УИХ

"Онцгой анхаарал хандуулах сэдэв бол хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох явдал юм"
2026-9-15

Намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга С.Бямбацогт үг хэлэв.  Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.  -Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хуралдуулснаар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент өндөр үүдээ нээж, эдүгээ Та бид үргэлжлэл нь болж, 36 дахь жилийнхээ түүхийг хамтдаа бичилцэж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болох ардчилсан парламентаа улам бэхжүүлж, төр төвтэй бус хүн төвтэй хууль баталж, ард түмний төрдөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, эрх зүйн тогтолцоогоо илүү сайжруулах дараагийн сорилт бидний өмнө хүлээж байна. Энэ удаагийн намрын ээлжит чуулган Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, ирэх оны хөгжлийн чиглэл, иргэдийн амьжиргааг дэмжих онц хариуцлагатай цаг үед эхэлж байна.  Ирэх 2027 онд геополитикийн зөрчил мөргөлдөөн үргэлжилж, улс орнуудын  эдийн засаг зогсонги байдалд орж, үнийн өсөлтөөс үүдэлтэй хямрал даамжирч болзошгүйг олон улсын байгууллагууд анхааруулж байна. Хэдийгээр гадаад орчин нөхцөл хүндрэлтэй байгаа ч манай улсын эдийн засгийн макро үзүүлэлтүүд өсөлттэй, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдын хүлээлт эерэг байгаа. Улсын Их Хурал өнгөрсөн хаврын чуулганаар баталсан татвар, нийгмийн даатгал, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн реформ ирэх оны эхнээс нэг мөр хэрэгжиж эхэлнэ

Төсвийн тодотголыг 2027 оны төсөвтэйгээ хамт хэлэлцэж, батална
2026-9-15

2026-09-15 09:30:182026-09-15 11:07:56 Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлж, ээлжит бус чуулган өндөрлөлөө. Уг чуулганаар угтаа бол төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар чуулсан. Гэвч эл асуудлаа шийдэж чадсангүй, ирэх онд буюу 2027 оныхоо төсвийг хэлэлцэхдээ хамтад нь батлахаар боллоо.  УИХ-ын дарга С.Бямбацогт "Одоогоос долоо хоногийн өмнө улс орон,  эдийн засаг,  төсөвт тулгарч байгаа бодит хүндрэл нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тодтголыг хэлэлцэж эхэлсэн

2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
2026-9-14

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.  Үргэлжлүүлэн ээлжит бус чуулганыг албан ёсоор хааж буйг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдэгдлээ. Энэ удаагийн ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан гол зорилго бол 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж батлах байв

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
2026-9-8

УИХ-ын ээлжит бус чуулганы /2026.09.07/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа. (Төслийг эндээс)   Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслөө танилцуулахдаа, өнөөдөр монгол айл өрх, монгол хүн мах, гурил, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, түлш шатахуун, тог дулааны хомсдол, ахуй амьдралын зовлон бэрхшээлтэй өдөр тутам тулгарч байна. Засгийн газар олон түмэнтэйгээ зовлон, жаргал нэгтэй байж, үнийн өсөлтийн шуурганаас хамгаалахын төлөө өөрөөсөө хамаарах бүхнийг хийх үүргээ ухамсарлаж, сайд нарын зардлаас 1,4 их наяд төгрөг танаж, шинэ оныг хүлээхгүйгээр 11 дүгээр сарын 01-нээс эмч, төрийн үйлчилгээний бүх албан хаагчийн цалин нэмэх, ахмад настанд бүрд суурь тэтгэвэр олгох зэрэгт зориулах төсвийн тодотголоо өргөн барилаа гэв

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
2026-9-7

​​​​​​​ Хүндэт ард иргэд ээ, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Эрхэм Монгол Улсын Ерөнхий сайд аа.   Нар хур тэгширсэн дэлгэр зун өнгөрч, намрын их ажил хаа сайгүй өрнөн, ирэх өвлийн бэлтгэлээ шамдан базаасан энэ цаг үед хугацаа алдалгүй шийдвэрлэх асуудлууд үүсээд байгаа тул хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд миний бие Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна.   Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний 7 сарын байдлаар 7.6 хувиар өсөж, экспорт 12 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 57 хувиар нэмэгдсэн байна. Энэхүү өсөлтийн үр өгөөж иргэдийн амьдралд дэм болж, ахиц дэвшил нь айл өрхийн үүдээр орлого болж орох нь чухал.   Улс орны эдийн засаг, төсөвт тулгарч буй бодит хүндрэл, нөхцөл байдлыг тооцсоны үндсэн дээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын төсвийн тодотголыг Улсын Их Хурал нэн даруй хэлэлцэж, ард иргэдийн амьдралд ирж буй дарамтыг бууруулах хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна

Энэ сарын 7-нд ээлжит бус чуулганыг хуралдуулж, зөвхөн ТӨСВИЙН ТОДОТГОЛ-ыг хэлэлцэнэ
2026-9-2

Монгол улсын их хурлын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдлаа. Уг хуралдаанаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар болжээ

УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга
2026-7-6

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 16-нд нээж  байсан бол долдугаар сарын 3-нд хаалаа.  Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент хоёр дахь жилийнхээ хаврын чуулганыг хааж, бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байна.    “Шүүмжлэлийг хүлээн авч засаж залруулж ажиллах учиртай” УИХ-ын дарга С.Бямбацогт  хаврын чуулганыг дүгнэхдээ парламентад суудалтай төрийн намууд, гишүүд нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн, улс төржилт, талцал хуваагдлаас ангид байж, ойлголцож, нягтарч ажиллаж чадвал ямар үр дүн гаргаж болохыг харуулсан чуулган боллоо гэв

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд
2026-7-3

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, хуралдааны эхэнд зарим томилгоог хийлээ.  Монгол банкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилох асуудлаар нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 126 гишүүний 107 нь буюу 84.9 хувь дэмжиж, Э.Анарыг Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо. Мөн  УИХ-ын гишүүн М.Мандхайг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар,  УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгосон юм

Баасан гарагт парламент гурван хуулийг эцэслэн баталлаа
2026-6-22

Баасан гарагт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуваарийн дагуу 10.00 цаг эхлэв. Хуралдаанаар Төрийн нууцтай холбоотой хоёр ч хуулийн төслийг хэлэлцэж, дэмжих эсэхийг шийдэх санал хураалтыг хойшлуулав.  Тухайлбал, Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг  ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр танилцуулсан. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 18 гишүүнээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн нууцын тухай хуулийн төслийг хэлэлцэж санал хураалтыг энэ долоо хоногийн хуралдаанаар явуулахаар болов.  Улмаар нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн тухай хууль, Хөдөө аж ахуйн тухай хууль, Нисэхийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталсан.     Ерөнхийлөгчийн тухай хуулийг өөрчлөн батлав   Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг  нийт гишүүдийн 87.7 хувь нь дэмжлээ

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-6-18

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Бичлэг: “Прокурор, багш, дипломат ажилтан зэрэг хар тамхи ашиглах гэмт хэрэгт 22 төрийн албан хаагч холбогдож байсан”
2026-6-4

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Үдээс хойших хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Парламентын гишүүд хариуцлагатай хандах хэрэгтэй. Гишүүд сая байдал хүндэрлээ гээд л яриад байна

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
2026-4-16

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.04.16) нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 84 гишүүн хүрэлцэн ирснээр 66.7 хувийн ирцтэйгээр 10 цаг 01 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол Зөвлөлтэй зөвшилцөн холбогдох болон бусад Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ” гэж заасны дагуу С.Бямбацогт дарга холбогдох мэдээллийг танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 8 гишүүний 2026 оны дөрөвдүгээр сарын 09-ний өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд хуваарилсан байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3-т заасны дагуу Засгийн газраас хуулийн төслөө татан авах тухай албан бичгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд ирүүлснийг Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд танилцуулав. Засгийн газраас 2025 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг татан авч буйг тус албан бичигт дурджээ

Ерөнхийлөгчийн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг УИХ-аар хэлэлцэхийг 56.4 хувийн саналаар дэмжлээ
2026-4-16

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.04.16/ хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжих санал хураалтыг явууллаа. Өнгөрсөн долоо хоногт энэхүү санал хураалтыг явуулах байсан ч ирц хангалтгүйн улмаас АН-ын бүлэг ажлын нэг хоногийн завсарлага авснаар өнөөдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан байдаг. Дээрх хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж 66.7 хувийн саналаар дэмжсэн

Чуулганы ирц: Чөлөөтэй дөрөв, есөн гишүүн гадаад томилолттой байна
2026-4-16

 Чуулганы хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслөөр санал хураалт явуулна. 

Ирэх 7 хоногт чуулганаар хэлэлцэх асуудлуудтай танилц
2026-4-12

Ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаан Пүрэв, Баасан гарагт болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа
2026-4-9

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2026.04.09) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.02 цагт 53.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төсөлд, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, эрдэс түлш, битумын эрдэс, эрдэс лав болон цахилгаан эрчим хүчний бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг 0-5 хувийн хязгаарт багтаан тогтоох эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгохоор тусгаад байгаа юм. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан тухай Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцууллаа

УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
2026-4-3

Монгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ, Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын төлөөлөгчдийн дээд байгууллага-Улсын Их Хурлын даргын хариуцлагатай албанд итгэл хүлээлгэн сонгосон Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Улсын Их Хурлын даргын үүрэг нь ард түмнийг төлөөлөх эрхээр баталгаажсан парламентат ёсны эрхэм чанарыг хэрэгжүүлэхдээ төв, голч, тэнцвэртэй  байр суурийг  баримтлан, хууль дээдлэх ёсыг хүндэтгэн  сахиулахад  оршино. Улсын Их Хурал бол улс орны хөгжлийн төлөөх  бодлогын мэтгэлцээний нэг чухал талбар мөн. Гэвч энэ нь Улсын Их Хурлын үйл ажиллагаа, цаашлаад төрийн үйл ажиллагаа, ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй ээ. Монгол Улс олон намын тогтолцоотой, олон намын оролцоотой парламенттай. Тиймээс бодлого, шийдлийн ялгаа байх  нь зүйн хэрэг

С.Бямбацогтыг Улсын Их Хурлын 15 дахь даргаар сонголоо
2026-4-3

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцлээ. Ардчилсан намын бүлэг уг асуудлаар авсан завсарлагын хугацаагаа сунгахгүй гэдгээ мэдэгдсэн. Үргэлжлүүлэн санал хураалт явуулахад 114 гишүүн оролцож 87 нь дэмжсэнээр С.Бямбацогтыг Улсын Их Хурлын 15 дахь даргаар сонгож байна. С.Бямбацогтын намтар:  Тэрбээр 1974 онд Ховд аймагт төрсөн, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг

Ардчилсан намын бүлэг С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлаар ажлын нэг өдрийн завсарлага авлаа
2026-4-2

УИХ дахь МАН-ын бүлгээс С.Бямбацогтын танилцуулгыг уншиж дууссаны дараа шууд санал хураалт явуулахаар болов. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Таван намын 126 гишүүтэй парламентын даргыг сонгох гэж байж ямар ч хэлэлцүүлэггүй, асуулт хариултгүй явахаар дэглэчихсэн. УИХ-ын даргыг томилохтой холбоотой процесс дээр олон асуудал бий

ТАНИЛЦ: Монгол улсын их хурал 100 хоногт
2026-3-28

Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн зарим хуулийн төслийг танилцуулж байна.

УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа
2026-3-25

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны 3 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд (2026.03.24) тус улсад суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Улс орныхоо хөгжлийн ирээдүйг түүчээлэх оюутан залуустаа цаг гарган, төрийн бодлого, шийдвэрийн талаар танилцуулж, санал бодлыг нь сонсохоор уулзаж буйд Бээжин дэх Монголын оюутны холбооны дарга О.Хүсэлбаатар уулзалтад оролцож буй оюутнуудаа төлөөлөн Улсын Их Хурлын дарга Н.Учралд талархал илэрхийлсэн.       Уулзалтын үеэр БНХАУ-д суралцаж буй оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлж байгаагаа Улсын Их Хурлын дарга танилцууллаа.   Тэрбээр одоогоос 20-иод жилийн өмнөх интернэт хэрэглээний талаар дурсамжаа залуустай хуваалцаад “Өнөөдөр гар утаснаасаа интернэт орж, олон улсын мэдээ, мэдээллийг хүссэн үедээ чөлөөтэй авдаг болсон. Өөрчлөлт, шинэчлэлт өдөр тутамдаа нүдэн дээр өрнөж байгаа ч бид тэр бүр анзаардаггүй

Байр суурь: Хаврын чуулганы нээлтэд хэн, хэн юу өгүүлэв
2026-3-17

Монгол улсын их хурлын хаврын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. УИХ-ын чуулганы нээлтэд 120 гишүүн ирсэн байв. Хоёр гишүүн чөлөөтэй, хоёр гишүүн өвчтэй, хоёр гишүүн гадаад томилолттой байна

10 жилийн өмнөх хаврын чуулганы нээлт
2026-3-17

2026 оны УИХ-ын хаврын чуулган өчигдөр нээлтээ хийлээ. “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл-нийгмийн ой санамж” булангаараа яг 10 жилийн өмнө буюу 2016 оны хаврын чуулганы нээлтийг хэрхэн сурвалжилж байсан тухай нийтлэлийг сануулж байна.   “Олонхгүй парламентын отгон чуулган эхэллээ” нийтлэлийг манай сонины Улс төрийн албаны сэтгүүлч М.Ганцэцэг бичиж байжээ

Н.Учрал: Улс төр, төрийн өндөр албан тушаалтны хууль бусаар олсон орлогыг хураан авч, иргэн бүрд илүү өгөөжтэй зарцуулдаг болох хэрэгтэй
2026-3-16

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна Эрхэм хүндэт ард иргэд ээ,   Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,   Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд аа,   Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,   Хүндэт зочид оо,   Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж мэндчилье. Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган онцгой цаг үе, нөхцөл байдалд эхэлж байна.   Нэгдүгээрт, 2024 оны сонгуулиар улс төрийн таван нам, эвсэл, нийгмийн сонирхлын олон бүлгийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа энэ хаврын чуулганаар талдаа орлоо

“НОЁН IZ” УИХ-ын даргын Их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлого хариуцсан зөвлөх болжээ
2026-3-11

Цахим орчинд хүүхэд залуусын дунд "НОЁН IZ" нэрээр олны танил болсон Г.Ирээдүй УИХ-ын дарга Н.Учралын Их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлого хариуцсан зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаа аж.  Тэрбээр энэ албан тушаалд томилогдохоос өмнө нь 2024 оноос ЗГХЭГ-ын даргын зөвлөхөөр ажиллаж, 2025 онд SDY Mongolia-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож байсан. Харин 2025 оны 2-р сараас эхлэн Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөхөөр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа аж.  Түүний хувьд 1995 оны гуравдугаар сарын 20-нд төрсөн. 31 настай

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
2026-3-9

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр УИХ-ын дарга Н.Учралд өргөн барилаа.   Хуулийн төсөлд: Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан, Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн, Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгалаа. Мөн УИХ-ын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгажээ.   Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж,” гэсний дараа “ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж,” хэмээн нэмж тусгалаа.       Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын гишүүн ард түмнээс олгосон мандатыг хүндэтгэхийн сацуу Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татах тухай Үндсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн нам, эвслийг хариуцлагатай болгох, төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хангахад чухал алхам болно.       УИХ-ын гишүүн ард түмний элчийн хувьд сонгогчдыг төлөөлөх, хууль тогтоох ажилд оролцох идэвх, оролцоо дээшилнэ

УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
2026-3-5

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үргэлжиллээ.   Парламент болон Засгийн газрын төлөөлөл орон нутагт ажиллаж хөдөөгийн хөгжлийг хурдасгах зорилтот санаачилга, хууль тогтоомжийн хэрэгжилт болон төрийн үйлчилгээний талаар иргэдийн санал, бодлыг сонсохоос гадна УИХ-ын даргын дэвшүүлсэн “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогыг танилцуулсан юм. Эрх чөлөөний дөрвөн замын эхнийх нь эдийн засгийн чөлөөлөлт гэдгийг УИХ-ын дарга уулзалтын эхэнд тодотгов. Энэ чөлөөлөлтийг эхлүүлэх болсон үндэслэл нь бүх шатанд хариуцлага, ил тод байдал нэхсэн олон нийтийн бодит шаардлага болон улсын төсвийн хэт тэлэлт, урсгал зардлын өсөлтөөс улбаатай аж

Хаврын чуулганы халуун сэдвүүд юу байх вэ?
2026-1-9

2026 оны хаврын ээлжит чуулган ирэх гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийнэ.  Хаврын чуулган нээхтэй зэрэгцэн хаврын улс төр идэвхжиж эхэлдэг.  Тэгвэл ирэх хаврын чуулганы халуун галтай сэдвүүд юу байх тухай тоймлон хүргэе.   Өмч хувьчлал явуулах “дүрэм” тодорхой болно Үндсэн хуулийн 6.2-т  заасны дагуу Засгийн газар шийдвэр гаргаж баялгийн сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа руу “Эрдэнэт” үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр зэрэг компаниудыг шилжүүлсэн.  Улмаар төрийн өмчит компаниудын тодорхой хэсгийг хувьчлах шийдвэр гаргасан байдаг.  Хамгийн сүүлийн мэдээллээр 33 компанийг гурван бүлэгт хуваан хувьчлах асуудлыг хэлэлцэн баталжээ.  Үүнд нэмэлт хувьцаа гаргаж хөрөнгийн биржийн нээлттэй хувьцаанд оруулах 18 компани, шууд дуудлага худалдаагаар худалдаалагдах долоон кампанийн жагсаалт гаргажээ. Үлдсэн компаниудыг нь өөрчлөн байгуулах, нэгтгэн нийлүүлэх, татан буулгахаар оруулжээ.  Энэ ажил 2026-2028 оны хооронд хэрэгжих бөгөөд УИХ-ын хаврын чуулганаар үндсэн шаардлага, чиглэлийг батлах юм

УИХ-ын дарга нам бус байх шаардлага Н.Учралыг Ерөнхий сайдын суудал руу шахах нь ээ…
2026-1-5

Ерөнхий сайд Г.Занданшатарыг дахиад огцруулах санал УИХ-д өргөн баригдах сурагтайгаар он давсан. Энэ удаад санаачилга АН-аас гарсан

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.