэн банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн дарамтад орсон байна. Аппликэйшний зээлийн хүү 60 хувь, банк бусын зээлийн хүү 40 хувь болчихсон
С.Амарсайхан: Ялзарсан хурандаа, генералуудыг хуугаар нь чөлөөлж байж хар тамхины аюулгүй болноУИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайхан хар тамхитай холбоотой асуудлаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө. Энэ үеэр хар тамхитай холбоотой асуудлаар сонсголыг удахгүй зохион байгуулах гэж байгаагаа мэдэгдэв. Тэрбээр "Монгол Улсын ирээдүй хар тамхинд живж байна
АН: Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдгийг нягтлах хэрэгтэйАрдчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2026.11.05/ Төрийн ордонд болж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин, Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцов. Энэ үеэр Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл: "Сүүлийн үед улстөрд өрнөөд байгаа олон асуудал бий
Увс аймгийн засаг дарга Э.Насанбатыг ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар огцруулжээУвс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-ын ээлжит бус 14 дүгээр хуралдаан Улаангом хотод өчигдөр болов. Тус хуралдаанаар аймгийн засаг дарга Э.Насанбатыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцжээ. Ээлжит бус хуралдаан 100 хувийн ирцтэйгээр 17:00 цагийн үед эхэлж, шөнийн 00:00 цаг хүртэл үргэлжилсэн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзавЕрөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Сэлэнгэ цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч Ардын хувьсгалын өлгий нутгийн иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа. Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар болж, 745 мянган тн үр тариа, ургац хураан авсанд Сэлэнгэ аймгийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэдийн хувь нэмэр өндөр байсныг тэмдэглэв. Гадаад харилцаа өргөжин, 21 улсын төрийн тэргүүн айлчилж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхэжсэн жилүүд болж байгааг онцоллоо. “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөж 330 сая ам.долларт хүрсэн
Сангийн Сайд З.Мэндсайхан: Ерөнхийлөгчийн саналыг хүндэтгэж байгаа ч Засгийн газар иргэдэд бэлэн мөнгө тараахыг дэмжихгүйМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарыг хүлээн авч уулзан, Оюу толгойн ногдол ашгийг иргэн бүрд хүртээх нь зөв шийдвэр болох талаар байр сууриа илэрхийлсэн билээ. Энэ тухай Сангийн сайд З.Мэндсайхан тайлбар хийхдээ: "Засгийн газар төсвийн тодотголын төслийг өргөн барихдаа Оюу толгойгоос орж ирэх гурван их наяд төгрөгийн ногдол ашгийн хоёр их наядыг томоохон төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулж, нэг их наядыг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр тусгасан. Гэвч иргэд ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлэх байр суурь илэрхийлсэн учраас гурван их наяд төгрөгийг тус санд үлдээх зохицуулалт хийхээр Засгийн газар хуулийн төслөө буцаан татсан. Гэсэн ч Засгийн газар анхны байр сууриа хэвээр хадгалж байгаа. Өөрөөр хэлбэл, хоёр их наяд төгрөгийг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу Хуримтлалын санд төвлөрүүлж, үлдсэн нэг их наядыг төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах байр суурьтай байна. Мэдээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хүндэтгэн хүлээж авсан
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулнаХууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: -Хүний эрхийг зөрчиж буй олон зүйл байна. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, хэрэглээг хуульд заасан үндэслэл шалгуурт нийцүүлэн хязгаарлах, цагдан хорих шийдвэрийн үндэслэлийг тодруулах хэрэгтэй гэж УИХ-ын тогтоолд тусгасан
Н.Алтанхуяг: Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд яриад, орой нь сэтгүүлчийг хорьчхож байнаУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн гаргасан гомдолд үндэслэн Т.Шинэбаярыг цагдан хорьж, гар утсыг нь хураан авсан гэх асуудал яригдлаа. Т.Шинэбаярыг өнгөрсөн аравдугаар сарын 11-нд цагдан хорьж, 16-нд сулласан юм. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хүний эрхийг зөрчиж буй олон зүйл байна
У.Хүрэлсүх: Баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно2027 онд Монгол Улс Оюутолгойгоос ногдол ашиг авахаар болсон. Засгийн газрын тооцоолсноор ирэх онд ГУРВАН ИХ НАЯД төгрөгийг ногдол ашигт авна гэж буй. Мөрдөгдөж буй хуулийн дагуу уг ногдол ашгийг Хуримтлалын санд байршуулах учиртай. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ногдол ашгийг иргэн бүрд хүртээх ёстой гэсэн байр суурийг Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нартай уулзахдаа илэрхийлжээ. Тодруулбал Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монголын ард түмний баялаг болох Оюу толгойн анхны ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудал олон нийтийн анхаарлын төвд орж, нийтийн өргөдлийн системд 100 мянга гаруй иргэн ногдол ашгаа шууд хүртэх саналыг ирүүлээд байна. Дэлхий даяар бий болсон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, бензин шатахууны хомсдол, тээвэр ложистикийн саад бэрхшээл нь улс орнуудын эдийн засагт цохилт өгч байна
Ж.Баярмаа: Төрийн аль аль байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байгааг шалганаУИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн хуралдаанаар хэвлэлийн эрх чөлөөний тухай асуудлыг хэлэлцсэн болохыг бүлгийн дарга Б.Түвшин танилцуулав
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулавАвлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5 хүнд холбогдох эрүүгийн 2501000060033 дугаартай хэргийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хэлэлцэж шийдвэрлэлээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн нэгжлэгээр Б.Н-ийн орон байранд 10,600 ам.доллар, 11,600 юань, 300,000 вон, 3440 евро, 7,030,000 төгрөгийн шатахууны эрхийн бичиг, мөн хадам дүү Ч.А-ийн орон байранд хадгалсан 70,000 ам.доллар илэрсэн бөгөөд нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр буюу 337,444,746 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийг үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн, Эрчим хүчний яамны газрын даргаар ажиллах хугацаандаа үйлчилгээний талбай худалдан авахаар өөрийн баз Г.Б-ын нэрээр нийт 438,700,000 төгрөгийг шилжүүлсэн, нийт 650,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгч хөрөнгө орлого нь 1,088,700,000 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, нэр бүхий тээврийн хэрэгслийг бусдын нэр дээр бүртгүүлж хөрөнгө орлого нь 251,782,998 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хадам дүүгээрээ дамжуулан валют арилжиж хөрөнгө орлого нь 592,327,000 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний төлбөрт бэлнээр шилжүүлж, хөрөнгө орлого нь 80,214,500 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, орон сууц захиалгын гэрээний төлбөрт удаа дараагийн үйлдлээр мөнгө шилжүүлж хөрөнгө орлого нь 535,561,250 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, автомашин худалдан авах гэрээний төлбөрт нийт 183,640,000 төгрөгийг шилжүүлж, улмаар нийт 3,069,670,494 төгрөгийг хууль ёсоор олсон болохоо тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутай болохыг шүүх тогтоосон байна. Түүнчлэн үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг буюу 1,088,700,000 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үйлчилгээний талбай, захиалгын гэрээ байгуулж төлөлтийг гүйцэтгэн мөнгө угаасан, үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг буюу 251,782,998 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрийн худалдан авч буй машины төлбөрт шилжүүлж бусдын нэрээр өмчлөгчөөр бүртгүүлж мөнгө угаасан, хахууль өгөгчөөс бэлнээр авсан 102,812,100 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор авто зогсоолыг өөрийн төрсөн хүүгийн нэрээр худалдан авч мөнгө угаасан, үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг нуун далдлах зорилгоор 908,800,000 төгрөгийн үнийн дүнтэй үл хөдлөх хөрөнгийг иргэн Ч.А-ийн нэрээр захиалсан, 80,214,500 төгрөгөөр үйлчилгээний талбай худалдан авч мөнгө угаасан, 535,561,250 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор төрсөн хүүгийн өмчлөлд орон сууц худалдан авч мөнгө угаасан, 183,640,000 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаасан буюу “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих”, “Хахууль авах” гэмт хэргийн улмаас олсон нийт 2,835,037,848 төгрөгийг буюу их хэмжээний хөрөнгө, орлогыг эзэмшиж ашиглан, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг байнга, тогтвортойгоор нуун далдалсан болох хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна гэж шүүх дүгнэсэн байна. Мөн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн захирлаас 3 өрөө орон сууцыг шилжүүлэн авсан, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас нийт 202,812,100 төгрөгийн хахууль авсан гэм буруутайд тооцжээ. Б.Н нарын 5 хүн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт сайн дураар гаргасныг шүүх хүлээн авч хэлэлцэж, Б.Н-ийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 1,933,254,850 төгрөг, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгөө хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр эзэмшиж байсан Лексус загварын 251,782,998 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл, мөрдөгчийн нэгжлэгээр хураан авсан 337,444,746 төгрөгийг тус тус улсын орлогод хураан авч, яллагдагч Б.Н-ийг нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 жил хорих ялын хамт ногдуулжээ
Шатахуунгүй, шахмал түлшгүй, тоггүй яаж амьдрах вэ, Засгийн газар ааШатахуунгүй, шахмал түлшгүй, тоггүй яаж амьдрах вэ, Засгийн газар аа
Т.Аубакир: Хөдөлмөр эрхлэх эрмэлзэлгүй залуучуудыг "көүч"-тэй болгоно УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах чадамж, хэрэгцээний цогц үнэлгээ хийх чиг үүрэг бүхий мэргэжлийн хамтарсан зөвлөл байгуулах аж. Чуулганы хуралдааны үеэр тус хуулийн шинэчлэлийн асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу салбарын сайдтай мэтгэлцлээ. Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: Манай яамны зүгээс кэйстэй очиж ажиллах зорилго тавьж байгаа. Айл өрхүүдээр ороод хөдөлмөрийн чадвартай хүн байвал яагаад хөдөлмөр эрхлэхгүй байгаа, орлогоо нэмэгдүүлэхийг эрмэлзэхгүй байгааг маш зөв тодорхойлохоор энэ хуулийн төслийг оруулж ирсэн. Энэ жил манай яам 5,000 өрхийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх зорилт тавиад тодорхой хэмжээнд төсөв зарцуулсан
Х.Тэмүүжин : Шүүх аль эрт шүүх биш болоод, өөрөө яллагч болж хувирчихсаны шинжАрдчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд байгаа шударгаар шүүлгэх эрх буюу иргэний үндсэн эрхийн заалт байна. Энэ шударгаар шүүлгэх эрх дотроо хоёр агуулгатай
Ойрын ТАВ хоногийн цаг агаарын төлөв11 сар 14. 14:17
Тэсрэх бөмбөг байрлуулсан гэх худал мэдээлэл өгсөн этгээдүүдийг олж тогтоон шалгаж байна гэв11 сар 14. 14:16
ТАНИЛЦ: Амралтын өдөр ажиллаж буй Өрхийн эрүүл мэндийн төвүүд11 сар 14. 14:10
Эдийн засагч Д.Оюундэлгэр: Бензиний үнийг барина гэхээсээ илүүтэй нийлүүлэлт тасалдахгүй нөхцөлийг бүрдүүлэх нь чухал11 сар 14. 13:57
ТАНИЛЦ: Соёл, спорт, аялал жуулчлалын салбарт 770.7 тэрбум төгрөгийг юунд зарцуулах вэ?11 сар 14. 13:55
Э.Цэндбаатар мэргэжлийн рингэнд 16 дараалан яллаа11 сар 14. 12:50
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ11 сар 14. 12:46
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарлаа11 сар 14. 10:33
Э.Өлзийбаяр: Дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй11 сар 14. 9:58
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ11 сар 13. 17:35
Э.Батшугар: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг 220 төрлийн эмийг хамтын төлбөрөөс чөлөөлнө11 сар 13. 15:59
Батлан хамгаалахын сайд Д.Батлут ажлаа өгч буйгаа мэдэгдлээ11 сар 13. 15:23
Монгол Улсын 2027 оны төсвийг эцэслэн баталлаа11 сар 13. 11:18
Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 10:44
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…11 сар 13. 10:05
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 9:59
Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн11 сар 13. 9:51
Б.Ган-Очир: Өнгөрсөн хугацаанд 900-аад хүн угаартаж нас барлаа, хэн хариуцлага хүлээх вэ?11 сар 12. 16:55
ҮНЭ ХАНШ: Үхрийн махны үнэ нэмэгджээ11 сар 12. 12:49
Ш.Алтантуяагийн хэргээр 20 жилийн дараа Монгол Улс Малайзад албан ёсны шаардлага хүргүүллээ11 сар 12. 12:47
Усны тухай хуулийг зөрчиж онцгой хамгаалалтын бүсэд "Авлига хороолол" сүндэрлэсэн болохыг УДШ тогтоолооо11 сар 12. 12:16
Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ11 сар 12. 10:08
Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:09
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина11 сар 12. 8:52
"Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны харьяа төсөлд байр захиалаад өнөөдөр тартагтаа тултал явж байна"11 сар 12. 8:47
Хөлгөн туульс, ардын язгуур урлаг, яруу найргийн гайхамшиг “Монгол найраг” тоглолт болно11 сар 11. 18:08
Дуучин Б.Замбалгарав "Цаг хугацаа" цомгоо гаргалаа11 сар 11. 16:36
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье10 сар 23. 11:16
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна6 сар 20. 10:19
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно11 сар 28. 10:04
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг12 сар 9. 10:21
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё3 сар 31. 11:03
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм6 сар 20. 9:46
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ6 сар 5. 10:23
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ9 сар 15. 12:01
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ1 сар 16. 15:53
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ6 сар 19. 10:55
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина4 сар 30. 17:52
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана11 сар 6. 16:55
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө9 сар 17. 11:58