Танин мэдэхүй

Суварга хайрхан уулыг ирэх амралтын өдрүүдэд тахина6 сар 11. 14:40

Суварга хайрхан уул нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших бөгөөд хангайн уулархаг мужийн савд багтах байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт сүрлэг уул юм. Хангай нутгийнхан эртнээс нааш сүсэглэн шүтэж ирэхдээ Их цагаан уул гэж нэрлэсээр иржээ

Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хов баздаг6 сар 10. 14:40

Эмэгтэйчүүд л хов базаж, хэн нэгний талаар харилцан ярьдаг гэвэл ташаа ойлголт юм. Бодит амьдрал дээр эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хоорондоо хов ярих дуртай аж

Та үүнийг мэдэх үү: Мөнххайрхан уул5 сар 30. 9:21

МӨНХХАЙРХАН УУЛ - ҮНДЭСНИЙ ЦОГЦОЛБОРТ ГАЗАРБаян-Өлгий аймгийн Булган сум, Ховд аймгийн Мөнххайрхан сумын хил залгаа нутгийг дамнан 40-80 километрийн өргөнтэйгөөр баруун хойноос зүүн урагш 200 гаруй километр үргэлжлэн оршдог. Мөнххайрхан уулын ноён оргил нь 4362 метр өндөр бөгөөд мөнх цас мөсөн гол бүхий Монголын хоёр дахь өндөр оргил болно

Бямбын Ринчен гуайн гадаад хэл сурч байгаа хүмүүст өгсөн алтан сургаалиуд5 сар 26. 18:37

БНХАУ-д зочлон явж байхдаа Бямбын Ринчен гуай нэг удаа түмэн газрын урт цагаан хэрэм үзжээ. Гадаад, дотоодын олон аянчин, жуулчдын нүдэн дээр гэнэт Ринчен гуай Цагаан хэрэмний наад талд гараад ногоон ширгэн дээр өөдөө харан хэвтээд өгч гэнэ

Эйнштэйний хэлсэн найман зөвлөгөө5 сар 2. 14:05

 Гараа халуун ширмэн дээр тавиад нэг үзээрэй. Тэгэхэд бараг цаг болсон юм шиг санагдах болно. Харин сайхан бүсгүйн хажууд нэг цаг суугаад үзээрэй. Тэгэхэд ганцхан минут болсон мэт санагдах болно. Энэ чинь л харьцангуйн онол юм шүү дээ.

Нүүдэлчдийн анхны төрт улсыг байгуулсан Хүннү гүрний их хаан Модун Шаньюй5 сар 2. 9:30

Нүүдэлчдийн анхны төрт улсыг байгуулсан Хүннү гүрний их хаан Модун Шаньюй нь тухай.Ихэнх түүхчид НТӨ 234 Онд мэндэлсэн гэж үздэг бөгөөд анх түүний эцэг Түмэн шаньюй Юэчжи аймгийн шаардлагаар 10гаруйхан настай Модунг барьцаанд хүргүүлсэн юм.Юэчжийн ван Кидолу харь газрын элч хүлээн авч найр хийхдээ Модунг заавал хажуудаа байлгадаг бөгөөд хэрэв зээ Хүннүгийн талаас хэн нэгэн хилийн дээс зөрчих аваас толгой чинь ойчих болно гэдгийг сануулдаг байсан бөгөөд гавлаар чинь аяга хийн шүү гэж хэлэн Хүн улсын нэгэн ноёны мөнгөлсөн гавалд сархад хийж зочин гийчдэд барьдаг байжээ.Харь газар харь хүмүүсийн доромжлол бага балчир Модуны ааш занд огцом өөрчлөлт оруулж ухаан бодлыг нь тэлж хожим тал нутгийг удирдах нэгэн болоход төлөвшүүлж байлаа.Нэгэн удаа Хан улсын элчийг КидолуВан хүлээн авч , их найр наадам хийж анхаарал сарнисан үеийг сэргэлэн төрсөн Модун хүү ашиглаж тэнгэрийн хэмээн алдаршсан хурдан хүлгийг нь сэм хулгайлж эх нутагтаа ирсэн билээ.Түмэн эр зориг гарган барьцаанаас мултарч ирсэн хүүдээ баярлан Орхоны их цагаан тохойд их хуралдай зарлаж найр наадам хийн Модунг Зүүн гарын Жуки буюу өөрийн өв залгамжлагчаа хэмээн зарлахад Модун татгалзаж эдлэн газар заалгаж аваад буцсан юм.НТӨ 213 -209 оны хооронд Модун өөрийн харьяа нутагтаа амьдрах хугацаанд Тэлэнгэд аймгийн ноёны охиныг хатнаа болгон авч уураг барилдаж нэгэн хүүтэй болсон юм. Мөн морины зүс нийлүүлж дуут сумны доор өчиггүй дагах гэхчлэн цэргийн шинэтгэл хийж зохион байгуултанд оруулж байв. Жишээ нь: өрнө этгээдэд дан цагаан умардад хар ,өмнөдөд саарал , дорнодод , хул морьтой цэргүүд байрлаж , эсвэл зүсэм зүсмээр гарч ирэх гэхчлэн цэргийн нарийн зохион байгуулалт нь сүр хүчийг ихээр нэмэгдүүлж байв . "Модун дуут сумаа хааш тавина тэр зүгт хэн ч гэсэн алгуурлалгүй харваж байхыг тушааж , нэгэн удаагийн ав хоморгын үеэр эгнээнээсээ гарч давхисан хатнаа анхааруулах гэж сургуулийн сум тавих гээд андуурч дуут сумаа тавьсанд дагалдан явсан хэдэн мянган цэрэг нь "Өчиггүй дага" хэмээн ойлгож хатныг харван алсан гэдэг бөгөөд цөөн тооны цэрэг нь хатан авхайг хайрлан эс харвасныг тэр доор цаазлав хэмээн түүхэнд тэмдэглэсэн буй.Бас нэгэн удаа Модун адуун сүргийнхээ заахад бэлчиж явсан усан тэлмэн жороо морио хараад түүн рүү дуут сумаа харвахад дагалдан явсан цэрэг эрс нь нэгэн адил харвасан боловч , Мянгат ,Зуутын Ноёд нь " Хүн улсын эр хүн моринд хайртай билээ " хэмээн харваагүй тул толгойгоо авахуулсан түүхтэй. НТӨ 209 оны намар Модун Хүн улсын төрийн их анд оролцохоор өөрийнхөө түмттэй Орхон голд буй эцэг Шаньюйн өргөө тийш явахдаа замдаа тарсан эцгийнхээ адуун сүргийн дотроос эцэг Шаньюйн байлдааны хүлгийг дуут сумаар харвахад нэг ч хүн алгуурлалгүй бүгд харваж ,Дуут сумны дор эгнэн нэгдсэнээ харуулсан байна. Ав хоморго төгсөх шатандаа орох агшинд Түмэн Шаньюй түмний нүдэн дээр суманд шавуулан мориноос унаснаар Төрийн ав төгсч ,Хүн улсын төр эргэсэн нь тодорхой болов.Модун " Миний эцэг төрийн жолоог атган явж үл чадах тул " арга буюу Хүн улсын хэтийн хувь заяаг бодож энэ удаа би эцэг хүүгийн журмыг эвдэв

Бага унтдаг хүмүүс ханиад амархан хүрдэг байж магадгүй4 сар 30. 16:15

Шөнө зургаа буюу түүнээс бага цаг унтдаг хүмүүс ханиад амархан хүрдэг байж магадгүй гэж АНУ-ын судлаачид хэллээ.   АНУ-ын "Sleep” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайлан нь нойр бидний эрүүл мэндэд ямар чухал болохыг нотлон харууллаа. "Хангалттай унтаж амарч чадахгүй байх нь эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй” гэж АНУ-ын Калифорнийн их сургуулийн сэтгэцийн эмгэг судлалын дэд профессор, судалгааны багийн ахлагч Арик Пратер хэлэв. Уг судалгаанд оролцсон насанд хүрсэн 164 хүнийг эмчийн үзлэгт хамруулж, тэднээс ярилцлага болон санал асуулга авсан байна. Судалгаа хоёр сар үргэлжилжээ. Шөнөдөө зургаа хүрэхгүй цаг унтдаг хүмүүсийг долоогоос дээш цаг унтдаг хүмүүстэй харьцуулахад ханиад хүрэх магадлал 4.2 дахин илүү байсан бол тав хүрэхгүй цаг унтдаг хүмүүс ханиад хүрэх магадлал 4.5 дахин өндөр байжээ. Нойр бидний эрүүл мэндэд чухал болохыг судлаачид эртнээс мэдэгдсээр ирсэн юм

400 доллароор дэлхий тойрон аялах арга4 сар 30. 14:05

Онгоцны VIP ангиллаар нисэх, тансаг зочид буудалд амрах, үнэгүй унаагаар үйлчлүүлсэн аялал бол Америкийн энгийн хуульч Даниэл Гиллеспи гэгч сэргэлэн эрийн хувьд мөрөөдөл биш, жирийн амьдралынх нь нэг хэсэг юм. Хамгийн хачирхалтай нь түүний энэхүү тансаг аялал бараг үнэ төлбөргүй

Хүн аз жаргалтай амьдрахын хэрээр энгийн даруухан хувцаслаж эхэлдэг4 сар 19. 14:33

Хүн аз жаргалтай амьдрахын хэрээр энгийн даруухан хувцаслаж эхэлдэг байна. Ийм нэгэн хачирхалтай дүгнэлтийг НҮБ-аас эрхлэн гаргадаг жил бүр дэлхийн аз жаргалын түвшинг тодорхойлсон тайланд дурджээ. 2011 оноос эхлэн жил бүр дэлхийн аз жаргалын судалгааг явуулдаг болсон

Царай зүсээ бүү гол4 сар 8. 15:55

Ярихдаа хайрын дулаан үгсээр бусдыг дайл. Хаана ч байсан хайрын анхилам үнэрийг эргэн тойрондоо ханхлуул Царай зүсээ бүү гол Нүд онигор, хялар, давхраатай, давхраагүй ямар ч хамаагүй харах л зориулалттай

Чамд атаархдаг хүнийг таних 4 арга4 сар 2. 10:45

1. Атаархуу хүмүүс чамайг олны нүдэн дээр шүүмжилнэЧамд сайн санаж явдаг хүн бол чамайг ганцаараа байхад чинь шүүмжилдэг. Харин атаархагчид олны дунд чамайг шүүмжилдэг

Xүний хүүхдийг муухай хүүхэд гэж энхрийлдэг нь цаанаа нарийн учиртай4 сар 2. 9:40

Эрт урьдын цагт нэгэн ноён сайхан охинтойгоо амьдран суудаг байжээ. Охин нь лусын дагинаас ч дутахгүй үзэсгэлэн гоо, бас эрүүл чийрэг, гал цогтой бүсгүй байжээ. Тэрээр цэвэр ариухан сэтгэлтэй байв. Түүнд маш олон эрс дурлаж хайр сэтгэлээ илчилдэг байжээ. Гэвч тэр олон залуусаас нэг нь ч түүний зүрх сэтгэлийг эзэмдсэнгүй. Түүнд дурласан олон зүрхийг шархлуулжээ. Шархалсан зүрх болгоныг илааршуулах бололцоо түүнд байсангүй, зүрхнүүд өөр өөрсдийн ааш араншингаар түүнийг хайрлана, өсөрхөнө, бас харамлана. Нэг өдөр зэргэлдээ хошууны шуналаараа зартай хараал жатгаар гаршсан ноён хүүдээ бэр гуйхаар ирж гэнэ. Охины аав санаа зовон эрс татгалцаж чадсангүй, дэмий л - Энэ бол охины өөрийх нь мэдэх асуудал гээд тойруулаад өнгөрөөжээ. Гэвч хэд хоногийн дараа ноён элч илгээж хариу нэхсээр байсан тул охиноосоо асуужээ. Охин - Надад сэтгэлтэй хүн бий…, тэр хүн манай адуучин Хангал… гээд хэсэг түгдрээд - ...Удахгүй та өвөө болно гэж хэлж гэнэ. Нөгөө ноён үүнийг сонсоод давхин ирж, дэлбэртлээ уурлаж танай удмыг таслах болно, хараал жатга хийнэ, охиноос чинь гарсан хүүхдийг харсан хүн болгоны хайрын нүд, сайн сайхан ерөөл нь миний хилигнэлээс гарсан хараалыг дамжуулах болно гээд амандаа элдэв буруу үг хэлэн гэрийг нь нар буруу тойроод мордоод явж гэнэ. Удалгүй охин нь төрж сайхан хүүтэй болсон ч нутгын хүмүүс эргэж тойрох болгонд л хүүхэд халууран бүлээрэн өвчин ороосоор байв гэнэ. Охины аав бүхий л мундаг лам бөө гэх хүмүүсийг цуглуулж хараалыг нь хариулах гэсэн ч тэд эс чадав. Бүгд л хараалын хүчийг гайхан, хамаг шидээ барж, харин хүүхдийн аав ээж, ах дүүс бурхан тэнгэртээ найдахаас өөр замгүй болжээ хэмээн гаслав гэнэ. Нэгэн өдөр хүүгийн аав адуугаа услах үедээ юу ч хийж чадахгүй хүүгээ “явуулж” харамсан мэгшин уйлж суутал - Хүү минь яагаад уйлаав гэх дууг сонсоод эргээд хартал их л ноорхой хувцастай ядруу бадарчин өвгөн зогсож байв. Хүүгийн аав түүнийг үл тоон, хагас дутуу уйлсан учраа хэлэн, идэж уух хумсхан төдий юм өгөөд буруу харав. Ядруу лам арга ч бий дээ хэмээн үглэхэд - Өвөө минь, энэ нутаг усны байтугай, эргэх замбуулингийн ид шид нь ханасан эрдэмт мэргэд чадлаа барсаан. Арга бий бий гэвч арай хоолоо аргалж чадаагүй танд бий юм гэж үү гээд морджээ. Бадарчин өвгөн - Барж идэх хоолоо аргалаагүй ч барьж идэх зовлонг харин ч нэг гадарланаа, хүү минь..., хүүгээ гээд хүсэх юм бол эргээд ирээрэй. Аргаа барахын цагт арслан бар ч хулгана эргүүлдэг жамтай хорвоод ахыгаа гээд хүрээд ирвэл арга чадал минь хэрэг болох ч юм билүү гэсээр үлдэв. Гэртээ хариад цай ууж суунгаа бадарчны үгийг тунгаан байтал хүү нь часхийтэл уйлав гэнэ. Сэрхийн сэрж, сэвхийн босоод хадам аавдаа саяын болсон явдлыг хэлтэл - Мянган лам боломжгүй гэж байхад ганц боломжтой гэсэн хүнээ ад шоо үзээд, чи ч мөн чигчийхэн байна даа, алив яв..., аваад ир. Хүүхдээ яая гэж байж хүнийг бас дээр дорд үзэхтэйгээ юу чи... гэж зандрав. Ингээд тэр хоёр мордосхийн гарч, ухасхийн хүрэв гэнэ. Өвгөн бадарчин инээвхийлж - Бодсоноос хурдан ирлээ, та хоёр. Болгоож хайрла. Бор цайнаас минь хүрт, буян хайрла гэсээр хээрийн цай үйж суув гэнэ. Ингээд бадарчныг гэртээ залж, болсныг хүүрнэн өгүүлэв. Бадарчин өвгөн тунгаан бодож, тусган хариулав гэнэ. - Хүн гэгч нь энэ махан биенээс илүү сэтгэлийн амьтан гэвэл зохилтой. Хар гэвэл хар л байлгадаг, цагаан гэвэл цагаан л болгодог сэтгэл зүрхний өчүүхэн амьтас. Хараал гэсээр байгаад хараал болгожээ, та нар. Хардах айдас чинь гэрээр чинь дүүрч халдах дайсан мэт хар жатга үүрлэжээ гэрт чинь. Хий хоосон зүйлийг хүлээж авсан сэтгэл чинь хүүхдээсээ илүү анхаарч бодит болгон биелэлээ олоход нь тусалжээ. Хүний нялх үр гэдэг нүгэл буянаа ялгаж, нүнжиг буртгаа салгаж чадахгүйгээр цэвэр ариухан сэтгэлтэй байдаг. Тэр утгаараа ч сайн муу хар цагаан хэл амыг үл ялган өөртөө хүлээж авдаг. Тиймээс ч бид хүний хүүхдийг муухай хүүхэд гэж энхрийлдэг нь цаанаа их нарийн учиртай юм шүү дээ. Элдэв хар цагаан хэл ам, өвчин зовлон айдас цочрол орчлонгийн ил далд хүчнээс 108 торгоны өөдсөөр хийсэн буруу энгэртэй баривч хийж өмсгөж хамгаалдаг. Нэг ёсондоо өнгө өнгийн торгонд та нарын хэлээд байгаа элдэв зүйл чинь хууртдаг юм шүү дээ, буруу энгэрийг нь хараад хүн биш байна гээд бараан зүйл тойрдог юм гэжээ.   Өвгөн бадарчны үгээр болж өргөн олондоо зар түгээж өнгө өнгийн өөдөс, өчүүхэн чинээ даавуу шувуухан нийлүүлж өхөөрдөм хүүдээ дээл хийж хайрлажээ. Түүнээс хойш тэр айл өнөр өтгөн үр хүүхдүүдээ тойруулан амар сайхан жаргасан юм гэсэн.

Анхны буулт амаргүй даваа байсан3 сар 31. 13:15

Саяхны нэг өдөр чөлөөнд байгаа хурандаа Сэрээтэрийн Батхүү гэх буурлын өргөө гэрийн босгыг алхаж амрыг айлтган мэндчиллээ. Батхүү гуайтай нэгэн зорилгын төлөө зүтгэж явсан журмын нөхөд, шавь нар нь болох бэлтгэл хурандаа Д.Ганзориг, дэд хурандаа Ц.Цэрэндаш нартай дөрөө харшуулснаа өчмүү. Нэр хүндтэй буурал хурандаад "Монгол цэргийн өдөр’’-ийн мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд Зэвсэгт хүчинд шүхрийн анхны буулт болсны 50 жилийн ойг нь тохиолдуулан сонин сайхан дурсамж хүүрнэх зорилго биднийг ийнхүү нэгтгэсэн болой

Гегелийн "Билгийн мэлмий"3 сар 22. 11:15

ГЕГЕЛИЙН «БИЛИГИЙН МЭЛМИЙ» 01. «Дэлхийн түүх Монголоос эхлэлтэй.» хэмээн Германы сонгодог философийн нэрт төлөөлөгч Гегель айлдсан байдаг

Шороотын Цэвээний хайгаад явдаг сайхан бүсгүй Дулмаа буюу Б.Сосорбарам3 сар 4. 11:55

1936 онд дэлгэцнээ амилсан “Монгол хүү” киноны Шороотын Цэвээн монголчуудын зүрх сэтгэлд баттай хоногшиж үлдсэн дүр билээ. Уг кинон дээр Шороотын Цэвээний сэтгэлт бүсгүй Дулмаа хэмээх сайхан хүүхэн үе үе гардаг

Монгол эмэгтэйн мэдвэл зохих дом засал2 сар 26. 15:24

Жирэмсэн эхнэр төрж ядан хүндэрвээс гэрийн өрхний оосрыг тооноор оруулж унжуулан домноно.-Нярайлсан эхийн хөх хавдаж үрэвсвээс хөхнийх нь арьсан дээр хөөгөөр гэрийн тооно зурж домноно.-Хүнээс юм горьдсоноос хөх нь хавдсан бол горьдуулсан хүн нь цаасанд аргал боож бэлэг мэт өгч дахин нэг горьдуулаад дараа нь жинхэнэ өгөх юмаа өгч горьдоог гаргадаг домтой-Эхнэр хүн шүдээ хавирах цээртэй бөгөөд аль нэгэн тохиолдлоор шүдээ хавирч эхэлбэл засал ном хийнэ. Эхнэр хүн шүдээ хавирваас эрдээ муу, охин хүүхэд шүдээ хавирвал эцэг эх хоёрт муу гэдэг

Аав нь хүүдээ захьсан алт шиг ЗУРГААН СУРГААЛ2 сар 13. 16:34

Миний хүү аав нь чамд нэг юм хэлье. Нэгдүгээрт: ТЭСВЭРТ СУРАЛЦ! Тэвчээртэй бай! Аливаа сайн муу. Аль алинийг нь тэсээд өнгөрөөж сур

105 настай Андрей Вороны эрүүл, урт наслах талаар зөвлөсөн сургамж2 сар 13. 12:20

1. Эргэн тойрныхоо, өвс, мод, амьтад, газар орон, тэнгэр, бүхнийг анхааралтай, сайнаар харж сураарай

Зава Дамдины алдрыг баригч би: Дамдины хөвүүн Сүхбаатар2 сар 12. 14:53

ДАМДИНЫ ХӨВҮҮН СҮХБААТАР Хадын чулууг харгилууланханХадмалхан тахтай ухаа хонгор Хайртай л олондоо алдаршигсан Дамдины Хөвүүн Сүхэ-Багатор Довын чулууг доргилууланханДавтамалхан тахтай ухаа хонгор Даяар олондоо алдаршигсан Дамдины Хөвүүн Сүхэ-Багатор Уулын чулууг уралдууланханУлдаа тахтай ухаа хонгор Улс Монголоо байгуулагсан Дамдины Хөвүүн Сүхэ-Багатор (Буриад ардын дуу) Зава Дамдины алдрыг баригч би дөрвөн жилийн өмнө эртний сайхан ерөөлөөр Хөлөн Буйрын Шинхөн Буриадуудтай учирч явтал нэгэн гацаанд Мэдог Авжаа хэмээх нэгэн Буриад эмээгийнд цай уугаад мордох зуур эмээ нилээн зандрангуй "чи! Дамдины хөвүүн Сүхбаатарыг таних уу? Хэмээлээ. Ерөнхийдөө мэднэ ээ! Хэмээн өчтөл

Шинэ мэдээ

Гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулах "Түмний байр" төсөл хэрэгжиж эхэллээ1 цаг 41 минутын өмнө“Музейтэй Монгол” аян үргэлжилж байна1 цаг 44 минутын өмнөФото: Орон орны хуримын даашинзны загвар1 цаг 54 минутын өмнөХятадын ерөнхий сайд асан Ли Пэн таалал төгсжээ1 цаг 58 минутын өмнөЦөмийн асуудлаарх хэлэлцээр хохиролд учирсан нь Ираны ганц талын хариуцлага биш1 цаг 59 минутын өмнөСэтгэл гутралтай хүмүүст ямар шинж тэмдэг илрэх вэ?2 цаг 4 минутын өмнөМал төхөөрөх, дулааны аргаар махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийж байна2 цаг 9 минутын өмнөЗуны дэлгэр цагт Гэмтлийн эмнэлгийн ачаалал ихэсдэгт аав, ээжүүд буруутай юу2 цаг 14 минутын өмнөТуркменистаны Ерөнхийлөгч комд ороод сэргэсэн гэв2 цаг 19 минутын өмнөД.Түвшинжаргалын хүү Т.Энхбат Пермийн Дуурийн театрыг сонгожээ2 цаг 19 минутын өмнөМ.Дэлгэрхүү Монгол Улсын рекордыг шинэчиллээ2 цаг 24 минутын өмнөДөрвөн зураачийн “Дөрвөн хөх” үзэсгэлэн ХААН галерейд гарч байна2 цаг 29 минутын өмнө12 өдөрт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 7795 иргэнээс 200 мянга 439 санал иржээ2 цаг 32 минутын өмнөСураггүй болсон ажилтны цогцос 10 жилийн турш хөргүүрт байжээ2 цаг 34 минутын өмнө"Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг наймдугаар сарын 15-наас эхлүүлнэ"2 цаг 35 минутын өмнөИргэдийн ая тухтай амьдрах нөхцөл байдлыг зөрчсөн 5423 асуудал байна2 цаг 44 минутын өмнө7 настай охины хурууг тасалсан этгээдийг ирэх сарын 1-нд шүүнэ2 цаг 48 минутын өмнөГоо сайхны мэс заслын хохирогч Keрол Брайон2 цаг 49 минутын өмнөӨвөрмонголоос бөхчүүдэд урилга ирүүлжээ2 цаг 54 минутын өмнө"Говь" ХК-ийн бохирын лаганд 18 настай залуу унаж, амиа алджээ2 цаг 59 минутын өмнөХ.Лхагвасүрэн: "IT park"-ын ажилчид хугацаагүй ажил хаях боллоо2 цаг 59 минутын өмнөХамгийн амар хялбар аргаар илрүүлсэн хар тамхины хэрэг2 цаг 59 минутын өмнөТаймазов дахин нэг алтан медалиа хураалгахаар болов3 цаг 4 минутын өмнөДөрвөн зураачийн “Дөрвөн хөх” үзэсгэлэн ХААН галерейд гарч байна3 цаг 5 минутын өмнөМалчдаа бодоогүй “махчид”-даа бодсон харалган шийдвэр3 цаг 12 минутын өмнөАфганистаны асуудлыг цэрэг зэвсгээр биш зөвхөн улс төрийн аргаар л зохицуулна гэв  3 цаг 14 минутын өмнөЗ.Наранцацралт: Миний хүү чимээгүй яваарай3 цаг 19 минутын өмнөDisney баатруудын гол дүрүүд “Титаник” кинонд тоглосон бол иймэрхүү харагдах байжээ3 цаг 24 минутын өмнө“Metallica” хамтлаг Виктор Цойгийн дууг дууллаа3 цаг 29 минутын өмнөЗГ: “Ирээдүйн өв сан корпораци” ХХК байгуулав3 цаг 44 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.