Бусад

“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн Кени улсын тамирчин Серой Андерсон Сайтотигоос допинг илэрчээ
2026-9-24

2026 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээнд түрүүлсэн Бүгд Найрамдах Кени Улсын тамирчин Серой Андерсон Сайтотигоос тухайн өдөр авсан допингийн хяналтын сорьцын лабораторийн шинжилгээгээр Триметазидин (Trimetazidine) илэрч, шинжилгээний сөрөг дүн (Adverse Analytical Finding) тогтоогдлоо. Триметазидин нь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн Хориглосон жагсаалтын S4.4 ангилалд хамаарах бөгөөд тэмцээний үеийн болон тэмцээний бус үед хэрэглэхийг хориглосон бодис юм. Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь холбогдох үр дүнгийн удирдлагын ажиллагааг Дэлхийн Допингийн Эсрэг Дүрэм, Олон улсын үр дүнгийн удирдлагын стандарт болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу явуулж байна. Шинжилгээний сөрөг дүн нь дангаараа Допингийн эсрэг дүрмийн зөрчил эцэслэн тогтоогдсоныг илэрхийлэхгүй бөгөөд тамирчинд тайлбар гаргах, Б сорьцын шинжилгээ хийлгэх болон үр дүнгийн удирдлагын ажиллагаанд оролцох эрх бий. Үр дүнгийн удирдлагын ажиллагаа үргэлжилж байгаа тул эцсийн шийдвэр гарах хүртэл нэмэлт мэдээллийг нийтэд мэдээлэх боломжгүй

Дэлхийн Спортыг Эх Орондоо: Монголын Морин Спорт, Морин Бөмбөгийн Холбоо анхдугаар их хурлаа хийлээ
2026-9-24

Монгол адууны дэлхийд гайхагдах хурд хүч, өв соёлыг олон улсын шинэ үеийн морин спорттой хослуулах зорилготой "Монголын Морин Спорт, Морин Бөмбөгийн Холбоо" НҮТББ-ын Анхдугаар Их Хурал амжилттай болж өнгөрлөө. Тус хуралд Монголын Морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадорж, Олон улсын Морин Бөмбөгийн холбооны Ерөнхий Нарийн бичгийн дарга Жеймс Коупланд (James Copeland) болон Франц Улсын аварга тамирчин, дасгалжуулагч Бенуа Бонез (Benoit Beaunez) нар тэргүүтэй хүндтэй зочид оролцож, монгол тамирчдыг дэлхийн тавцанд бэлтгэн гаргахад хамтран ажиллахаа илэрхийлэв. Албан ёсны бүртгэлээ 2026 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталгаажуулсан тус холбоо нь байгуулагдсан даруйдаа "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийн хүрээнд Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд 8 багийн нөхөрсөг тэмцээнийг амжилттай зохион байгуулж, иргэд болон гадаад, дотоодын жуулчдад сурталчлан таниулсан юм. Монголын адуучин залуус, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг Дэлхийн ба Азийн аварга, Дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцуулан, монгол адууны мянга мянган жилийн түүхийг дэлхийд шинэчлэн бичих нь тэдний гол зорилго бөгөөд энэхүү спортыг бүх насныханд нээлттэй хөгжүүлж, улс, аймаг, сумын баяр наадмын хөтөлбөрт тусгахаар төлөвлөж байна. Морин бөмбөг (Horseball) нь 65х25 метрийн талбайд, газраас 3.5 метрийн өндөрт байрлах босоо цагираг руу бөмбөг шидэн гоол оруулдаг, аюулгүй байдлын хатуу дүрэм бүхий 20 минутын турш өрсөлддөг багийн спорт юм

Бичлэг: Сүхбаатар аймгийн 84 жилийн ой "Зүүн бүсийн хурд-2026" хязаалан насны морьдын уралдаан
2026-7-24

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 84 жилийн ой, “Зүүн бүсийн хурд-2026” баяр наадмын Хязаалан насны морьдын уралдаан боллоо.  Уралдаанд 114 хязаалан насны морьд хурд хүчээ үзэж, торгон жолоогоо өргөлөө.   1. Ховд, Зэрэг Буянжаргалын Баярбямбын хүрэн

Секундээр хэмжигдэх амжилтын эзэн А.Цагаадай
2026-6-7

Хүн бүрд байгалиас заяасан төрөлх авьяас, бусдаас ялгарах өвөрмөц онцлог гэж бий. Авьяасгүй хүн гэж үгүй бөгөөд гагцхүү тэрхүү чадвараа олж илрүүлэн, олон жилийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээр өөрийн болгосон хүн л бусдаас ялгарч чаддаг. Энэ жишгээр өөрийн чадварыг тасралтгүй хөгжүүлж, Монгол Улсын хөнгөн атлетикийн спортын түүхэнд шинэ хуудас нээн гялалзаж яваа залуу тамирчдын нэг бол А.Цагаадай юм

ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН АЗИ ТИВИЙН АШТ ЭХЛЭХЭД 4 ХОНОГ ҮЛДЛЭЭ
2026-5-15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-нд Улаанбаатар хотноо М Банк Аренад эхэлнэ. Тэмцээнд Азийн 43 орны 1300 гаруй шилдэг тамирчин пүмсэ, тулаан, пара таеквондо гэсэн гурван төрлөөр тавдугаар сарын 26 хүртэл хүч сорих юм. Энэхүү тэмцээн нь 2026 оны есдүгээр сарын 19-нд Японы Аичи муж, Нагоя хотноо эхлэх Азийн зуны XX спортын наадмын эрх олгохоороо онцлогтой. Тодруулбал, анх удаа жин бүрийн эхний долоон байрт шалгарсан тамирчдад Азийн наадмын эрх олгоно

Пара Бочигийн улсын аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн эхэллээ
2026-4-7

Пара бочигийн ес дэх удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын Пара Бочигийн Холбоо, Бэрс Финанс ББСБ-тэй хамтран Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороонд амжилттай зохион байгуулж байна. Тус тэмцээнд 21 аймаг, 9 дүүргээс нийт 86 тамирчин оролцсон нь урьд өмнөх тэмцээнүүдээс хамгийн олон оролцогчтойд тооцогдож, тус спортын цар хүрээ жил ирэх тусам тэлж байгааг харууллаа. Мөн энэ удаагийн тэмцээнд СЭМҮТ-ийн Сэтгэц, нийгмийн сэргээн засах эмчилгээний тасгаас тамирчид анх удаа оролцсон юм. Пара бочигийн спорт нь манай улсад 2017 оноос эхлэн хөгжиж байгаа бөгөөд холбооны ерөнхийлөгч С.Отгонбат тэмцээний үеэр “Энэ жилийн тэмцээний онцлог нь маш өргөн цар хүрээтэй болж байгаагаас гадна гурван Спортын дэд мастер шинээр төрлөө

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ
2026-1-19

Монгол залуучуудын санаачлан зохион байгуулдаг “Power Expo & Festival” Азийн автомотив салбарын нэр 

Тамаваши Б.Мөнх-Оргилын амжилтыг Гиннесийн номд бүртгэв
2025-12-1

Мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд "Төмөр хүн" гэгдэж буй Тамаваши Б.Мөнх-Оргилын хамгийн олон барилдаанд тасралтгүй оролцсон дээд амжилтыг нь Гиннесийн 2026 оны шинэ дугаарт бүртгэжээ. Тодруулбал өнгөрсөн сард 41 нас хүрсэн Б.Мөнх-Оргилын 2004 оноос хойш 2024 оныг хүртэлх 20 жилийн хугацаанд хамгийн олон буюу 1,653 дараалан барилдсан сүмочоор тодорч, секивакэ асан Аобажюүгийн тогтоосон амжилтыг эвдсэн гэж шинэ дугаарт онцолжээ. Most consecutive sumo bouts нэрээр гиннесийн номд бүртгэгдсэн түүний үзүүлэлт 2025 оны арваннэгдүгээр сарын тэмцээний дараа 1,749 хүрээд буй. Энэ хугацаанд 885 ялж, 864 ялагдсан юм

"The MongolZ" баг дэлхийн аваргад оролцох бүрэлдэхүүндээ Senzu-г багтаажээ
2025-11-18

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "StarLadder Budapest Major 2025" Унгарын Будапешт хотноо энэ сарын 24-нөөс эхэлнэ.  1.2 сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд манай улсаас "The MongolZ" болон "The Huns Esports" баг оролцох билээ. Үүнтэй холбогдуулан дэлхийн аваргад оролцох 32 баг өнгөрсөн шөнө бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж буйгаа албан ёсоор зарлалаа. "The MongolZ" аравдугаар сарын 22-нд М.Азбаяр буюу "Senzu"-г сэлгээнд суулгаж буйгаа зарласан. Түүнийг сэлгээнд суух хугацаанд "controlez" буюу Баасанжаргалын Өнөдэлгэр "The MongolZ" баг тоглохоор болж, хоёр тэмцээнд оролцоод байгаа юм.  М.Азбаярыг сэлгээнд суулгаснаас хойших хоёр тэмцээний дараах байдлаар манай багийн амжилт сайн биш байгаа. Тэгвэл "The MongolZ" баг дэлхийн аваргад оролцох бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, "Senzu"-г зургаа дахь тоглогчоор бүртгүүлсэн талаар тэмцээн зохион байгуулагчид өнгөрсөн шөнө мэдээллээ. Зургаа дахь тоглогч нь үндсэн бүрэлдэхүүнээс нэг нь гэмтэх, ямар нэгэн шалтгаанаар тоглох боломжгүй болбол нөхөж оролцдог. "StarLadder Budapest Major 2025" тэмцээний зохион байгуулагчдын оруулсан багуудын бүрэлдэхүүний мэдээлэл: Цахим спортын liquipedia.net сайтын хувьд түүнийг DNP (Did Not Play) буюу гарааны таван тоглогчоос гадна зургаа дахь тоглогч байдлаар багийн бүрэлдэхүүнд нэмжээ

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.