Засгийн газар

Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
2026-4-22

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. ​​​​​​​ Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо   Хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн, итгэлцүүр, журам батлах тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг Засгийн газраас тогтоосон үндсэн цалингаас олгохоор боллоо.    Нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээгээр тооцсон зардлыг энэ тогтоолын хавсралтаар баталсан журмын дагуу энэ оны тавдугаар сарын 01-нээс тооцож санхүүжүүлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд даалгав.    Мөн тус хуралдаанаас “Монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье” үндэсний хөтөлбөр болон Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, ачааллыг бууруулахад шаардлагатай зарим арга хэмжээ авах тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.    “Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ   “Туулын хурдны зам” төслийн асуудлаар иргэд, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид Ерөнхий сайдад удаа дараа шаардлага хүргүүлээд буй

Төрийн албан хаагчдаас тайлан нэхэхийг хориглож, Бямба, Ням гарагт ажиллуулахгүй байх, ажлын таван өдрийн нэгт нь цахимаар ажиллахыг үүрэг болголоо
2026-4-8

Төрийн байгууллагад байгаа 3,000 сул орон тоонд  хүн нөхөж томилохгүй, царцааж байгааг Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд анхааруулаад төрийн албанд халаа, сэлгээ хийхгүй байхыг “Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор үүрэгжүүлж байгаагаа мэдэгдлээ.  Төрийн албаны 3,000 орчим сул орон тоог нөхөх, сэлгэн шилжих үйл ажиллагааг яам, агентлагийн чиг үүргийн шинжилгээ хийгдэж дуусах хүртэлх хугацаанд зогсоож, царцаана. Ойролцоогоор 26 яамтай тэнцэх орон тоо, дунджаар 7.4 тэрбум төгрөгийн цалингийн санг хэмнэх ажээ. Төрийн албан хаагчдыг сар, улирал, хагас жил, жил тутам 20-30 төрлийн тайлан, мэдээ бичихээс чөлөөлж, “Once-Only” зарчим буюу ижил агуулга бүхий тайланг нэг удаа гаргадаг болгохоо Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдээд буй

Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
2026-4-8

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 8-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа Монгол Улсын Засгийн газраас баталсан 2026 оны нэгдсэн төлөвлөгөөнд 9376 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын объектод хяналт шалгалт хийхээр байсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цуцаллаа.  Засгийн газрын хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга бол эдийн засгийн сорилттой энэ цаг үед хянан шалгах гэхээс илүү эдийн засгаа идэвхжүүлэх зорилготой гэдгийг Ерөнхий сайд онцлоод зарим барилгад сард 16 удаа шалгалт очсон байна. Шалгалтынх нь 50 хувь нь торгож байгааг шүүмжлээд төрийн зүгээс үзүүлэх хүндрэл, чирэгдлээс чөлөөлж, бизнес эрхлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах ёстой гэлээ

Засгийн газар 19 сайд, ЗУРГААН дэд сайдтай ажиллана
2026-4-7

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэж мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр Засгийн газрын хуралдаанаар чиглэлийн яамдын дэд сайдыг чөлөөлөв. Ерөнхий чиг үүргийн яамны дөрвөн дэд сайд үргэлжлүүлэн ажиллахаар болсон

Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна
2026-4-7

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газрын өмнө одоо улс төрөөс ч илүү төвөгтэй нэг сорилт тулгараад байна. Тэр нь эдийн засаг.  Ираны дайны улмаас дэлхий даяар нефть бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, шатахууны үнэ өссөөр байна

Н.Учралын Засгийн газар: Найман сайд улирч, 11 сайдыг шинээр томиллоо
2026-4-6

Улс төрд хүлээлт үүсгээд байсан томилгоотой холбоотой асуудлууд нэлээд маргаан дагуулсны эцэст өнгөрсөн баасан гарагт шийдэгдэв. Үдээс өмнө  УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилж, үдээс хойших чуулганд  Ерөнхий сайд Н.Учрал танхимын сайд нараа танилцуулан, тангараг өргөж, шинэ Засгийн газар ажилдаа орлоо.  УИХ-ын даргын томилгоо албажив Ардчилсан намын бүлэг УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилох асуудлаар авсан завсарлагын хугацаа дуусаж, санал хураав.  Санал хураалтад 114 гишүүн оролцож 87 нь дэмжсэнээр С.Бямбацогтыг Улсын Их Хурлын 15 дахь даргаар сонголоо. С.Бямбацогт нь 1974 онд Ховд аймагт төрсөн, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын нэг төгрөг бүрийг хүний эрүүл мэндийн төлөө зарцуулна
2026-4-4

Тэрээр "Санхүүч, эдийн засагч хүний хувьд эрүүл мэндийн салбарын санхүүжилт, тэр дундаа ЭМДС-д сууриар нь дүн шинжилгээ хийж, системийн гажуудал, алдагдлыг илрүүлэн засаж сайжруулна.

ФОТО: Шинэ ЗГ-ын сайдууд тамгаа гардан авч, ажилдаа орлоо
2026-4-4

  Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Ерөнхий сайдын бүрэн эрхийн дагуу Засгийн газрын гишүүдээ томилж, батламжиллаа. Сайдын алба бол өндөр эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага

Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг саналт хураалтад оролцсон 107 гишүүний 88 буюу 82.2%-ийн саналаар дэмжлээ
2026-3-30

УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч дууссанаар санал хураалт явууллаа.  Хуралдаанд оролцсон 107 гишүүний 88 нь буюу 82.2 хувийн саналаар Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжив.     Ням-Осорын Учрал нь 1986 онд төрсөн, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг байна. 2003 онд “Их Засаг” лицей сургуулийг төгссөн

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө
2026-3-27

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2026.03.27/ чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд гаргасныг хүлээн авсан. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд өнөөдөр 19.30 цагийн үед эхэлж, Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж дуусч, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөллөө.     УИХ-ын гишүүд асуулт асууж дууссаны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар индэр дээрээс "Энэхүү улс төржилтийн гацаанаас гаргах нь миний үүрэг хэмээн ухамсарлан, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж байна" хэмээн ярилаа.  Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 73 гишүүн оролцож 53 нь дэмжлээ. Ийнхүү Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж байна

Ерөнхий сайдын чөлөөлөгдөх асуудлыг авч хэлэлцэнэ
2026-3-27

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Я. Содбаатар “Монгол улсын нийгэм эдийн засагт, Ойрх Дорнодод үүсээд буй асар их хямрал, хүндрэлийн талаар, нөгөө талдаа парламентын түвшинд төрийн үйл ажиллагаа гацаж байгаа асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлэгт яригдсан асуудлыг намын удирдах зөвлөл олон талаас нь авч хэлэлцэж тодорхой шийдлүүдийг гаргалаа. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын удирдах зөвлөлд Монгол улсын Ерөнхий сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өглөө

"Л.Оюун-Эрдэнэ эрээ цээргүй, юу ч хийж мэдэх хүн юм. Би "Бодь" группт ажиллаж байгаагүй"
2026-3-25

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө. Тэрээр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрэдэнийн энэ сарын 23-нд хийсэн мэдэгдлийг үгүйсгэв.     -Намайг нийслэлийн замын хөдөлгөөнийг баримтжуулсан камерын мэдээллийг устгах гэж байна гэж гүтгэлээ

ТАНИЛЦ: Эрчим хүчний сайдад яригдаж буй Б.Найдалаагийн ХОМ
2026-3-19

Засгийн газрын хоёр сайд чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тэдний нэг нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн

ЗГ: Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
2026-3-18

Иргэд ирээдүйгээ ганц улсын биш хувийн нэмэлт тэтгэврийн санд даатгах, орлогын олон эх үүсвэртэй болох тогтолцоог бүрдүүлэх зорилго бүхий Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хууль батлагдсанаар Монгол Улс бусад улс орны адил тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ. Хөрөнгийн зах зээлд урт хугацааны хөрөнгө оруулалтын сан бий болно, бодит мөнгөн хуримтлал бий болж, хөрөнгийн зах зээлийг дэмжинэ, хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрх зүйн зохицуулалттай болно. Иргэд төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай тэтгэвэр авна, олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой болно, тэтгэврийн хэмжээ нэмэгдэж, ахмад настны нийгмийн хамгаалал сайжирна, тэтгэврийн хуримтлал өвлөгдөнө.   Аж ахуй нэг байгууллагууд ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ, татварын хөнгөлөлтөөр дамжуулан ажил олгогчийг урамшуулна, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, бүтээмжийг сайжруулна гэж үзэж байна. Өнөөгийн байдлаар 135 мянган хүн тэтгэврийн хуримтлал санал болгож буй даатгалын болон тэтгэврийн санд хамрагдаж, 80 орчим тэрбум төгрөгийн хуримтлал бий болгожээ

Ерөнхий сайдын хатуу шаардлагын дараа “Рио Тинто” буулт хийж, татварын акт болох 1.5 их наяд төгрөгийг Төрийн санд шилжүүлжээ
2026-3-13

Ерөнхий сайд Г.Занданшатар даваа гарагт “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кэйти Жаксон тэргүүтэй удирдлагын багийг нь хүлээн авч уулзаж, хөрөнгө оруулагчдын тавьж байгаа саналуудын талаар Монгол Улсын Засгийн газрын байр суурийг тодорхой илэрхийлсэн. Уг уулзалт олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж, онцлох сэдэв нь болжээ.   Тухайлбал, “The Times” сонин болон “The Wall street journal”, “Reuters”, “Financial times”, “Bloomberg” зэрэг дэлхийн топ хэвлэл мэдээллийн байгууллагууд Монгол Улсын Ерөнхий сайдын “Рио Тинто” компанийн удирдлагуудтай хийсэн уулзалтын талаар онцлон мэдээлсээр байна.   Ерөнхий сайд “Оюу Толгой” төсөлтэй холбоотой 2009 оноос хойш яригдсан, 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа шийдлээ хүлээсээр буй олон асуудлыг цэгцлэх цаг болсон

Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
2026-3-13

​​​​​​​ Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий ажлын хэсэг хөрөнгө оруулагч тал “Рио Тинто”-тай 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр хуралдаж хоёр талаас ажил хэргийн шугамаар тавьсан саналуудаа үргэлжлүүлэн хэлэлцлээ.  Хөрөнгө оруулагч талаас манай талд дахин шинэчилсэн хувилбараар санал тавьсан боловч Монголын талын шаардлагад хүрсэнгүй

Г.Дамдинням: Монгол Улсын төсвөөс гадаад улсад шатахууны нөөцийн сав суулга барихгүй. Харин түрээсэлнэ
2026-3-11

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай яамнаас оны өмнө шатахууны нөөцийн савтай болох тухай хуулийг УИХ-аар батлуулсан. Хуулийн хэрэгжилтийг хангаж, энэ Баасан гарагт Монгол Улсын аль бүс нутагт хэдий хэмжээний шатахууны сав барих вэ гэдгээ зарлана

Аюулгүйн сүлжээ буюу "E-police"-г эцэг эхийн оролцоотойгоор бий болгоно
2026-3-11

Боловсролын сайд П.Наранбаяр Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслөө Засгийн Газарт өнөөдөр танилцуулсан ба өргөн барих бэлтгэл ажлыг хангах үүргийг өгөөд байгаа юм байна.  1,128 хүүхдийн дунд хийсэн судалгаагаар хүүхдүүдийн 76 хувь нь өдөрт дунджаар 2-4 цаг, 4 болон түүнээс дээш цагийг нийгмийн сүлжээнд өнгөрүүлдэг гэх үр дүн гарчээ. Түүнчлэн хувийн мэдээллийг нийтэд тараах, садар самуун сурталчилсан зэрэгт өртөж байсан нь өндөр хувьтай гарсан байна

“Өргөө“ амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдэхээр болов
2026-3-8

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 98 жилийн түүхтэй “Өргөө” амаржих газарт өнөөдөр /2026.03.08/ ажиллав. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Өргөө” амаржих газарт өнөөдрийн 11:00 цагийн байдлаар 8 эх амаржжээ. Тус амаржих газарт нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргээс өдөрт дээд тал нь 35, багадаа 15 эх амарждаг байна. -Тус эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад эмэгтэйчүүдийн хамгийн орчин үеийн эхо оношилгооны аппарат нэн шаардлагатай байгааг удирдлагууд нь танилцуулав. -Ерөнхий сайд Г.Занданшатар энэ асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, эхо аппарат худалдан авахад шаардагдах санхүүжилтийг шийдэхээр болов. -Мөн Монгол Улсын хүн ам 20 жилийн дотор нэг саяар өсөхөд эрүүл мэндийн салбарын нийт хамт олны зүтгэл, эмч нарын өндөр ур чадвар чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэв. -Г.Занданшатар: Хүний орчлонд анх ирж буй үрс, амаржиж байгаа ээжүүдийн эрүүл мэндийг сахин хамгаалж байдаг эмч, эмнэлгийн ажилтнууд, асрагч, сувилагч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. -Засгийн газар хүний хөгжлийг тэргүүлэх чиглэл болгосон

Д.Мөнх-Эрдэнэ: Албаны нууцын жагсаалтад оруулсан 894 нууц мэдээллийг ил болгоно
2026-3-4

Төрийн нууцын тухай хуулийн (Төрийн болон албаны нууцын тухай хууль) шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нэрийг “Төрийн нууцын тухай хууль” болгон өөрчилж, тус хуулиар зөвхөн төрийн нууцтай холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр тусгажээ. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ “Албаны нууцын жагсаалтад албаны 894 нууц мэдээлэл байна. Төрийн нууцын тухай хууль батлагдсанаар энэ бүхэн ил болно” гэлээ.  Төрийн болон албаны нууцын тухай хуульд “Мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцлахад хуульд нийцсэн, үндэслэлтэй байх” гэсэн зарчмыг тусгасан боловч төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс мэдээллийг хууль зөрчиж, үндэслэлгүйгээр албаны нууцад хамааруулах нь төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдалд сөргөөр нөлөөлөх, иргэдийн мэдэх эрх хангагдахгүй байх, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэх суурь нөхцөлийг бүрдүүлдэг

Засгийн газрын хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД
2026-3-4

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Сангийн яамнаас өнгөрсөн долоо хоногт олон улсын хөрөнгийн зах зээлд гаргасан “Сенчири-5” бондын талаар танилцууллаа.  Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас 2026 оны гуравдугаар сарын 03-нд олон улсын санхүүгийн зах зээлд 500 сая ам.долларын 6 жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэй “Сенчири-5” бондыг амжилттай арилжааллаа. Ингэснээр 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондын хүүний зардлыг амжилттай бууруулж чадлаа. “Сенчири-5” бонд шинэ төсөл арга хэмжээг санхүүжүүлэх зорилготой биш. 2026- 2028 он хүртэл үргэлжилж буй өндөр үнэтэй бондуудын хүүгийн зардлыг буулгах, мөн 2026, 2027, 2028 онд нэг дор орж ирэх өндөр төлбөрүүдийг хугацаагаар нь төсөвт дарамт багатайгаар таран байршуулах зорилготой байсан.   Өнгөрсөн долоо хоногт роуд шоуг 100 хувь цахимаар хийсэн

Г.Занданшатар: Монголын эдийн засаг зөв чиглэл, зөв голдиролдоо орж байна
2026-2-27

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан үргэлжилж, Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн талаар илтгэл танилцууллаа.  

Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-2-25

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны хоёрдугаар сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ   Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.    Төсөл батлагдсанаар,   -Улсын хэмжээнд жил бүр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээг төвлөрсөн байдлаар Засгийн газрын түвшинд тогтоодог зохицуулалтыг өөрчилж, газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын шилжилт хөдөлгөөнийг төлөвлөх тогтолцоонд шилжүүлнэ. Ингэснээр зам, дэд бүтэц байгуулах, тусгай хэрэгцээнд авах зэрэг томоохон өөрчлөлтийг илүү уялдаа холбоотой, бодлоготой шийдвэрлэх боломж бүрдэнэ.   -Нийслэлээс орон нутагт шилжин ирсэн иргэн, гамшиг ослын улмаас орон гэргүй болсон, нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмших хүсэлтийг эрэмбэ, дараалал харгалзахгүй шийдвэрлэнэ

Засгийн газар бонд гаргахаар болжээ
2026-2-24

Засгийн газар олон улсын HSBC, Morgan Stanley, Standard Chartered Bank банкнуудтай хамтран 2026 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс буюу маргаашаас эхлэн хөрөнгө оруулагчидтай уулзалт хийж, шинэ бондын талаарх мэдээллийг танилцуулахаар төлөвлөжээ

ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ
2026-2-13

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, цэгцлэх зорилгоор өнөөдөр /2026.02.13/ Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллав. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 12.6 сая тонн нөөцтэй Хуст уулын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эдийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Уг орд нь ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн түүхий эдийн хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой юм. Төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргүүлэх, нээлттэй сонгон шалгаруулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгав

Иргэн ААН-ийн хэрэгцээнд газар олгох эрхийг шат шатны Засаг дарга нарт шилжүүллээ
2026-2-11

”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, тус жагсаалтад нийцүүлэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.  Мөн гэр бүлийн хамтын хэрэгцээний болон хуульд заасан бусад зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах хүсэлтийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухай бүр тусгаж, шуурхай шийдвэрлэж ажиллахыг даалгалаа.  Энэхүү шийдвэр нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь түргэн, шуурхай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов.  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газрын нэгдмэл сангийн ангиллын мэдээлэл, хууль тогтоомжийн дагуу тогтоосон хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүс, зурвас зэрэг газар олгохыг хориглосон байршлын мэдээлэл зэргийг нэгтгэн дүн шинжилгээ хийж, улсын хэмжээнд эзэмшүүлж, ашиглуулах боломжтой 102,079 мянган га газрын байршил, хэмжээ, зориулалтыг тодорхойлжээ. Тогтоол батлагдсанаар нийслэл, 21 аймгийн хэмжээнд 35 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын асуудлыг шийдвэрлэх боломжтой

“Хэрэлдэж талцаж биш хийж бүтээж, эдийн засгаа тэлнэ”
2026-2-11

  “Хэрэлдэж талцаж биш хийж бүтээж, эдийн засгаа тэлнэ”   

Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа
2026-2-6

Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн байдлаар төрөлжсөн сангуудад 6.7 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрүүдтэй танилц
2026-2-4

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны хоёрдугаар сарын 4-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ажиллаж байна
2026-1-24

Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалтад оролцсон. Тэгвэл тэрээр Швейцарын Давос хотоос ирээд хамгийн түрүүнд Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ажиллаж байна. Мөн үргэлжлүүлэн Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, Дулааны 4 дүгээр цахилгаан станцад очиж нөхцөл байдалтай танилцах аж

google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.