Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон, хүртээмжтэй хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт чуулга уулзалт 2026.10.15-ны өдөр Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү чуулганаар эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, манлайлал, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон болон тогтвортой хөгжлийг дэмжих боломж, салбар хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн юм. Чуулганы үеэр Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд, Монголын банкны холбоо, Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо, Тэрбум мод сан болон бусад байгууллагын төлөөлөлтэй хамтран ойн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэйSocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна. JUNIOR CUP хөтөлбөрийн хүрээнд сурагчид Junior Quiz болон төрөл бүрийн даалгаварт оролцож оноо цуглуулах бөгөөд сурагч бүрийн авсан оноо ангийн нийт оноонд тооцогдоно. Өөрөөр хэлбэл, нийт оноотой хүмүүсээс сар бүр хамгийн өндөр оноотой 1 сурагч болон 1 ангийг бид мөнгөн шагналаар урамшуулах тул сурагч бүрийн цуглуулсан оноо нь хамт олныхоо амжилтад хувь нэмэр оруулах юм. Шагналын санд юу байх вэ гэж үү? Шилдэг анги: Хамгийн өндөр оноо цуглуулсан 1 анги 1,000,000 төгрөгийн шагнал хүртэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэгээ хуваалцах замаар шинэ үнэ цэнийг бүтээж, харилцагчтайгаа хамтдаа өсөж, хөгжихийг зорьдог. Энэ ч үүднээс жил бүр “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан “G-HR day” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэТөрийн банк харилцагчдадаа эрчим хүчний хэмнэлттэй орон сууц худалдан авах таатай нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн ая тухтай, байгаль орчинд ээлтэй амьдрах орчныг дэмжих зорилгоор “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Төрийн банкны харилцагчид “Ногоон орон сууцны зээл”, “Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны зээл”-д хамрагдах боломжтой. Мөн Төрийн банкны “Хаус” хугацаатай хадгаламж эзэмшигчид тус компанийн хэрэгжүүлж буй “Бодь Тэгри Эко” төслөөс орон сууц худалдан авахдаа 1 м.кв талбайн борлуулалтын үнээс 3-5 хувийн хөнгөлөлт эдлэх зэрэг таатай нөхцөлүүд бүрдэж байна. “Бодь Цогт групп” ХХК-ийн Төв аймгийн Зуунмод хотод хэрэгжүүлж буй “Бодь Тэгри Эко” хотхоны төсөл нь амины орон сууц, 12 блок бүхий нийт 1,056 айлын орон сууцнаас гадна худалдаа үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, зочид буудал зэрэг дэд бүтцийг цогцоор нь шийдсэн, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад чиглэсэн томоохон бүтээн байгуулалт юм. Тогтвортой хөгжлийг эрхэмлэгч, "Итгэл төгс ногоон ирээдүй"-г түүчээлэгч Төрийн банкны хувьд харилцагч, зээлдэгчдэдээ санхүүгийн илүү өргөн боломжийг олгохыг зорьдог
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөөГоломт банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ өргөмжлөгдөж, “5 year icon” батламж авч буй Монгол Улсын анхны байгууллага боллоо. Анх 2022 онд Монгол Улсын банк санхүүгийн салбараас түүчээлэн “Ажиллахад таатай газар”-аар батламжлагдаж байсан бол өдгөө жил бүр амжилтаа тогтмол өсгөн бэхжүүлж, олон улсын түвшинд дахин үнэлэгдлээ. “Ажиллахад таатай газар” батламжийг олон улсын “Great Place to Work Institute”-ээс сүүлийн 30 гаруй жилийн турш 90 гаруй улсын 11 сая ажилтнаас жил бүр судалгаа авч, тухайн байгууллага нь “Ажиллахад таатай газар” эсэхийг хараат бусаар үнэлдэг
Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээТөрийн банк “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, “Модыг мод(а) болгоё” уриан дор “Ажилтан бүр нэг мод” зорилтот аяныг 2021 оноос эхлүүлж, жил бүр хавар, намрын улиралд орон даяар мод тарих ажлыг уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ удаагийн аяны хүрээнд Төрийн банкны ажилтнуудын төлөөлөл 2026 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, намрын мод тарилтын аянаа эхлүүллээ. Төрийн банкны хамт олон өнгөрсөн жилүүдэд байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр тогтмол ажиллаж, мод тарихын зэрэгцээ тарьсан модоо арчлан ургуулахад онцгой анхаарч ирсэн. Тухайлбал, 2023 онд 34 нэр төрлийн 6,586 ширхэг, 2024 онд 37 нэр төрлийн 5,594 ширхэг, 2025 онд 34 нэр төрлийн 4,772 ширхэг, 2026 оны хаврын мод тарилтаар 4000 гаруй модыгтус тус тарьж, ургуулсан байна. Ийнхүү сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 20 мянга гаруй модыг тарьж, ургуулах ажлыг хэрэгжүүлжээ. Мөн өнгөрсөн хугацаанд Төрийн банкны хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Бумбатын булаг, Таширын ам, Богд уул зэрэг байршлуудад ногоон төгөл бий болгож, 2021 оноос хойш 30 мянга гаруй экологийн ач холбогдол бүхий олон төрлийн модлог ургамлыг нутагшуулан ургуулж байна. Банкны хувьд мод тарих нь зөвхөн тоо нэмэгдүүлэх ажил бус, тарьсан модоо ургуулж, амьдрах чадварыг нь хангах урт хугацааны үйл явц гэж үздэг
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулнаТөрийн банк эх дэлхийгээ хайрлан хамгаалах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулах зорилгоор “Гялс цэвэрлэгээ” аяныг 2018 оноос эхлүүлж энэ жил 9 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Энэ жилийн тухайд “Гялс цэвэрлэгээ” аян өмнөх жилүүдээс онцлогтой болно. Учир нь цар хүрээгээ улам өргөжүүлж, “World Cleanup Day in Mongolia-6” олон улсын цэвэрлэгээний арга хэмжээнд нэгдэж, хамтран зохион байгуулахаар болсон. “Гялс цэвэрлэгээ” аянаар Төрийн банкны нийт хамт олон жил бүр Монгол орны өнцөг булан бүрд байгаль орчны цэвэрлэгээ, хамгааллын ажлыг өрнүүлдэг
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал картЗалуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт Цахим хэрэглээгээ илүү хялбар, хурдан, аюулгүй болгохыг хүсэж байна уу? Тэгвэл залуусын өдөр тутмын цахим хэрэглээнд зориулсан Төрийн банкны виртуал карт таны сонголт байж чадна. Төрийн банк залуусын олон улсын болон дотоодын цахим төлбөр тооцоонд зориулсан аюулгүй байдал, картын нууцлалыг хангасан виртуал дебит картыг санал болгож байна. Төгрөгийн /MNT/ болон долларын /USD/ валютын сонголттой тус карт нь 2 жилийн хугацаатай ба интернэт худалдаа, цахим үйлчилгээний төлбөр тооцоонд ашиглах боломжтой. Худалдан авалтын өдрийн дээд лимит 10 сая төгрөг хүртэл бөгөөд АТМ болон салбараас бэлэн мөнгө авах боломжгүй тул цахим хэрэглээнд төвлөрсөн шийдэл юм
Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байнаДэлхий даяар сая, сая хүн нэгэн өдөр нэгдэж, эх дэлхийгээ цэвэрлэх, хог хаягдлыг бууруулах, байгаль орчны талаарх зөв хандлагыг түгээдэг World Cleanup Day хөдөлгөөнд Монгол Улс 5 дахь жилдээ, 6 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Тус хөдөлгөөнд Төрийн банк 2018 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн “Гялс цэвэрлэгээ” аянаараа нэгдэж байна. “Гялс цэвэрлэгээ”-ний хүрээнд, банкны хамт олон Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумын нутаг дэвсгэрт байрлах гол горхи, нуур цөөрмийн эрэг, усны сав газар, ойн нөөц бүхий газруудад цэвэрлэгээ хийдэг уламжлалтай
Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байнаГоломт банк тогтвортой хөгжил, байгаль орчныг хамгаалах санаачилгыг дэмжин “Монголын Байгалийн Өв Сан”-тай хамтран Nature виртуал төлбөрийн картыг нэвтрүүллээ. Nature виртуал карт нь таны өдөр тутмын төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэхээс гадна банкны үйлчилгээг байгальд ээлтэй шийдэлтэй хослуулж, харилцагч картаа ашиглах бүрдээ байгаль орчныг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулдаг байхаар шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл, тус картыг шинээр захиалахад хураамжийн 80%-ийг тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах үйл ажиллагаанд хандивлах бөгөөд энэхүү санаачилга нь Монгол орны байгалийн өв, экосистемийг хадгалан хамгаалах, аюулгүй авч үлдэх зорилготой. Мөн картыг виртуал хэлбэрээр ашиглах тул өдөр тутмын төлбөр тооцоогоо илүү хялбар, хурдан гүйцэтгэхээс гадна пластик хэрэглээг бууруулан байгальд ээлтэй сонголтыг дэмжинэ. Харилцагч та “Nature” виртуал картыг SocialPay аппликэйшний “Хэтэвч” цэсээс идэвхжүүлэн ашиглах бөгөөд картын дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу. Энэхүү картыг эзэмшсэнээр Голомт банкнаас хэрэгжүүлж буй урамшуулалт хөтөлбөрүүдэд хамрагдахаас гадна олон улсын UnionPay брэндээс санал болгож буй бүхий л хөнгөлөлт, урамшууллыг авах боломжтой. Харилцагч таны өдөр тутмын хэрэглээ, жижиг сонголт бүр эх дэлхийгээ хайрлах нэг алхам болж чадна
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулнаТөрийн банк нь Монголын Ногоон Алт – Бэлчээрийн судалгааны төвтэй хамтран Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Ногоон бүсийн хүрээнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулах арга хэмжээг 2026 оны 8 дугаар сарын 24-ний 09:00-18:00 цаг хүртэл С5 бүүтэд зохион байгуулна. Энэ үеэр Төрийн банкнаас ногоон санхүүжилт болон ногоон зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулахын зэрэгцээ иргэд, харилцагчдад зориулсан дараах үйл ажиллагаа болно
Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллааГоломт банк “Монголын Волейболын Холбоо”-той эхлүүлсэн хамтын ажиллагааныхаа хүрээнд “Зүүн Азийн Эрэгтэйчүүдийн Волейболын Аварга Шалгаруулах Тэмцээн”-ийн “Алтан түнш”-ээр ажилласан билээ. Энэ сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Монгол, Тайвань, Хонгконг, Макао зэрэг нийт 7 орны үндэсний шигшээ багууд өрсөлдсөн. Медалийн төлөөх хүчтэй өрсөлдөөний эцэст тэмцээний дүн гарч аваргаар БНСУ-ын баг, 2-р байрт Японы баг, харин 3-р байрт Монголын шигшээ баг орж, хүрэл медалийн эзэд болсон юм. Монгол Улсын Волейболын спортын түүхэнд шинэ амжилтыг бүтээж тус тэмцээнээс анхны Монгол улсын медалийг авчирсан Монгол улсын баг тамирчдад Голомт банкны зүгээс баяр хүргэн шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнээс гадна өргөтгөсөн бүрэлдэхүүнд багтсан нийт 20 тамирчдад тус бүр 10,000,000₮-ийн мөнгөн шагнал, Голомт банкны мөнгөн гулдмай болон Gold картаар урамшууллаа
Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарайГоломт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтойМонгол орны үзэсгэлэнт байгаль, дурсгалт газруудыг таниулах, аялагчдад тав тухтай аялахад нь хөтөч болох зорилготой “Аяллын газрын зураг”-ийг Голомт банк 2017 оноос хойш эрхлэн гаргаж байгаа билээ. Энэ жилийн хувьд аялал зугаалгын улирал эхлэхтэй зэрэгцэн бид “Аяллын газрын зураг”-ийн дижитал хувилбарыг бэлтгэн хүргэсэн бол өнөөдрөөс газрын зургийн хэвлэмэл хувилбар иргэд, харилцагчдын гарт хүрч буйг дуулгахад таатай байна. “Аяллын газрын зураг”-аас та Монгол орны 6 чиглэлд аялах маршрут болон тухайн маршрутаар үзэх байгаль, түүхийн хосгүй дурсгалт газрууд, тэдгээрийн танилцуулга, мэдээллийг авах боломжтой
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллооГоломт банк харилцагчдынхаа өдөр тутмын төлбөр тооцооны хэрэглээнд илүү хялбар, дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэхийг зорин олон улсад хамгийн өргөн хэрэглэгддэг дижитал хэтэвчүүдийг амжилттай нэвтрүүлж, нутагшуулаад буй. Тэгвэл энэ удаа бид иргэд, харилцагчид төдийгүй манай улсад зорчин ирж буй гаднын жуулчдад төлбөр тооцоогоо хялбар, тав тухтай гүйцэтгэх боломжийг нэгээр нэмэгдүүлэн Samsung Pay үйлчилгээг Монгол Улсад арилжааны банкнуудаас анхлан нэвтрүүллээ. Samsung Electronics болон Голомт банкны стратегийн хамтын ажиллагааны хүрээнд ийнхүү Голомт банкны харилцагчид Samsung брэндийн ухаалаг гар утас болон Galaxy watch-аа ашиглан зайнаас унших NFC технологийн тусламжтайгаар өдөр тутмын төлбөр тооцоо, худалдан авалтаа аюулгүй бөгөөд хялбар гүйцэтгэх боломжтой болж байна
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банкАялал, хөгжим, шинэ дурсамжийг зуны турш нэг дор цогцлоох “ARA FEST 2026” наадам энэ жил Төрийн банктай хүчээ нэгтгэж, фестивалийн төлбөр тооцооны цогц шийдлийг хэрэгжүүлэхээр боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд Төрийн банк фестивалийн бүх төлбөр тооцооны шийдлийг хариуцан ажиллаж, орчин үеийн банкны цахим бүтээгдэхүүн, дэвшилтэт төлбөрийн технологийг бодитоор нэвтрүүлэн, хүрэлцэн ирсэн аялагч бүрийн мөч бүрийг илүү амар, саадгүй, тухтай болгох шинэ жишгийг тогтоож байна. Түүнчлэн Төрийн банк орон нутгийн эдийн засгийг дэмжих зорилгоор Архангай аймгийн бизнес эрхлэгчдэд зээлийн зөвлөгөө мэдээлэл өгч, шаардлага хангасан хүсэлтийг судлан шийдвэрлэхээр төлөвлөсөн нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх бодит боломжийг олгож буйгаараа онцлог юм. Үүний зэрэгцээ Төрийн банк нь фестиваль үргэлжлэх нэг сарын хугацаанд зочдод аялал, амралтынхаа хажуугаар банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дороос, шуурхай авах боломжийг бүрдүүлээд зогсохгүй фестивалийн онцлох үйл ажиллагааны нэг болох "Statebank Day"-ээр Төрийн банкны нэрэмжит интерактив бүүтүүд ажиллаж, бүтэн өдрийн турш оролцогчдод банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулахын зэрэгцээ төрөл бүрийн сорилт, хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, гэнэтийн бэлгүүдээр мартагдашгүй дурсамжийг хамтдаа бүтээх болно. Энэ зун таныг шинэ учрал, адал явдал, хөгжмөөр дүүрэн өдрүүд хүлээж байна
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарайЗуны амралтаар олон улсын энтертайнмент платформуудынхаа сунгалтыг санаа зоволтгүй хийж аваад хүссэнээрээ контент үзэж, хөгжим сонсох уу? Голомт банкнаас зөвхөн кредит картын харилцагчдадаа зориулан олон улсын платформуудаас худалдан авалт хийгээд 10%-ийн буцаан олголт авах боломжтой онцгой урамшууллыг хэрэгжүүлж байна. Хэрвээ та Голомт банкны биет болон виртуал кредит картыг эзэмшдэг бол зуны турш сонгогдсон платформууд дээр кредит картаараа subscription болон бусад үйлчилгээний төлбөрөө төлөөд буцаан олголтоо алдалгүй аваарай. Буцаан олголт үйлчлэх платформууд: Apple Music Claude ChatGPT Netflix Steam Урамшуулал 2026.06.25-2026.09.30-ны хооронд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 50,000₮ байна. Буцаан олголт гүйлгээ хийснээс хойш 2-3 хоногийн дараа таны дансанд орох болно. Харин та хараахан Голомт банкны кредит картын харилцагч болж амжаагүй бол ЭНД дарж, бүх төрлийн кредит картын нөхцөлтэй танилцан шинээр захиалаарай. Биет кредит картыг та өөрт ойр байрлах салбарт хандан эсвэл cards.mn-ээр дамжуулан онлайнаар захиалж болно
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээТөрийн банк санхүүгийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, хялбар байдлаар хүргэх зорилгын хүрээнд И-Билл үйлчилгээгээ өргөжүүлэн хөгжүүлж, Голомт банктай хамтран SocialPay аппликейшнд амжилттай нэвтрүүлж, хамтын ажиллагаагаа эхлүүллээ. И-Билл нь финтек байгууллагууд болон төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгчдийн хөгжүүлсэн платформ, аппликейшн, киоск зэрэг технологийн шийдлүүдээр дамжуулан хэрэглээний төлбөрөө цахимаар лавлах, төлөх боломжийг бүрдүүлсэн үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээ нь техник, технологийн дэвшлийг ашиглан санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэж, хэрэглэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхэд чиглэдэг. И-Билл үйлчилгээг ашигласнаар иргэд цахилгаан, дулаан, ус, контор, СӨХ, интернэт, кабелийн телевиз зэрэг тогтмол төлөгддөг хэрэглээний төлбөрүүдээ банкны салбар, нэгжид биечлэн очих шаардлагагүйгээр гар утсаараа шуурхай төлөх боломжтой. Өмнө нь И-Билл үйлчилгээг Токи, И-Монголиа, ХайПэй, АмарХоум зэрэг финтек платформууд амжилттай нэвтрүүлж, хэрэглэгчид өдөр тутмын төлбөр тооцоогоо хялбар байдлаар хийх боломжийг бүрдүүлсэн. Харин энэ удаад Голомт банктай хамтран SocialPay аппликейшнд И-Билл үйлчилгээг нэвтрүүлснээр тус банкны харилцагчид хэрэглээний төлбөрөө өөрийн ашигладаг аппликейшнээр дамжуулан төлөх боломжтой болж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь банк болон финтекийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлж, иргэдэд үзүүлэх цахим санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллооСанхүүгийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, хялбар хүргэх зорилгоор Голомт банк болон Төрийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, “И-Билл үйлчилгээ”-г SocialPay аппликэйшнд амжилттай нэвтрүүллээ. “И-Билл үйлчилгээ” нь финтек байгууллагууд болон төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгчдийн хөгжүүлсэн платформ, аппликэйшн, киоск зэрэг технологийн шийдлүүдээр дамжуулан хэрэглээний төлбөрөө цахимаар лавлах, төлөх боломжийг бүрдүүлсэн цогц үйлчилгээ юм
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллааТөрийн банк болон Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгуулж, гарын үсэг зурлаа. Талууд энэхүү шинэчилсэн түншлэлийн хүрээнд судалгаа, инновац, гарааны бизнесийг бойжуулах, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлэх, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, оюутан, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, санхүүгийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр далайцтай ажиллахаар тохиролцов. Өнгөрсөн хугацаанд тус хоёр байгууллага бизнес эрхлэгчдэд зориулсан чадавхжуулах хөтөлбөрүүд, салбарын хөгжлийн чуулга уулзалтуудыг амжилттай зохион байгуулж, цахим сургалтын платформ хөгжүүлэх болон банкны ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зэрэг суурь ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн юм
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажилланаТөрийн банк тогтвортой хөгжлийг дэмжигч банкны хувьд боловсролыг дэмжих, залуучуудын мэдлэг, ур чадвар, манлайллыг хөгжүүлэх чиглэлээр нийгмийн хариуцлагын олон талт төсөл, хөтөлбөрүүдийг тууштай хэрэгжүүлж ирсэн. Энэ удаа Төрийн банк Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн Оюутны зөвлөлтэй хамтран “Perpetua 2026” төслийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. “Ногоон хөгжил” сэдвийн дор анх удаа зохион байгуулагдсан тус уралдаанд МУИС-ийн 3, 4 дүгээр түвшний оюутнууд оролцож, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинэлэг, хэрэгжих боломжтой төслүүдийг боловсруулан өрсөлдсөн юм. Нийт 13 баг оролцсоноос дараах багууд шилдгээр шалгарсан. I байр:“Sparkling Impact” II байр:“Greeno” III байр:“Hydra” Тусгай байр: “Бор Зүрх” Төслийн хаалтын үйл ажиллагааны үеэр Төрийн банк эдгээр залуу манлайлагчидтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, тэдний шинэлэг санаачилгыг бодит шийдэл болгон хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн урт хугацааны үр нөлөөг бий болгоход онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн банк нь ирээдүйн харилцагч болох хүүхэд, залуучуудад санхүүгийн боловсрол олгох, зөв хандлага, зөв дадал хэвшилтэй, мэдлэгтэй иргэн болгон төлөвшүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан 21 дэх удаагийн Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Голомт банк санхүүгийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллалаа. Энэ оны 5-р сарын 28-наас 6-р сарын 7-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус тэмцээнд Азийн 28 улсын 248 шилдэг шатарчин оролцож, классик цагийн хяналттай стандарт төрлөөр өрсөлдлөө
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээТөрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээМонгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа АжҮйлдвэрийн Танхимаас жил бүр тодруулдаг “ТОП-100 ААН”-ийн 2025 оны жагсаалтыголон нийтэд танилцууллаа.10 гаруй жилийн турш энэхүү нэр хүндтэй жагсаалтад тогтмол багтаж ирсэнТөрийн банк энэ удаад төрийн өмчит “ТОП-10” аж ахуйн нэгжийн 5 дугаартэрэмбэлэгдэж, үйл ажиллагааны тогтвортой өсөлт, амжилтаа дахин бататгав.Улс орон даяар үйл ажиллагаа явуулж буй 500 салбар нэгж, 4000 орчим ажилтнаараадамжуулан 2.7 сая харилцагчид санхүүгийн үйлчилгээ хүргэдэг Төрийн банк нь 2025 ондсанхүүгийн салбарын хурдацтай өөрчлөлт, дижитал шилжилт болон тогтвортой хөгжлийншинэ шаардлагуудыг амжилттай хэрэгжүүлэн ажиллалаа. Банк харилцагч төвтэй үйлажиллагаа, ил тод засаглал, хариуцлагатай банкны зарчмыг тууштай баримталсны үр дүндүндсэн үзүүлэлтүүд тогтвортой өсөлтөө хадгалж чадсан юм.Тухайлбал, банкны нийт актив 6.7 их наяд төгрөг, зээлийн багц 4.2 их наяд төгрөг,татварын дараах цэвэр ашиг 96.4 тэрбум төгрөгт хүрч өссөн нь стратегийн зорилтуудбодитоор хэрэгжиж, салбартаа манлайлан ажиллаж буйн тод илэрхийлэл боллоо.Мөн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгнэвтрүүлэх, ногоон хөгжлийг дэмжих чиглэлд томоохон ахиц дэвшил гаргасан байна.Үүний зэрэгцээ Төрийн банк олон улсын санхүүгийн зах зээлд шинэ алхам хийж, 300 саяам.долларын бондыг амжилттай арилжсан нь гадаадын хөрөнгө оруулагчдын банкнысанхүүгийн тогтвортой байдал, сайн засаглал, ирээдүйн өсөлтийн боломжид итгэж буйгхаруулсан онцлох үйл явдал болов.Байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд хэрэгжүүлсэнажлууд нь мөн өндөр үнэлгээ авч, Тэрбум мод сангийн “Шилдэг дэмжигч банк”-ааршалгарсан юм
Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэТөрийн банк нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ногоон төсөл, хөтөлбөрүүдийг бодлогын түвшинд дэмжих хүрээнд “Монголын финтек групп” ХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Ногоон барилгын зөвлөлийн “LEED Gold Pre-certification” гэрчилгээтэй “NEOCITY” хотхон төслийг "Ногоон орон сууцны зээл"-ээр санхүүжүүлэхээр боллоо. Энэхүү түншлэл нь ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг нэвтрүүлэх, олон улсын байгууллагаас хөнгөлөлттэй эх үүсвэр татах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх замаар байгаль орчинд ээлтэй орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. “Монголын финтек групп” ХК-ийн хэрэгжүүлж буй “NEOCITY” цогцолбор төсөл нь Хан-Уул дүүргийн 8-р хороонд 17.3 га газарт байрлах бөгөөд 2,400 айлын орон сууц, “Шинэ Монгол 3” сургууль, “Бяцхан Монгол” цэцэрлэг, эмнэлэг, худалдаа үйлчилгээ, спорт цогцолбор болон гүйлт, дугуйн замыг иж бүрэн шийдсэн хотхон
Гадаадын банкны салбар Монголд байгуулагдах нь Монголчуудад л ашигтайМонгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийн өрсөлдөх чадварыг сайжруулах тухай олон жил ярьж ирсэн. Гэвч эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх нэг асуудал болох гадаадын банкны салбар байгуулах асуудал өнөөдрийг хүртэл бодит ахиц багатай хэвээр байна
Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээд 30%-ийн буцаан олголт аваарайГоломт банк шинэ үеийн бүтээлч, манлайлагч залууст зориулсан Si картыг кредит болон дебит гэсэн 2 төрлийн сонголттойгоор харилцагчдадаа хүргэдэг. Харин Si кредит карт нь харилцагчдын санхүүгийн гэнэтийн хэрэгцээ шаардлагыг хялбар шийдвэрлэхэд зориулсан зээлийн эрхтэй карт юм
“Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа“Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа Монгол Улсын газар тариалан, хүнсний ногооны үйлдвэрлэлийн голлох бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн Мандал суманд хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тэднийг зах зээлийн сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой хөтөлбөр амжилттай болж өндөрлөлөө. Төрийн банкны Зээлийн газар, Бизнес инкубатор төв болон Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтран Сэлэнгэ аймгийн Мандал суманд 5 дугаар сарын 20-ноос 21-ний өдрүүдэд “Зах зээлд чиглэсэн ХАА бизнес: Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” сэдэвт сургалт, чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа
“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болноНогоон хөгжлийг дэмжигч Төрийн банкнаас “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жил тус үзэсгэлэнг Эрчим хүчний яам, Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын яам, Монголын Амины Орон Сууцны Инновац Хөгжлийн Төвтэй хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Бид байгальд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд, харилцагчдад таниулах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүрээлэн буй орчинд ээлтэй худалдан авалтыг дэмжих зорилгоор “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг өнгөрсөн онуудад амжилттай зохион байгуулж, давхардсан тоогоор 8.0 сая иргэдэд ногоон зээлийн мэдээллийг хүргэсэн байна. 2026 онд “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” хамтын ажиллагааг өргөжүүлж, үзэсгэлэн худалдааг 2 үе шаттай зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ногоон банкны үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд энэ жилийн үзэсгэлэнд байгальд ээлтэй халаалт, агааржуулалт, дэд бүтцийн ухаалаг шийдэл, эрчим хүчний хэмнэлттэй хаус хотхон болон бусад ногоон бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлдэг аж ахуйн нэгжүүд оролцох юм. Үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирсэн иргэд, харилцагчид Төрийн банкны ногоон зээлийн бүтээгдэхүүний талаар мэдээлэл авч, өөрсдийн сонирхсон ногоон зээлийг газар дээр нь судлуулан шийдвэрлүүлэх боломжтой. Мөн уламжлал болгон зохион байгуулдаг салбар хэлэлцүүлгээр мэргэжлийн экспертүүд, бодлого тодорхойлогчид хүрэлцэн ирж “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-НОГООН БАРИЛГА” сэдвээр хэлэлцэнэ
СэрэмжлүүлэгЦахим орчинд сүүлийн үед “судалгаа бөглөөд урамшуулал аваарай, сугалаанд оролцоод мөнгө хожоорой” гэх агуулгаар хуурамч пост түгээх замаар иргэдийн хувийн мэдээллийг авч, санхүүгийн эрсдэлд оруулах тохиолдол ихэсч байна. Тодруулбал, хуурамч пост, сурталчилгаагаар халхавчилсан сэжигтэй холбоос дээр дарахад банкны нэр, логог хуурамчаар үйлдсэн цахим хуудас ажиллаж, иргэдээс интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, OTP буюу нэг удаагийн код шаарддаг. Гэвч иргэд энэ төрлийн луйврыг танилгүйгээр дээрх мэдээллийг бөглөснөөр интернэт банкны мэдээллээ алдаж, эцэст нь урамшуулал авах бус харин ч цахим залилангийн хохирогч болсоор байна
Улаанбаатар төмөр зам дээр үүсээд байгаа вагоны овоорлын дийлэнх хэсгийг дизелийн түлш эзэлж байна11 сар 6. 14:53
Чингис хааны эш хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглосон хууль боловсруулахыг Засгийн газарт даалгалаа11 сар 6. 13:54
УИХ-ын дарга С.Бямбацогт СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг огцруулах гэсэн боловч чадсангүй11 сар 6. 13:11
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ11 сар 6. 10:26
С.Амарсайхан: Ялзарсан хурандаа, генералуудыг хуугаар нь чөлөөлж байж хар тамхины аюулгүй болно11 сар 5. 17:54
АН: Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдгийг нягтлах хэрэгтэй11 сар 5. 16:44
Д.Гансаруул: Оршуулгын тухай хуультай болох нийтийн өргөдлийг санаачилсан хувь хүн рүү хандаж "шатаана" гэж заналхийлж байна11 сар 5. 14:31
Дуучин Наагий Монголын сор болсон бүтээлүүдийг жазз хөгжмийн шинэ өнгө аясаар амилуулсан пянзаа танилцуулна11 сар 5. 14:04
Сангийн сайд З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна11 сар 5. 12:39
Сураггүй алга болсон иргэдийг цагдаагийн байгууллага эрэн хайхаас гадна хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгадаг11 сар 5. 12:27
Увс аймгийн засаг дарга Э.Насанбатыг ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар огцруулжээ11 сар 5. 12:15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав11 сар 5. 11:08
Б.Уянга: Цалинтай ээжийн 50 мянгаар эхэлсэн бизнес маань “Нандин” дэлгүүр болтол өргөжсөн11 сар 5. 10:21
Сангийн Сайд З.Мэндсайхан: Ерөнхийлөгчийн саналыг хүндэтгэж байгаа ч Засгийн газар иргэдэд бэлэн мөнгө тараахыг дэмжихгүй11 сар 4. 12:42
Нийгмийн сүлжээн дэх өндөр цалин хөлстэй ажилд оруулна гэх зэрэг зарыг сайтар нягтлахыг ГХЯ-ны Консулын газраас анхааруулав11 сар 4. 11:02
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ11 сар 4. 10:29
Хүрэн баавгайн дуудлага мэдээлэл хаана бүртгэгдсэнийг цахимаар харах боломжтой болжээ11 сар 4. 10:16
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна11 сар 4. 10:06
Ш.Үнэнтөгс: Насжилт хэтэрсэн их, дээд сургуулиудын оюутны дотуур байруудад оюутнуудын эрхийг хангах асуудал тулгамдаж байна11 сар 4. 9:59
Сошиал солиорлоо багасгавал яасан юм бэ, Монголчуудаа?11 сар 4. 9:51
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана11 сар 3. 13:33
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье10 сар 23. 11:16
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна6 сар 20. 10:19
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно11 сар 28. 10:04
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг12 сар 9. 10:21
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё3 сар 31. 11:03
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм6 сар 20. 9:46
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ6 сар 5. 10:23
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ9 сар 15. 12:01
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ1 сар 16. 15:53
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ6 сар 19. 10:55
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина4 сар 30. 17:52
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана11 сар 6. 16:55
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө9 сар 17. 11:58