УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Та олон хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан байдаг. Харин энэ удаа бие дааж хуулийн төсөл өргөн барьж байна. Малчны хүүхдүүдийн сурах орчин нөхцөлөөс шалтгаалсан нийгмийн асуудлуудыг шийдэх зорилготой гэж ойлголоо. Улс төрийн нөхцөл байдал нэлээд ойлгомжгүй байна. Энэ цаг үед таны өргөн барьсан хуулийн төсөл сонирхолтой санагдлаа. Ер нь энэ хуулийг батлан хэрэгжүүлэх шалтгаан, нөхцөл юу байна гэж харсан бэ? -Улс төрийн нөхцөл байдал халуун байгаа ч ард иргэдийн аж амьдралд шаардлагатай асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэж, хууль эрх зүйн орчныг бодит хэрэгцээнд нь нийцүүлэн өөрчлөх нь гишүүд бидний үүрэг юм. Хөдөө амьдарч байгаа 6–7 настай хүүхдүүдийн боловсролтой холбоотойгоор бодит хүндрэлүүд тулгарч байна