Ерөнхийлөгч

ФОТО: МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсэүх хуулийг чандлан сахин, эв нэгдэлтэй, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа
2026-9-25

Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагаа, гадаад бодлого, “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, ”Эрүүл монгол хүн”, “Цагаан алт”, “Илгээлт-2100” зэрэг хөтөлбөрийн хэрэгжилт, улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцуулав.

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
2026-9-23

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар үг хэлэв. Ерөнхийлөгч НҮБ-ыг бэхжүүлэхийн төлөө сэтгэл зүтгэл гаргах, олон улсын харилцааг олон ургалч үзлийг хүндэтгэсэн олон тулгуурт зарчмаар хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагаа, боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж, хүүхэд, эмэгтэйчүүд, далайд гарцгүй орнуудын хөгжил зэрэгт улам илүү анхаарах шаардлагатайг үгэндээ онцоллоо.   Мөн Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж байгааг зарлав.   Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.   МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Эрхэм хүндэт чуулганы дарга аа, Эрхэм хүндэт Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Хүндэт зочид, төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Юуны өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы даргын хариуцлагатай үүргийг хүлээн авсан ноён Халилур Рахман Танд чин сэтгэлийн баяр хүргэж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье. Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулган Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 65 жилийн ойн босгон дээр болж байна.   Монгол Улс тэртээ 1961 онд даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын баталгаа, дэлхийн улс орнуудын итгэл, найдварын их өргөө болсон НҮБ-ын 101 дэх бүрэн эрхт гишүүнээр элсэж, алтан соёмбот Төрийн далбаагаа НҮБ-ын индэрт мандуулсан бахдам сайхан түүхтэй билээ.   Дэлхийн улс түмнүүдийн итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааны төв болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганыг “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, Бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвийн дор зохион байгуулж байгааг талархан хүлээж авч байна.   “Эзэн хичээвэл заяа хичээнэ” хэмээн монголчууд ярьдаг.   НҮБ нь гишүүн орон бүрийн итгэл сэтгэлээр бүрдэж, хичээл зүтгэлээр бэхэждэг байгууллага билээ. Тиймээс гишүүн орнууд бид НҮБ-ын үйл хэрэгт чин сэтгэлээр хандаж, зөвхөн дэмжлэг, туслалцаа хүлээх бус өөрсдийн үүрэг, хариуцлагаа гүнээ ухамсарлан НҮБ-ыг бэхжүүлэхийн төлөө сэтгэл, зүтгэл гарган ажиллах учиртай. Гишүүн орон бүрийн итгэл найдвар, идэвх зүтгэл, үүрэг, оролцоо нь НҮБ-ыг улам хүчирхэгжүүлж, хүчирхэг НҮБ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг илүү үр өгөөжтэй ханган хэрэгжүүлж, үр шимийг нь гишүүн орон бүр хүртэх нөхцөл бүрдэх болно. Дэлхий ертөнцөд зөрчил мөргөлдөөний аянга цахилж, үл итгэлцлийн хана улам өндөрсөж, үл ойлголцлын ангал улам гүнзгийрч байгаа энэ үед олон улсын харилцааг талцал хуваагдал руу чиглүүлсэн олон туйлт бус, харин аливаа улс орны үүх түүх, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэсэн, олон тулгуурт зарчмаар цогцлоон хөгжүүлэх нь нэн чухал болж байна. Найман зууны тэртээ монголчууд бидний өвөг дээдэс даян дэлхийд “Монголын их амар амгалан”-г цогцлоож, дэлхийн улс үндэстнүүд үнэт зүйлсээ харилцан хүлээн зөвшөөрч, олон соёл иргэншил, шашин шүтлэг зэрэгцэн орших учиртайг анхлан мэдрүүлж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан түүхэн гавьяаг дэлхий ертөнц хүлээн зөвшөөрсөн билээ. “Монголын их амар амгалан”-гийн энэхүү үзэл санаанд тулгуурлан олон тулгуурт зарчмаар, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэн, нэгдмэл хариуцлагаар итгэл найдвараа сэргээж, нэгэн зорилгоор НҮБ-аа шинэчилж, нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээцгээе.       Эрхэм хүндэт чуулганы дарга аа,   Хүн төрөлхтөн хөгжил дэвшлийн өндөр түвшинд хүрсэн хэдий ч энэ цаг үед манай гараг дээр 90 гаруй зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаагийн 30 гаруй нь олон улсын шинжтэй болсон нь дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал тогтворгүй, геополитик, геостратегийн өрсөлдөөн улам хурцдаж байгааг илтгэж байна. Улмаар дэлхийн эдийн засгийн нийлүүлэлтийн сүлжээ доголдож, эрчим хүч, түлш шатахуун, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, улс орнуудын эдийн засаг хүндрэл, бэрхшээлтэй тулгарлаа. Энэ нь олон улсын харилцаанд Дэлхийн II дайнаас хойш тогтсон дэг журмыг сулруулж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг өөрчлөн, олон талт харилцаа, хамтын ажиллагааны тогтвортой байдлыг алдагдуулж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш НҮБ-ын үйл ажиллагааны талаарх энэ оны илтгэлдээ “Үймээн самуун, хагарал хуваагдал, тодорхойгүй байдлаар дүүрэн өнөөгийн дэлхий ертөнцөд НҮБ урьд өмнөхөөсөө илүү хэрэгцээтэй, илүү чухал болоод байна” хэмээн тэмдэглэсэнтэй Монгол Улс санал нэг байна. НҮБ-ыг орчин цагийн сорилтуудад нийцүүлж, илүү үр өгөөжтэй болгох зорилгоор түүний санаачилсан “НҮБ-80” шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд тодорхой ахиц дэвшил гарч байгааг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ Монгол Улс энэ хөтөлбөрийг идэвхтэй дэмжиж буйгаа нотолж байна. НҮБ-ыг хэр үр дүнтэй байгууллага байлгах, НҮБ-аас хэр дорвитой арга хэмжээ авах, улс түмнүүд хэрхэн хүчээ нэгтгэх нь чухамхүү гишүүн улс орнууд бид бүхнээс шалтгаална. Удахгүй сонгогдох шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга нь НҮБ-ын зорилго, зарчим, олон улсын эрх зүйг тууштай хамгаалж, гишүүн орнуудын дуу хоолой, байр суурийг эрх тэгш илэрхийлж, итгэлцлийг сэргээж, өөрчлөлт шинэчлэлийг манлайлан ажиллана гэдэгт Монгол Улс итгэлтэй байна.   Монгол Улс “НҮБ-ын шинэчлэлийн цөмд Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэл байх ёстой” гэж үздэг тул НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүдийн тоог нэмэгдүүлэх, хөгжиж буй орнуудын төлөөллийг зохих ёсоор хангах, үйл ажиллагааг нь илүү нээлттэй, ил тод болгох гэсэн зарчмын байр суурийг баримталдаг.   Монгол Улс нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллаж байгаагүй 58 улсын нэг юм. Манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй асуудал, сорилт бэрхшээлд хамтын шийдэл олоход хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна. Иймээс Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна.   Эрхэм хүндэт чуулганы дарга аа,   Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэнээс хойших 65 жилийн хугацаанд НҮБ, түүний системийн байгууллагууд манай улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улс НҮБ-ын үйл ажиллагааны тулгуур зарчмууд болох олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, хүний эрхийг хамгаалах хүчин чармайлтад өөрийн хувь нэмрийг нэр төртэй оруулж ирлээ. Тухайлбал, Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах тухай гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд манай улс нутаг дэвсгэрээ “Цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарласнаас хойш 30 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд энэ статусаа эрх зүйн үндэстэй болгон баталгаажуулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж, “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг 1998 оноос хойш хоёр жил тутам НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулж байна. Мөн Монгол Улс 2002 оноос хойш дэлхийн халуун цэгүүдэд 23 мянга гаруй цэрэг, цагдаагийн албан хаагчаа илгээн, НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд идэвхтэй оролцуулж, дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэргийг бодитоор дэмжиж ирлээ. Өнөөдөр ч гэсэн манай энхийг сахиулагчид Хаити Улсад үүрэг гүйцэтгэж “Гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх хүчин” олон улсын цэргийн ажиллагаанд оролцож байна. Манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” 1325 тоот тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа тоог 15 хувьд хүргэсэн цөөн орны нэг боллоо.   2006 онд анхны эмэгтэй энхийг сахиулагчаа Баруун Сахар дахь ажиллагаанд илгээснээс хойших 20 жилийн хугацаанд монгол эмэгтэйчүүдийн эр зориг, тэсвэр тэвчээр, ур ухаан даян дэлхийн энхийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирлээ. Тиймээс манай улс “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” сэдэвт олон улсын хоёр дахь удаагийн бага хурлыг 2027 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн НҮБ-ын хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг хамгаалах, эдгээр улс орнуудын тусгай хэрэгцээ, шаардлага, онцлог байдлыг олон улсын хамтын нийгэмлэгт таниулах, тэдэнтэй хамтран эрх ашгаа хамгаалах, дэлхий нийтэд дуу хоолойгоо хүргэх чиглэлээр манлайлан ажилласаар ирснийг тэмдэглэхэд таатай байна. Энэ хүрээнд манай улс НҮБ дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлэг, Улаанбаатар дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв зэрэг олон санал, санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байна.   “Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг бодит ажил хэрэг болгохын тулд далайд гарцгүй хөгжиж буй орнууд уг хөтөлбөрийг үндэснийхээ хөгжлийн хөтөлбөрүүдтэй уялдуулахын сацуу бүх талын нөөц бололцоог ашиглан бүс нутгийн интеграцчлал, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь нэн чухал юм.   Мөн далайд гарцгүй хөгжиж буй орнуудыг дэмжин, бодитой дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтарч ажиллахыг олон улсын хамтын нийгэмлэг, банк, санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүдэд уриалж байна.   Эрхэм хүндэт чуулганы дарга аа,   “Тогтвортой хөгжлийн 2030” хөтөлбөр дуусах хугацаа хаяанд ирээд байгаа энэ үед зорилтуудын дөнгөж 36 хувь зохих хэмжээнд хэрэгжиж, 15 хувь нь ухралтын байдалд байгааг НҮБ-ын 2026 оны тайлан харууллаа. Стокхольмын олон улсын энхтайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар дэлхийн улс орнуудын цэрэг, армийн зардал бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч, 2.9 их наяд ам.доллараар хэмжигдэж байгаа нь нэн харамсалтай. Энэ их зардал, хөрөнгө мөнгийг хүн төрөлхтний өмнө тулгараад буй дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж, хүүхэд, эмэгтэйчүүдийн хөгжил зэрэг сэтгэл зовоосон олон чухал зүйлд зарцуулсан бол хүний нийгмийн хөгжил, дэвшилд ямар их эерэг нөлөө үзүүлэх байсан бол гэдгийг дэлхий нийтээрээ, эрүүл саруул ухаанаар эргэцүүлэн бодож тунгаах цаг нэгэнт болжээ. НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн индексийн 2026 оны тайлан”-д дурдсанаар Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг 68.8 хувьтай хэрэгжүүлж байгаа нь бидний сүүлийн жилүүдийн хүчин чармайлтын бодит үр дүн, амжилт юм. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бодитоор мэдэрч буй орны хувьд эх байгалиа хамгаалах дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтад өөрийн хувь нэмрээ оруулсаар ирлээ. Энэ хүрээнд газрын нөхөн сэргээлт, ойн санг нэмэгдүүлэх, хөрс, ус, бэлчээрийн хамгаалал, хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөөгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Цэнхэр алт”, ”Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарьж, ургуулах бус, харин цөлжилт, газрын доройтлыг сааруулах, газрын нөхөн сэргээлтийг өргөжүүлэх, ойн санг нэмэгдүүлэх, хөрсний үржил шим, усны нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх цогц санаачилга юм.   Мөн Монгол Улсын санаачилсан “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон тэмдэглэх тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын хүрээнд бэлчээрийн экосистемийн үнэ цэн, малчдын амьжиргаа, хүнсний тогтолцоо, биологийн олон янз байдал, нүүдэлчдийн соёлын өвийн асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах боломж бүрдэж байна. Энэ хүрээнд нүүдлийн мал аж ахуйн өнө эртний түүхэн уламжлалтай манай улс “Даян дэлхийн малчдын чуулга уулзалт”-ыг эх орондоо амжилттай зохион байгууллаа. Энэ чуулга уулзалтад 57 улсын 400 гаруй малчин оролцож, санал бодлоо хуваалцан, асуудал, шийдлээ хэлэлцэж, Улаанбаатарын тунхаглал баримт бичгийг баталлаа. Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриан дор өнгөрсөн сард эх орондоо амжилттай зохион байгууллаа. Эх байгалийнхаа унаган төрхийг сэргээж, ирээдүй хойч үеэ эрүүл орчинд итгэл төгс, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь хүн төрөлхтний эрхэм үүрэг байх учиртай. Учир нь эх байгаль, эрүүл хөрс бол хүн төрөлхтний оршин тогтнохуйн баталгаа, хоол хүнс, усны нөөц, ахуй амьдрал, тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.   Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байх болно.   Иймээс цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг зөвхөн байгаль орчны асуудал хэмээн ойлгох бус, харин хүнсний хангамж, аюулгүй байдал, усны нөөц, хүн төрөлхтний амьжиргаа, тогтвортой хөгжил, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалтай уялдуулж цогцоор нь авч үзэх шаардлагатай юм.  Талуудын 17 дугаар бага хурлыг даргалагч улсын хувьд Монгол Улсын санаачилсан “Тал хээрийн төлөвлөгөө” нь “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” гэсэн харилцан уялдаа холбоо бүхий гурван тэргүүлэх чиглэлд тулгуурлаж байна. Ялангуяа “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга” нь дэлхийн бэлчээр хамгаалалтын түүхэнд шинэ хуудас нээсэн томоохон хөдөлгөөн гэж бид үзэж байна. Энэхүү санаачилгын хүрээнд бэлчээрийг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээх нь уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх, хүнсний аюулгүй байдал болон экосистемийн тэнцвэрт байдлыг хангах стратегийн чухал асуудал болохыг дэлхий нийтэд таниулж байгаагаараа онцлог юм. Монголчууд бидний олон мянган жилийн туршид өвлөн уламжилж ирсэн нүүдэлчин ахуй нь эх байгальтайгаа зүй зохистой шүтэлцэн амьдарч, онгон дагшнаар нь хадгалан хамгаалах хандлага сэтгэлгээ, арга ухааны цогц билээ.   Өнөө цагт Монголчууд бид энэхүү өв соёл, эх дэлхийтэйгээ шүтэлцэн амьдарч ирсэн уламжлалт мэдлэг, туршлагаа дэлхий дахинаа хуваалцаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг зорьж байна.   Эрхэм хүндэт чуулганы дарга аа,   Монгол Улс аливаа зөрчилдөөнийг дипломат арга барил, олон талт яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх байр суурийг тууштай баримталж ирсэн бөгөөд бүс нутгийн улс орнуудтай уламжлалт сайн харилцаатай байдаг билээ. Энэ онцлог давуу талдаа суурилан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг 11 дэх удаагаа энэ жил зохион байгууллаа. Зүүн хойд Азийн бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэхийн төлөөх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь улс төр, зэвсэг хураах гэсэн уламжлалт сэдвээс гадна эрчим хүч, дэд бүтцийн сүлжээ, ногоон хөгжил, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа зэрэг сэдвээр албан ёсны төлөөлөгчид, эрдэмтэн судлаачдын дунд олон талт хэлэлцүүлэг өрнүүлдэг өвөрмөц платформ болж хөгжөөд байна

ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЛИЙНХАНД ЯМАР ҮҮРЭГ ӨГӨВ
2026-9-17

Намрын ээлжит чуулган нээлтээ хийгээд л АН-ын зүгээс гурав хоногийн завсарлага авлаа. Улс төрчдийн "халуухан" өдрүүд үргэлжилж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө
2026-9-14

Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө. 1. Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзах үеэрээ эв нэгдэлтэй байж, томоохон төсөл, хөтөлбөрийг гацаадаг бусармаг үйлдэл гаргахгүй байхыг уриалав
2026-9-14

​​​​​​​ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2026-9-8

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Хүндэт зочдыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, албаны бусад хүн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтаж авлаа. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Ерөнхийлөгч Я.Милатович төрийн тэргүүний түвшинд анх удаа айлчилж байна.     Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцана. Мөн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.   Айлчлалын үеэр Хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурна.   Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцох үеэрээ Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзаж байсан.  Энэ үеэр дээд, өндөр түвшний айлчлал хийх, улс төр, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талаар санал солилцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хамтран ажиллах сонирхлоо харилцан илэрхийлсэн юм. Монгол Улс, Монтенегро Улс 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байна. Манай анхны сонин хэвлэл болох “Шинэ толь хэмээх бичиг”-ийн 1913 оны 3 дахь дугаарт Монтенегро Улсын газар нутаг, хүн ам, төрийн тогтолцоо болон онцлогийн талаар танилцуулсан байдаг юм.   Ерөнхийлөгч Яков Милатович 1986 онд төрсөн. Эхнэр, гурван хүүхэдтэй

Монтенегро улсын Ерөнхийлөгч есдүгээр сарын 8-10-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2026-9-7

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович 2026 оны есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Ерөнхийлөгч Я.Милатович төрийн тэргүүний түвшинд анх удаа айлчлах гэж байна. Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцана. Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Айлчлалын үеэр Хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцох үеэрээ Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзаж байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-9-2

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзав. Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайн хөршийн найрсаг харилцааг бүх салбарт идэвхтэй хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг тэмдэглэж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт тогтмолжиж, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд 30 гаруй багц арга хэмжээ бүхий хамтарсан төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа нь түншлэлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг төрийн тэргүүн нар онцлов. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд байгуулсан “Чөлөөт худалдааны түр хэлэлцээр” хэрэгжиж эхэлсэн нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх бодит боломж бүрдүүлсэн гэдэгт санал нэгдлээ. Эрчим хүч, зам тээвэр, аж үйлдвэр, эрдэс баялаг, хөдөө аж ахуй зэрэг салбар нь тэргүүлэх чиглэл гэдгийг талууд тэмдэглэлээ. “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн эрдэмтэн судлаачдын хамтарсан Ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлж, төслийг урагшлуулах, “ДЦС-3”-ыг өргөтгөж, шинэчлэх талаар санал солилцлоо. “УБТЗ” ХНН-ийн техник, технологийг шинэчилж, ирэх таван жилд ачаа тээврийн хүчин чадлыг одоо байгаа 30 сая тонноос 50 сая тоннд хүргэнэ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ
2026-9-1

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо болох ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохын өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзжээ.  Төрийн тэргүүн нар 2025 онд БНХАУ-д болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалт болон Дэлхийн II дайн, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн үеэр уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож байснаа дурслаа. Талууд “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл улам бэхжиж байгаад  сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.Худалдаа, эдийн засаг, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулахаар дээд түвшинд харилцан тохиролцсон зүйлс бодит үр дүнд хүрч байгааг сайшаалаа.БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
2026-8-31

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад 2026 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын Танхимын дарга Адылбек Касымалиев, тус улсын Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны бусад хүн угтаж авлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлнэ. Мөн тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаа, харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. ШХАБ нь Засгийн газар хоорондын байгууллага юм

У.Хүрэлсүх: Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг ирэх хоёр жил даргална
2026-8-24

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний уулзалт өнөөдрөөс эхэллээ. Уулзалтын өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд бөгөөд 17 дугаар бага хурлын дарга Б.Батцэцэг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон хүндэт зочид, сайд нарын түвшний төлөөлөгчид мод тарьж, дурсгалын зураг авхууллаа. 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь манай улс байгаль дэлхийн ирээдүйн төлөө олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран хүлээсэн үүрэг, хариуцлагаа бодитоор хэрэгжүүлж буй түүхэн боломж юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээд түвшний уулзалтыг нээж үг хэлэхдээ, 17 дугаар бага хурлыг дэмжиж, хамтран зохион байгуулж буй НҮБ болон оролцогч бүх талд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Нэг орны бус, дэлхий нийтийн сорилт, бэрхшээл болсон уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хорогдол нь хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэж, эх дэлхийн оршин тогтнохуйд түгшүүрийн дохио хангинуулж байгааг хэллээ. Иймээс элсний нүүдэл, шороон шуурга, усны хомсдол, хүнсний хямрал, экологийн доройтлын эсрэг хийх тэмцэл нь нэгдмэл, уялдаа холбоотой, урт хугацааны, тогтвортой, харилцан бие биеэ дэмжсэн байх ёстойг онцоллоо. Хэрвээ одоо л эрс шийдэмгий арга замыг сонгохгүй бол эх дэлхий цаашид бидэнгүйгээр орших өөрийн замаа сонгох учир бүгд нэгэн зорилгын дор илүү сайхан ирээдүйг хамтдаа бүтээхийг уриаллаа. СОР17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх бодит алхмыг эхлүүлсэн хурал байх учиртайг онцоллоо. Сорилт, бэрхшээлээ хэлэлцээд орхих бус, шийдлээ хамтдаа тодорхойлж, энх тайван, ногоон ирээдүйн төлөө бодит шийдвэр, үр дүн гаргана гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ. Эх байгалийнхаа унаган төрхийг сэргээж, ирээдүй хойч үеэ эрүүл орчинд итгэл төгс, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь хүн төрөлхтний эрхэм үүрэг. Эх байгаль, эрүүл хөрс бол хүн төрөлхтний оршин тогтнохуйн баталгаа, хоол хүнс, усны нөөц, ахуй амьдрал, тогтвортой хөгжлийн үндэс суурь гэдгийг тодотголоо.   Монгол Улс өв соёл, эх дэлхийтэйгээ шүтэлцэн амьдарч ирсэн уламжлалт мэдлэг, туршлагаа хуваалцаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байгааг хэллээ. Сансрын технологи, дрон, зайнаас тандан судлал, хиймэл оюун, их өгөгдөл, цахим технологийн хөгжил нь газрын доройтол, цөлжилт, гангийн эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх, газрын нөхөн сэргээлтийн үр дүнг бодит цаг хугацаанд хянах өргөн боломжийг нээсэн. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монголчуудын байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаан, технологи, инновацтай хослуулах нь газрын тогтвортой менежмент, экосистемийн тэнцвэрт байдал, хүн төвтэй хөгжлийн чухал шийдлийг олоход зохих хувь нэмрээ оруулна гэж үздэгээ тэмдэглэлээ.   Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг зөвхөн байгаль орчны асуудал гэж ойлгох бус, хүнсний хангамж, аюулгүй байдал, усны нөөц, хүн төрөлхтний амьжиргаа, тогтвортой хөгжил, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалтай уялдуулж, цогцоор нь авч үзэх нь чухал байгааг хэллээ. Улс, үндэстэн бүр ирээдүй хойч үедээ байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уламжлалт арга ухаан, мэдлэг, чадвар суулгаж, энэ үйл хэрэгт оролцдог болгон хүмүүжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо. Цөлжилт, газрын доройтлыг зөвхөн бууруулах бус нөхөн сэргээхийн төлөө ажиллах, гангийн асуудлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрт сэрэмжлүүлэх, зохистой хариу арга хэмжээ авах зэрэг эрсдэлийн цогц удирдлагын тогтолцоог төгөлдөршүүлэн хөгжүүлэх нь зүйтэйг тэмдэглэлээ. Газар ашиглалт, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, хүнсний тогтолцоог салангид бус, нягт уялдаа холбоотой авч үзэж, шинжлэх ухаан, уламжлалт мэдлэг, орон нутгийн туршлагад суурилсан бодлого хэрэгжүүлэх нь чухал байгааг хэллээ. Манай улс дэлхийд үлдсэн хамгийн том сэрүүн бүсийн хээрийн экосистемүүдийн нэгийг өвлөн хамгаалж ирсэн орон. Далайд гарцгүй, хуурай болон хагас хуурай бүсэд оршдог учир уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын сөрөг үр дагаврыг өдөр тутмын амьдралдаа мэдэрдэг. Нийт нутгийн дийлэнх нь газрын доройтол, цөлжилтөд өртөөд байгаа нь байгаль орчин төдийгүй эдийн засаг, хүнсний хангамж, аюулгүй байдал, иргэдийн амьжиргаа, нүүдлийн өв соёлын тогтвортой байдалд шууд сөргөөр нөлөөлж байгааг Ерөнхийлөгч хэллээ. Иймээс газрын нөхөн сэргээлт, ойн санг нэмэгдүүлэх, хөрс, ус, бэлчээр хамгаалал, хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөөгийн тогтвортой хөгжлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Цэнхэр алт”, ”Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгааг тодотголоо. Хөгжиж буй болон хуурай, гандуу бүсийн орнуудад тулгарч буй сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтыг чиглүүлж, санхүүжилт, технологи, чадавхыг нэн хэрэгцээтэй улс орон, бүс нутаг, иргэдэд хүргэх шударга тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй гэсэн байр сууриа нотоллоо. Иймээс улс орнууд, олон улсын санхүүгийн байгууллагууд, хөгжлийн түншүүд, хувийн хэвшилд хандан, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалтаа газрыг нөхөн сэргээх, гангийн тэсвэржилт, тогтвортой амьжиргаанд илүү түлхүү зарцуулахыг уриаллаа. Мөн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хянах гээд бүх шатанд малчид, тариаланчид, нутгийн иргэд, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхдүүд, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн оролцоог хангах нь шударга, үр дүнтэй, нээлттэй, тогтвортой шийдлийн үндэс гэж үздэгээ хэллээ. Энэ хүрээнд “Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо” үндэсний форум зэргээр дамжуулан олон нийтийн оролцоо, залуучуудын идэвхийг нэмэгдүүлж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын “Business 4 Land” санаачилгатай уялдуулан газрын тогтвортой менежмент, хөрөнгө оруулалт, инновац зэрэг чиглэлийн хамтын ажиллагаанд хувийн хэвшлийг татан оролцуулахыг зорьж байгааг дурдлаа. Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг ирэх хоёр жил даргална. Манай улсын дэвшүүлсэн “Тал хээрийн санаачилга” нь “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” гэсэн гурван чиглэлд тулгуурлаж байна. Эдгээр нь цөлжилт, газрын доройтлыг бууруулах, бэлчээрийн экосистемийг хамгаалах, ус, газрын нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх, байгальд түшиглэсэн хөгжлийн шийдлүүдийг түгээн дэлгэрүүлэх, тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой юм. Газрын тогтвортой менежмент нь усны аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээтэй салшгүй холбоотой гэж үздэг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сан болон “Бүх нийтийг ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах түншлэл”-ийн хэрэгжүүлж буй “Ус ба ариун цэврийн байгууламжийн төлөөх төрийн тэргүүнүүдийн санаачилга”-ыг бүрэн дэмжиж байгааг хэллээ. Монгол Улс олон талт хамтын ажиллагаа, НҮБ-ын тогтолцоо, олон улсын эрх зүй, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, тэгш оролцоо, нийтлэг хариуцлагад суурилсан дэлхийн хамтын шийдлийг тууштай дэмждэг. Иймээс 17 дугаар бага хурлыг геополитикийн сөргөлдөөн, харилцан адилгүй байр суурьтай талуудын маргааны талбар бус, Конвенцын зорилго, хэрэгжилтийг ахиулах олон талт хамтын ажиллагааны индэр байлгахыг зорьж байгааг хэллээ. Энэ хүрээнд бүх талын дуу хоолойг сонсож, ялгаатай байр суурийг хүндэтгэн, зөвшилцөлд суурилсан, нээлттэй, ил тод, хүртээмжтэй хэлэлцээг тууштай дэмжихээ илэрхийллээ.   Монголчуудын олон мянган жилийн туршид өвлөн уламжилж ирсэн нүүдэлчин ахуй нь эх байгальтайгаа зүй зохистой шүтэлцэн амьдарч, онгон дагшнаар нь хадгалан хамгаалах хандлага сэтгэлгээ, арга ухааны цогц юм. Тиймээс Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2005 онд гаргасан тогтоолд монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, “Монголчуудын соёл иргэншилд уламжлагдан ирсэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ёсны ач холбогдол өнөөгийн дэлхий ертөнцөд улам бүр өсөн нэмэгдэж буйг онцолж байна” хэмээн тэмдэглэсэн байдаг. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш энэ жилийн “Дэлхийн цөлжилт, гантай тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан гаргасан илгээлтдээ “Дэлхийн газар нутгийн тал хувийг эзэлж, 2 тэрбум хүний ахуй амьдрал хамаардаг бэлчээрийн 50 хувь нь доройтсон буюу доройтож эхэлсэн” тухай дурдсан. Мөн эрүүл хөрс, усны нөөц, биологийн олон янз байдал, хүнсний тогтолцоо, соёлын өвд анхаарч, бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээхийг уриалсан юм. Дэлхийн нийт газар нутгийн 40 гаруй хувь нь доройтож байгаа нь 3 тэрбум гаруй хүний амьдрал, амьжиргаа, хүнсний хангамж, усны нөөцөд сөргөөр нөлөөлж, дэлхийн эдийн засаг 2050 он гэхэд 23 их наяд ам

Фото: Төрийн тахилгат Зүрх хайрханы төрийн тахилга ёслол боллоо
2026-8-21

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутагт орших түүх, соёлын хосгүй өв Хар Зүрхний Хөх нуурын Зүрх хайрханд төрийн тахилга ёслол хүндэтгэлтэйгээр боллоо.

Намайг долоон жил хангалттай шалгасан, хууль хяналтын байгууллага асууж, шалгах нь зөв ...
2026-8-17

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж долдугаар сарын 5-нд эх орондоо эргэн ирсэн бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслолын хүндэтгэлийн жагсаал, Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадам зэрэг олон нийтийн арга хэмжээнд оролцсон юм. Түүний эх орондоо эргэн ирсэн нь улс төрийн хүрээнд багагүй анхаарал татаж буй

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
2026-7-30

Энэ үеэр Монгол Улсын хамгийн хойд захын цэг болох Монгол шарын даваанд байрлах улсын хилийн 350 дугаар тэмдгийг шинэчлэн суурилуулав.

Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн “сэдэв” нь авлига, амьжиргааны өртөг байх уу
2026-7-15

Наадам сайхан боллоо. Бөх, морь, сурын харваанд элдэв гомдол будилаан, хэрүүл тэмцэл гарсангүй

Мэс засалд ороод удаагүй ч Д.Лүндээжанцан Ерөнхийлөгчөөс Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлд нь олгосон Төрийн шагналаа хүртлээ
2026-7-6

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ. Энэ үеэр  Д.Лүндээжанцанд Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн агуулга, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, төрийн байгууллын талаарх суурь ойлголтуудын онолын үндсийг тайлбарлан таниулж, нийтийг соён гэгээрүүлэх, Үндсэн хуульт ёсыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа Гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессорт ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТЭЭЛЭЭ. Тэрээр тавхан хоногийн өмнө  "Нэгдсэн 3 дугаар эмнэлэгийн Мэдрэлийн мэс заслын эрчимт эмчилгээний тасагт ухаан оров, мэс засал амжилттай болсныг надад дуулгав

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
2026-6-23

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны дунд Хөх морь сарын шинийн есөн буюу 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо. Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ. Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
2026-4-23

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзав.

У.Хүрэлсүх: Казахстаны консулын газрыг Монголд зайлшгүй байгуулах шаардлагатай байна гэсэн санал тавьсан. Бид дэмжиж байна
2026-4-21

-Казахстан улсаас мэдээлж байна- Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал албан ёсоор эхэллээ.  Өнөөдөр тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев манай улсын төлөөлөгчдийг "Акорда" ерөнхийлөгчийн ордондоо хүлээн авч, хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт хийж байна.  Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Манай хоёр улсын харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг тээвэр ложистик, хөдөө аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлалын салбар хөгжүүлэх өргөн боломж байна.  Таны 2024 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2025-2027 онд эрчимжүүлэх замын зураглалыг байгуулж, худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлсэн. Манай хоёр улсын эдийн засгийн хөгжил хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэх байр суурь эзэлж байна. Хөдөө аж ахуйн болон хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр хоёр улсын бэлгэ тэмдэг болсон хамтарсан үйлдвэр байгуулах боломж нөхцөл бидэнд байгаа гэдгийг зориуд тэмдэглэн хүсэж байна.  Мөн тантай сайн чанарын уулайн буудайн үр тариа, жимс жимсгэнийн үрийг нийлүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлж, тодорхой ахиц дэвшил гаргахын төлөө байна. Хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэхэд Монгол Улс болон Еврази хоорондын худалдааны хэлэлцээр чухал үүрэгтэй

Ерөнхийлөгчийн хууль: Парламентын дархлааг бэхжүүлэх үү?
2026-4-15

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламентад өргөн барьсан. Хуулийн төсөлд ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, зөрчил нь удаа дараа  давтагдсан бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг тусгасан нь улс төрийн хүрээнд маргаан дагуулаад байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн бол маргааш нэгдсэн чуулганаар санал хурааж, үргэлжлүүлэн хэлэлцэх эсэхийг шийдэх юм

УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж” гэж гишүүдийг шахжээ, хариуд нь...
2026-4-13

Хариуд нь: МАН-ын гишүүд бололтой, УИХ-ын даргаар өөр хүнийг томилох нь зөв юм байна гээд гарын үсэг зурах ажлыг эхлүүлсэн мэдээ байна. Мөнхүү: Н.Учралыг Ерөнхий сайдаас огцруулах санаачилга АН-ын нэг гишүүн эхлүүлээд гарын үсэг цуглуулаад эхэлж. Гэвчиг Н.Учралтай холбоотой гарын үсэг Ерөнхийлөгчийн хуулиас өмнө эхэлсэн гэж сонстож байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
2026-4-4

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын Их Хурлын даргаар сонгогдсон Сандагийн Бямбацогтыг хүлээн авч уулзлаа.

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
2026-4-3

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө. Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, эдийн засгийн агуулгаар баяжиж байгааг тэмдэглэв. Дээд, өндөр түвшний харилцан айлчлал болж, яриа хэлэлцээ идэвхжсэн нь харилцааг гүнзгийрүүлэн, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгаж байгааг тэмдэглэлээ

У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
2026-3-18

Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол эр хүн” үндэсний III чуулган Төрийн ордонд өчигдөр боллоо

У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
2026-3-17

У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг

У.Хүрэлсүх: Миний байр суурь бол маш тодорхой. Монголд ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой
2026-3-16

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэлэв.  Тэрбээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болох хуулийг санаачлан боловсруулж, нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа билээ.  Энэ үеэр, Миний байр суурь маш тодорхой. Хэн нэгнийг хэлмэгдүүлэх тухай би огт яриагүй

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье
2026-3-6

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье

Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна
2026-1-26

Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар хуралдаж байна. Сүүлийн найман хоногийн хугацаанд хүйтний эрч чангарсан, ДЦС-4 дээр гэмтэл гарсантай холбоотойгоор Нийслэлд 1.5 цагийн хугацаатай цахилгаан, дулаан, усны хязгаарлалт хийсээр ирсэн билээ. Тус гэмтлийг өчигдөр бүрэн засварласан гэх боловч өнөөдөр ч гэсэн цахилгаан тасрах хуваарьтай байгаа билээ. Мөн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал цаашид хүндрэх магадлалтай байна

5 мянга гаруй жилийн түүхтэй Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх Ерөнхийлөгчийн зарлиг гарав
2026-1-16

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргав. 

Ерөнхийлөгчийн засаглал гэдэг ерөөсөө ч айгаад байх хувилбар биш
2026-1-8

Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш албан ёсоор парламентын засаглалтай улс гэж өөрсдийгөө тодорхойлсон. 

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.